-
2015 оны 11 сарын 09
Хөдөө орон нутагт Орхон аймгийн Жаргалант сумаас 4 километрт асфальтан замд N.Canter маркийн авто машины жолооч Х нь Б жолоочтой Хятад улсад үйлдвэрлэсэн Бүргэд маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 25 настай эрэгтэй Б нас барсан.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3–р багийн нутаг Бүрдэн Цохиот гэх газар Istana маркийн авто машины жолооч нь H.Porter маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 34 настай эрэгтэй С нас барсан, мөн аймгийн Хайрхандулаан сумын нутаг Даравгай гэх газар Hino маркийн авто машины жолооч Э нь Howo маркийн Ш жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 45 настай эрэгтэй Э нас барсан.
-
2015 оны 11 сарын 09
Хүн төрөлхтний дүр төрх 6 тэрбум жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
2015 оны 11 сарын 09
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Тус хуралдаанаар бүлэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачилсан Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын санаачилсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
-
2015 оны 11 сарын 09
Аз жаргал бэлэглэгч ”Жазз” хөгжим...
-
2015 оны 11 сарын 09
БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Офицеруудын ордны урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын JEA троллейбусны жолооч А нв явган зорчигч 17 настай эмэгтэй У нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө З дугаар эмнэлгийн зүүн замд H.Conota маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 63 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Согтуурлын зэрэг 1.32%
-
2015 оны 11 сарын 09
2015 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 612 авснаас зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 21 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
-
2015 оны 11 сарын 09
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
-
2015 оны 11 сарын 09
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүн хамрагдсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан юм. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.
2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1 016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2 789 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар Улаанбаатар хотод 333.4 мянган өрхийн 1.267.0 мянган иргэн байнга оршин сууж байгаагаас гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх иргэдийн тоо нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тус тус эзэлж байна гэсэн байна. Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй, 22.1 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн, 6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм байна. “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсанаар эдгээр иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх, аливаа хэлбэрийн донтох эмгэгээс эмчлэн эрүүлжүүлэх, эргэх холбоо тогтоож, нийгмийн харилцаанд оролцуулахад чигэлсэн шат дараатай ажлыг хэрэгжүүлэх юм байна.
Хөтөлбөрийг 2015-2020 онд 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн үр дүнд нийгмийн хамгааллын мэргэжлийн, мэргэшсэн үйлчилгээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аль болох олноор хамруулж, үйлчилгээ авсан иргэн болон хувь хүн, байгууллагын эргэх холбоо бий болж, олон нийтийн эерэг хандлага нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн хөтөлбөр хэрэгжих механизм бий болж, 2020 оноос төрийн бус байгууллага, иргэд үйлчилгээг үргэлжлүүлэх боломжтой болох төдийгүй үйлчилгээ авсан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчныг нэмэгдүүлэх боломж дээшилих юм байна. Хөтөлбөрийн хамгийн том үр дүн бол 30-аас доошгүй хувь нь гэр бүлдээ эргэн нэгдэж, амьдралын чанараа дээшлүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж байна гэж Нийслэийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт саатуулсан. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байгаа юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болжээ. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.
-
2015 оны 11 сарын 09
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна.
-
2015 оны 11 сарын 09
Н.Отгонбат: “Их хотын залуус”-ын хайр дурлал, алдаа онооны тухай сонирхолтойгоор өгүүлнэ
-
2015 оны 11 сарын 09
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа. Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар ирүүлэх, рекламны самбар, хайс хашлагын үлдэгдэл ёзоор төмрүүдийг аюулгүй болгон тасдаж авах, үүссэн нүхийг бөглөж, нөхөн сэргээх арга хэмжээг авахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүдэд үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн нэрийг Эрүүл мэнд спортын сайд суудалд зүтгүүлэхээр намын нөхөд нь санал нэгтэй дэмжжээ.
-
2015 оны 11 сарын 09
Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа.
Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж УИХ-ын урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ын урд талд, Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-2-р хичээлийн байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн 9 дүүрэгт нэмэлтээр 10 дугуйн зогсоол байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 09
Цаг нь болж чи минь тэнгэрийн орон бурхныхаа ивээлд багтахуйд чамайгаан би амьд бурхан байснийг бусдад хэлж өгнө өө.
-
2015 оны 11 сарын 09
Ч.Сайханбилэг ”гэртээ харих” уу
-
2015 оны 11 сарын 09
Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн бямба гаригт баривчилжээ.
Б.Одхүү нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байжээ. Тодруулбал, зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд Б.Одхүү начинд хандаж, түүгээр дарамтлуулж байгаад зээлдүүлсэн мөнгөө авдаг байсан гэнэ. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.
Хамгийн сүүлд нэгэн захиалагчийн хүсэлтээр томоохон компанийн захирлыг далайлган сүрдүүлж, мөнгө нэхсэний улмаас хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус хэлтсийнхэн түүнийг хоёр сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулж баримтжуулсны дүнд улсын начин Б.Одхүүг далайлган сүрдүүлэх ажил хийдэг байсныг тогтоожээ.
Дашрамд дуулгахад, Улсын начин Б.Одхүү нь өмнө нь зодооны хэрэгт холбогдон ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан удаатай.
-
2015 оны 11 сарын 09
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ. Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км-т энэ сарын 7-ны бямба гарагт өглөөний 06:42 цагт У-51080/00//, Ө-101041/00// газар зүйн солбилцолд 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна
-
2015 оны 11 сарын 09
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
More Sharing ServicesShare
|
Share on facebook
Share on myspace
Share on google
Share on twitter
Ч.Ганбатыг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ
42 минутын өмнө
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, ”Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчлан саатуулсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар тэднийг сэжиглэн шалгаж байгаа аж.
Тэгвэл энэ хэрэгт өөр сэжигтнээр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.