Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай тэргүүн хатагтай нараас Филатоваг гүйцэх хүн алга уу

2018-5-07
0
ЖИРГЭХ

Төрийн тэргүүний гэргий, тэргүүн хатагтай гэдэг зүгээр ч нэг тэр хүний ар гэрийг аваад явдаг эмэгтэй биш. Олон улсын жишгээс харахад тэргүүн хатагтай нар ихэвчлэн буяны байгууллага тэргүүлж, үүгээрээ нөхрийнхөө  ажилд, пиар сурталчилгааны ажилд дэм болдог бол гадаад улс оронд айлчлахад нь тухайн улс орныхоо “нэрийн хуудас” болж дагалддаг.

Манай улсын хувьд Ю.Цэдэнбалаас эхлээд  Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг дуусталх хугацаанд таван тэргүүн хатагтай байж. Төр тэргүүлж байгаа хүний гэргий, улсын тэргүүн хатагтай гэдгээрээ гоо үзэмж, хувцаслалт, зан харьцаа, хийж байгаа ажил үйл нь олны анхаарлын төвд байсаар ирсэн.

Харин тэргүүн хатагтай нар, энэ нэр нөлөөллөө ашиглан улс оронд юу хийж бүтээсэн юм бэ гэвэл өөр асуудал. Анзаарвал дэлхий нийтийн жишгийг даган өөр өөрийн буяны сан, байгууллага байгуулан хэр чинээгээрээ буян үйлдэж байсан юмсанж.

Энэ дотор ганцхан гадаад хүн байгаа нь Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова. Тэр ч бас нийтийн л жишгээр 1972 оноос “Хүүхдийн төлөө фонд” гэж сан байгуулан ажиллаж байж.

Энэ орос эмэгтэй чухам л өөрийн зангараг, нэр хүндээ ашиглан улс даяар бүх албан хаагч, ажилтан жилд нэг удаа нэг өдрийн цалингаа энэ санд хандивлах шийдвэр гаргуулан улмаар хот хөдөөд цэцэрлэг байгуулах, цэцэрлэгт хамрах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж. Улмаар улсын хэмжээнд 200 гаруй цэцэрлэг / тухайн үедээ цэцэрлэг яслийн комбинат нэртэй байсан / байгуулж, бүхий л тоноглол, тоглоом, үзүүлэн таниулах, тоглоомын талбайгаар хангаж  чаджээ. Үүний зэрэгцээ улсын хэмжээний цэцэрлэгийн багш нарыг сургаж дадлагажуулах, туршлага солилцуулах ажлыг мөн л сангийнхаа хөрөнгөөр хийж байж.

Филатовагийн санаачилгаар өнчин хүүхдийг асрах 58 дугаар цэцэрлэг, Залуу техникчдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, хүүхдийн “Найрамдал” зуслан, Хөгжим бүжгийн сургууль зэргийг байгуулсан байна.

Ганцхан жишээ дурдахад 1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор зөвлөлтийн нам төрийн тэргүүн Л.И.Брежнев Монгол Улсад айлчлахад Анастасия Ивановна зочидтой ярилцах далимдаа монгол улсын хүн ам улам залуужиж, жилээс жилд айл гэр болон гал голомтоо бадраах залуусын тоо нэмэгдэж байгааг уламжлаад залуучуудад хамгийн  их хэрэгцээтэй хуримын ордон бэлэглэхийг хүссэнээр Гэрлэх ёслолын ордонг зөвлөлтийн тусламжаар барин 1976 онд ашиглалтад оруулж байж.

Тухайн үедээ монголчуудын “авгай”, “ажаа мама” гэж нэрлэдэг байсан энэ эмэгтэй, тэргүүн хатагтайн бас нэг гавьяа нь монголд сонгодог урлагийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байж. Олон хүнийг ЗХУ, Болгар зэрэг орны хөгжмийн сургууль, консерваторид явуулан сургаж дуурийн мэргэжлийн дуучин, бүжигчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Баяр ёслолын концертыг заавал дуурийн сонгодог дуугаар эхлүүлдэг хэмээн шүүмжлүүлж байсан ч тухайн цагт монголын сонгодог урлаг, дуучид дэлхийд үнэлэгдэж байжээ.

Тухайн үедээ “Ажаа мамагийн халаасны хүн” гээд л яригддаг байсан Х.Уртнасан, Хавлааш гэхэд л дуурийн урлагийн нэрийн хуудас болж дэлхийн нэртэй нэртэй театрын тайзнаа монгол улсынхаа нэрийг дуурсгаж явсан.

Анастасия Ивановна Филатова гэдэг энэ орос авгай харь цустай ч монголд элэгтэй нэгэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Тэр цагаас хойш Монгол Улс таван Ерөнхийлөгч сонгож, дөрвөн тэргүүн хатагтайн нүүр үзжээ. Дөрвөн тэргүүн хатагтай  маань Монгол Улсад, монголын ард түмний төлөө юу хийж: бүтээсэн юм бол. Бас яаж зүгээр байхав гэж дөрвүүлээ л нэг нэг буяны байгууллага удирдан дүр үзүүлсэн ч нэг их овойж товойсон нь бас л үгүй.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын гэргий, анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа “МОНЭС” буюу Монголын эмэгтэйчүүдийн сан хүмүүнлэгийн байгууллагтай. Олон улсын хатагтай нарын нийгэмлэг, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад л энд тэнд сургалт зохион байгуулдаг бололтой.

Энэ сан  Эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн байгууллагыг чадавхижуулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэсэн  дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг. Мөн жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Өглөгийн сар” болгон хандив цуглуулж эмэгтэйчүүд, хүүхдэд тусалдаг гэнэ.

Хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн гэргий А.Оюунбилэг мөн л “Хүний төлөө” сантай. Нөхрийг нь төрийн тэргүүн байх үест түүний энэ санг “Багабандийн төлөө” сан гэж шоглон нэрлэдэг байсанчлан үнэхээр энэ сан ямар үйл бүтээж, ямар хүний төлөө ажилласан нь тодорхойгүй. Өнөөдөр энэ сан  ажилладаг эсэх нь ч бүү мэд. Угаасаа тэргүүн хатагтай байхдаа ч албан ёсны арга хэмжээ энэ тэрд өөртөө бүү хэл тэргүүн хатагтайд үл зохих элдэв маягийн хувцас өмсч гарахаас биш бусдаар нэг их ил гараад байдаггүй энэ хатагтай өнөөдөр нөхрийнхөө “Титэм үг” бичихэд гал тогоо барьж тус болж байгаагаас зайлахгүй.

Сайн муу олон хэл амны эзэн болж, хамгийн их цууд гарсан тэргүүн хатагтай бол Н.Энхбаярын гэргий О.Цолмон. Ямартаа л өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсыг Н.Энхбаяр удирдаад байгаа юм уу, О.Цолмон залаад байгаа юм уу” гэж хэлээд  үүнийгээ залруулж уучлал гуйх гэж Их тэнгэрт хэдэн хоног уйлан дуулан сууж байхав. О.Цолмон хатагтай нөхрийнхөө дэргэдээс алхам ч холдохгүйгээр зааж зааварлаж, тэр бүү хэл бие хамгаалагч, ажлын алба, хэвлэлийнхэнд хүртэл зааж зааварлан зандчиж  явдаг байсан. Түүнийг “Ерөөл” сангийн тэргүүн гэдэг ч энэ сан чухам ямар үйл ажиллагаа явуулж юу хийж бүтээж байдаг нь мөн л тодорхойгүй. Харин “Чөлөөт хэвлэл” сан гэж байгуулан эр нөхрийнхөө улс төрийн карьерийг дэмжиж байсан. Хэдэн зуун сая төгрөгөөр хэвлэлийнхнийг худалдан авч амыг нь хаалаа  гэсэн яриа хүртэл гарч байсан.

Дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа өмнөх гурван тэргүүн хатагтайг бодвол нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил багагүй хийсэн гэж болно. Түүний “Болор” сангийн үйл ажиллагаа эмзэг бүлэг рүү илүүтэй хандаж Хүүхэд асрах газрын нэг ангийг даан авч бүхий л нөхцөлөөр хангаж эхийн оронд эх болж байсан. Бас “Хавдаргүй Монгол” сан байгуулан аймшигт өвчинтэй тэмцэж байгаа хүмүүст сэтгэлийн дэм, буян болж байгаа.

Өнөөдөр Монгол Улс тав дахь ерөнхийлөгчөө сонгоод жил болж байгаа ч тэргүүн хатагтайгүй л байна.

Эргэн санахад өнөөгийн Монгол Улсын төрийн тэргүүний гэргий, Тэргүүн хатагтай нарын минь  нийгэмд гүйцэтгэх үүрэг, цар хүрээ нь монголын төрийг 40 гаруй жил барьсан Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова гэдэг орос авгайн хаана нь ч хүрэхгүй өчүүхэн харагдана.

Хуучнаар ЗХУ-ын харьяат тэр эмэгтэй Монгол Улсын төлөө, монголын хүүхэд багачуудын төлөө ямар их зүйлийг хийж бүтээж, түүнийх нь үр шимээр манай хэдэн үеийн хүүхэд багачууд өсч хүмүүжсэн билээ. Гэтэл удам судар, анкет бүртгэлээрээ өөрөөсөө аваад дээшээ хэдэн үеэрээ монгол цустай жинхэнэ монгол тэргүүн хатагтай нарт маань “миний хийж бүтээсэн зүйл энэ” гээд хэлчих юм тун маруухан л харагдаад байх юм даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • АН-н залуу гишүүн (66.181.189.146)
    Ер нь цаг үе нөлөөлж байсан Гэхдээ аливааг санаачлах эрх бүх л үед байсан шүүдээ Энд коммент бичихээс ичмээр хүмүүс их оролцох юм Одоо хүмүүсээ жаахан ч гэсэн ухаалаг юм бичихийг оролдох хэрэгтэй бишүүФилатова чавганц нөхрийн эрх мэдлийг бүрэн ашигласан Тэрч байтугай ЗХУ-н төрийн удирдлагуудтай эн чацуу харилцдаг байжээ Очирбатын гэргий Ленинградын хэвлэлийн техникумд сурсан энгийн нэгэн гэр бүлээс гаралтай бүсгүй Харин нөхрийн шунал хөрөнгө мөнгөнд бага зэрэг эвдэрсэн байна лээ Багабандийн авгай бас л энгийн.Туул жин пангийн хужаануудтай холбогдож балрах шахсан Оюунбилэг гуай яаж ,тусгай ажилтнуудыг таних вэдээ.Батмөнх даргын гэргий Дариймаа номын санч МУИС-д ажилласаар элдэв сан гэсэн хэнд ч хэрэг болохгүй юмаар оролдоогүй,Н.Энхбаярын гэргий Цолмон боловсрол мэдлэгийн хувьд хамгийн өндөртэйд тооцогддог хэрнээ энд тэнд суврага нэртэй шавар овоолохоос илүү гарч чадсангүй. Элбэгдоржийн гэргий Х.Болормаа өөр хүнтэй гэрлэсэн бол харинч нийтэд хэрэгтэй юм хийх байсан боловуу Нөхрийн заль мэхийг хэрэгжүүлэх үйлсэд зүтгэсээр дууссан АНУ-с 30 биш 3 сая долл. авсан гэдэг Тэр мөнгөөрөө АНУ-д байшин авсан..Одоо Баттулгын Орос авгай Филатоваас илүү юм хийж үлдээнэ гэдэгт бид итгэх л үлдэж байх шивдээ
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.32)
    энэ СЭТГҮҮЛЧ чинь бас л түүхээ мэддэг үгүй юм аа. 6 жил төр барьж байсан Төрийн тэргүүн Ж.Батмөнх гэж хүнийг таних уу. Түүний гэргий Даариймаа гэж сайхан буурал байдаг.
    2018 оны 05 сарын 12 | Хариулах
  • ff (202.55.191.205)
    ЗОЧИН . Ю . ЦЭДЭНБАЛ АГСАНЫ ГЭРГИЙ А.И.ФИЛАТОВА НЬ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ ,БАС ТЭРГҮҮН ЭЭЖ ХЭМЖЭЭНД ЯВЖ , НАЙРАМДАЛ ЗУСЛАН , ИДЭР ТЕХНИКЧИДИЙН ОРДОН , ХУРИМЫН ОРДОН , ХӨГЖИМ БҮЖГИЙН ДУНД СУРГУУЛЬ ГЭЭД ОЛОН САЙХАН ГАЗРЫГ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД САНААЧЛАН БАЙГУУЛЖ ҮЛДЭЭСЭН - АЧТАЙ ЭЭЖ .
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • ном (139.5.219.85)
    юун тэргүүн мэргүүн хатагтайд дуртай орк сэтгүүлч вэ... Ард түмэн тийм нял шал гэсэн юм тоохоо болиод удаж байгаа шүү,
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.106.158)
    цаг үё нь өөршдээ. тэгээд ч тэр орос авгай чинь юу дуртайгаа хийж дарангуйлах маягтай байсан юм бишүү гэж бодогдоод бгаа. сүүлийн хүмүүс нь огт өөр орчин нөхцөлд байсныг бодолцох л ёстой. юун их орос авгайг шүтэх нь холгүй юм бичсэн юм.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin (202.70.34.244)
    Яаж Филатоваг гүйцэхэв дээ. Зарим нь мэргэжлийн боловсрол, зарим нь хэлний боловсрол багатай. Тэр хэрээрээ асуудалд хандах үзэл, хандлага, далайц нь хязгаарлагдмал харагдаад байдаг ш дээ. Хамгийн гол нь тэр хүний ажилсаг, дайчин чанар эдгээр хатагтайн хэнд нь байхгүй байх оо.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН . (139.5.217.186)
    Ю . ЦЭДЭНБАЛ АГСАНЫ ГЭРГИЙ А.И.ФИЛАТОВА НЬ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ ,БАС ТЭРГҮҮН ЭЭЖ ХЭМЖЭЭНД ЯВЖ , НАЙРАМДАЛ ЗУСЛАН , ИДЭР ТЕХНИКЧИДИЙН ОРДОН , ХУРИМЫН ОРДОН , ХӨГЖИМ БҮЖГИЙН ДУНД СУРГУУЛЬ ГЭЭД ОЛОН САЙХАН ГАЗРЫГ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД САНААЧЛАН БАЙГУУЛЖ ҮЛДЭЭСЭН - АЧТАЙ ЭЭЖ .
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.113)
    элбэгдоржийн авгай болормаа рио тинтогоос 30 сая доллар авсан нь илэрсэн.
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • irgen (202.21.117.178)
    Uneniig l bicnjee
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Израил улс НҮБ-ын эсрэг дайн зарлав уу?
    16 мин
  • Шинэ Зеландын Хойд аралд үргэлжилсэн их хэмжээний аадар борооны улмаас 100 тонн жинтэй аварга чулуу нуржээ
    49 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
    56 мин
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
    1 цаг 21 мин
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
    2 цаг 29 мин
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
    2 цаг 52 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
    3 цаг 1 мин
  • Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
    3 цаг 37 мин
  • Жүдогийн УАШТ-д зодоглох магадлал өндөртэй ҮНДЭСНИЙ бөхчүүд
    3 цаг 43 мин
  • Зөрчлийн мэдээллийг 102 аппликэйшинд ирүүлсэн 9112 иргэний урамшууллыг олгож эхэллээ
    3 цаг 47 мин
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
    4 цаг 18 мин
  • Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
    5 цаг 35 мин
  • Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
    5 цаг 43 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
    6 цаг 3 мин
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
    6 цаг 4 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
    6 цаг 19 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 9 мин
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
    21 цаг 48 мин
  • “Улаанбаатарын өвлийн наадам-2026” болно
    22 цаг 12 мин
  • Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    22 цаг 58 мин
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
  • Хүйтэнд гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Улаанбаатарт 23 градус хүйтэн байна
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Угаарын хийд 119 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Алдарт “Kung Fu Hustle” киноны од Брюс Леунг биднийг орхилоо
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК