-
2015 оны 12 сарын 01
Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан чиргүүлтэй “ЗиЛ-130” автомашин нуурын мөс цөмөрсөнөөс усанд унажээ.
-
2015 оны 12 сарын 01
Суллагдсан иргэдийг ажлын байртай болгосон ААН-ийг урамшуулна
-
2015 оны 12 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулга нь төрийн байгууллага аливаа төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг авч, тусган бодит ажил болгох зарчмаар үргэлжилдэг ажиллагаа юм. Санал асуулгыг хөгжингүй улсын олон хотод амжилттай явуулж, иргэд нь санал асуулгад идэвхтэй оролцож, төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлж чаддаг болсон байна. Улаанбаатар хотод энэ сарын 12, 13-ны өдөр анх удаа Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал Доктор. Жэймс Фишкин эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана.
Зөвлөлдөх санал асуулгаар дараахь төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авна.
Улаанбаатар метро
Туул усан сан цогцолбор
Туулын хурдны зам
Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
Эко парк байгуулах
Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
“Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 01
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/876 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ханын материалын үйлдвэрийн зүүн талд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар 6 га газарт газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.
Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.
Дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 01
“Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэд шороонд даруулжээ.
-
2015 оны 12 сарын 01
АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд гар урлалын бүгээгдэхүүн бэлэглэнэ
-
2015 оны 12 сарын 01
БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрсний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч, монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байгаа аж. Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан Хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.
-
2015 оны 12 сарын 01
Жүжигчин Туяа, Оюунтуул нар T&T продакшнг үүсгэн байгууллаа
-
2015 оны 12 сарын 01
“Нэг гэр бүл монголын ирээдүй “ хандивын аян Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны ИНХ-aac зохион байгуулж буй хандивын аян нь хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийг дэмжин, сэтгэлийн дэм өгөх зорилгоор “Нэг гэр бүл Монголын ирээдүй” рок попын бүх оддын тоглолт 12 дугаар сарын 11 нд монгол бөхийн өргөөнд 19 цагт болно. Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлийн тэргүүн Г.Баянсан нь 1981 оны 06-р сарын 21-ны өдөр Увс аймгийн Баруун- туруун суманд төрсөн. 2011 онд автомашины ослын улмаас дунд чөмөгний цууралттай, онош нь батлагдахгүй хугацаа алдсанаас түнхний толгой хаталт өгч 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авхуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болсон. Мөн эхнэр, хүү хоёр нь төрөлхийн удамшлын хөгжлийн бэрхшээлтэй. Г.Баянсан нь БНСУ- руу хагалгаанд ороход 50.000.000₮ шаардлагатай болсон тул энэхүү залуу гэр бүлийг дэмжиж хандивын аянд нэгдэхийг уриалж байна
-
2015 оны 12 сарын 01
24 настай, эрэгтэй Э өнгөрөгч шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн дэргэд “Воли” апартмент төвийн 10 дугаар давхрын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өнгөрөгч шөнө 01:35 цагт онцгой байдлын албанд иржээ.
-
2015 оны 12 сарын 01
Цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувиар бууруулна
-
2015 оны 12 сарын 01
Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон 27 настай эмэгтэй ургийнхаа хамт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн уг хэргийг эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болсон хэмээж хууль хяналтын байгууллагад шалгуулж гомдлоо гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Харин “Өргөө” амаржих газрынхан болон НЭМГ-ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүршйг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэгбайгуулжээ. Тус ажлын хэсэ’ ‘Өргөө’ амаржих ’азоь^ тусламж, үйлчилгзэний нөхцөл байдалд. нэлэлт, дүгнэлт хийхйэ. Улмаар тус амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцохоор болсон байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмын хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгожээ.
-
2015 оны 12 сарын 01
Зам тээврийн сайд М.Зоригт сонин содон имижээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудсанд усны шил, үстэй малгайтай сельфигээ оруулсан нь олон хүнийг хуйлруулан дагуулсан. Энэ зургийг харсан зарим нь төрийн сайд хүн ийм байх зохимжгүй гэсэн сэтгэгдэл бичиж байсан бол зарим нь энгийн эгэл нэгэн шүү гэх тодорхойлолтыг өгч байсан. Ямартаа ч түүний сельфиг маш олон дуурайж зургаа авахуулсны ихэнх нь бяцхан хүүхдүүд. Тиймээс түунийг даган дуурайсан өхөөрдөм хөөрхөн багачуудад М.Зоригг сайд шинэ жилийн бэлгээр мялаахаа амалсан, Өдгөө түүний энэ аянд 1000 гаруй хүүхэд нэгджээ.
Эрхэм сайд М.Зоригттой адилхан болж сельфидсэн хүүхдүүдийн зургийг нэгтгэж байгаад хүүхэд бүрт бэлэг гардуулах юм гэнэ шүү. М.Зоригтын сонгуулийн сурталчилгаа ч өвөрмөц янзаар эхэлж байгаа бололтой.
-
2015 оны 12 сарын 01
Гаалийнхан авлигын хэрэгт дахин холбогдлоо
АТГ-аас Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөрөнге оруулалтын хэлтсийн дарга асан, Замын- Үүд дэх гаалийн ахлах байцаагч Ч.Насанбат нарыг авлигын хэргээр саатуулаад буй. Тэднийг бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад С.Насанбат гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэхийг ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэж мэдүүлж буй аж. Үүнтэй холбогдуулан АТГ-аас ГЕГ-ын Эрсдэлийн хэлтсийн дарга Г.Энхтайванаас мэдүүлэг авсан бололтой.
Тэгвэл гаалийнхан авлигын хэрэгт дахин холбогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч н.Баттогтохыг өнгөрсөн баасан гаригт баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг Улаанбаатарын гаалийн газар, Замын-Үүдийн боомтод байцаагч, ахлах байцаагчийг томилохдод авлига авсан г; сэжиглэж буй аж.
-
2015 оны 12 сарын 01
Нийслэл 2016 оны төсвөө хэлэлцэн баталлаа
-
2015 оны 12 сарын 01
Загас
Загасны ордныхонд энэ сар хувийн хүчин чармайлт, бие даасан байдал давамгайлсан сар байх нь. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд зоригтой шийдвэр гаргаж, хатуу ажлын хуваарийг дагаарай. Тэгвэл амжилт чинийх болно. Дээрээс нь найрсаг хамтын ажиллагаа чиний хувийн амжилтыг ахиулна. Нэг үгээр хэлбэл энэ сар Загасынхны хувьд бүхэлдээ ажил, хувийн карьераар тодорхойлогдох бололтой.
Ажил хэрэг:
Удаан хугацаанд хүссэн зүйл чинь биеллээ олж, хичээл зүтгэлээ үнэлүүлж чадна. Мэргэжлээрээ өсч дэвжихэд тун таатай сар шүү. Харин одооноос өөрийгөө өмнөхөөсөө илүүтэйгээр хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, өөр дээрээ ажиллаарай. Ингэснээр ажил дээрээ бусдыгаа манлайлах боломжтой болно. Урьд өмнөх баригдмал хэв маягаасаа салахыг од эрхэс зөвлөж байна.
Санхүү:
Санхүүгийн тал дээр энэ сард тун тогтворгүй байх нь. Мөнгө олохын тулд нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Үүнээс болж чиний ааш зан түрэмгий, тэвчээргүй байх төлөвтэй. Сайн танихгүй хүмүүстэй харьцаж, ажил ярихдаа сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй, ажил хэрэгч байх хэрэгтэй шүү.
Хайр дурлал:
Дотоод хүн, удаан баримталж ирсэн үзэл бодолтойгоо зөрчилдөж мэднэ. Энэ нь амьдралд чинь гэнэтийн байдлаар орж ирсэн хүнээс хамааралтай байх ба сэтгэлийг чинь нэлээд чилээж чадах бололтой. Гэхдээ энэ асуудал 17-ноос намжиж, чи илүү хөгжилтэй, тайван болно. Харин хостой Загаснууд романтик гэнэтийн бэлэг авч мэднэ. Нөхцөл байдал ямар ч байсан одоодоо талархаж чадвал энэ сарыг гайхалтай өнгөрөөх болно оо.
Эрүүл мэнд:
Сарын сүүлийн долоо хоног хүртэл бие сэтгэл чинь тун эмзэг байх нь. Тиймээс өөртөө анхаарч, халамжтай байхыг хичээгээрэй. Гэнэтийн ослоос болгоомжил.
-
2015 оны 12 сарын 01
Ц.Буяндалай нь 2016 оны нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтын асуудалтай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тодруулбал Ц.Буяндалай нь ирэх онд хувьчлах жагсаалтад багтсан Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлахыг эсэргүүцэж ийнхүү ажлаа өгөхөөр болсон байна.
-
2015 оны 12 сарын 01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалт, хуралдаанд оролцож байна. Уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэх юм. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр оролцож байна.
Талуудын 21 дүгээр чуулганд 195 орны Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэлийн төлөөлөгч зэрэг нийт 50 мянга орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаа, яриа хэлэлцээ 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
-
2015 оны 12 сарын 01
Монгол улсын тусгаар тогтнолыг хадан дээр тавьсан түүхий өндөг гэж шоглон хэлдэг
-
2015 оны 12 сарын 01
”Гоёл 2016” наадмын Топ моделиор загвар өмсөгч Х.Уянгыг өргөмжлөв.