-
2017 оны 10 сарын 07
Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 10 сарын 07
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ
-
2017 оны 10 сарын 07
Үндэсний ялагч Тэргүүн миссээр тодорсон А.Сайхантамир нь Хэнтий аймагт төрж өссөн. 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн. “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Тэрбээр анх 2014 онд “Мисс Монголиа-2014” тэмцээнд оролцож байсан бөгөөд 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу ”Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч ”Дэд байр”-ын шагналыг хүртэж байсан түүхтэй. Мөн “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан.
-
2017 оны 10 сарын 07
Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилсон бол эмч, багш нар цалингаа нэмэхгүй бол хугацаагүй ажил хаяна гэдгээ мэдэгдэв. Ингээд энэ долоо хоногт болсон үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
-
2017 оны 10 сарын 07
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
-
2017 оны 10 сарын 07
Улаанбаатарт өдөртөө сэрүүсч 6 хэмийн дулаан байна
-
2017 оны 10 сарын 06
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татжээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагчид өчигдөр Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн орон сууц, компанийн байранд үзлэг нэгжлэг хийсэн байна.
-
2017 оны 10 сарын 06
”Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн хэлтсээс тус аймгийн Баянтал сумын нутагт зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй зарим байршил, цэгүүдэд өдөр бүр хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байна.
Хяналт шалгалтаар дээрх замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зөрчлийг ихээр гаргаж байгаа тул эрхэм хөдөлгөөнд оролцогч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гарч болзошгүй эрсдэлээс хамгаалж, замн хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөн оролцохыг зөвлөж байна.
-
2017 оны 10 сарын 06
Автомашины гурвалжин шил цохиж хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж байна
-
2017 оны 10 сарын 06
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэ
-
2017 оны 10 сарын 06
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.06) хуралдаан 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Засгийн газар, Сангийн яамны бодлого хоорондоо уялдаж байх шаардлагын хүрээнд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хүртэл Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зарчмын хувьд буруу. Иймд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч байна” хэмээн мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн ч гэлээ Байнгын хорооны хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Учир нь, Ерөнхий сайд шинээр томилогдсон, Засгийн газрын шинэ танхим бүрдэнэ. Шинэ кабинет энэ оны төсвийн тодотголоо хянаж үзээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй. Ийм учраас төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулах горимыг санал гаргаж байна” гэлээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Болорчулууны гаргасан горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь тус горимын саналыг дэмжснээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 10 сарын 06
2017 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ.
-
2017 оны 10 сарын 06
Хэрвээ Умард Солонгос Сөүл болон Токиод цөмийн цохилт өгвөл 2 сая гаруй хүн амиа алдаж болзошгүй
-
2017 оны 10 сарын 06
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжилт сургалтыг өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Япон-Монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын Номтнаран сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.
Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулж байгаа юм. Сургалт авахыг хүссэн сурагч, багш нар ubyouthdevelopment@gmail.com хаягаар холбогдох боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 06
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн захирал Б.Батсайхан ажлаас чөлөөлсөн талаар шүүхэд гомдол гарган, хоёр шатны шүүхээр ялалт байгуулснаар өчигдрөөс ажилдаа
-
2017 оны 10 сарын 06
“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” сангаас “Монголын нууц товчоо”-ны түгээмэл эх номны япон хэлээрх хувилбарыг олон нийтэд танилцууллаа.
-
2017 оны 10 сарын 06
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага үүсч, хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд иргэд даатгуулагчид руугаа чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаггүй боловч шимтгэл төлөх төлбөрийн чадамжгүй, зорилтот бүлгийн 75 иргэний өмнөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг удаа хариуцан төлөх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зорилтот бүлгийн гурван иргэний эрүүл мэндийн даатгалын нэг жилийн төлбөр болох 172 800 төгрөг/хүн тус бүр 57 600 төг/-ийг даатгуулагчийн өмнөөс төлж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг нь гардуулан өглөө.
-
2017 оны 10 сарын 06
Анхаар: Цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй
-
2017 оны 10 сарын 06
Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвөөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан тус тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлээд байна. Тус дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэх юм.
Тухайлбал нэгдүгээр үе шатанд үзүүлэх төлөвлөгөөт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээнд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.
Хоёрдугаар үе шатанд нэмж үзүүлэх яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээнд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа, целлюлит /хумс шигдэх/ зэрэг эмчилгээ багтжээ.
Гуравдугаар үе шатанд нэмж үзүүлэх яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээнд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.
Яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэс засал, гэмтлийн багаж, тоног төхөөрөмжийг нэр төрлийг нэмэгдүүлэн, мэс засал хийх бэлтгэл ажлыг бүрэн хангасан бөгөөд хоёрдугаар үе шатыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болжээ. Харин тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан хийгдэх ерөнхий болон гэмтлийн мэс заслыг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хүргэх юм байна.
Өдгөө гурван дүүрэгт нээгдээд байгаа ерөнхий болон мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт ч мөн шат дараатай нээж ажиллуулахаар төлөвлөжээ.Иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой юм. Мөн дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олшрох юм байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2017 оны 10 сарын 06
Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүллээ