зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5626 5627 5628 5629 5630 5631 5632
  • Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо
    2015 оны 12 сарын 01
    Тэмээн эрдэнээ цэнгүүлсэн
    “Их говийн тэмээний баяр-2015” сайхан боллоо
  • Ус, галын мөн чанарыг бүжгийн хэлээр үзүүлнэ
    2015 оны 12 сарын 01
    Ус, галын мөн чанарыг бүжгийн хэлээр үзүүлэх нь

    Ирэх сарын 24-нд “Корпорэйт зочид буудал болон хурлын төв”-ийн тоглолтын танхимд Монгол, Швейдарь, Америкийн уран бутээлчид “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг тоглох нь. Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр тоглох бүтээлийг АНУ- ын “Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, тайзны гэрлийн найруулагч Барри Стийл, швейцарь хөгжимчин Маттю Мишель хамтран тавих аж. Дэлхийд данстай монгол авьяасыг дэмжих, монголчуудын оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой бүжгэн жүжиг ‘Тал Усыг мөрөөдөв”, “Ус. Галд дурлав”, “Усгал” гэсэн гурван бүлэгтэй. Тэр бүрийн өмнө амьд хөгжмийн гоцдол болон видео бичлэг толилуулах гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, харилцан шүтэлцэл, баяр гунигийн түүхийг орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр үзүүлэх юм байна.
  • Ц.Буяндалай Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцэж ажлаас гарчээ
    2015 оны 12 сарын 01
    Ц.Буяндалай Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцжээ

    Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар манай сонины өчигдрийн дугаарт мэдээлсэн билээ. Орлогч Ц.Буяндалай Ардчилсан намын булгийн хурлын үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцсэн нь ажлаас чөлөө- лөгдох өргөдлөө өгөхөд хүргэ- сэн бололтой. Хувьчлалын эсэргүүцвэл ажлаа өг хэмээн Засаг дарга түүнийг шахсан аж. Нийслэлийн өмч хувьчлалын 2016 оны жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилга, Соёлын төв өргөөний Г корпус, найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт заал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар, хувьчлахаар төлөвлөжээ.
  • Ирэх онд түргэн тусламжиин 10 төв байгуулна
    2015 оны 12 сарын 01
    Ирэх онд түргэн тусламжиин 10 төв байгуулна
    Нийслэлийн ирэх оны төсвийг нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Ингэхдээ төсвийн орлогыг 698.9 тэрбум тогрөгөөр тооцож баталжээ. Хөрөнгө оруулалтад нийслэлийн төсвөөс ирэх онд 200 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд он дамжиж буй бүтээн байгуулалтад 100 тэрбум орчим төгрөгийг зарцуулахаар болсон байна Харин улсын төсвөөс ирэх онд 100 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх юм байна. Тухайлбал, 2700 хүүхдийн багтаамжтай 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, хүүхдийн хоёр эмнэлэг, цагдаагийн хэлтсийн нэг барилга, хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга нэг, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг Баянзүрх, Хан- Уул, Сонгинохайрхан дүүрэгт ашиглалгад оруулахаар болсон байна. Дэд бүтцийн хувьд 2500 гэрэлтүүлгийн ажил, орон сууцны хороолол дунд 23 километр авто замын ажил, Налайх, Найрамдал чиглэлиин авто замуудыг шинэчлэн барихаар болсон. Мөн “Их Монгол”, “Баянмонгол” хороолол дахь гудамж, замыг засах, Сонсголон, Яармаг чиглэлийн гүүрийг хос болгохоор тусгажээ. Түүнчлэн ирэх онд нийслэл 132 айлын түрээсийн гурван орон сууцыг ашиглалтад оруулах юм байна.
    Үүнээс гадна гэр хороололд Яаралтай түргэн тусламжийн 10 төв байгуулахаар боллоо. Энэ талаар нийслэлийн ИТХ- ын төлөөлөгч Ж.Амарсанаа, “Хотын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг чанартай үзүүлэхийн тулд түргэн тусламжийн төв олноор байгуулах шаардлагатай байгаа. 1.5 сая хүн амтай манай хотод 30-40 түргэн тусламжийн төв байснаар дуудлага өгсөн газар 2-5 минутад очих боломжтой болно. Өнөөдөр их хэмжээний хөрөнгө хайж, цаг хугацаа их алдаж байгаа. Тиймээс богино хугацаанд шийдэхийн тулд түргэн тусламжийн төвийг түрээсээр байгуулна” гэв. Түргэн тусламжийн нийт өртөг нь 500 сая төгрөг байна.
  • ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга айлчилж байна
    2015 оны 12 сарын 01


    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчид Улсын Дээд шүүхийн урилгаар Монгол Улсад 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

    Айлчлалын хүрээнд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа. Танхимын тэргүүн М.Батсуурь уулзалтын үеэр Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн талаар товч танилцуулж, бусад улс орнуудын, ялангуяа бүс нутгийн хөрш, хил залгаа орнуудын шүүхүүдтэй гадаад хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэхийг Монгол Улсын Дээд шүүх хөхиүлэн дэмждэгээ илэрхийлэв.

    Мөн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон тус газрын хэлтэс, албадын дарга нар ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Энэ үеэр Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэг, Улсын Дээд шүүхийн бүтэц, Тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан нь төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Айлчлалын төлөөлөгчид Монгол Улсад шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хэрхэн хангадаг, шүүгчийн орон тоо, цалин хөлс, шүүхийн төсөв, шүүгчид хариуцлага тооцох тогтолцоо, шүүхийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, гэрч, хохирогчийг хэрхэн хамгаалдаг зэрэг асуудлуудын талаар сонирхон асууж, харилцан ярилцав.

    Түүнчлэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхэд Улсын Дээд шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулах, туршлага судлуулах тухай асуудлыг энэ үеэр хөндлөө. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүх энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа бүхий л талаар улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга, ноён Хү Ифен Монгол Улсын Дээд шүүхээс удирдлага, зохион байгуулалтын тал дээр суралцах зүйл их байна гэж үзэж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

    Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.
  • Олон Улсын Эрүүгийн шүүхийн чуулганд Монголын шүүгчид анх удаа оролцлоо
    2015 оны 12 сарын 01


    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд оролцоод иржээ.

    Чуулганы хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны ерөнхий тайлан болон Хохирлын сангийн захирлын зөвлөл, Чуулганы тэргүүлэгчдийн зөвлөл, Шүүхийн барилга, байгууламжийн хяналтын хорооны тайланг сонсож, Хохирлын сангийн захирлын зөвлөлийн 5 гишүүн, Төсөв санхүүгийн хорооны 1 ажилтан, Шүүгчдийг нэр дэвшүүлэх зөвлөх хорооны гишүүдийг сонгосон байна.

    Мөн эзлэн түрэмгийлэх гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн харьяалалд шилжүүлэх тухай Кампаллагийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай, Терроризмийн гэмт хэргийг Олон Улсын шүүхийн харъяалалд шилжүүлэхийн ач холбогдлын тухай, Хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг тэмцэх, эдгээр хэргүүдийг илрүүлэх, шүүн таслахад иргэний нийгмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх тухай зэрэг анхаарал татсан асуудлуудыг салбар хуралдаануудаар авч хэлэлцжээ. Түүнчлэн Олон Улсын Эрүүгийн шүүх дэх өмгөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бие даасан байгууллага байгуулах санаачлагыг дэмжих, тус шүүхийн харьяаллын хэргүүдийг шүүн таслах, ял оногдуулах үндсэн стандарт тогтоох, Олон Улсын Эрүүгийн шүүхийн болон гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ч яригдсан байна.

    Үүнээс гадна зарим улсын нутаг дэвсгэрт Олон Улсын Эрүүгийн шүүхийн захирамж, тогтоолуудыг биелүүлэхэд учраад буй бэрхшээл, саадыг арилгах арга замын тухай асуудлууд салбар хуралдааны анхаарлын төвд байлаа.

    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар энэ үеэр Олон Улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Силвиа Фернандес дө Гурмэнди, Чуулганы ерөнхийлөгч Сидики Каба нартай биечлэн уулзаж, хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын шүүгчид анх удаа чуулганд оролцож буйг дурдаад Ромын дүрмээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх талаар үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан хичээн ажиллаж буйгаа илэрхийлжээ.



    Ноён Силвиа Фернандес дө Гурмэнди, Сидики Каба нар нь Олон Улсын Эрүүгийн шүүх бүрэн эрх хэмжээгээ хэрэгжүүлж ажиллахад гишүүн улсуудын хамтын ажиллагаа онцгой чухал болохыг энэ уулзалтын үеэр тэмдэглэсэн байна.

    Мөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Олон Улсын Эрүүгийн шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг манай иргэн Н.Орчлонтой уулзаж, Монгол Улсын төлөөлөл тус шүүхийн шүүгчээр сонгогдох боломж, арга замын талаар ярилцжээ.

    Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганы хуралдаанаас Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар өөрийн оронд хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд үнэтэй санаа, зөвлөмжүүдийг авч ирсэн байна.

    Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулах тухай олон улсын гэрээ бөгөөд анх 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.

    Монгол Улс Ромын Дүрмийг 2002 онд соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан аж. Одоогийн байдлаар 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдээд байна. Ромын дүрмээр гишүүн улсууд “төрлөөр устгах, хүн төрөлхтөний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг” үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм байна.

    Дашрамд дурдахад 2015 оны 3 дугаар сарын 11-нд анх удаа эмэгтэй хүн Олон Улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Хатагтай Фернандез Де Гурменди нь 1954 онд төрсөн, Олон Улсын Эрүүгийн шүүхийн байнгын орон тооны шүүгчээр ажиллаж байсан, Аргентин гаралтай юм байна.
  • Барак Обама шинэ цомогт дуулжээ
    2015 оны 12 сарын 01
    Барак Обама шинэ цомогт дуулжээ
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
    2015 оны 12 сарын 01
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.12.01.Мягмар гараг/ хуралдаан 11 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    Байнгын хорооны хуралдааны эхэнд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

    Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

    Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.

    Ингэснээр анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

    Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулав.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сумьяабазар нар асуулт асууж хариулт авсны дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын болон найруулгын чанартай саналын томьёололууд болон дагалдах хуулийн төслүүийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцуулахаар болов.

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэв

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн төлөөллөөс “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, Тайж группын ерөнхий захирал Л.Ганпүрэв нар хамгийн олон санал авсан тул Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралданаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

    Мөн байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Улаан загалмайн тухай хуулийн төслийн бэлтгэл хангах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулав хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцлээ
    2015 оны 12 сарын 01
    Найман намын төлөөлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцлээ
  • Косовогийн сөрөг хүчний улс төрчид Парламентын хуралдааны үеэр нулимс асгаруулагч цацжээ
    2015 оны 12 сарын 01
    Косовогийн сөрөг хүчний улс төрчид Парламентын хуралдааны үеэр нулимс асгаруулагч цацжээ
  • Шинэ жилийн бэлэг
    2015 оны 12 сарын 01
    Шинэ жилийн бэлэг
  • ХБ-нд хийсэн шалгалтын асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүсэв
    2015 оны 12 сарын 01
    УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

    Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ”Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөдөө томилолттой явна. Мөн тус ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гараагүй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулах санал гаргаж байна” гэж хэлэв.

    Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ”Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын асуудлыг улс төржүүлж байна. Тэгэхээр уг асуудлыг ойрын хугацаанд яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. МАН-ын гишүүдийн компани ”Хөгжлийн банк”-аас мөнгө авсан мэтээр иргэдэд буруу, зөрүү ойлголт төрүүлээд байна. Тиймээс уг асуудлыг ард иргэдэд нээлттэйгээр хэлэлцэх хэрэгтэй. Ажлын хэсэг дүгнэлтээ яаралтай гаргаж УИХ-д оруулж ирэх хэрэгтэй” гэлээ.

    Харин ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ”Уг асуудлыг одоо хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх гэхээр АН-ынхан зугатаж байна. Өмнөх долоо хоногт картаа сугалж хурал хаяж гарсан. Тэгэнгүүтээ МАН-ынхан Хөгжлийн банкнаас мөнгө авсан гэж зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Манай намын гишүүдийн оролцоотой компаниуд хууль журмынх нь дагуу Хөгжлийн банкнаас зээл авсан. Ямар ч компани, аж, ахуй нэгж хуулийн дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Хамгийн гол нь бид уг асуудлыг ярих гээгүй. Мөнгө дутсан болон өөр бусад ноцтой зөрчлүүдийг ярих гэж байна. Түүнээс биш ”Тэр компани хэдэн төгрөгийн зээл авсан” гэж ярихгүй. Тухайлбал, ”Говь” компанийн 8 сая хувьцаанаас 10 ширхэгийг л эзэмшдэг манай намын дарга М.Энхболдын талаар ”МАН-ын даргын хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэж ярьж, бичиж байна. ”Говь” компани бол 16 мянган хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл түүний 000.1 хувьд хүрэхгүй хувьцаа эзэмшдэг хүнийг оролцуулан ярьж улс төржүүлж байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг аудитын дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу оруулж ирсэн” гэлээ.

    Ингээд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжив.

    Т.Энхэлээ
  • Сурвалжлага: Түр хамгаалах байранд түр ирэхгүй байхын төлөө
    2015 оны 12 сарын 01
    Жавар тачингнасан өвлийн өдрүүд...Амьдрал үргэлжилсээр. Харин Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа түр хамгаалах байранд амьдрал хэрхэн үргэлжилж байгаа талаар сурвалжиллаа. Жавар хургасан хүйтэн өдрүүдэд сэтгэл жавартай байх л хамгийн хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн цөөнгүй хүүхэд эмэгтэйчүүд байрлаж байна. Өвлийн улирал болохоор гэртээ хүчирхийлэлд өртсөн тэдэнд очих газар үгүй. Энд ирээд хууль эрх зүйн зөвлөгөө авч, цагдаагийн алба хаагчдын “халамжинд” цөөхөн өдрүүдийг өнгөрүүлнэ. Дуудлага өгч байгаа хүмүүст мэдээж цагийн хязгаар гэж үгүй. Хэн ч хэдэн цагт ч хандаж магадгүй. 107 дугаарын утсаар зөвлөгөө авах дуудлага тасардаггүй юм байна.
  • Цэц маргааныг эцэслэн шийдвэрлэнэ
    2015 оны 12 сарын 01
    Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гаргасан билээ.
  • Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ
    2015 оны 12 сарын 01
    Дорноговь аймгийн прокурорын газраас санаачлан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Соёмбо цогцолборт аймгийн прокурорын газрын Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулжээ.

    Энэ үеэр Аймгийн прокурорын туслах, тамгын хэлтсийн дарга Ж.Айжуу тус аймгийн прокурорын газраас 2015 онд зохион байгуулсан ажил, прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хэрхэн хяналт тавьж байгаа болон прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцож байгаа талаар, хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны ял эдлэлтэнд прокурор хяналт тавьсан байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн зохион байгуулсан ажил, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, аймгийн прокурорын газарт байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэж байгаа болон аймаг дахь эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

    Түүнчлэн энэ үеэр орон нутгийн телевизэд прокурорын байгууллагаас хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа талаар ярилцлага өгсөн нь үр дүнтэй ажил болсон байна. Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд 60 гаруй иргэд хүрэлцэн ирж, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа авч тэдэнд шаардлагатай 10 төрлийн хууль тогтоомжийн асуудлаар боловсруулсан бэлтгэсэн гарын авлага, сурталчилгааны материал, сонинг 650 ширхэгийг тарааж өгсөн нь тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгчээ.

    Мөн аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч нар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож иргэдийн хүсэлтийг хүлээн авч иргэдэд эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажилласан нь иргэдийн талархалыг хүлээсэн байна.
  • Хорих 429 дүгээр ангид гэнэтийн шалгалт хийжээ
    2015 оны 12 сарын 01
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу тус прокурорын газрын хяналтын прокурорууд, туслах ажилтнуудын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таширын аманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө гэнэтийн шалгалт хийжээ.

    Шалгалтаар тухайн хорих ангийн жирийн болон чанга дэглэмтэй ялтнуудын хорих байр, тусгаарлах тасалгаа болон сахилгын хорих байранд үзлэг хийж, ялтнуудын ял эдлэлтийн байдалтай танилцаж, хорих ангийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, хоногийн жижүүрлэлтийн бүрэдлэхүүн, телекамерийн хяналт, цахилгааны нөөц үүсгүүрийн ажиллагааг шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгахаар прокуророос хорих ангийн удирдлагад тодорхой үүрэг чиглэл өгч, прокурорын шаардлага бичиж ажилласан байна.
  • Авлигын эсрэг олон улсын өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ
    2015 оны 12 сарын 01
    Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.

    Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд ес дэх жилдээ “Авлигын гинжийг тасалцгаая” уриан дор тэмдэглэх гэж байна.

    НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг баталсан оныхоо 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм. Авлигын эсрэг олон улсын өдрийг 12 дугаар сарын 9-нөөр тогтон зарласан нь үүнтэй холбоотой юм байна.
  • Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг танилцуулна
    2015 оны 12 сарын 01
    “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө
  • Нийслэлд орж ирсэн зээрийг агнахыг завджээ
    2015 оны 12 сарын 01
    Нийслэлийн 22-ны товчоо болон Тахилтаар дамжин Баянголын аманд цаг уурын нөхцөл болон цас багатай газар даган бэлчиж яваа 200 орчим зээрийн сүрэг нийслэлийн нутагт орж ирсэн тухай бид өмнө мэдээлсэн.
  • Малайзын шүүх дахин нэг монгол эмэгтэйг буруугүй гэж үзжээ
    2015 оны 12 сарын 01
    Хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон цаазаар авахуулах ял сонсоод байсан Монгол Улсын иргэн Н.Золзаяагийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан өнгөрөгч 11 дүгээр 27-ны өдөр болж Малайзын холбооны шүүхээс түүний цаазаар явах ялыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн талаар бид мэдээлж байсан.
5626 5627 5628 5629 5630 5631 5632
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    14 цаг 32 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    15 цаг 43 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    16 цаг 17 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    16 цаг 24 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    16 цаг 52 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 цаг 31 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    17 цаг 45 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    18 цаг 2 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    19 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 40 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    19 цаг 46 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 цаг 1 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    20 цаг 13 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    20 цаг 14 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    21 цаг 13 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    21 цаг 28 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    23 цаг 2 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 цаг 8 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК