зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4096 4097 4098 4099 4100 4101 4102
  • Хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр
    2017 оны 11 сарын 02
    2017.11.02 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13
    НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Жаргал ирнэ.
    Наран ургах, шингэх: 07.45-17.35
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
    Суудал: Уул
    Аргын тооллын 11сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
  • Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 02
    2017 оны 11 дүгээр сарын 01-ний 20 цагаас 11 дүгээр сарын 02-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

  • Хотын дарга бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 11 сарын 01
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг. Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийг бий болгоход инноваци шингэсэн, жижиг дунд, бизнес эрхлэгчид чухал байр суурь эзэлнэ.
  • А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна
    2017 оны 11 сарын 01
    Хүн хоногт авах шаардлагатай аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр аминдэмийн бэлдмэл хэрэглэж болно.

    Ялангуяа манай орны хувьд тав хүртлэх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутал өндөр хувьтай байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2010 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн 4-р судалгаа”-аар нийт хүүхдийн 32.4 хувь нь А аминдэм дуталтай, дийлэнх нь А аминдэм дунд зэргийн дуталтай байна. Энэ нь Монгол хүүхдүүд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А аминдэмийг зайлшгүй нэмэлт бэлдмэл хэлбэрээр авах шаардлагатай байдаг.

    А аминдэм дутахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг.

    А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

    Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхинцэцэгболон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

    А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд:

    · Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах

    · Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох

    · Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх

    · Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх.

    Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр очиж өндөр тунт А аминдэмийг жилд 2 удаа заавал уулгах шаардлагатай байдаг. Үүнд:

    · 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

    · 12 сартайгаас 59 сартай хүүхэд 200 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

    · Харин 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.



    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • Хөх хотод Монгол Улсын соёлын өдрүүд болж байна
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын соёлын өдрүүд 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.



    Мөн Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, тус холбооны тэргүүлэгчид болон Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Дундговь аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцож байна.

    Өвөрмонголын музейд нээгдсэн “Өнөөдрийн Монгол Улс” гэрэл зургийн үзэсгэлэнгээр соёлын өдрүүдийн арга хэмжээ эхэлж, Өвөрмонголын Урлагийн их театрт тоглосон “Найрын ширээ” драмын жүжгээр үргэлжиллээ.

    Түүнчлэн Өвөрмонголын Үндэсний урлагийн их театрт хоёр орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно.
  • Б.Хурцыг чөлөөлж, Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томиллоо
    2017 оны 11 сарын 01
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилсон байна.
  • Х.Баттулга: Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.
  • Шатахууны онцгой албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал гаргажээ
    2017 оны 11 сарын 01
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр шатахууны онцгой албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал гаргажээ.
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
    2017 оны 11 сарын 01
    МҮБХ-оос арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.
  • Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно
    2017 оны 11 сарын 01
    Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг.

  • Дархан-Сэлэнгэ чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа
    2017 оны 11 сарын 01
    Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул Аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт ”Санамж”, ”Зөвлөмж”-ийг хүргэн, өвлийн дугуйгүй зуны дугуйтай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглон ажиллаж байна.
    Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
  • Д.Сумъяа: Та бүхэндээ маш их баярлалаа
    2017 оны 11 сарын 01
    Д.Сумъяа: Та бүхэндээ маш их баярлалаа
  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэв
    2017 оны 11 сарын 01
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.11.01) хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.



    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа нийслэлийн Чингэлтэй дүүргийн оршин суугч иргэнээс ирүүлсэн дээрх мэдээллийг хэлэлцсэн байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргажээ. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажилласан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн.

    Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Өнөөдөр ”Үндэсний өгөх өдөр”
    2017 оны 11 сарын 01
    “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг найм дахь жилдээ тэмдэглэж байна

    2017-11-01 14:16:00


    “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2010 оны 11 сарын 1-ний өдөр хүнд өвчин туссан Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй кампанит ажил өрнүүлэн, монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж байсан.

    Энэ жилийн хувьд охидыг хүчирхийллээс хамгаалах, охиддоо хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалахаар “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-тайгаа хамтран ”Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэн ажиллаж байна.

    “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг анх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан санаачлан найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон сайн үйлсийн аян зохион байгуулсан Б.Баярсайхан өнгөрсөн жил БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдаад байгаа билээ. 2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь халах шийдвэр гаргасаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж шалгуулсан бөгөөд шүүхээс Засгийн газрын шийдвэр нь хууль бус байна гэсэн шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан байдаг.
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
    2017 оны 11 сарын 01
    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч, өдөр тутмын амьдралдаа дадал болгон хэвшүүлэх талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.
  • Орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.

    Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.

    Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч, дэг журам, шударга ёс алдагдсан. Засгийн газар өөрөөсөө эхэлж, хариуцлага сахилга батыг эрс сайжруулан үлгэрлэн манлайлж, төрийн болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулахыг шаардана. Орон нутгийн удирдлагууд та бүхэн ч нутаг дэвсгэртээ энэ асуудлаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлж, нутгийн захиргааны бүх шатны байгууллагаас ийм зарчим барьж ажиллаарай гэлээ.

    Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгавар гарсан. Энэ даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн албаны ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас ангид байх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулах зэрэг тодорхой асуудлыг тусгасан. Засгийн газар нутгийн захиргааны бүх шатны байгууллагад зөвхөн хууль дээдлэх, ёс суртахуунтай байх зарчмыг шаардаж ажиллана гэдгийг Г.Занданшатар сайд анхааруулаад аймгийн Засаг дарга нар өгсөн үүрэг даалгаврынхаа гүйцэтгэл, дотоод хяналт, шалгалтаа эрс сайжруулж, бодит үр дүн шаардаж ажиллахыг үүрэг болгов.

    Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй. Намрын дунд сард багагүй хэмжээний цаг орж, эхний дохио өглөө. Өнгөрөгч зун манай орны нийт нутгийн 75 хувь нь гантай, гандуу байлаа. Иймд орон нутгийн удирдлагууд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарч, болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, төлөвлөж ажиллах хэрэгтэй. Алслагдсан болон даваа саад ихтэй сумын төв, суурин газруудад нүүрс, шатахууны нөөцийг хангалттай бүрдүүлэх, гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифийг аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт 50 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлж, ажиллах ёстойг хэллээ.

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар цахим хурлын үеэр аймаг орон нутгийн удирдлагын санал хүсэлтийг сонсч, тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.

    Эдийн засаг хүнд байгаа ч манай Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр хэрэгжүүлж, аймаг, нийслэлд цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл нэмж барина. Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно гэлээ. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдлыг сайжруулахаар Уул уурхайн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажиллуулна. Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийг ажлын байртай болгоход зарцуулахаар төлөвлөсөн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагуудын асуултад хариулах үеэрээ хэллээ. Бусад асуудлыг судалж үзээд шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцод бүртгэлээ
    2017 оны 11 сарын 01
    Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй аж. Мөн хуралд Монголын шувуу хамгаалах төвийн төлөөлөгч төрийн бус байгууллагынхан оролцон үйл ажиллагаагаа танилцуулж, тусгай ага хэмжээнд оролцсон байна. Энэ талаар тус конвенцын үндэсний зохицуулагч БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяагаас тодрууллаа.

    -Уг конвенцод хэдэн амьтан оруулах санал гаргасан бэ?

    -Мазаалай, тахь, хээрийн бүргэд гэсэн гурван амьтныг Боннын конвенцын нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасныг олон улсын төвшинд дэмжлээ. Олон улс дэмжинэ гэдэг нь уг амьтан устах аюулд өртсөнийг зөвхөн манайх бус дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч, хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана гэсэн үг. Түүнчлэн конвенцын нэгдүгээр хавсралтад хэдийнэ оруулчихсан байсан хонин тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө талуудын бага хурлын үеэр дэвшүүлж, баталгаажууллаа.

    -Конвенцод нэгдсэн орнууд ямар үүрэг хүлээх вэ?

    -Монгол Улс Боннын конвенцод 1999 онд нэгдсэн. Конвенцод нэгдэн орсон улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна бусад улс оронтой хамтрах шаардлага ч бий. Хонин тоодог гэхэд нүүдэллэж амьдардаг, Монгол, Кыргыз, Казахстан, Иран, Тажикстан зэрэг 12 оронд тархсан. Тэдгээр улс конвенцод нэгдэж орсон, эсэхээс үл хамааран, уг амьтныг хамтран хамгаалах талаар бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан. Манай Засгийн газар санал өргөн барьсан гэдэг утгаараа хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд санаачилга гарган ажиллах ёстой. Ирэх жил төрийн бус байгууллага, судлаачид, бусад улс орноос мэргэжлийн хүмүүсийг урьж, хэрхэн хамтран ажиллахаа тогтоохоор төлөвлөсөн.
  • Шадар сайд НҮБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НҮБ-ын Суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

    Шадар сайдаар томилогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч, үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлэв. Энэ зорилт олон салбар, өргөн хүрээг хамардаг учир цаашид салбар хоорондын уялдааг сайжруулж, нэгдсэн бодлогоор зангидах шаардлага байгааг Беате Транкман хэллээ.

    2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үр шимийг нь бүх иргэнд хүртээмжтэй хүргэхэд НҮБ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархаж байдгаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

    НҮБ нь Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэл эзэмших төсөл хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад их хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

    Өнгөрсөн өвлийг өнтэй даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж нэн чухал байсныг Шадар сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар саяхан Засгийн газартай хамтарч бүх аймгийн удирдлага, Онцгой байдал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлсэнд талархал илэрхийлэв.

    Мөн уулзалтаар ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ
    2017 оны 11 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд өнөөдөр “Сэлбэ дэд” станцын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Төслийн захирал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Ерөнхий захирал М.Инду Бушан, АХБ-ны Монгол дахь суурын төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

    Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Улаанбаатар төдийгүй Монгол улсын засгийн газар, иргэдийн толгойны өвчин бол агаарын бохирдол, утааны асуудал. Үүнийг шийдэх нэг гарц бол орон сууцаар хангах, төвлөрсөн дулаанд холбох ажил юм. Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сэлбэ” дэд станцыг барих ажлыг зоригтой эхлүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байна. Мөн иргэд маань ч дэмжиж, тун удахгүй энэ ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ төсөл. Төслийн үр дүнд ойрын хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эрчимтэй хийж байгаа нь Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвт хотруу шилжүүлэх бодит алхам юм. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор энэ хавийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна. Энэ төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй. Үүний 162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгох юм” гэдгийг онцоллоо.

    Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Тухайлбал Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв юм. Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөжээ.

    Сэлбэ дэд төвийн хүрээнд СБД-ийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөт хийгдсэн байна. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан аж. Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийгдсэнээр 6 мянга орчим өрхийн 25400 хүн төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын даргын томилгоог хэлэлцэнэ
    2017 оны 11 сарын 01
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргын томилгоог хэлэлцэхээр товложээ.

    ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилуулах санал орж гэдгийг эх сурвалж хэллээ. Д.Гэрэл нь тус газрын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан билээ. Тэрээр уг албыг хашихаасаа өмнө Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

    Түүнийг ажлаас сольсон шалтгаанаа Ерөнхий сайд нь хэлэхдээ, “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж байжээ.

    Өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн энэ албан тушаалд томилогдох магадлалтай хүнээр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нар яригдаж байсан юм.
4096 4097 4098 4099 4100 4101 4102
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    4 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    5 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    29 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    34 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    37 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    54 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    56 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    1 цаг 2 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 17 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    2 цаг 12 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    2 цаг 57 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    3 цаг 33 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    4 цаг 0 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    4 цаг 19 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    4 цаг 43 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    4 цаг 49 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    6 цаг 2 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    6 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 24 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    6 цаг 33 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК