Зуны олимпын наадмын анхны аварга тодорлоо. Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын тамирчин Янь Цянь 251,8 оноогоор алтан медаль хүртжээ. Мөнгөн медалийг ОХУ-ын Анастасия Галашина 251 оноогоор, хүрэл медалийг Швейцарийн Нина Кристен 230 оноогоор авсан бол манай тамирчин О.Есүгэн 25 дугаар байрт шалгарлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)