Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу нийтийн хэлж заншсанаар Хүүхдийн парк энэ жилээс эхлэн үүдээр орсон бүгдээс 1000 төгрөгний хураамж авдаг байснаа больсон гэж тус хүрээлэнгийн маркетингийн менежер Г.Алдархишиг хэллээ. Ингэхээр заавал паркийн тоглоомууд дээр тоглохгүй ч гэсэн гэр бүлээрээ хүүхдээ аваад Үндэсний соёл амралтын хүрээлэнд зочилж амарч зугаалж болох болж байна.
Үүний зэрэгцээ өчигдөрхөн зуны улирлын ажиллагаагаа нээсэн тус хүрээлэн энэ гурав хоногт тоглоомынхоо үнийг 50 хувь хямдруулаад байгаа юм байна. Энэ жил шинэ тоглоомоор паркаа шинэчилж чадаагүй энэ хүрээлэнгийн тоглоомын үнэ өнгөрсөн жилийнхээ адил 5000 төгрөг хэвээр байх нь.
Харин тоглоомуудын аюулгүй байдал техникийн бүрэн бүтэн байдлыг Аюулгүй байдал хариуцсан ажилтан өглөө бүрий шалгаж байгаа учраас гэмтэл саатал гарахгүй гэж менежер Г.Алдархишиг хэлж байна.