-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хоёрдугаар тойрогт Чилийн бөх Варгас Лейг гарт өчиж ялсан бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Израилийн Шира Ришонитой барилдаж, өчих мэхээр цэвэр ялсанаар Косовогийн бөхтэй шөвгийн дөрөвт шалгарлаа.
-
2021 оны 7 сарын 24
УОК 128 бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах шийдвэр гаргажээ
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн хошой аварга Японы Фүна Тонаки Унгарын бөхийг даралтаар цэвэр ялсанаар шөвгийн наймд шалгарлаа. Тэр манай М.Уранцэцэгийн жингийн тун хүчтэй өрсөлдөгч билээ.
-
2021 оны 7 сарын 24
ЭМЯ: Улаанбаатарт 537, орон нутагт 905 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
-
2021 оны 7 сарын 24
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа.
-
2021 оны 7 сарын 24
Г.Дамдинням: Олимпын дараа үүсгэн байгуулсан эмэгтэй сагсан бөмбөгийн багийг дэмжих ажлаа зогсооно
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Чилийн бөх Варгас Лейг яллаа.
-
2021 оны 7 сарын 24
Зуны олимпын наадмын анхны аварга тодорлоо. Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын тамирчин Янь Цянь 251,8 оноогоор алтан медаль хүртжээ.
-
2021 оны 7 сарын 24
Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас манай сурагчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг БНХАУ-ын бөх Ли Янантай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр ялагдлаа.
-
2021 оны 7 сарын 24
Коронавирусний халдвараас шалтгаалж сүүлийн хагас жил Замын-Үүдийн гааль дээр нөхцөл байдал хүндэрч бараа, материалын хэт их бөөгнөрөл үүссэн. Үүнээс үүдэж БНХАУ-аас орж ирэх бараа материал хомсдож, дотоодод үнийн хэт их хөөсрөл бий болсон юм.
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” зуны олимпын наадмын хийн урт бууны 10 метрийн дасгалд Монгол Улсын тамирчин О.Есүгэн оролцож, 624 оноогоор 25 дугаар байрт шалгарлаа.
-
2021 оны 7 сарын 24
Гадаад руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэжээ
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн барилдаан эхэллээ. “Nippon Budokan” ордонд болж буй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кгы-ынд гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Голландын Торнике Цикадоеатай барилдаж, ялагдлаа. Удахгүй гавьяат тамирчин М.Уранцэцэг барилдах юм.
-
2021 оны 7 сарын 24
Токиогийн зуны XXXII олимпын нээлтэд оролцож буй Монгол Улсын тамирчдын хувцас өнгөлөг харагдаж байсан ч энгэр дэх эрээн хээ юуг илэрхийлэхийг хүсээ вэ хэмээн сонирхох хүн олон байна. Тэгвэл тамирчдын хувцсыг урласан “Michel & Amazonka”-гийнхан ийн тайлбарлалаа.
-
2021 оны 7 сарын 24
Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон хүн төрөлхтөний цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам өчигдөр нээлтээ ёслол төгөлдөр хийлээ. “Токио-2020” олимпын наадамд 206 орны 11.324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимпын нээлтийг галт бамбаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэхүү галт бамбарыг теннисчин Наоми Осака асаалаа.
-
2021 оны 7 сарын 24
Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэдэг билээ. Энэ үеэр мэдээлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2021 оны 7 сарын 24
"Хоёр орны хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байна"
-
2021 оны 7 сарын 24
Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигч очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай. (
-
2021 оны 7 сарын 24
“Токио-2020” олимпын наадам өчигдөр эхэлж, ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ Тунисийн тамирчин Гарси Фадваг 4:1-ээр буулган авч, Монголын үндэсний шигшээ багийн анхны ялалтыг авлаа.