зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4094 4095 4096 4097 4098 4099 4100
  • Компьютерын сургалтыг амжилттай дүүргэсэн иргэд сертификатаа гардан авлаа
    2017 оны 11 сарын 02
    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”, БНСУ-ын КОИКА /KOICA/-гийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч ”MKIT” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжит сургалтыг нийт 50 гаруй иргэн амжилттай дүүргэж өчигдөр сертификатаа гардан авлаа.
  • Азийн сайд нарын бага хурал Монгол Улсад болно
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр/2017.11.02/ хүлээн авч уулзлаа.
  • Увсын Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардсан жагсаал болно
    2017 оны 11 сарын 02
    Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардсан жагсаалыг энэ сарын 07-нд Улаангом хотын төв маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд хийхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд тэргүүтэй тус аймгийн зарим сум, багийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
  • Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна
    2017 оны 11 сарын 02
    ​Авлигатай тэмцэх газрын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 10
  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэв
    2017 оны 11 сарын 02
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.02) хуралдаан 11 цаг 05 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо.





    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэлцэж байгаа асуудлын талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгааг дурдав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж. Мөнхбат Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас “Хотгор шанага” ХХК-ийн уул уурхайн лицензтэй холбоотой асуудлын талаар тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Миний бие болон манай гэр бүл, ах дүүс Монгол Улсын өмч хувьчлалтай холбоотой, ард түмний өмч хөрөнгөнөөс нэг ч хөрөнгө аваагүй. Мөн уул уурхайн лиценз, болон улсын төсвийн хөрөнгөөр баригдсан тендер, концессоос нэгийг ч авч байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Ч. Улаан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.



    Ингээд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахыг дэмжсэнгүй.

    Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэсэн Монголын Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй хэмээн тусгасан байв. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Нээлттэй хаалганы өдөрлөгөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авч байна
    2017 оны 11 сарын 02
    Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс хамтран өнөөдөр 09-14 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж байна.
    Өдөрлөгөөр тус байгууллагуудаас хийж хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг танилцуулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдээс гомдол, санал хүлээн авахаас гадна ЦЕГ-ын харъяа Бүртгэл хяналтын төвтэй хамтран тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалтыг авч байна.
  • Орхон аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо
    2017 оны 11 сарын 02
    Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/636 тоот захирамж гарчээ.

    Тус захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд хөдөлгөөн хийхийг хориглосон байна.
    Учир нь манай улсад мотоцикль унаж яваад осолд орох, улмаар амь насаа алдах явдал орон нутгийн түвшинд өндөр байгаа юм. Мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргасан зөрчил улсын хэмжээгээр жилдээ 300-400-ийн хооронд хэлбэлздэг байна. Харин мотоциклийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100-аас хол давдаг юм. Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн багагүй хувийг мотоциклиос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг. Иймээс өвлийн халтиргаа гулгаатай үед мотоциклоор зорчихыг ийнхүү хориглож байгаа аж.
  • З.Энхболд: Ч.Хүрэлбаатарын ах нарын нэр дээр лиценз байхгүй байгаа нь үнэн
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхи
  • “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ын шигшээ тэмцээн болно
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэдийн спортын VI наадам”-ыг 2017 оны гуравдугаар сараас эхлэн спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

    Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 тамирчдын сүүлийн шатны Шигшээ тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгуулагдана гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
  • УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
    2017 оны 11 сарын 02
    УИХ дахь Төсвийн байнгын хороогоор Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж, гишүүдийн 91,2 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
  • Зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж байна
    2017 оны 11 сарын 02
    Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын албаны дарга нарын хамтарсан
  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал гишүүдээ зутрааж эхэлжээ
    2017 оны 11 сарын 02
    УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, “33”-ын, “32”-ын гэдэг албан бус бүлэгтэй болсон билээ. Тус бүлгүүд өдгөө ч улс төрийн үйл
  • Долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан Б.Дашзэвэг чалх сайжруулах тариа хийлгэжээ
    2017 оны 11 сарын 02
    Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан талаар бид мэдээлсэн. Түүнийг хэрэгт
  • Налайх дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон нээлтээ хийлээ
    2017 оны 11 сарын 02
    Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ордны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон хороод хамтран ажилладаг байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

    Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Дүүрэг, эх орны маань гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс, хүүхэд, залуучуудын маань цоо шинэхэн орд өргөөний нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хүүхэд залуучууд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Учир нь будаг нь үнэртсэн, хүүхэд залуучуудын маань эрдэм дэлгэрсэн энэ орд өргөө өндөр үүдээ нээж байгаа нь бидний баяр билээ.

    Манай Налайх дүүрэг бол хүүхэд, залуусын дүүрэг. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд, 57 хувийг хөдөлмөрийн насны хүн ам, залуучууд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна.

    Хэдхэн хоногийн өмнө дүүрэгт маань 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээсэн бол өнөөдөр нийгмийн хамгийн чухал хэсэг болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын ордон маань ашиглалтанд орж нээлтээ хийж байна.

    Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Энэхүү орд өргөөнд хүүхэд бүрийн инээд цалгилж, эрдэм номын буян дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.

    Тус барилгын ажлыг 2,8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Цэцэн гэрс” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү хүлээлгэн өгч байна.

    Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс шинэхэн орд өргөөний нэг танхимыг тохижуулахыг даалгавар болгон нэг сая 500 мянган төгрөг гардуулан өглөө.

    Ийнхүү нийгмийн хамгийн чухал нэгж болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн орд өргөө дүүрэгт үүдээ нээлээ гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

  • Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
    2017 оны 11 сарын 02
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 58 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх юм.
  • Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэлийг хангаж байна
    2017 оны 11 сарын 02
    Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 11 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

    Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

    Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтыг тус аймгийн Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Зам-Үүд, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Эрдэнэ суманд зохион байгуулах бөгөөд энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг шалгах юм.

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгддэг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг танилцуулж байна
    2017 оны 11 сарын 02
    “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-дэрүүл мэндэд сөрөг нөлөөгүй шалны халаалт, цахилгаан халаагуурыг танилцуулж байна
    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
    Үүнтэй холбогдуулан “Барилга Мегастор”-т нээсэн, “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаатай танилцлаа. Нөгөөтэйгүүр, 11-р сарын 1-нээс Засгийн газраас гаргасан шөнийн тарифыг тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлж байгаа юм.
    “Барилга Мегастор”-н хоёрдугаар давхарт байрлах мэдээллийн төв нь өнгөрсөн сарын 23-наас иргэдэд мэдээлэл өгч, үйлчилж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүний давуу тал, онцлогийг танилцуулсан үзэсгэлэнг гаргасан байлаа. Уг төвд очсон иргэд 20 гаруй компанийн 50 гаруй нэр төрлийн технологитой танилцах, хооронд нь харьцуулах байдлаар өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож авах боломжтой аж.
    Тэгвэл “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д БЗД-ийн 23-р хорооны иргэн Д.Болдын гэр бүл халаалтын технологи сонирхож байсан юм.Тэрбээр амины орон сууцанд амьдардаг бөгөөд цахилгаанд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулсан технологиудыг харьцуулан, мэдээлэл авч яваагаа дуулгалаа. Д.Болд “Шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь сайн хэрэг болсон. Мэдээллийн төвөөрөө дамжуулан өөр олон технолгиудыг танилцуулж, иргэдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар техник, технологи ашиглах талаархи мэдээллийг түлхүү өгөх хэрэгтэй байна. Мөн мэдээллийн энэ төвийг өөр олон газарт байгуулж ажиллах шаардлагатай гэж бодож байна. Мөн энд бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа компаниуд үнийн уян хатан нөхцлийг санал болгож оролцох ёстой болов уу” гэсэн юм.

    Түүнээс гадна уг төвөөр үйлчлүүлж байгаа ихэнхи иргэд агаарын бохирдлыг бууруулсан технологиос гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож байлаа.
    Мөн мэдээллийн төвийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа болон иргэд ямар төрлийн бүтээгдэхүүн илүүтэй сонирхож байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажилтан Б.Даваасүрэнгээс тодруулсан юм. Б.Даваасүрэн “Мэдээллийн төвд өдөр бүрмаш олон иргэд ирж үйлчлүүлж, мэдээлэл авч байна. Ихэнх иргэд шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуур болон шалны халаатыг сонирхож байна.Гол асуудал нь санхүүгийн асуудал байна гэсэн санал, сэтгэгдлийг хэлж байгаа. Үүнийг шийдэхийн тулд зарим компаниуд тодорхой банкны лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Нарийн мэдээллийг мэдээллийн төвд ирж авах боломжтой” гэв.

    Мэдээллийн төвд танилцуулагдаж буй зарим технологиос дурдвал, иргэдэд “Кореан Кабль” компанийн зүгээс иргэдэд 4-5 төрлийн шалны халаалтын системийг танилцуулж байлаа. Тус компанийн цахилгаанчин Д.Жавзандамбын хэлснээр танилцуулж буй шалны халаалт нь цахилгаанд хэмнэлттэй төдийгүй, дулаан алдахгүй байх давуу талтай аж. Үнийн хувьд 1м2 нь 25-45 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.
    Мөн “Хос цамхаг” компани цахилгаан халаалтын технологийг иргэдэд санал болгож байлаа. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэмээн тус компанийн ерөнхий менежер Г.Атарцэцэг хэллээ. Мөн тэрбээр “Иргэд бүтээгдэхүүнээ сонголоо гэхэд санхүүгийн асуудалтай зарим нь тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд “Хаан” болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны лизингээр манай компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой” гэсэн юм.

    Энэ мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн уг төвд танилцуулагдаж байна. Зарим компаниуд зөвхөн монгол гэрт ашиглах боломжтой халаагуурын технологийг ч санал болгож байлаа.Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг ч уг төвөөс авах боломжтой аж.
    Мөн БОАЖЯ-наас нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан байна. Энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа бөгөөд байгальд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах технологи, нэвтрүүлэх, хэрэглэх, төсөл хөтөлбөрийг дэмжих юм байна.
    Эцэст нь хэлэхэд,өвлийн улирлыг дуустал уг төв үйл ажиллагаа явуулах бөгөөд тодорхой судалгаа хийж, үр дүнг тооцоолсны дараа өөр хэд хэдэн байршилд салбар төвийг нээн иргэдэд үйлчлэх аж.
  • Малчид цаг агаарын мэдээг мессежээр авч байна
    2017 оны 11 сарын 02
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мерси Кор байгууллагын Монгол дахь салбарын захирал Рамеш Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    Мерси Кор байгууллага манай улсад хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” болон “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийнхөө талаар Шадар сайдад товч танилцуулав.

    Төслийн хүрээнд 130-105 тусгай дугаараар 15 аймгийн 128 сумын малчдад цаг агаар, бэлчээрийн ургац, Онцгой байдлын ерөнхий газраас гаргах цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тухай мэдээг мессежээр дамжуулж байна. Дээрх мэдээллүүдийг орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр өдөр тутам авч ашиглах хүсэлтэй хэрэглэгчийн тоо 57 мянга гаруйд хүрчээ.

    Харин гурван жилийн хугацаатай хэрэгжих “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн хүрээнд нэр бүхий найман аймагт тэжээлийн үйлдвэрлэл, мал үржил, малын эрүүл мэнд, махны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

    Мерси Кор байгууллага өнгөрсөн өвлийн хүндрэлийг даван туулахад 500 сая төгрөгийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.

    Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу салбарын яам мал эрүүлжүүлэх, гоц халдварт өвчний тархалтыг зогсоох үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд Мерси Кор байгууллагын хөтөлбөр энэ хөтөлбөртэй уялдаж хэрэгжих нь зохимжтойг тэмдэглэлээ.

    Мерси Кор байгууллага өнгөрсөн хугацаанд 25 төсөл хэрэгжүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Э.Тэмүүжин өнөөдөр алтан медалийн төлөө тоглоно
    2017 оны 11 сарын 02
    алтан медалийн төлөө тоглоно
  • Хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх турших үйл ажиллагаа хэрэгжиж эхэллээ
    2017 оны 11 сарын 02
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны сонгогдсон орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын бодлогын төслийг тус дүүргийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Өдөр тутам удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих, талуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх байгууллагаар ”Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ нь хамтран ажиллаж байгаа юм.

    Тус бодлогын хүрээнд 3R болон хог хаягдлын хууль дүрэм, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэхэд талуудын үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлж өгөх зорилгоор сургалт зохион байгуулагдаж байна. 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр туршилтын төслийг үнэлэн дүгнэж хог ангилан ялгалтын талаарх жишиг загварыг тодорхойлно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
4094 4095 4096 4097 4098 4099 4100
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    36 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    1 цаг 21 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    1 цаг 57 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    2 цаг 24 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    2 цаг 43 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    3 цаг 7 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    3 цаг 13 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    4 цаг 26 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    4 цаг 44 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 48 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    4 цаг 57 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    5 цаг 2 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    5 цаг 37 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    5 цаг 38 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 51 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 52 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    5 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    5 цаг 56 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    6 цаг 0 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    6 цаг 8 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК