Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга ажлаас чөлөөлөх эрхтэй

2016-2-25
0
ЖИРГЭХ

        Өвөрхангай аймгийн ХҮН намын дарга Д.Миеэгомбоос дараах зүйлийг тодрууллаа.

 

-Сайн байна уу. Та ХҮН намын хариуцлагын ерөнхий хорооны дэд дарга байсан. Энэ ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн. Яагаад ингэсэн бэ?

-Энэ асуудлыг ярихын өмнө тодорхой нөхцөл байдлуудыг ярих хэрэгтэй болно.

 

-ХҮН-д үүсээд байгаа асуудлыг талаар ярихгүй юу. Хэдэн тал болж талцсан гэх юм, үнэн үү?

-Ерөнхий нарийн бичгийн даргыг намын даргын тушаалаар чөлөөлсөн. Ганцхан ийм асуудал байгаа. Үүнээс бүх асуудал хөвөрч байгаа. Хонин холбоо  шиг л хөвөрч байгаа. Үзүүрээс нь татах л юм бол асуудал хөвөрнө. Зарим хэсэг нөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж ярьсан байна. Та бүхэнд баярлаж байна. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс урьж оролцуулж байгаад. Намын дарга хууль зүйн хүрээндээ ерөнхий нарийн бичгийг ажлаас нь чөлөөлөх эрхтэй.  Өөрөөр хэлбэл ерөнхий нарийн бичгийн дарга үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх юм бол намын төв хороо буюу төлөөллийн байгууллагыг хуралдах хүртэл чөлөөлсөн тушаал гаргах эрхтэй. Энэ бол удирдах зөвлөлийн ажиллах журам дээр ч байгаа зүйл. Бид нарын мөрддөг баримт бичиг.  Тушаалыг гаргасан тал дээр манай нөхөд гомдолтой байгаа. Хуйвалдсан гэж үзэж байгаа хүмүүс байгаа энэ бол жичдээ яригдах асуудал. Хамгийн гол хууль зүйн хүчин төгөлдөр тушаал бол намын даргын тушаал байгаа. Намын дарга тушаал гаргасныг хянадаг субъект нь бол Хариуцлагын ерөнхий хороо.

 

Хариуцлагын ерөнхий хороо буюу хяналтын байгууллага нь намын даргын тушаалыг ямар нөхцөлд хянах вэ гэхээр Удирдах зөвлөлийн хүсэлтээр хянана. Намын дарга С.Ганбаатарын ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх тушаал гаргасны дараа удирдах зөвлөл хуралдаад хариуцлагын ерөнхий хороогоор биш намын төв хорооны хурлаар шийдвэрлүүлнэ гэсэн албан ёсны шийдвэр гаргасан. Энэ тохиолдолд хариуцлагын ерөнхий хороо хянах боломжгүй болно. Харамсалтай нь хариуцлагын ерөнхий хороо удирдах зөвлөлийн бүрэн эрхийг үгүйсгээд намын даргын шийдвэрийг хянасан. Хянаж үзээд буруу шийдвэр гээд дүгнэлт гаргасан. Би өөрөө хуульч мэргэжилтэй. Энэ утгаараа бүх зүйл хууль зүйн дагуу байх хэрэгтэй гэдэг байр суурьтай. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан намын нөхөд маань ч үүнийг мэдэж байгаа.

 

Нэгдүгээр асуудал ийм. Хоёрдугаарт би өөрөө Өвөрхангай аймгийн ХҮН намын дарга. Хариуцлагын ерөнхий хорооны гишүүн бол намын дарга, намын удирдах албан тушаалтан байж болохгүй гэсэн дүрмийн заалт байж байгаа. Ингээд хариуцлагын ерөнхий хороо дөнгөж байгуулагдаад үйл ажиллагаа нь ч тогтворжоогүй байж байтал ийм маргаан ороод ирж байгаа юм. Тухайлбал бид албан тушаалаа өгч амжаагүй байсан. Энэ тухайгаа намын их хурал дээр ч хэлсэн. Протокол дээр ч байгаа. Би давхар албан тушаалтай байна яах вэ гэсэн. Тэгэхэд нэг сарын дотор шийдвэрлэнэ гэсэн. Тэгээд намын хороо хуралдаж амжаагүй байтал ийм асуудал үүссэн. Би өөрийн хүсэлтээ гаргасан. Намын дүрмийн хувьд ч ёс суртахууны хувьд ч гэсэн энд байх ёсгүй. Би Өвөрхангайн намын дарга, хариуцлагын ерөнхий хорооны дэд дарга гээд гарын үсэг зураад сууж байж болохгүй. Тэгээд хүсэлтээ гаргасан юм. Тухайлбал хариуцлагын ерөнхий хорооны дарга маань Хөвсгөл аймгийн намын хорооны дарга байж байх жишээтэй. Бодвол тэр дарга маань хүсэлтээ гаргах байх.

 

-Үндсэндээ бол хариуцлагын ерөнхий хороо буюу намын хяналтын төв байгууллага удирдах зөвлөлийнхөө гаргаагүй шийдвэрийн хүрээнд л ажилласан гэж ойлгох юм байна. Үүнтэй та бас зөрчилдсөн үү?

-Хариуцлагын ерөнхий хороо намын даргын шийдвэрийг хянах ганцхан л нөхцөл байгаа. Удирдах зөвлөлийн хүсэлтээр. Тэгэхдээ хүсээгүй байхад татаад авсан. Би тэр хуралд оролцоогүй. Ер нь бол дүрэм нь тийм. Тэнд гаргасан шийдвэрийн тухай би өөрөө оролцоогүй учир ийм тийм гэж ярих шаардлага алга байна.

 

-Та хуульч хүн. Хуулийн хүрээнд ажиллана гэдгээ хэллээ. Тэгвэл одоо яг танай намд ямар нөхцөл байдал үүсээд байна. Зарим хүмүүсийн харж байгаагаар бол гуравдагч хүчин гарч ирж байна гэсэн хүлээлт байсан байх. Гэтэл дөнгөж эхлээд ийм асуудал үүсгэж байгаа нь эргэзээг төрүүлж байгаа хандлага ч байж болох юм?

-Гуравдагч хүчин гарж ирж байгаа гэсэн хүлээлт одоо ч байгаа. Манайхан нэг юманд их дассан байна. Нам гэхээр цул тогтвортой, ямар нэгэн хүнийг дагасан, хөдөлгүй, хувирдаггүй ийм бүтэц гэж. Манай намын хувьд байдал эсэргээрээ байгаа би үүнийг эрүүл зүйл гэж харж байгаа. Энэ бол эрүүл зүйл. Намын дарга ерөнхий нарийн бичгээ халах бүрэн эрхтэй. Яагаад энэ эрхийг өгдөг вэ? гэхээр ерөнхий бичгийн дарга бол гүйцэтгэх талын буюу намын даргын гал тогооны ажлыг хийдэг. Намын дотоод асуудал болон намын даргын функц энд туслах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Энийг халж солих нь бүрэн эрхийн асуудал.

 

-Эзэнгүй байхад нь халсан. Зүгээр уулзаад нүүр нүүрээ харж байгаад шийдэж болохгүй байсан уу. Хүмүүс энэ талаар их ярьж байна?

-Энэ талаар их ярьж байгаа. Тэр бол дүрэм журам байхгүй л асуудал. Хувь хүн юу гэж бодох нь тухайн хүний хэрэг гэж би ойлгож байгаа. Дүрэм журамд бол нүүрийг нь харж байгаад хална гэдэг ч юм уу, заавал өөрийг нь байлгаж байгаад хүндэтгэлтэйгээр хална гэсэн тийм юм байхгүй. Асуудлыг яаж харахаас л шалтгаалж байна. Би бол тэгж л харж байна. Эхнэр нөхөр хоёр салж байгаа биш нээх учиргүй гомдоод байх шаардлага байхгүй.Төв хороогоороо хянуулаад л явах хэрэгтэй. Харин үүнийг дэвэргэчихье гэсэн хоёр намын явуулга, оролдлого байхыг үгүйсгэхгүй. Би харж байхад энэ асуудал дээр нээх ингэж их сүржигнэх хэрэг байхгүй гэж харж байгаа. Тэр асуудлаа төв хороогоороо шийдүүлнэ л биз. Жишээ нь: намын дарга тамгаа барьж байх ёстой. Тэгтэл одоо тамгаа ч өгөхгүй байх шиг. Ийм асуудлууд байгаад байгаа юм. Үүнд харамсаж байна.

 

-Ардчилсан намд ч гэдэг юм уу, тамгаа аваад зугтлаа гэсэн асуудал. Дархан-Уул аймаг дээр ч ийм асуудал гарч байсан. Энэ тэндгүй гараад байдаг асуудал. Яг энэ жишгээр яваад байгаа нь сонгогчдод хэрхэн харагдаж байгаа бол гэж бодож байна?

-  Энэ бол намын гэхээсээ илүү хувь хүмүүсийн асуудал. Тухайн хувь хүнийг л харуулж байгаа гэж би харж байгаа. Тэрнээс тамгаа авч зугтдаг болохоор энэ нам бүхлээрээ муу гэж ойлгож болохгүй байх.

 

-ХҮН намд үүсээд байгаа энэ асуудал бол тийм их сүржигнэхээр биш. Олон уургалч үзлийн хүрээнд явж байгаа асуудал гэж ойлгох уу?

-Явж байгаа асуудал бол хоёр хүний хоорондын асуудал. С.Ганбаатар гэдэг хүн Т.Доржханд гэдэг хүнийг халсан асуудал. Бусад оролцогчдын хувьд үүнд гомдоод яваад байгаа хүмүүсийг яг энэ асуудалд шууд хамааралтай гэж харахгүй байгаа юм. Тийм л байна.

 

Эх сурвалж “Eagle news”

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.153.115.87)
    Торийг бол самарчих юм бн
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.140.136)
    ЧАДВАРТАЙ Л ГЭХ ХЭН ЭДНИЙГ ЧАДВАРТАЙ БОЛОВСРОЛТОЙ ГЭЖ БАТЛААД БАЙГАА ЮМ БЭ ЧАЛЧААД Л БАЙВАЛ УЛС УДИРДАДАГ ЮМ УУ ТЭГЭЭД ЯМАР ИХ САНХҮҮЖИЛТТЭЙ ЮМ БЭ ХЭНИЙ МӨНГӨӨР ӨДӨР АЛГАСАХГҮЙ САЙТ ТВ = Р СУРТАЛЧЛААД БАЙГАА ЮМ БЭ ЯАЖ ИТГЭХ ЮМ БЭ ГАНБААГАА ХАРЛ ДАА ГУТАЛ ТОСЛОЖ ЯВСНАА СУРЧ ЯВСАНГЭЭД БҮЛТРЭХ
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • таньдаг хүн (202.9.40.230)
    ганбаас болио өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ саваагүй нохой саранд хуцваа
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • irgen (112.72.11.67)
    ta nar zailaa. xereggui malnuud
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    Ерөнхий нарийн бичгийн даргаа Намын дарга нь дур мэдэн солино гэдэг чинь энэ нам бас л нэг ганц хүний, тодотговоос Ганбаатар гэдэг хүний нам болж таараад бна. Ийм нам хол явахгүй ээ. Бусад улстөрийн намууд Ерөнхий нарийн бичгийн даргаа ядаж л бага хурлаа хуралдуулж байж БХ-ын гишүүдийн олонхийн саналаар сонгодог журамтай ш дээ. Ганбаадаа их эрх мэдэл өгөөд бас наг Энхбаярыг гаргачихаад баларав даа. Эхнээсээ л ном журмаараа явсан нь дээр байхаа.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.88)
    Zuv l yrij Hun namd ene zaluu shig medleg chadvartai olon zaluus bii.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    6 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    7 цаг 7 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    9 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    10 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    10 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 51 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    11 цаг 20 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    11 цаг 31 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    11 цаг 50 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    12 цаг 15 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    12 цаг 26 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    12 цаг 48 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    12 цаг 52 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    13 цаг 10 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    13 цаг 32 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    13 цаг 39 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    14 цаг 4 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    14 цаг 11 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    14 цаг 17 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    14 цаг 21 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК