-
2017 оны 10 сарын 04
Намын генсекийн энэхүү мэдэгдлийн дараа харин тэдний яриа хөөрөө өөрчлөгдөв үү эсвэл бөх хүн гэхээр л хоёр гараа өргөдөг монголчуудыг хүлээж авна гэж тооцов уу ямартай ч Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилуулах тохироо аль хэдийнэ хийчихсэн гэх мэдээлэл хэвлэл “чимэх” болов.
-
2017 оны 10 сарын 04
Энэ сарын 6-аас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна
-
2017 оны 10 сарын 04
Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслах өнөөдрийн хуваарийг хүргэж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 10 сарын 04
Үс засуулбал: Эд мал арвидна
-
2017 оны 10 сарын 04
Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна
-
2017 оны 10 сарын 03
Израиль Улсад дүрвэгчийн статусаар амьдарч буй Монгол Улсын хоёр иргэний дундаас төрсөн нярай хүүхдийн биеийн байдал
-
2017 оны 10 сарын 03
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 компанийн 104 609 ширхэг хувьцаа арилжсанаас зургаан компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан байна.
Тодруулбал “Улсын их дэлгүүр” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.9 хувиар өссөн бол ”Монгол нэхмэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.0 хувиар унажээ.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 19 522 ширхэг үнэт цаас 1 тэрбум 790 сая 860 322 төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн өдөр ”MSE ALL” индекс 1070.48 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 85 тэрбум 774 сая 463 293 төгрөг болжээ.
-
2017 оны 10 сарын 03
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Энэхүү санамж бичиг нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын хууль бус олборлолтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, Туул голын экосистемийг хамгаалах, хяналт тавих чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлийг тогтоож байгаа юм. Хамтын ажиллагаагаар дамжуулан барилгын материал үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, байгаль орчинд ээлгүй үйлдвэрлэлээс татгалзаж, олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 03
Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, хүлээлттэй тулгамдсан асуудал ихтэй, нийгэм бухимдалтай байгаа хүндхэн цаг үед
-
2017 оны 10 сарын 03
Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн юм.
Тэгвэл уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.
Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг ийн таслан зогсоожээ.
-
2017 оны 10 сарын 03
Багш нарын ажил хаялт, цалин нэмэх асуудлын талаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос байр сууриа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 10 сарын 03
“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Өнгөрсөн сард Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь 3 конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол улсаас оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад талархаж байна.
Монгол Улс далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орны тоонд багтдаг. Зөвхөн өнөө жилийн байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож, ихэнхи нутгаар хуурайшилт, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж, зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа. Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд үндэсний хэмжээнд хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна” гэсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Улмаар Монгол Улсын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавиад буй зорилго, зорилтыг үр дүнд хүргэхийн тулд олон улсын туслалцаа, дэмжлэг маш хэрэгтэй байгааг уламжилсан. Тиймээс энэ удаагийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага, Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ болж байгааг БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийн зүгээс тодотгосон юм.
Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тэмцэхээр нэгдэж, Парисын хэлэлцээрээр тодорхой зорилт тавьсан. Улмаар 2015 -2030 хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтын чухлыг Монгол Улсын Засгийн газар ч тууштай дэмжиж ирсэн. Уг асуудлыг шийдвэрлэхэд үндэсний хувь нэмрийг оруулах үүднээс бүх төвшний талуудыг хүчин чармайлтаа уялдуулан, нэгтгэхийг уриалж байгаа билээ. Энэ талаар БОАЖ-ын сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал “Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, зохицуулалт” илтгэлдээ дурдсан бол Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн улс хариуцсан захирал Жахан Чоудхари Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Уур амьсгалын ногоон сангийн мэргэжилтэн Дайен МкФазиен Уур амьсгалын санхүүжилтийг асуудлыг хөндлөө.
Уг чуулган 2 өдөр үргэлжлэх бөгөөд үр дүнд нь “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гаргах юм.
-
2017 оны 10 сарын 03
”Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгууллаа
-
2017 оны 10 сарын 03
Монголбанкны алт худалдан авалтын дүнг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар авч үзэхэд 15.1 тоннд хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 тонноор өссөн дүн юм. Энэ хугацаанд 182 иргэн, 106 аж ахуйн нэгж алт тушаажээ.
Монголбанк алтны арилжааг улсдаа төвлөрүүлэх бодлого барьж байгаа бөгөөд энэ хүрээнд олон нийтийг мэдээллээр хангахад анхаарч ажиллаж байна. Тиймээс “Монгол алт” аяныг зарлан хэрэгжүүлж, бичил уурхайчид, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн сургалт уулзалтуудыг тогтмол хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
-
2017 оны 10 сарын 03
Эрүүл мэндийн байгууллагад сайн суралцаж, өндөр боловсрол эзэмшсэн, чадварлаг эмч, ажилчид байдаг боловч бид эмнэлгийн үйлчилгээний талаар ойлголт багатай.
-
2017 оны 10 сарын 03
ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг ”Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиож байна.
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
Энэ удаагийн ээлжит арга хэмжээг ЦССҮТ болон ”Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллагын хувьд гурав дахь жилдээ 10 дугаар сарын 3-ны өдрийн цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Батзориг, үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ, марктенгийн менежер Ц.Түвшинжаргал болон бусад албан хаагчид оролцож, цусаа бэлэглэлээ.
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
Энэ үеэр Улаанбаатар Смарт карт ХХК-ий марктенгийн менежер Ц.Түвшинжаргал “Манай компани нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчилахаас гадна доноруудыг сурталчилсан автобусны картыг худалдаанд гаргасан. Мөн НИТХ-тай хамтран 190 гаруй Хүндэт доноруудыг Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулж байна. Бидний зүгээс цус бэлэглэх өдрийг сурталчилж, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” хэмээлээ.
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
Энэхүү өдрийн хүрээнд 10-20 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулах аж.
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn
-
2017 оны 10 сарын 03
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, албан тушаалтны 1819 тээврийн хэсэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзан шийдвэрлэжээ.
-
2017 оны 10 сарын 03
НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс уг баярыг 25 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хүй долоон худагт дахь “Монгол наадам” цогцолборт ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус газраас тэтгэвэрт гарсан нийт 74 ахмад уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Орлогч дарга Ё.Батболд нээж үг хэлэхдээ 2017 онд хийсэн Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын тохижилтын ажил, ХААИС-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа онцлон сонирхуулав. Арга хэмжээг Улаанбаатар Чуулгын дуучин Н.Бямбадорж хөтлөн явуулж, МУСТА Н.Алтантуяагийн хамт ая дуугаа өргөн барьсан. Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан “Миний мөрөөдлийн зам” уралдааны “Шүлэг”-ийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Б.Ундрахбаяр өөрийн уран бүтээлээрээ ахмадууддаа бэлэг барилаа. Энэ удаагийн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ нь ахмад настнуудыг эрүүл агаарт гаргаж, тэднийг тав тухтай хуучлах нөхцөлийг бүрдүүлж өгсөнөөрөө ихээхэн онцлогтой юм. Нөгөөтэйгүүр нийслэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэл болсон. Баярын үйл ажиллагааг хааж Орлогч дарга Ё.Батболд үг хэлж, ахмадууддаа Сар шинийн баярын үйл ажиллагаа бүхий CD бичлэг, гарын бэлэгийн хамт гардуулж, үйл ажиллагаа өндөрлөлөө гэж Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 03
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш, Дорноговь аймгийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Адьяагийн Зоригтбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын нээлттэй тэмцээн аравдугаар сарын 6-7-нд Сайншанд хотын спортын ордонд болно. Чөлөөт бөхийн спортыг хичээллэгч хүүхэд, залуусын тоог нэмэгдүүлэх, бөхийн спортыг сурталчилах, ирээдүйн олимп, тив, дэлхийн медальтнуудыг тодруулах зорилготой тус тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчин хөвгүүдийн 29, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, охидын 38, 50, 60, 65, 70 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдөнө.
А.Зоригтбаатар нь насанд хүрэгчдийн улсын аварга С.Сайнбаяр, УАШТ-ий медальт Б.Эрдэнэбаяр, Б.Наранболд, Ц.Чингэс, А.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан ачтан. Түүний шавь нараас өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс нийт 21 алт, 28 мөнгө, 30-аад хүрэл медаль хүртээд байна.
-
2017 оны 10 сарын 03
“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм нөхөд өө,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг айлтгаж, “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” сэдэвт өнөөдрийн чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж байна.
Өнгөрсөн сард манай хөрш БНХАУ-ын Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь гурван конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан билээ. Иймээс өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол Улсаас оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би маш баяртай байна.
Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орон юм. Зөвхөн өнөө жилийн байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож, ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж, зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа. Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч бид энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна.
Энэхүү зорилтыг бид Монгол Улсын Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатай холбоотой бэрхшээлүүд тулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлж чадахгүй байна. Ялангуяа санхүүжилтийн хувьд дан улсын төсвөөс хараат байх, зөвхөн төр засгийн байгууллагууд хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш байна. Ийм учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих, үүний тулд холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байна.
БОАЖЯ өнгөрсөн 9 дүгээр сард олон улсын Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаар томилогдсон Хас банк, мөн Монголын банкны холбоотой хамтран ногоон санхүүжилт, ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.
Харин өнөөдөр, маргааш 2 өдөр хуралдах энэхүү чуулган нь илүү өргөн хүрээг хамрах бөгөөд чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх талууд энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх явдал юм. Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага, Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ болж байгаад ихээхэн баяртай байна. Ийнхүү оролцогч талуудын төлөөлөл хуран чуулж, санал солилцох боломж бүрдүүлэх талаар бидний санаачлагыг бүх талаар дэмжиж, хамтран ажилласан ХБНГУ-ын холбогдох байгууллагууд, мөн Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллагад тусгайлан гүн талархал илэрхийлж байна.
Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд тус чуулганд цаг заваа гарган оролцож буй та бүхэнд дахин талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Баярлалаа.