зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5497 5498 5499 5500 5501 5502 5503
  • ОБЕГ:Төөрсөн малчдыг эсэн мэнд олов
    2015 оны 11 сарын 10
    Төөрсөн малчдыг эсэн мэнд олов
  • Шийдлийн Засгийн газрыг огцруулах шийдэл
    2015 оны 11 сарын 10
    УИХ болоод АН-ын дарга З.Энхболдын хувьд “Женко”-гийн хүмүүсийг хамгаалснаар өрнөөсөө гарна гэдэг хэнд ч тодорхой. Мөн энэ өрөө төлөхөд сөрөг хүчин болох МАН-ын дарга амьдаатайгаа хавсайдахгүй бол хүчин мөхөсдөж магадгүй гэж үзсэн үү, яасан тэрбээр М.Энхболдын өрөөнд энэ орой тун удаанаар морилсон байна.
  • Дуулиан тарьж буй бичлэг: ”Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй А.Баярцэцэгийн танилцуулга
    2015 оны 11 сарын 10
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/7N9SGg3vQuU” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
    2015 оны 11 сарын 10
    Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
  • Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв байгуулна
    2015 оны 11 сарын 10
    Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан бизнесийн чиглэлээр сургалт зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, цаашид өргөжүүлэн хөгжүүлж, удирдах таатай, боломж, нөхцлөөр хангах зорилгоор АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв” төсөл хэрэгжүүлэхээр болов.
    Энэхүү төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон шинэ техник технологийн талаар мэдлэг олгон, дэмжлэг тусламж үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил эдийн засгийн боломжуудыг ашиглаж, бүтээмжтэй ажиллахад саад болж байгаа бэрхшээлүүдийг арилгаснаар эдийн засгийн хөгжилд тэдний оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Дэлхийн ихэнхи орнууд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах нь эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж үздэг байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Бичлэг: Б.Баабарын тэтгэврийн талаар С.Эрдэнэ дэлгэж байна
    2015 оны 11 сарын 10
    Бичлэг: Б.Баабарын тэтгэврийн талаар С.Эрдэнэ дэлгэж байна
  • Нью-Йорк хот шинэ жилийн гацуураа байршууллаа
    2015 оны 11 сарын 10

    Ганбаатар Мөнх-Эрдэнэ
  • Д.Дагвадорж ирэх сонгуульд Сонгинохайрханаас нэр дэвших үү?
    2015 оны 11 сарын 10
    Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирэх сонгуульд Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшихээр эртнээс бэлдэж байгаа бололтой. Саяхан түүнийг сонгиночуудад утаагүй зуух тараах ажлыг өөрийн санаачилгаар хийх гэж буйг эх сурвалжууд мэдэгдэж байна. Энэ жил төсөв хүндхэн байгаа тул төр агаарын бохирдлын эсрэг ямар ч ажил санхүүжүүлж чадахгүй болоод байгаа. Гэхдээ олон айл өрхөд утаагүй зуухны хэрэгцээ шаардлага байгаа юм.

    АН-ын гишүүн бөгөөд Чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж албан тушаал, эрх мэдлийн зах зухаас суралцаж яваа түүнд Сонгинохайрхан дүүргийнхэн Д.Сумъяабазар ах шиг нь хүндэтгэлтэй ханддаг гэнэ. Гэхдээ ахынхаа тойрогт яагаад нэр дэвших вэ гэдэг нь том асуултын тэмдэг юм.

    Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Сонгинохайрхан дүүргээр явлаа. Ээ, бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэхэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэлийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхөд юу хийгээд, яагаад хуурч мэхлээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна.” хэмээн ярьсан удаатай.
  • Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр уулзана
    2015 оны 11 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол өнөөдөр 17.00 цагт болж, залгуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ эхлэх юм. Хэлэлцээний дараа айлчлалын гол баримт бичиг болох Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна.
  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
    2015 оны 11 сарын 10
    Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ
    19 минутын өмнө Print Zasag and PDF

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт өссөн үзүүлэлттэй байгаа бол Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Баганхангай дүүрэгт буурчээ.

    Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1595 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс санаачлан “Нийслэл илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хил залгаа дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг дээшлүүлэх, газар орны нөхцөл байдал, сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Нээлт хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг 4 үе шаттай зохион байгуулжээ.

    Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 2800 зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн чиглэлээр дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалтыг 7 хоног бүрийн 5 дахь өдөр тогтмол явуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 41 жолоочийг саатуулан, журамлаж ажилласан байна.

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 382 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2 сая 504 мянган төгрөгөөр торгож шүүхийн шийдвэрээр 14 иргэнийг баривчилсан байна. Өнгөрсөн хугацаанд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж эд материалын хохиролтой осол 63 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад осол 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 707 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.

    Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд 11 ЕБС-ийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна
    Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон ХУД-ийн ТҮК-аар Чингисийн өргөн чөлөө, Нисэх Яармагийн зам, Уулын зам, Айдсын давааны замуудад 8,5 тонн давс, 8 тонн бодис цацжээ
    “Төгс гэрэлтүүлэг” ХХК-тай хамтран тус дүүргийн 18 гудамж замын нийт 2445 ширхэг гэрэлтүүлгийн асалтыг шалгахад 2429 гэрэл асч, 16 гэрэл асахгүй байсан ба асалтын хувь нь 99,3 хувьтай байна
    Дүүргийн 11 дүгээр хорооны нутагт 14 метр квадрат замыг асфальтаар нөхөж засуулан хэвийн байдалд оруулжээ

    Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 1693 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1590 иргэнийг 7 сая 950 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар торгожээ. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон 499 хүнийг саатуулах байранд саатуулж ажилласан байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн 14 хоногийн мэдээтэй харьцуулахад 3 хувиар буурчээ.

    Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт ажилладаг шатахуун түгээх станцуудад галын аюулаас хамгаалагдсан байдал, урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажлыг шалгалаа. Шалгалтаар нийт 14 обьект, 12 Шатахуун түгээх станц, 2 агуулах хамрагдаж 77 зөрчил илрүүлж 28 зөрчлийг газар дээр нь засуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар хугацаатай заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй “Сод Монгол” ШТС-56, “Бадрал” ХХК-ийн ШТС-1 дээр үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож зөрчил дутагдлыг арилгуулан аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.

    Налайх дүүргийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд захиргааны 1264 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1079 жолоочид 29 сая 324 мянган төгрөгийн бэлэн бус торгууль ногдуулжээ.

    Багануур дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд мал, мах худалдаалж буй байдалд Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалтыг гүйцэтгэжээ. Шалгалтаар автомашин дээр мал, мах зөвшөөрөлгүй цэгт худалдаалж буй 16 иргэний зөрчлийг илрүүлэн дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулан ЖДҮ-ийн төвийн дэргэд зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, газар дээр нь зөрчлийг арилгууллаа. Мөн захирамжийн хүрээнд тус дүүрэгт малчдын махыг хямд үнээр худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

    Багахангай өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны шинжтэй 83 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвөлжилт хаваржилтыг өнөтэй давах дүүргийн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, зорилгоор дүүргийн Засаг даргын 2015 оны “Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх тухай” 03 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор 400 боодол өвс 60 шуудай тэжээлийг нөөцөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Согтуу жолоочдын балгаар осол аваарууд их гарч байна
    2015 оны 11 сарын 10
    СХД-19 Троллейбусны депогийн баруун замд амины Toyota Prius өвлийн дугуйтай автомашины жолооч Б нь явган зорчигч, СХД-н 1-р хороонд суух Г /38н.эр/-г мөргөж гэмтээсэн.
    Жич: Жолооч Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /Др.үлээх чадваргүй/

    ЧД-6 Баянбүрдийн уулзварт амины Toyota Corolla өвлийн дугуйтай автомашины жолооч С нь амины Nissan Xtrail өвлийн дугуйтай Ш жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч БГД-н 13-р хороонд оршин суух Г /53н.эм/-г гэмтсэн.
    Жич: Жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
  • Налайхын уурхайд гурван хүн амиа алджээ
    2015 оны 11 сарын 10
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 09-нөөс 11-р сарын 10-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4179, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 137, зөрчлийн 548, Зам тээврийн ослын 331, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна
    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2015.10.29 81 45 48 6 10

    НД-3 хороонд байрлах үйл ажиллагааг зогсоосон уурхайн цооногт, НД-7. хороонд суух Ч /эр.38н/, М /эр.41н/ НД-2. Б /эр.56н/ нар нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан хэргийг Налайх дүүргийн ЦХ шалгаж байна.

  • Футзалын урьдчилсан шатны тэмцээн болно
    2015 оны 11 сарын 10
    Футзалын урьдчилсан шатны тэмцээн болно

    Ази тивийн футзалын 14 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэм- цээн 2016 онд Узбекистанд болно. Тус тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт энэ сарын 14-19-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Энэ тэмцээнд БНСУ, БНХАУ, Тай- вань, Хонгконг, Мон- голын шигшээ багууд өрсөлдөнө.,Эндээс гурван баг Узбекистаныг зорих эрх авах ажээ.
    Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар “Улаанбаатар унаганууд”- ын С.Эрдэнэ-Очир ажил- лаж байна. Манай футза- лын шигшээ баг өнгөрсөн аравдугаар сарын 26-нд ОХУ-ын Эрхүүхотноо нө- хөрсөг тоглолт хийсэн юм.



    Футзалын урьдчилсан шатны тэмцээн болно
  • Дорноговийн цагдаа нар бүлэг хулгайчийг илрүүлжээ
    2015 оны 11 сарын 10
    Дорноговийн цагдаа нар бүлэг хулгайчийг Илрүүлжээ

    Дорноговь аймагт ломбард, худалдааны газарт хулгай орох тохиолдол нэмэгджээ. Аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас гүйцэтгэх ажиллагаа явуулж бүлэг хулгайчийг барьсан байна. 20-25 насны гурван залуу Улаанбаатараас очиж ломбард, худалдааны газарт нэвтэрч гар утас, компьютер хулгайлан шөнөдөө нийслэлийг зорьдог байсан байна. Тэд гурван удаагийн үйлдлээр 50 гаруй утас, компьютер авч дамлан зарсан нь тогтоогджээ. Аймгийн цагдаагийн газраас сэжиггнүүдийг саатуулан шалгаж байна.
  • Энэ сарын 30-ны өдөр хүртэл шалгана
    2015 оны 11 сарын 10
    Энэ сарын 30-ны өдөр хүртэл шалгана
  • Халх голын удирдлагууд компаниудад газар олгоод эхэлсэн байжээ
    2015 оны 11 сарын 10
    Ж.Энхжаргал: Халх голын удирдлагууд газрын наймаа хийсэн

    -“Халх гол” чөлөөт бүсийг судалгаагүй эхлүүлсэн талаар орон нутгийнхан ярьж байна. Энэ галаар тодруулахгүй юу?

    -Халхголд маш олон судалгаа хийгдсэн байдаг. 1967-1978 оны хооронд Монгол Оросын хамтарсан атрын судалгааны экспедиц, Халхгол сангийн аж ахуйн байгуулах ТЭЗҮ хийж байсан. Халхгол бүс нутгийн хөгжил ерөнхий схем гаргаж байсан. 2009 онд KOI- КА-ийн Халхголын хөдөө аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гаргаж байсан. Солонгосын эрдэмтэд Монголын шинжлэх ухааны байгууллага, Дорнодын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан судалгаа ч бий. 2012 онд Халхгол бүс нутгийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарч байсан зэрэг олон судалгаа бий.

    -Орон нутгийн удирдлагууд гадаадынханд газар олгоогүй гэдгээ илэрхийлж байиа. Харин та бүхэн эсрэгээр нь ярьж байгаа?

    -Дорнод аймгийн Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2009 онд “Хансоломо” компанид тэжээлийн ургамал тариалах зорилгоор 30 мянган гектар газрыг олгосон тогтоол бий.

    Тогтоол гаргасан өдрөө Засаг дарга нь захирамж гаргаж, компанид газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг. В.Менхтайваныг үүнийг хийсэн гээгүй, өмнөх удирдлагуудынх нь шийдвэр. Харин В.Мөнхтайван 2013 онд “Соёмбо буудай” компанид 1631.2 га газрыг олгосон захирамж нь байна. Энэ к*рмпанийг судлахаар БЙХАУ-ын хөрөнгө оруулалттай. Өнгөрсөн есдүгээр сард Халхголын асуудал босох үед компанийг монгол хүний нэр дээр шилжүүлсэн байна лээ. Бид үүнийг газрын дам наймаа гэж харж байгаа.

    -Чөлөөт бүсийн галаар нутгийн иргэдийн саналыг аваагүй гэж яригддаг?

    -Бид Өргөдлийн байнгын хороонд ирсэн 1630 хүний өргедөлд хариу өгч тал талын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан. Орон нутгаас төлөөлж ирсэн хүмүүс ард иргэдтэй очиж уулзаач гэсний дагуу очсон. Гэвч биднийг хүлээж аваагүй. Иргэдтэй уулзах нөхщөөр хангаагүй, хүмүүсийг буруу турхирч байгаа. Үүнээс өмне 2011 оноос хойш Дорнод аймгаас Засаг дарга, ИТХ-аас дөрвөн удаа чөлөөт бүс байгуулах хүсэлт ирүүлсэн байдаг. Орон нутгийн удирдлагуудын хүсэлт иргэдийнх гэж ойлгож байгаа.

  • Сагсан бөмбөгийн залуучуудын УАШТ эхэллээ
    2015 оны 11 сарын 10
    Нэрт сагсан бөмбөгч, Алдартын танхимын гишүүн, спортын мастер Доржпаламын Даваахүүгийн нэрэмжит U-19 хүртэлх насны залуучуудын УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд нийт эрэгтэй 18 эмэгтэй 7 багийн баг тамирчид хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Багануур дүүргийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцож байна.
  • Энэтхэг улсад 6,6 кг жинтэй хүү төржээ
    2015 оны 11 сарын 10
    Энэтхэг улсад 6,6 кг жинтэй хүү төржээ
  • Өргөдлийн байнгын хороо Дорнод аймагт ажиллав
    2015 оны 11 сарын 10
    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Дорнод аймгийн Халхгол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид болон тус сумын иргэдээс “Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу 11 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв, Халхгол сум, Ялалт багт тус тус ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, мэдээлэл өгч, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн талаар танилцууллаа.



    Орон нутгийн томилолтын эхний өдөр /2015.11.05/ Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаа, шийдвэрийн талаар танилцуулж, ХХААЯ-ны мэргэжилтнүүд Халхгол чөлөөт бүсийн талаар мэдээлэл хийлээ.

    Хөдөө аж ахуйн Халхгол орчмын бүс нутагт хийгдэх хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийх, их хэмжээний үйлдвэрлэл бий болгох, сэргээн хөгжүүлэх талаарх судалгааг 1960-аад оноос хойш нийт 13 хийж байжээ. Түүнчлэн, 2011 оноос хойш Дорнод аймгийн Засаг даргаас 2 удаа чөлөөт бүс байгуулах хүсэлтийг Засгийн газарт тавьж, ИТХурлаар дэмжиж байсан талаар мэдээлэл өгсөн. Тус уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх орон нутгийн санал, загвар аж ахуй болон иргэдийн дунд байгаа нийтлэг асуултад хариулт өгсөн юм.

    Дорнод аймгийн иргэд

    Түүнчлэн 1659 иргэний өргөдлийг холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн Халхгол сум болон Ялалт багт /2015.11.06/ ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, холбогдох мэдээлэл танилцуулан, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

    Халхгол сумын иргэд

    Чөлөөт бүсийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулж, Халхгол суманд “Халхгол төсөл” нэртэй 200 га газар хөдөө аж ахуйн загвар аж ахуй 2010 онд байгуулагдан амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэл хийв. Халхгол чөлөөт бүсийн зурвасыг тусгаарлахгүй, зөвхөн үйлдвэрлэл, хорио цээр, гаалийн бүс бүхий чөлөөт бүсийн 5 хувийн газрыг хашаалж хорио цээрийн онцгой дэглэм хэрэгжүүлнэ. Харин чөлөөт бүсийн 14 хувь нь тариалангийн талбай бусад 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн аялал жуулчлал, бэлчээрийн мал аж ахуй үйлдвэрлэлийн бүс байхаар төлөвлөсөн байна. Иймд, малчдыг нүүлгэн шилжүүлэх асуудал үүсэхгүй. Үйлдвэр, хорио цээр, гаалийн талбай нь түүхийн дурсгалт болон соёлын өв болсон газрыг хамруулаагүй тул нүүдлийн соёл, ахуй амьдралд сөргөөр нөлөөлөхгүй байхаар Халхгол чөлөөт бүсийг төлөвлөж байгаа талаар ХХААЯ-ны мэргэжилтнүүд иргэдэд танилцуулсан. Халхгол чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлснээр мал эмнэлгийн үйлчилгээ хурдан шуурхай, чанартай болж малын эрүүл мэнд сайжрах нөхцөл бүрдэх юм. Үүнийг даган малчид зөвхөн өрхийн хэрэглээгээ хангах төдийд бус мал аж ахуйгаа эрчимжүүлэн, эдийн засгийн үр ашигтай уламжлалт мал аж ахуй эрхлэх, хөдөө аж ахуйн аялал жуулчлалаар дамжуулсан амьжиргаагаа дээшлүүлэх, нэмэлт орлого олох боломж нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Түүнчлэн орон нутагт хийгдэх хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээс үүдэн 1000 гаруй шинэ ажлын байр бий болж, судалгаа сургалтын төвүүд байгуулагдсанаар Халхгол сумын иргэд орон нутагтаа ажиллаж, сурах боломж нэмэгдэх юм байна.

    Ялалт багийн иргэд

    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Орон нутгийн иргэд шат шатны байгууллагууд ямар нэг шийдвэр гаргахдаа олон нийт, тэр дундаа тухайн бүс нутгийн иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй, хэлэлцэж ярилцалгүй шууд шийдвэр гаргадаг талаар нэлээд шүүмжилж байна. Энэ байдлаас үүдэн төрийн байгууллага-иргэд ойлголцохгүй, гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа дүр зураг харагдлаа. Тухайлбал, Халхгол чөлөөт бүс байгуулах асуудал зөвхөн 2015 онд яригдаад, батлагдчихсан биш. Бүр 2006 онд судалгааг нь хийж, 2010 онд чөлөөт бүсийн төслийг боловсруулж, 2015 онд батлагдсан байхад нутгийн иргэд хангалттай мэдээлэл аваагүй гэж байна. Ойлголтгүй байдлаасаа болж УИХ-ын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаад байгаа юм байна гэж би хувьдаа дүгнэлээ” гэв. Цаашид орон нутгийн иргэд болон олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх, ойлголтын зөрүүг арилгах тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг тэрээр тэмдэглэж байв.

    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү орон нутгийн томилолтынхоо үеэр “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д ажиллан, өнгөрсөн 08 дугаар сард Ажлын хэсгээс хүргүүлсэн 4 шаардлагыг биелүүлсэн эсэхийг /2015.11.07/ хянасан юм. Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирсэн гомдлын дагуу 08 дугаар сард тус байнгын хорооны Ажлын хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, шаардлага хүргүүлсэн юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 207 км асфальтан зам тавих асуудлыг шийдэх шаардлагын хүрээнд өнөөдөр 107 км замыг ашиглалтад оруулаад байгаагаа компанийн удирдлагууд танилцуулж байлаа. Үлдсэн 100 км замыг хоёр хувааж, монголын компаниудаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шатандаа үргэлжилж байгаа талаарх мэдээллийг Байнгын хорооны даргад танилцуулсан юм. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “20 гаруй жил яригдсан 207 км замын асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Газрын тосны газар болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хооронд тодорхой зохицуулалт хийснээр, яам бүрэн хяналт тавьж, хугацаатай үүрэг өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 31 өдөр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Үндсэн 207 км зам дээр нэмээд 68 км зам барих гэрээ хийсэн, удаашралтай ч гэсэн үр дүнтэй байгаа нь дэвшил гэж үзэж байна. Монгол ажилчдад ээлжийн амралт өгөх ёстой гэдэг шаардлагыг биелүүлсэн талаараа танилцууллаа” хэмээв.

    Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний газрын тосны 22 дугаар талбай буюу 783 мянган га талбайтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар маргаантай асуудлыг шийдэх боломжийг судалж, нарийн шалгалт явуулна хэмээн Байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлсэн юм.

    Дорнод аймагт ажиллах үеэрээ мөн ”Алтай групп”-ын малын тэжээлийн үйлдвэр, Хилийн цэргийн 0191 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг дагалдан ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Н.Ариунболд, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Даваацэрэн, Халхгол төслийн мэргэжилтэн Г.Мөнхмаргад, Зам, тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн лабориторийн эрхлэгч Д.Мөнхтүвшин болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • З.Энхболд Үндэсний өгөх өдөрт зориулсан үзэсгэлэнг үзэв
    2015 оны 11 сарын 10
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.11.09/ Үндэсний өгөх өдөрт зориулсан тархины саажилттай хүүхдүүдийн бүтээл, цуглуулгын “Энэ бол би” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

    Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, “Таны инээмсэглэл” төв, Монголын тархины сааны холбооноос зохион байгуулж буй тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нар зурсан зураг, бичсэн шүлэг, цуглуулгаараа оролцож байгаа юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тус арга хэмжээг ивээн тэтгэж, залуусыг дэмжин 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд залуусын бүтээл, цуглуулгыг үзэж, сонирхсны зэрэгцээ С.Намуунцэцэг, А.Хүдэрбат, А.Дөлгөөн нарт Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль гардуулав. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр сэргээн засах эмчилгээний зориулалттай ”Spider cage” буюу ”Аалзны тор” төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг хуримтлуулах хандивын аян явагдаж байгаа талаар “Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Э.Болорчулуун Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

    Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн “Энэ бол би” үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Хаалтын ёслолд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Япон Улсын Элчин сайдын зөвлөх Минорү Кикүчи болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

    Хаалтын ёслолын үеэр үзэсгэлэн зохион байгуулагчид Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн монголын хүүхэд залуус, эмэгтэйчүүдэд чиглэсэн бүх үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжиллөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
5497 5498 5499 5500 5501 5502 5503
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
    7 цаг 55 мин
  • Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна
    8 цаг 43 мин
  • Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    9 цаг 31 мин
  • Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унагуудад Дэлгэрмаа, Дархан, Дагшин, Даян нэрийг өгчээ
    9 цаг 34 мин
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо
    9 цаг 42 мин
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
    10 цаг 19 мин
  • П.Сайнзориг: Хэрэг хянан шийдвэрлэхдээ ил тод, шуурхай байх ёстой
    10 цаг 27 мин
  • Б.Жаргалан: Ирэх жил дахин төсвийн мөнгийг салхинд хийсгэх гэж байна
    10 цаг 52 мин
  • Ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш худалдаж авна
    10 цаг 59 мин
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 3 мин
  • Чечень гаралтай алдарт боксчин Абу Юсупов Германд хутгалуулж таалал төгсжээ
    12 цаг 16 мин
  • Ч.Ундрам: Жуулчдыг хуурч авч ирж болохгүй
    12 цаг 44 мин
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
    13 цаг 35 мин
  • Х.Баасанжаргал: Шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал байнга алдагдаж байна
    14 цаг 2 мин
  • Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    14 цаг 32 мин
  • П.Сайнзориг: Б.Пүрэвдорж гишүүн ээ, та бол парламентад алиалагч хийдэг хүн
    14 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
    14 цаг 46 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
    15 цаг 34 мин
  • Монголд ирэх гэж буй "алтан хоолой" гэгддэг Ailee-ийн ОНЦЛОХ таван дуу
    15 цаг 35 мин
  • Д.Амарбаясгалан: Хоёрхон хоногийн өмнө урдуур дүүртэл сууж байсан нөхөд одоо орж ирэхээ болилоо
    15 цаг 51 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ДӨРВӨН найдвар
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК