зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4095 4096 4097 4098 4099 4100 4101
  • Ц.Нямдоржийн хэлснээр Б.Хурц чөлөөлөгдсөн ч хоосон хоцорсонгүй
    2017 оны 11 сарын 02
    Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэндээ хүрч, хүслээ гүйцэлдүүллээ. Хэдхэн хоногийн өмнө Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Хурц “Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг улс төрийн зорилготой С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Ер нь түүнд ямар нэгэн эрх ашгийн сонирхол байгаа учраас энэ хэрэгт анхаарал хандуулаад байна” гэдгийг мэдэгдэж, Хууль зүйн сайдыг “тулаанд” дуудсан.
  • ”УЛААНБААТАР” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээлээ
    2017 оны 11 сарын 02
    Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас ”Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан. Бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээ маргааш болно.

    Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээв.

    ”Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдэг нь нийслэлийн иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлд эерэг дурсамж үлдээн, хотын гудамж талбайн өнгө төрхөд нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх бүтээн байгуулалт боллоо.

    Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.

    Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см хэмжээтэй гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Б.Чимэдцэрэн пауэрлифтингийн дэлхийн рекордыг эвджээ
    2017 оны 11 сарын 02
    Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэн IPF холбооны -120 кг-ын жингийн дэлхийн рекорд (дээд амжилт)-д бүртгэгджээ. Тэрбээр саяхан Филиппин улсад болсон хэвтээ шахалтын Азийн АШТ-д 362.5 кг-ыг шахсаар алтан медаль хүртсэн билээ. Түүний энэхүү амжилтыг Ази тивийн рекордод бүртгэсэн бол өчигдөр дэлхийн дээд амжилтад бүртгэсэн байна. Б.Чимэдцэрэнгийн хувьд тивийн аваргад гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингч юм.

  • 24 баримт: ТЕГ-ын шинэ дарга Д.Гэрэл гэж хэн бэ
    2017 оны 11 сарын 02
    У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн дуулиантай томилгоонуудын нэг нь энэ байв. Уг нь энэ албан тушаал хурандаа, дэд дарга нарын нэр бүхий дөрвөн хүн яригдаж байсан ч тааварт байгаагүй Д.Гэрэл шууд томилогдсон нь олны анхаарлыг ихэд татав. Д.Гэрэлийн хувьд ТЕГ-ын даргын суудал шинэ албан тушаал биш.
  • Сурагчдын амралт маргаашнаас эхэлнэ
    2017 оны 11 сарын 02
    сурагч
  • 220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
    2017 оны 11 сарын 02
    220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
  • Д.Жигжиднямаа:Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний ”гаршсан” ажил
    2017 оны 11 сарын 02
    УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа:
    ЭНЭ БОЛ ЗОРИЛГОТОЙ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, ЗАХИАЛГАТАЙ ХЭДЭН ХҮНИЙ “ГАРШСАН” АЖИЛ ГЭДГИЙГ БИ САЙН МЭДЭЖ БАЙНА.
    -Таниас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зүйлүүдийг тодруулмаар байна. Тухайлбал, 200 хүнийг халж сольсон тэд Ерөнхий сайдад захидал бичсэн. 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэхгүй байна гэх мэтээр бичсэн байсан. Үүнд тайлбар өгөөч.
    -Хэвлэлээр бичээд байгаа шиг 200 хүнийг халж сольсон юм бол байхгүй. Дээр нь 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гараад түүнийг биелүүлэхгүй байгаа асуудал ч байхгүй. Энэ бол гүтгэлгийн шинжтэй л мэдээлэл.
    Би бүр тодорхой баримттай ярья. 2016 оноос одоог хүртэлх хугацаанд нийт 56 хүнийг ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргаан гарсан байна. Үүнээс шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэрэг, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй буюу шүүхийн шатанд байгаа 38 хэрэг байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэргийн 3 нь УБТЗ-ын талд, 2 нь эрүүгийн хэргийн улмаас хэрэгсэхгүй болсон, 13 нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн байна. Үүнээс шүүхийн шийдвэр биелээгүй буюу ажилд эргүүлэн аваагүй 6 хэрэг л байна. Дээрх 13 ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргааны дотор миний өмнөх дарга нарын шийдвэрээр болон Ерөнхий хорооны шийдвэрээр халагдсан хүмүүс ч байна.
    Мөн түүнчлэн дээр дурдсан 56 маргаан дотор салбар нэгжийн дарга нарын тушаалаар ажлаас халагдсан 19 хүний хөдөлмөрийн маргаан ч бас багтаж байна.Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд тодорхой албан тушаалуудаас дээш албан тушаалтнуудыг томилох, өөрчлөх эрх замын даргад байдаг. Түүнээс дооших албан тушаалуудыг байгууллагын дарга нар нь хариуцдаг. Ер нь бол 15000 хүнтэй байгууллагад боловсон хүчний хөдөлгөөн байнга явагддаг. Өөр ажилд шилжих, ажлын хариуцлага алдаж халагдах, тэтгэвэртээ гарах, шинээр ажилд авах зэрэг байнгын хөдөлгөөн бий. Ажлыг нь өөрчлөх, шилжүүлэх, дэвшүүлэх гээд өдөртөө 5-10 хүний тушаал гаргадаг.
    Ажлаас халагдсан хүмүүс шүүхэд хандах нь тухайн хүний эрх. Гэхдээ үнэхээр ажлын ноцтой хариуцлага алдаж ажлаас халагдсан асуудлыг би зөв гэж хэлэхгүй. Тэр тусмаа төмөр зам бол минут секундээр хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой маш хариуцлагатай ажил. Мэдээллийн нэг сайтад Мөнхбат гэдэг хүн ярилцлага өгч “Намайг хууль бусаар халлаа” гэсэн байсан. Тэр хүний тухайд хариуцсан аж ахуйгаа маш замбараагүй авч явж, хэд хэдэн удаа сануулга авсан. Түүгээр ч зогсохгүй хариуцаж байсан байгуулагад нь хөдөлмөр хамгааллын маш том осол гарч хүний амь нас эрсэдсэн. Албаных нь дарга тэр хүнийг ажлаас чөлөөлөх санал гаргасан учраас хариуцлага тооцож ажлаас халсан. Тэгтэл одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэн, ажлаас чөлөөлөх шийдвэр гарахын өмнөх өдөр өөртөө байсан бланкыг ашиглан сургалтад явсан бичиг хийж шүүхэд өгсөн байсан. Шүүх энэ хүний талд шийдсэн. Бүхэл бүтэн байгууллагыг хохироож ажлын хариуцлага алдсан байхад ингэж шийдэж болохгүй биз дээ.
    Ер нь ор үндэслэлгүй ажлаас халсан тохиолдол нэг ч байхгүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ажлаас халагдсан хүмүүсийн шалтгаан, шийдвэрүүдийг бүгдийг үзэх юм бол бүгд шалтгаантай.
    Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудлыг АТГ хянаж шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад хэвлэлээр намайг янз бүрээр цоллоод байх нь зүй ёсны хэрэг биш байх. Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний “гаршсан” ажил гэдгийг ч би сайн мэдэж байна.
    -АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн хурал хийхдээ УБТЗ-д ял эдэлж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ажиллаж байгаа талаар ярьсан. Бас “УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо” гэсэн мэдээлэл ч гарсан. Энэ ямар учиртай юм бэ?
    -Өмнө нь УБТЗ-д ажиллаж байсан хэсэг хүмүүс ийм гомдол гаргасан юм билээ. АТГ намайг дуудаж надаас тайлбар авсан.
    Г.Баасан гуайн тэргүүлж байгаа АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь хууль хяналтын байгууллага биш байх. Гэтэл хууль хяналтын байгууллагын ямар ч дүгнэлт шийдвэр гараагүй байхад сонин хэвлэлээр намайг олон тэрбум төгрөг завшсан гэж чичлээд байгаа нь хууль зөрчиж хүний нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна.
    Тэр гурван хүний тухайд гэвэл АТГ-аас тэдгээр хүмүүсийг эрхэлж байсан албан тушаал дээр нь ажиллуулж болохгүй гэсэн шаардлага ирүүлсний дагуу ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэтэл Г.Баасан гуай намайг эзгүйд манай ажил дээр ирж шалгаад, тэр гурван хүн ажлаа хийж байна гэж ярьсан байна лээ. Тэд аль хэдийн ажлаасаа чөлөөлөгдөөд Улаанбаатар төмөр замаа буцаагаад шүүхэд өгчихөөд байгаа.
    Энэ 3 хүний тухайд нэг зүйлийг хэлье. Баасан гуай энэ 3 хүнийг ерөөсөө УБТЗ-д ажил хөдөлмөр эрхэлж болохгүй мэтээр яриад байх шиг байна лээ. Манайд АТГ-аас асуух шаардлагагүй ажил албан тушаал гэж бас байнаа.Аливаа хүн Монгол Улсын шүүхийн системд ялаа эдлээд дууссан бол тэр өдрөөсөө эхлээд ялгүйд тооцогддог. Хүнийг насан турш нь яллаж болохгүй биз дээ. Тэр 3 хүний нэр төрийг гутааж доромжилж байна. Ингэж бас болохгүй байх. Тэдний гэр бүл үр хүүхдэд нь энэ бүхнийг дуулахад хэцүү л байсан байх. Миний өмнөх даргын үед Даваапил гэх хүн, хүн гүтгэсэн хэргээр шүүхээс ял аваад, ялаа эдэлж дуусаагүй байхад Замын орлогч даргаар томилж ажиллуулж байсан. АТГ-ын зөвшөөрөлгүй. Тэгэхэд энэ хүмүүс буруу, зөв гэж шуугиулж, хэвлэлийн бага хурал хийж байгаагүй л санагдах юм. Юм шударга байсан нь зүгээр гэж бодож байна. Би энэ талаар УБТЗ-ын даргын хувьд бус, жирийн иргэний хувьд санал бодлоо хэлж байгаа юм шүү.
    -Зарим хэвлэлд 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлуулж, 770 мянган ам.долларзувчуулсан гэж мэдээлсэн байна лээ. Энэ талаар таны үгийг сонсмоор байна.
    -Уг машиныг худалдан авах тухай тендер 2016 онд хоёр ч удаа зарлагдсан юм. Гэвч хоёулаа буцаагдсан. Хоёр тендер хүчингүй болсон учраас хуулийн дагуу шууд худалдан авахаар болсон. 2016 онд ийм машин авахад төсөвлөгдсөн төсөв байсан. Тэр үед гурван газар үнийн санал гаргасан байсны хамгийн доод үнэ нь 1 сая 770 000 ам.доллар байсан юм. Тэгээд нийлүүлэгчтэй нь гэрээ хийгээд худалдаж авахаар болсон. Худалдаж авахаасаа өмнө манай мэргэжилтнүүд очиж шалгаад шинэ, сайн машин байна гэж дүгнэсэн. Уг машин нь Латви улсад байсан. Тэр машиныг үйлдвэрлэсэн үйлдвэр 2014 онд дампуурчихсан, Англид төвтэй компани зуучлан худалдсан байсан. Одоо тэр машин үр бүтээлтэй ажиллаад, энэ жилийн замын их засварын ажлын голыг нугалаад явж байгаа. Намайг нэг сая ам.доллараар машин авч, дундаас нь 770 мянган доллар идлээ гэсэн зүйл ярьж байна. Энэ асуудлыг АТГ шалгаад ямарч дүгнэлт шийдвэр гаргаагүй байхад намайг ингэж гүтгэж байгаа нь сонин л байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтооно гэдэгт итгэж байна.
    -Зам тээврийн сайд асан М.Зоригтоос машин авсан, дэд сайд Б.Цогтгэрэлийн автомашин, шатахууны зардлыг УБТЗ хариуцдаг гэх зэрэг мэдээлэлд ямар хариу өгөх вэ?
    -Эдгээр нь АТГ-т бичсэн гомдолд дурдагдсан асуудлууд байгаа юм. Сайд асан М.Зоригтоос машин авсан нь үнэн. Нэг жил унасан шинэ шахуу машин. Манайд 130 саяар худалдана гэсэн юм. Тийм загварын шинэ машин тухайн үед Моннист 198 сая төгрөгийн үнэтэй байсан, одоо бол бүр үнэтэй болсон байна лээ. УБТЗ-д автомашины хэрэгцээ тэр үед байсан. Уг машинуудыг зах зээлийн үнээс хямд авсан. Би хувьдаа ашигтай наймаа хийлээ гэж бодоод байгаа. Тэгээд ч Зоригтоос машин авахад тэр хүн сайд байгаагүй. Ер нь аливаа худалдан авалтыг Замын дарга гэдэг ганц хүний шийдвэрээр хийдэггүй юм. Олуулаа хэлэлцэж, Тендер, Үнийн комиссуудын шийдвэрийг албажуулж Замын дарга гарын үсэг зурдаг зарчмыг миний бие хатуу баримталж ажилладаг. Энэ бас сүүлд яригдсан тосны асуудалд ч хамаатай гэдгийг хэлмээр байна. Б.Цогтгэрэл дэд сайдын хувьд УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга. Хоёр улсын гэрээ, бусад холбогдох бичиг баримтын дагуу бид унаагаар хангаж, шатахууных нь зардлыг гаргаж байгаа.
    -Киприйн оффшор бүсэд данстай тээвэр зуучлалын компанийн нууц эзэн нь таныг гэдэг шүү дээ. Үүнд хариулт авмаар байна.
    -Үүнд олон ч удаа тайлбар өгсөн дөө. Хэсэг бүлэг хүний хийж байгаа явуургүй ажлын нэг нь энэ. Та нар тэр компанийн бичиг баримтыг шалгаад үз л дээ. Надад ямар ч компани байхгүй гэдгийг дахин хэлье.
    -Акциз төлөөгүйгээс улсыг хохироосон гэдэг асуудлын тухайд?
    - Энэ ч бас АТГ-т очоод байгаа цаасан дээр л дурдагдсан асуудал. Акциз буюу түлшний онцгой албан татвар УБТЗ төлөхгүй байгаагаас улс хохирч байна гэдэг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах 1949 оны хэлэлцээрээр УБТЗ өөрийн барих ашиглахад зориулсан бүх бараа материалыг одоо буюу ирээдүйд гарах татвараас чөлөөлөгдөнө гээд үүрэг хүлээсэн. Тиймээс татвар төлөх ёсгүй. Энэ миний ч шийдвэр биш. Энэ бол манай Ерөнхий хорооны шийдвэр.
    -Л.Пүрэвбаатар даргын амьдарч байсан хаус нилээд хэл ам дагуулдаг. Энэ хаус УБТЗ-ын өмч юм уу, эсвэл......?
    -Л.Пүрэвбаатар “УБТЗ”-ын дарга байхдаа контрактын гэрээ байгуулсан байдаг юм билээ. Тэр дотор нь ажил амралтын дэглэмийг хангахуйц байраар хангана гэсэн заалт байгаа юм. Тэр байр нь 50 юмуу 100 саяын үнэтэй ч байж болно. Гэхдээ 1 тэрбум 500 саяын үнэтэй байна гэдэг арай дэндүү. Тэр гэрээ манай Төрийн өмчийн хороонд байдаггүй юм билээ. Уг нь байх ёстой. Тэр байраа өөрийн өмч болгох өргөдөл надад бичсэн. Би УБТЗ-ын өмчийг хэн нэгэнд өгөх эрх байхгүй. Тиймээс ерөнхий хорооноос асуусан. Ерөнхий хороо энэ байрыг зах зээлийн үнээр худалдаж олсон мөнгөө төмөр замын дансанд төвлөрүүл гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Л.Пүрэвбаатар байраа суллаж өгөхгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шаардсан боловч биелүүлээгүй. Тийм учраас хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчийг шилжүүлж авах талаар шүүхэд өргөдөл өгсөн. Бодит байдал ийм л байна. Бид 1 тэрбум 500 саяын байрыг нэг хүнд өгснөөс нэг цэцэрлэг барьсан нь дээр шүү дээ. Нэг хүн хоёр жил УБТЗ-ын даргаар ажиллаад 1 тэрбум 500 сая төгрөгийн байр аваад байвал юу болох вэ. Энэ бол арай шударга биш хэрэг биз дээ.
    - Таныг гүтгэж нэр төрийг чинь гутаан доромжлоод байгаа асуудлаар шүүхэд хандах уу?
    - Шүүхэд хандана. Эхлээд тэр хүмүүсийн өгсөн гомдлын дагуу шалгаад худлаа юм байна гэсэн дүгнэлт нь гараад ирэг. Түүний дараа би шүүхэд хандана. Эдгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд бол ганцхан миний төдийгүй нийт төмөр замчдын нэр төртэй холбоотой асуудал гэж би ойлгож эмзэглэж байгаа. УБТЗ тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн үүр болсон, болохгүй бүтэхгүй газар гэж л ойлгогдохоор зүйлийг тарааж байна. Энэ нь төмөр замчдын сэтгэл санааг үймүүлж, тэднийг талцуулж, удирдлагадаа итгэх итгэлийг сулруулж, хөдөлмөрийн сахилга хариуцлагыг сулруулж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай үйлдэл гэж ойлгож байна.

  • Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдын томилолтын хугацаа нь дууссан учир эгүүлэн татахаар болжээ.

  • Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ
    2017 оны 11 сарын 02
    11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Увс аймгийн засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ
  • Цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүдэд зөвлөж байна
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ. Шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилнэ.



    Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь:

    - Хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

    - Стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

    - Хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.

    - Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгааны сарын дээд хязгаар:

    220В-ийн хэрэглэгч 700 кВт.ц

    380В-ийн хэрэглэгч 1500 кВт.ц байна.



    Танд зөвлөе

    Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх
    Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байх
    Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй халаагуур сонгох
    Тоолуурын хайрцагнаас гэр, байр руу орсон утас халах, шалбарах, богино холбоо үүсэх, шатах, гал гарахаас сэргийлэн шалгаж байх
    Холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалгыг даруй шинэчлэх
    Цахилгааны утсыг унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх
    Дамранд ороолттой урт залгуурыг ашиглах тохиолдолд утсыг бүрэн хөвж, эрчлээг нь гаргасны дараа хэрэглэх
    Мөн гэр, сууцны цахилгааны дотоод монтажийг заавал мэргэжлийн хүнээр хийлгэх эсвэл хянуулах нь болзошгүй эрсдлээс хамгаална. Айл өрхийн цахилгаан хэрэглээ нь 25А-ын автоматын даах чадлаар хязгаарлагддаг. Цахилгааны оруулгын зэс утас 2*4 мм2, хөнгөн цагаан утас 2*6 мм2-аас дээш голчтой байвал тохиромжтой. Бусад мэргэжлийн зөвлөгөөг УБЦТС ТӨХК-ийн харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс болон 70047004 утсаар авах боломжтой.







    УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2017 оны 11 сарын 02
    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Ажлын хэсгүүд байгуулах тухай;
    Бусад.
    2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
    3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Бусад.
    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
    Бусад.
  • Хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр
    2017 оны 11 сарын 02
    2017.11.02 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13
    НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
    Үс засуулбал: Жаргал ирнэ.
    Наран ургах, шингэх: 07.45-17.35
    Барилдлага: Үхэх
    Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
    Суудал: Уул
    Аргын тооллын 11сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
  • Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн хүйтэн байна
    2017 оны 11 сарын 02
    2017 оны 11 дүгээр сарын 01-ний 20 цагаас 11 дүгээр сарын 02-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

  • Хотын дарга бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 11 сарын 01
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг. Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийг бий болгоход инноваци шингэсэн, жижиг дунд, бизнес эрхлэгчид чухал байр суурь эзэлнэ.
  • А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна
    2017 оны 11 сарын 01
    Хүн хоногт авах шаардлагатай аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд зөв зохистой хооллох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр аминдэмийн бэлдмэл хэрэглэж болно.

    Ялангуяа манай орны хувьд тав хүртлэх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутал өндөр хувьтай байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2010 онд хийсэн “Хүн амын хоол тэжээлийн 4-р судалгаа”-аар нийт хүүхдийн 32.4 хувь нь А аминдэм дуталтай, дийлэнх нь А аминдэм дунд зэргийн дуталтай байна. Энэ нь Монгол хүүхдүүд цаг агаарын болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч А аминдэмийг зайлшгүй нэмэлт бэлдмэл хэлбэрээр авах шаардлагатай байдаг.

    А аминдэм дутахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайшдаг. Мөн нүдний эвэрлэг бүрхэвч гэмтэх эрсдэлтэй байдаг.

    А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

    Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхинцэцэгболон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

    А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд:

    · Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах

    · Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох

    · Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх

    · Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх.

    Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд харьяа өрх, сумын Эрүүл мэндийн төв дээр очиж өндөр тунт А аминдэмийг жилд 2 удаа заавал уулгах шаардлагатай байдаг. Үүнд:

    · 6 сартайгаас 11 сартай хүүхэд 100 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

    · 12 сартайгаас 59 сартай хүүхэд 200 000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.

    · Харин 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.



    НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • Хөх хотод Монгол Улсын соёлын өдрүүд болж байна
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын соёлын өдрүүд 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 3-ны хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.



    Мөн Монголын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалаг, тус холбооны тэргүүлэгчид болон Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Дундговь аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид арга хэмжээнд оролцож байна.

    Өвөрмонголын музейд нээгдсэн “Өнөөдрийн Монгол Улс” гэрэл зургийн үзэсгэлэнгээр соёлын өдрүүдийн арга хэмжээ эхэлж, Өвөрмонголын Урлагийн их театрт тоглосон “Найрын ширээ” драмын жүжгээр үргэлжиллээ.

    Түүнчлэн Өвөрмонголын Үндэсний урлагийн их театрт хоёр орны уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болно.
  • Б.Хурцыг чөлөөлж, Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томиллоо
    2017 оны 11 сарын 01
    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилсон байна.
  • Х.Баттулга: Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү
    2017 оны 11 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.
  • Шатахууны онцгой албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал гаргажээ
    2017 оны 11 сарын 01
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр шатахууны онцгой албан татварыг нэмэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах санал гаргажээ.
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
    2017 оны 11 сарын 01
    МҮБХ-оос арваннэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.
4095 4096 4097 4098 4099 4100 4101
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    35 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    1 цаг 20 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    1 цаг 56 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    2 цаг 23 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    2 цаг 42 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    3 цаг 6 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    3 цаг 12 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    4 цаг 25 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    4 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 47 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    4 цаг 56 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    5 цаг 1 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    5 цаг 36 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    5 цаг 37 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 50 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 51 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    5 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    5 цаг 55 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    5 цаг 59 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    6 цаг 7 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК