зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5133 5134 5135 5136 5137 5138 5139
  • Цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2016 оны 5 сарын 25
    Цэцийн дунд суудлын хуралдаан болно
  • Энэ онд гэр хороолол болон орон сууцанд 3752 гэрэлтүүлэг шинээр тавина
    2016 оны 5 сарын 25
    Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна.

  • Бямба гарагт Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана
    2016 оны 5 сарын 25
    Энэ сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болно.

  • Жолоочгүй сансрын хөлөг хөөргөх туршилтыг амжилттай явууллаа
    2016 оны 5 сарын 25
    Энэтхэг улс анхны жолоочгүй сансрын хөлгийг хөөргөх туршилтыг амжилттай явуулаад байна. RLV-TD буюу дахин ашиглах сансрын хөлгийг хөөргөх технологийг ашигласан уг туршилтыг тус улсын зүүн хэсгийн Андра Прадеш мужийн Срихарикота хотноо амжилттай явуулсан байна. Жолоочгүй хөлөг Бенгалийн булан дахь газардлагын бүсэд амжилттай газардсан талаар Энтэхэгийн Сансрын Судалгааны Байгууллагын албаныхан мэдээлсэн байна. Жолоочгүй сансрын хөлгийн хөөрснөөс газардах хүртэлх нислэг нийт 770 секунд үргэлжилсэн байна.
  • Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна
    2016 оны 5 сарын 25
    Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байна.
  • Олон улсын эмнэлгийн баг иргэдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийж байна
    2016 оны 5 сарын 25
    Олон улсын эмнэлгийн баг иргэдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийж байна
  • Японоос орж ирж буй машинуудад цацрагийн хэмжилт хийнэ
    2016 оны 5 сарын 25
    Япон Улсаас импортлогдсон автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ.
  • Тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчилал явуулна
    2016 оны 5 сарын 25
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
  • Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв
    2016 оны 5 сарын 25
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.
  • Төрийн байгууллагын гүйцэтгэх албан тушаалд 2851 хүн томилогджээ
    2016 оны 5 сарын 25
    АТГ-т хянуулахаар ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалын ангилал, төрлөөр нь авч үзвэл нэлээд сонирхолтой дүр зураг гарсан байна. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамгийн олон хүн буюу 2851 хүн жил дөрвөн сарын хугацаанд томилогдсон байжээ.
  • Буриадаас олдсон цогцос монгол хүнийх байх магадлалтай гэв
    2016 оны 5 сарын 25
    Монгол иргэний цогцсыг Буриадад олжээ
  • Барилгаас хүн унаж хүнд бэртжээ
    2016 оны 5 сарын 25
    БЗД-ийн 2-р хороо ”Сэлбийн 1-р гудамжинд баригдаж буй барилгаас хүн унаж гэмтсэн” гэх мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад ”.....” ХХК-ний захиалгаар ”....” ХХК-ний барьж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын 9 давхарын цонхноос туслах ажилтан СБД-ийн 13-р хороонд суух 46 настай эрэгтэй Э нь 3 давхарын өргөтгөл дээр унаж нуруу, хүзүү, тавхай хэсгээр бяцарсан гэмтэл авчээ. Гэмтсэн иргэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

    Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор барилга, засварын ажлууд ид өрнөж байна. Тэгвэл энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлаагүйгээс үүдэлтэй осол аваар ихээр гарч, иргэд бэртэж цаашлаад амь нас алдах тохиолдол гардаг. Тиймээс сонор сэрэмжээ алдахгүй байж, хамгаалалтын хувцас өмсөж, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 5 сарын 25
    Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.

    10.00 цагт: ”Шинэ үе-шинэ өнгө төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг ”Puma Imperial” Зочид буудлын хурлын танхимд болно.

    10.00 цагт: ”Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны ”Залуус” танхимд болно. Хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байрыг зарлана.

    10.30 цагт: Замын-Үүдэд Спортын цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэрхэн будлиантуулсан болон тус барилгууд одоо болтол баригдаагүй байгаа талаар сэтгүүлч Л.Пүрэвням ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    11.00 цагт: Монголын Социал Демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн асуудлаар ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зурлалаа.

    11.30 цагт: ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга нийслэлийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж ХЭҮК-д гомдол гаргах, улс төрийн өлсгөлөн зарлах талаараа ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    12.00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 21 аймгийн салбар зөвлөл болон нийслэл хотод нэгэн зэрэг иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх “Иргэддээ-Тусалъя” өдөрлөгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно. Хэвлэлийн бага хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, НЗДТГ, МХХ-ны удирдлагууд оролцож мэдээлэл хүргэнэ.

    12.00 цагт: ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    12.30 цагт: Дарханы МАН-ын хорооноос цаг үеийн асуудлаар ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    12.30 цагт: “Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран ”Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 5 сарын 25
    ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 21 дэх дугаарын тойм



    Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

    Энэ хуулиар, эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь

    ·өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний анхан шатны тусламж, үйлчилгээг бие дааж, эсхүл багаар үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

    ·өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ;

    ·жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эх, ураг, нярайд эмнэлгийн мэргэжилтний үзүүлэх эх барихын тусламж, үйлчилгээ;

    ·хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж зэрэг төрөлтэй байхаар зохицуулсаны зэрэгцээ өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын тусламж, үйлчилгээ болон түргэн тусламжийн үйлчилгээ нь ямар зохион байгуулалттай байх зэргийг хуульчилсан байна.

    Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь

    ·тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй;

    ·нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх;

    ·улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй;

    ·бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх шалгуурыг хангасан байх ажээ.



    Үүнээс гадна Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний болон Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс ямар аргаар санхүүжүүлэх, мэргэшсэн эмч нь холбогдох хуульд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна ямар эрх эдэлж, үүрэг хүлээх зэрэг асуудлыг нарийвчлан хуульчилж өгсөн байна.

    Эмхэтгэлд, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хууль тогтоолыг нийтэллээ.

    Эмхэтгэлийн шинэ дугаарт, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг нийтэллээ. Тус хуульд,

    ·2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө.

    ·2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно гэсэн зэрэг заалт оржээ.

    Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.

    Эмхэтгэлд, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус нийтэллээ.

    Түүнчлэн Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

    Эмхэтгэлд, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоос гадна Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан зарлалаа
    2016 оны 5 сарын 25
    “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан зарлалаа
  • Монгол дахь оффшор адал явдал
    2016 оны 5 сарын 25
    ... М.Энхболд оффшороор дамжуулж С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн нэгдсэн эвслийг шахан зайлуулах боломж нээгдэж байна. Нэр дэвшилтийг нь харвал бас ч тийм бололтой. М.Энхболдын фракц бол яг маханд орсон “Дашинхө”, дотоодод үүрлэсэн хувалзнууд...
  • Үхрийн ордныхон өнөөдөр гэнэтийн шийдвэр бүү гаргаарай
    2016 оны 5 сарын 25
    Хонь - (3/21-4/19)
    Өөр соёлтой, гадаад хүнтэй шинэ романтик харилцаа үүсгэж магадгүй. Дохионы хэлээр ойлголцохыг хичээ. Гадаад руу аяллаар явах хүмүүс бүх бичиг баримт, тийз, даатгалаа шалга. Тухайн нөхцөлдөө дасахыг хичээ. Залуус оюутны зөвлөлд орох саналыг хүлээн авч, туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломжийг алдаж болохгүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Үхэр - (4/20-5/20)
    Төлөвлөсөн уулзалт эсвэл урилгыг эелдгээр хойшлуул. Таны эелдэг зангийн тань эсрэг тохиолдлын танилын зүгээс сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Биеийн хүчний ажлаас зайлсхий. Гэмтэл авах хууч өвчин сэдрэхээс сэргийл. Махан хоол болон согтууруулах ундаанаас татгалз. Хайрттайгаа харьцах харьцаа дотно нөхөрсөг байна. Харин үдээс хойш таагүй мэдээ ирж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэнэ. Гэнэтийн шийдвэр бүү гаргаарай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Ихэр - (5/21-6/21)
    Таны шинэ санаачлага амжилттай болж, бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлнө. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан хэрэг болж болох юм. Өөрийн хийж буй зүйлдээ бүрэн төгс итгэлтэй байхыг зөвлөж байна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Мэлхий - (6/22-7/22)
    Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож, бусдын хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар чинь сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш гэдгийг анхаар.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Арслан - (7/23-8/22)
    Та энэ өдрийг ширээний ард сууж өнгөрүүлнэ. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, үйл явдлаас холхон байхыг хичээ. Гэхдээ ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа интернэтэд өнгөрөөж магадгүй тул анхааралдаа авааарай. Найз нөхдөөс тань шалтгаалж ачаалал нэмэгдэнэ. Тэднээс нуугдаж байгаа шалтгаанаа тодруул. Өөрийн үйлдлийн талаар дахин эргэцүүлж, үзэх хэрэгтэй. Жинхэнэ найз нөхөд татгалзсан хариу авч чаддаг гэдгийг сана. Харин та өөрийн бодлоо шулуухан хэлэхэд тохиромжгүй байгаа бол тэд жинхэнэ найз нөхөд мөн эсэхийг тунгаа.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Охин - (8/23-9/22)
    Ямар нэг зүйл таны сэтгэлд нийцэхгүй байвал зөн совиндоо итгэхийг хичээ. Ямар нэг бодит бус санаа болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдох хэрэггүй. Чухал ажлын харилцаа холбоо тогтоох ажлаа түр хойшлуул. Хууль эрх зүйтэй холбоотой асуудалд эргэлзээтэй байдал үүсэх бөгөөд олон нийтийн болон хандив цуглуулах арга хэмжээ алдаатай зар суртапчилгаанаас болж бүтэлгүйтэх магадлалтай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Жинлүүр - (9/23-10/22)
    Таны амьдралын урсгал таатай байна. Болж байгаа бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Танд өнөөдөр хэтэрхий их ажил байна. Санхүүгийн орлогын хувьд ханийн тань цалин таныхаас их байх болно. Ганц бие жинлүүрт энэ өдөр олон боломж байна. Ханьтайгаа гоморхуу ярилцсанаар илүү дулаахан харилцаа та хоёрын дунд үүснэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Хилэнц - (10/23-11/21)
    Бүтээлч үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлбэл бүх юм бүтэмжтэй, амжилт арвин. Ирж буй бүх чухал мэдээллийг шалгаж баталгаажуул, зарим нь хуурамч байж магадгүй. Буруугаар ойлголцож мэдэх тул алдаа бүрийг нээн илрүүлэхийг хичээ. Хэрэв боломжтой бол энэ өдөр чухал уулзалт, гэрээ хэлэлцээр, ажлын ярилцлагаа хойшлуул. Холион бантан, будлиан гарахаас болгоомжил. Хөгжмийн концерт, шүлгийн тэмцээн эсвэл уран зургийн үзэсгэлэнд очиж, сэтгэл зүрхээ тайвшруулахыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Нум - (11/22-12/21)
    Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн зан авир, хандлагын өөрчлөлт болон уруу таталттай холбоотой шүүмжлэлтэй өдөр. Хөндлөнгийн хүмүүстэй ширүүхэн маргалдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр та урьдынхаас илүүтэй тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байх шаардлагатай болно. Эс бөгөөс та нэг дор олон зүйлээ алдаж болзошгүй. Хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийсэн эсэхийг сайн нягтлаарай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Матар - (12/22-1/19)
    Өнөөдөр ажил мэргэжлийн болон хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий. Гэхдээ хор уршиггүй байх ёстой. Хуурмаг хандлагатай өдөр. Чухал нууцыг бусдад дэлгэрүүлэхээс болгоомжил. Та гэнэн цайлганаар нууц мэдээллийг ил гаргачихаж болзошгүй тул маш анхаарал болгоомжтой бай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 05 сарын 25
    Загас - (2/19-3/20)
    Жилийн энэ үед ихэнхи Загаснууд аль хэдийн ирээдүйнхээ зорилго, төлөвлөгөөнд хүрэхээр хичээл зүтгэлээ гаргаад эхэлчихсэн байдаг. Амжилттай үр дүнтэй байлгах гэсэн хүсэл таны мөрөөдөл бодитой, биелэгдэх боломжтой тул таньд эерэгээр нөлөөлөх болно. Одоо өөрийн хүчтэй зөн совиндоо найдах цаг биш. Мартахаасаа болгоомжилж чухал уулзалт хэлэлцээрээ тэмдэглэж авахад гэмгүй.
  • Нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 5 сарын 25
    Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

    Чингэлтэй дүүрэг

    10:30-17:30 цагт: 13, 15-р хороо Сургуулийн гудамж, Хүчит шонхорын зүүн талын айлууд
    13:00-15:00 цагт: 3-р хороо УИД-ийн зарим хэсэг, 1, 2-р 40 мянгатын орон сууцууд орчмоор

    Баянгол дүүрэг

    10.00-18.00 цагт: 4-р хороо 10-р хороолол, Гаалийн 1-7-р байр, 8А, 10, 10Е, 49, 45-1, 2, 3, 4, Сан-50-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул дүүрэг

    10.30-16.00 цагт: 2, 3-р хороо Скай трейдинг, Монгол микрон кашмир, Аянчин аутфитерс ХХК, Петростар ШТС-18, Тэнгэр ДС болон эдгээрийн ойр орчмоор
    10:30-17:00 цагт: 14-р хороо Өлзийт хороолол орчмоор

    Төв аймаг

    10.00-18.00 цагт: Эрдэнэ сум Аржанчивлан сувилал, Шүрэн, Цаг уур судлалын хүрээлэн
  • Задарч буй Засгийн газар ба АН-ын хувь заяа
    2016 оны 5 сарын 25
    ИХ-ын дарга З.Энхболд эсэргүүцэж чуулганы хуралдааныг шууд завсарлуулчихлаа. Хэрвээ дэмжиж байсан бол бушуу, түргэн чуулганыг хуралдуулаад МАХН-ын сайд нарыг “хөөгөөд” явуулах байсан. Гэтэл тэр үүнийг хүссэнгүй. Тиймдээ ч уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд саад тавьж чуулганыг завсарлууллаа. З.Энхболд яагаад ийм шийдвэр гаргав. Михайлд нэг бодол бий гэдэг шиг түүнд шалтгаан бий. З.Энхболдын төлөвлөж буйгаар МАХН-ын сайд нарыг Засгийн газарт нь үлдээгээд сонгуульд оролцох юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ынханыг өндөр албан тушаалтай нь сонгуульд оролцуулж МАН-ын саналыг хуваах нь түүний зорилго. Хэрвээ МАХН-ынхан гайхуулах албан тушаал ч үгүй сонгуульд оролцвол ялагдах магадлал өндөр. Тэр бүхэнд МАН-ын санал нэмэгдэнэ. Энэ бүхэн нь түүнийг Ерөнхий сайдтай зөрчилдөхөд хүргэж чуулганыг эгзэгтэй үед завсарлуулахад хүргэжээ. Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд илүү их дэмжлэг авч З.Энхболдыг буланд шахжээ. Харин З.Энхболд хариу үйлдэл барьсан нь энэ. УИХ-ын даргын өчигдөр гаргасан захирамжаар чуулганы хуралдаан ирэх сарын 23-ны өдөр хүртэл завсарлана. Гэхдээ тэр үед чуулганыг хуралдуулна гэж байгаа нь биелэшгүй үлгэр юм.
  • З.Энхболд “тоглоом”-ын дүрмийг өөрөө зохиож, жокерыг атгаж сууна уу
    2016 оны 5 сарын 25
    УИХ-ын хаврын чуулганыг өчигдрөөс эхлэн ирэх сарын 23-ны өдөр түр завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргалаа. Харин улс орны ирээдүйг авч явах, эдийн засгийн хөшүүрэг гэгдэж буй “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах” тухай тогтоолын төсөл, олны анхаарлыг татаад буй АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх нь ийнхүү сураг алдрав.
5133 5134 5135 5136 5137 5138 5139
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    8 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    29 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    2 цаг 20 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    3 цаг 3 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    3 цаг 24 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    3 цаг 37 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    3 цаг 50 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    4 цаг 5 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    4 цаг 24 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    4 цаг 25 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    4 цаг 53 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    4 цаг 54 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    5 цаг 3 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    5 цаг 31 мин
  • 23 настай этгээд сүмд зэвсэгт хадлага хийсний улмаас хоёр хүүхэд нас барж, 17 хүн шархаджээ
    5 цаг 31 мин
  • Төсөөллийн ертөнцөд өнгө нэмэх номууд
    5 цаг 37 мин
  • Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Тайландад үргэлжилж байна
    5 цаг 40 мин
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын орчимд газар хөдөлжээ
    5 цаг 50 мин
  • Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр
    5 цаг 51 мин
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    5 цаг 56 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК