Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Дельта вирусний хүнд халдварлах хугацаа 7.3 өдөр байна"

2021-7-24
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Өмнө нь Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан. Аймаг орон нутгийн хувьд сүүлийн хоёр долоо хоногт тогтвортой өсч байна. Харин одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, 17.6 хувьд хүрлээ.

БАРИМТ 2

Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош орох боломжтой гэх тооцоолол бий. Гэсэн хэдий ч нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 50 гаруй хувь нь аймаг, орон нутагт бүртгэгдэж байна.

БАРИМТ 3

Орон нутгаас хэд хэдэн аймагт өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Ховд аймагт өвчлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд бууралгүй, тогтвортой өсөж байгаа.

БАРИМТ 4

Өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа учраас бид богино хугацаанд тооцоолол хийж байгаа. Хүн амын хөдөлгөөнтэй холбоотой эрсдэл хэвээр байгаа. Тиймээс дараа дараагийн тооцоолол дээр нөхцөл байдал яаж эргэх нь тодорхойгүй.

БАРИМТ 5

Манай улсын хүн амын 60 орчим хувь нь коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Иймд үлдсэн 40 хувь нь халдвар авах эрсдэлтэй.

БАРИМТ 6

Вакцины халдвараас хамгаалах үр нөлөө нь 75-90 хувь байдаг тул вакцинд хамрагдсан хүн амын 10-25 хувь нь халдвар авах эрсдэлтэй тул батлагдсан тохиолдол цааш нэмэгдэнэ.

БАРИМТ 7

Ямар ч вирус гадаад орчинд гараад амьдрах чадвараа маш хурдан алддаг. Тиймээс коронавирус гадаргуугаас халдварлах байдал харьцангуй бага гэх судалгаа дэлхий нийтэд яригдаж байна.

БАРИМТ 8

Дельта хувилбарын тухайд агаар дуслын замаар буюу бусад хувилбартайгаа ижил байдлаар халдварлана. Өөрөөр хэлбэл, халдвар тархах зам адилхан тул сэргийлэх арга нь ч адилхан. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа сайн барьж, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Гадаргуу дээр хүрсэн тохиолдолд заавал гараа савандаж угаах, угаагаагүй байхдаа нүүр, ам, хамартаа хүрэхгүй байх дадлыг хэвшүүлэх ёстой.

БАРИМТ 9

Ямар нэг байдлаар коронавирусний аль нэг хувилбараар үүсгэгдсэн давлагаа гарвал эмнэлгийн ачаалал огцом нэмэгдэх эрсдэл бий. Батлагдсан тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал нэлээд төвөгтэй болдог. Тэгэхээр хүний нөөцийн асуудал ч яригдана.

БАРИМТ 10

ХӨСҮТ дээр тодорхой хэмжээний үндсэн орон тооны ажилчдаас гадна 50 орчим резидент эмчийг дайчлан ажиллуулж байна. Нөхцөл байдалтай уялдуулан эмч нарыг хаана дайчлах асуудлыг тухай бүрд нь шийднэ.

БАРИМТ 11

Одоогийн нөхцөл байдлын тухайд тандалт, хавьтал судлалын ажиллагаа болон судалгааны ажилтай холбоотой нэмэлт хүний нөөц зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс бид анагаахын сургууль төгссөн болон анагаахын оюутнуудыг дайчлан гэрээт ажилтнаар ажиллуулж хүний нөөцийн зохицуулалтыг хийж байна.

БАРИМТ 12

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан: Мутацад орсон Альфо хувилбар 180, Бета хувилбар 130, Дельта хувилбар 124 оронд бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад дельта хувилбарын коронавирусээр долоон хүн өвчилсөн. Тэдгээр хүнийг тусгаарлаж тандалтын арга хэмжээг авч байна.

БАРИМТ 13

Коронавирусний мутацлагдсан хувилбараас дельта нь хамгийн эрсдэл өндөртэй буюу хурдан тархаж байна. Өнгөрсөн долоо хоногт дельта хувилбар дэлхийн 111 оронд бүртгэгдээд байсан бол долоо хоногийн дотор нэмж 13 улсад бүртгэгдсэн. Мөн дельта хувилбар нь альфа хувилбараас тархах чадвар 60 хувиар илүү хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

БАРИМТ 14

Дэлхийн хүн амын ердөө 26 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан. Африк болон зарим улс орон нийт хүн амынхаа дөрвөн хувийг л вакцинд хамруулсан.

БАРИМТ 15

Гуравдугаар тунгийн хувьд бид вакцины үр нөлөөг эхэлж анхааралтай судлах шаардлагатай.

БАРИМТ 16

Халдвар тархаж байгаагийн гол шалтгаан нь хүн амын хөдөлгөөн. Тиймээс наймдугаар сард ямар нэг байдлаар найр, хурим хийж олуулаа цуглахгүй байхыг хүсье.

БАРИМТ 17

Бид хичээвэл вакцины үр нөлөө сайн гарна. Одоогоор манай улсын хүн амын 58 хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Энэ нь маш сайн үзүүлэлт. Гэхдээ вакцинд хамрагдахгүй байгаа хүмүүс энэ вирусийн мутаци үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлж байна. Мөн эмнэлгийн ачааллыг нэмж байгаа нь шалтгаанд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байна.

БАРИМТ 18

Үнэхээр вакцин хийлгэж болохгүй шалтгаантай иргэд байгаа. Гэхдээ хийлгэх боломжтой ч вакциныг эсэргүүцэж байгаа иргэд бий. Коронавирусний аль ч вакциныг хийлгэсэн тухайн хүнийг уг өвчнөөр хүндэрч, нас барах эрсдэлээс 90-100 хувь хамгаална.

БАРИМТ 19

Коронавирусний мутацад ороогүй хувилбарын нууц үеийн хугацаа 5.2 өдөр байсан бол дельта хувилбар 4.4 өдөр болж богиносжээ. Мөн хүнд халдварлах хугацаа анхны хувилбар дээр 10.9 өдөр байсан бол дельта хувилбарынх 7.3 өдөр байна.

БАРИМТ 20

Коронавирусний дельта хувилбараас сэргийлэхэд вакцин их чухал. Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар вакцины хамгаалах чадвал дельта болон альфа хувилбарт ижил бөгөөд нас барах, эмнэлэгт хэвтэн эрсдэлийг бууруулж чадаж байна гэж үзсэн. Харин вакцины нэг тунг хийлгэсийн хүмүүсийн хувьд Дельта хувилбараар өвчлөх эрсдэл 33 хувь, Альфа хувилбараар өвчлөх эрсдэл 50 хувиар буурсан байна.

БАРИМТ 21

Коронавирус олон эрхтэн систем буюу судас, амьсгалын зам, хоол боловсруулах зам, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг тул архаг хууч өвчтэй хүмүүс халдварт өртөхгүйн тулд анхаарах ёстой. Халдвар авсан хүмүүс мөн дур мэдэн вирусийн эсрэг эм хэрэглэхгүй байхыг анхааруулъя. Учир нь вирусийн эсрэг эм хэрэглэснээр “эмийн дасал” гэж зүйл үүсдэг. Өөрөөр хэлбэл, эмийн дасал болсон тохиолдолд өөр вирусийн халдвараар өвчлөхөд эмийн үр дүн үйлчлэхгүй байх сөрөг нөлөөтэй.

БАРИМТ 22

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох: Монгол Улсад хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 7,400 ор байна. Харин орон нутагт дахь эмнэлгийн орны тоо маш бага. Тиймээс орон нутагт халдвар нэмэгдсээр байвал орны хүрэлцээ тодорхой хэмжээнд асуудалд орно. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчний хангалт хязгаарлагдмал буюу халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн маш цөөхөн.

БАРИМТ 23

Хэрэв халдвар өнөөдрийн түвшнээс хоёр дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүний тоо өсвөл хамгийн түрүүнд орон нутагт төвөгтэй байдалд орохоор байна. Тиймээс бид үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Орон нутагт өмнө нь нийт 1,000 давж байсан үе бий. Энэ нь өнөөдрийн аймгуудад бүртгэгдэж буй 600, 700 тохиолдол бага мэт харагдаж байгаа ч нийслэлээс давсан үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Тиймээс халдвар нэмэгдвэл орон нутаг дахь эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд доголдол гарах нь гарцаагүй болчхоод байна.

БАРИМТ 24

Зарим аймгаас хүнд хүмүүсээ нийслэл рүү шилжүүлэх хүсэлт тавьж эхэллээ. Орон нутгийн эрүүл мэндийн тусламжийг чадавх Улаанбаатарын нэгдсэн эмнэлэгтэй харьцуулах боломж байхгүй бид өнөөдрөөс эхлэн анхаарах ёстой. Хэдийгээр бид орон нутгийн хүний нөөцийг чадавхжуулж байгаа ч тэр нөөцөөс давсан буюу бидний бэлтгэлээс давсан асуудал үүсвэл тэнд маш хүндрэл үүснэ.

image

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэдэг билээ. Энэ үеэр мэдээлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.211.58.68)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 26 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 30 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 39 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 49 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК