Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4753 4754 4755 4756 4757 4758 4759
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журам өөрчлөгджээ
    2017 оны 3 сарын 31
    Барилга, хот байгуулалтын сайд өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдрийн 26 дугаар тушаалаар “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталсан.
  • ”Оюутан цэрэг” сургалтын нээлт боллоо
    2017 оны 3 сарын 31
    ”Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Өнөөдөр тус сургалтын нээлт Нийслэлийн Иргэний танхимд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд оролцлоо.

    Энэ жилийн ”Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан ”Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

    Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2400 орчим оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн. Оюутнуудын хувийн сахилга хариуцлага дээшилж, найз нөхдөө манлайлсан сайн оюутан болж төлөвшихийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт эерэгээр нөлөөлж байна. Цэргийн алба, цэргийн эрдэм гэдэг хүнд асар их зүйлийг өгдөг. Наад зах нь цаг ягштал баримтлахыг суралцана. Та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.

    “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • АН-ын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж авчээ
    2017 оны 3 сарын 31
    Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг хэлэлцэж, албан ёсоор бүртгэж авлаа. Тус намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг өмнө нь хэлэлцээд зарим бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар түр хойшлуулаад байсан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар бичиг баримтын бүрдэл хангагдсан, мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжыг зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэж авснаа мэдэгдлээ.
  • 18 компанийн 792,164 хувьцаа арилжжээ
    2017 оны 3 сарын 31
    2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 792,164 ширхэг
  • Төрийн ордноо 1000 эмчид хүндэтгэл үзүүлж байна
    2017 оны 3 сарын 31
    Олон улсын эмч нарын өдөр нь иргэд эмчдээ талархлаа илэрхийлдэг, эмч нар нь мэргэжлээрээ бахархдаг өдөр.
  • Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 20 тэрбумыг урамшуулал нэрээр хувааж иджээ
    2017 оны 3 сарын 31
    Эрдэнэт үйлдвэрийн удирлагууд 20 тэрбумыг урамшуулал нэрээр хувааж иджээ
    Иргэнээ сонсох 11-11 төв Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлуулах асуудлыг онцлох сэдэв болгосон. Энэ хугацаанд иргэдээс хэд хэдэн ноцтой мэдээлэл ирсэн байна.
    Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн доор ажиллах 21 захиралтай Нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг байгуулсан. Үүний дүнд нийт 20 тэрбум 83 сая төгрөгийг урамшуулал нэрээр удирдлагууд нь хувааж “цохьсон” байна.
    Мөн 2016 оны 12 сарын 9-ны өдөр Х.Бадамсүрэн захирал анхны тушаалаа гаргаж, 300 сая төгрөгөөр “Таван богд” группээс Лексус 570 маркийн автомашин Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөө худалдан авсан байна.
    Түүнчлэн өөрийн амьдрах байрандаа буюу 2-р хорооллын 11-р байрны 27 тоотод 24,6 сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн аж. Эдгээр мэдээллүүдийг баримт нотолгоотой нь хавсаргаж, төрийн гурван өндөрлөгт хандсан албан бичиг Иргэнээ сонсох 11-11 төвөөс өргөн барих гэж байгаа гэлээ.
  • Ингэ ихэрлэжээ
    2017 оны 3 сарын 31
    Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин Х.Нямсүрэнгийн
  • Фото: Хятадын загварын долоо хоног эхэллээ
    2017 оны 3 сарын 31
    Фото: Хятадын загварын долоо хоног эхэллээ
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг нутаг буцаана
    2017 оны 3 сарын 31
    Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Энэ оны нэгдүгээр сард явуулсан шалгалт нь хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй БНСВУ-ын иргэдийг олж илрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд 29 аж ахуйн нэгжийн 72 иргэдийг шалгасан байна. Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн зөрчилтэй БНСВУ-ын 2 иргэнийг илрүүлэн нутаг буцаах арга хэмжээг нэн даруй авчээ.

    Мөн энэ гуравдугаар сард тус газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хийх хяналт шалгалт явуулсан бөгөөд шалгалтанд 67 байгууллагын гадаадын 35 орны 783 иргэд хамрагдсанаас Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гадаадын 3 орны 6 иргэнийг илрүүлж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна.
  • Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2017 оны 3 сарын 31
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын ХЭХ-ийн дарга А.Даваажаргал, НЗДТГ-ын БТХ-ийн ТХАТ-ийн дарга И.Батхүү, Дэлхийн банк группын Худалдаа, өрсөлдөх чадварын газрын төслийн удирдагч н.Жигжидмаа, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберт Эчанди, Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн асуудал хариуцсан тэргүүн мэргэжилтэн Стийв Уттервулгэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

    Уулзалтаар Дэлхийн банк Засгийн газартай хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нийслэлийн Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн төслийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, гомдлыг шийдвэрлэх механизмыг бүрдүүлж холбогдох журмыг боловсруулах, нийслэлийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэдэг систем дээр үндэслэн хөрөнгө оруулагчдын өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авах, түүнд дүн шинжилгээ хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих IT программыг боловсруулж нийлэлийн хэмжээнд туршин нэвтрүүлэх зэрэг хамтран хийх ажлын талаарх саналуудыг нийслэлийн Засаг даргад хэллээ.

    Мөн Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад оруулж ирэхэд тэдэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид нийслэлтэй хамтран ажиллах нь маш чухал. Улаанбаатар хотод энэ улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдарч, оршин сууж байна. Улс орнуудад хөрөнгө оруулагчдыг татах бодлого байдаг хэдий ч тэднийг урд удаан хугацаанд тогтоох бодлог дутагдаад байна. Танай нийслэлийн авч хэрэгжүүлж байгаа бодлого туршлагаас бид өөрсдийн ажилдаа туршлага болгон ашиглах хэрэгтэй байна

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхийн банкны зүгээс хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд нийслэлтэй хамтран ажиллах гэж байгаад баяртай байна. Үндэсний болоод нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг хөрөнгө оруулагчидгүйгээр шийдвэрлэхэд бэрх. Үүний тулд хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан, нийслэл хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Нийслэлд бий болсон туршлага зарим нэг бүтэц, механизмыг та бүхэн ашиглаад энэ ажлыг явуулах боломжтой гэж үзвэл дэмжин ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлье” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ц.Нямдорж: Б.Булган төрөөс хохирол нэхэх бүрэн эрхтэй
    2017 оны 3 сарын 31
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
  • Татварын хөнгөлөлтийг 4 сараас буцаан олгож эхэлнэ
    2017 оны 3 сарын 31
    Татварын хөнгөлөлт
  • Нийслэлийн хамгийн олон хүн амтай хорооны ӨЭМТ-д түргэний машин бэлэглэв
    2017 оны 3 сарын 31
    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төв нь 26 мянга орчим иргэнд үйлчилдэг байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай хороонд үйлчилдэг ч түргэний авто машингүй 5 жил болжээ. Хүн ам ихтэйгээс гадна газар нутаг том, олон амуудтай учраас алслагдсан айлууд руу хүрч үйлчлэхэд маш их хүндрэлтэй байсныг эмч нар хэлж байна.

    Өнөөдөр тус хорооноос сонгогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Отгонсүх “Одонт манал” Өрхийн эрүүл мэндийн төвд түргэний автомашин бэлэглэлээ. Тэрбээр хэлэхдээ “22 дугаар хороонд хамгийн их тулгамдсан асуудал нь өрхийн эрүүл мэндийн төвийн түргэний машины асуудал байсан. НИТХ-ын санаачилгаар явагдаж байгаа “Иргэдээ сонсъё” аяны үеэр ч иргэд маань түргэний машины асуудлыг хэлж байсан. Үүнийг хувиасаа шийдэж, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.” гэлээ.



    Түргэний машингүй ч иргэддээ хүрч үйлчлэхийн тулд хувийн авто машинаараа ч дуудлаганд явдаг гэдгээ эмч нар хэлж байсан юм. “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Оюунчимэг хэлэхдээ “Манай төв 2007 онд 5920 хүнд үйлчлэхээр байгуулагдсан. Өнөөдөр 26 мянган хүнд үйлчилж байна. Ачаалал ихтэй. Зөвхөн хүүхдийн эмч гэхэд нэг өдөрт 70-80 хүүхдэд үйлчилдэг. 2012 оноос хойш түргэний машин шийдэж өгөх хүсэлтээ холбогдох хүмүүст тавьсан. Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх асуудлыг маань шийдэж өгсөнд бид маш их баяртай байна.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  • Зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээжээ
    2017 оны 3 сарын 31
    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

    2017 оны 03 дугаар сарын 30-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 1, явган зорчигч мөргөсөн 2, мөргөлдсөн 7 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн.

    Тухайлбал:
    БЗД-ийн нутаг “Зүүн хүрээ” хотхоны хойд замд H.Avante XD маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 6 настай Ц-г мөргөж гэмтээсэн. Ц нь эцэг, эхийн хамт явж байсан байна. Тухайн осолд Хэрэг бүртгэх тасгаас шалтгалтын ажиллагааг явуулж байна.
  • Тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэлтийг шалгаж байна
    2017 оны 3 сарын 31
    “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих” зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хамтарсан үзлэг шалгалтыг жил бүр явуулж, дүрэм, журам, стандартын биелэлтэд хяналт тавин, зөрчил дутагдлыг арилгуулан, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилладаг.

    Үүний дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн, нийслэлийн гудамж авто зам, хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажиллаж байна. Үзлэгт нийслэлийн нутаг дэвсгэрт зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, жолооч, гудамж, замын сүлжээ, замын байгууламж, ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм. Шалгалтын хүрээнд

    Авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлага
    Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм
    Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 дүгээр захирамжийн хэрэгжилт
    Авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, техникийн нөхцөл
    шаардлагын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд дээрх дүрэм, журмыг зөрчсөн, даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээж байгаа талаарх мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 323662, Замын цагдаагийн албаны жижүүрийн 93020124 дугаарын утсаар авч байна. Шалгалт ирэх сарын 28-ныг дуустал үргэлжилнэ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Чанарын баталгаажилтгүй мал, амьтны эм худалдаалж байжээ
    2017 оны 3 сарын 31
    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” сарын аян зарласан. Уг аяны хүрээнд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй гэрийн тэжээмэл мал, амьтны эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг шалгалаа.
    Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:
    1. Жижиг амьтны мал эмнэлэг болон худалдаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд малын эмийг фармакологийн ангилал болон хадгалалтын горимын дагуу хадгалаагүй,
    2 Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй мал амьтны эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг ганзагаар оруулж ирсэн хувь хүнээс худалдан авч борлуулж байсан
    3. Хаяг шошгын шаардлага хангаагүй, Монгол хэлээр хэрэглэх зааврыг бичээгүй, зориулалтын бус газар хадгалж, мэргэжлийн бус хүнээр худалдаалсан
    3. Агааржуулалт муутай орчинд загас, нохой зэрэг амьтдыг нэг дор байлгаж худалдаалсан зэрэг зөрчлүүд илэрлээ.
    Цаашид жижиг амьтны худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаажуулалтад хамрагдсан нохой муурны эмийг мэргэжлийн хүнээр худалдаалах, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй малын эм, бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай байна.
    Иргэд гэрийн тэжээвэр амьтан /муур нохой/ худалдаж авахдаа аль үүлдрийн, хаана үржүүлсэн, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, вакцинд хамрагдсан эсэхийг тодруулж байж худалдан авалтаа хийхийг зөвлөж байна.
  • Инфографик: Нэг хоногт хэрэглэх давсны зөвшөөрөгдөх хэмжээ
    2017 оны 3 сарын 31
    ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ДАВСНЫ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭ









  • Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм
    2017 оны 3 сарын 31
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлж байгаа юм.
  • Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож байгаад гал алджээ
    2017 оны 3 сарын 31
    Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XI хороонд суух зургаан настай О, найман настай У, Г нар шүдэнзээр тоглож байгаад гал алдаж, улмаар иргэн Х-ийн өвлийн сууцыг шатаасан байна. Азаар хүний амь эрсдээгүй ч галын улмаас байшингийн дээвэр, үүдний амбаар шатсан аж.
  • ЭЕШ-ын нээлттэй өдөрлөгөөр элсэгчдээс сорил авна
    2017 оны 3 сарын 31
    2017 оны 4 сарын 1-ны өдөр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах ”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг БСШУСЯ-ны харьяа ”Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болно. Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх, “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл” сэдэвт уулзалт , мөн ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулна. 2017 оны 4 сарын 1-ны өдөр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах ”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг БСШУСЯ-ны харьяа ”Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болно. Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх, “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл” сэдэвт уулзалт , мөн ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулна.
4753 4754 4755 4756 4757 4758 4759
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
    23 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    37 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тогтоолыг УИХ баталлаа
    55 мин
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
    1 цаг 7 мин
  • Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
    1 цаг 54 мин
  • Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 14 мин
  • Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
    2 цаг 47 мин
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
    2 цаг 52 мин
  • Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина
    3 цаг 28 мин
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
    4 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний 11 тохиолдол бүртгэгджээ
    4 цаг 28 мин
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    5 цаг 21 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    6 цаг 4 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    6 цаг 14 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    6 цаг 15 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    6 цаг 21 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    7 цаг 13 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    7 цаг 18 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    7 цаг 21 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    7 цаг 42 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК