зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5238 5239 5240 5241 5242 5243 5244
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
    2016 оны 5 сарын 27
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ
  • Улаанбаатарт 22 хэмийн дулаан байна
    2016 оны 5 сарын 27
    Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

    Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр халуун, хуурай салхи шуургатай байна.



    2016 оны 05 дугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 8-13 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.

    Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
  • Guys хамтлагийн дуучин хар тамхины хэргээр саатуулагджээ
    2016 оны 5 сарын 26
    ”Замын-Үүдийн гаалиар олны танил эрхэм их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байна” гэсэн мэдээлэл авсны дагуу тагнуулынхан очиж шалгалт хийжээ.
  • СХД-ийн АН-ын хороо хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах гэж байна
    2016 оны 5 сарын 26
    Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам яг одоо хуралдаж байна. Уг хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах сунгаа ид явж буй юм.

    Сонгинохайрхан дүүрэг нь зургаан мандаттай найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Кекүшюзан Д.Батбаяр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай нарын дунд ширүүн өрсөлдөөн болж байна.

    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан маргааш товлогдсон. Түүнээс урьтаж аймаг, дүүргүүдийн Ардчилсан нам нэр дэвшигчдээ тодруулан, Үндэсний зөвлөлдөх хороонд оруулж батлуулах юм.

  • Энэтхэгийн Засгийн газар тэтгэлэг зарлалаа
    2016 оны 5 сарын 26
    ​Энэтхэгийн Засгийн газар 1964 оны есдүгээр сарын 15-наас Энэтхэгийн Техник ба Эдийн засгийн Хамтын Ажиллагаа хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ жил 52 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Үүний хүрээнд 1949 онд хөгжиж байгаа орны 70 оюутанд Энэтхэгт суралцах Засгийн газрын тэтгэлэг олгосноо зарласан. Үүнээс хойш тус тэтгэлгийг жил бүр заралсаар, зөвхөн 2013-2014 онд хөтөлбөрийн хүрээнд 10 мянган тэтгэлэг олгогджээ. Энэтхэгийн Засгийн газраас жил бүр 150 хүртэлх монгол иргэдэд богино хугацааны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгож, нислэг, байрлах зардал болон сургалтын хураамжтай холбоотой зардлыг бүхэлд нь санхүүжүүлдэг байна. 2016-2017 онд тус улсын Засгийн газраас Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зарласан сургалтын мэдээллийг хүргэж байна.



    Доорх холбоосуудаар холбогдож уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.



    http://www.eoi.gov.in/ulaanbaatar/?1078?000

    http://www.itec.mea.gov.in./



    Анхаарах зүйл:

    1. Анхан шатны шалгаруулалтын явцад Энэтхэгийн элчин сайдын яамнаас англи хэлний аливаа түвшний сургалтад тэтгэлэг олгохыг дэмждэггүй тул хэлний сургалт сонгохгүй байх нь зохимжтой.

    2. Өргөдөл гаргагч англи хэлний хангалттай түвшний мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Материал хүлээн авахдаа элчин яамнаас ярилцлага хийж түвшинг тодорхойлдог.

    3. Ажил олгогчоос дэмжсэн тодорхойлолт шаардлагатай бол Банк зөвхөн ажил, албан тушаалтай уялдсан, цаашдын карьерийн хөгжилтэй илэрхий холбогдох сургалтууд сонгосон тохиолдолд шууд удирдлагын дэмжлэгийг харгалзан тодорхойлох болно.
  • МАХН-ынхан өлсгөлөн зарлана гэв
    2016 оны 5 сарын 26
    МАХН сонгуультай холбоотой асуудлаар 17.00 цагт буюу яг одоо намын төв байрандаа шуурхай хэвлэлийн хурал зарлаад байна. Хэвлэлийн бага хурал хараахан эхлээгүй байна. Уг хурлаар МАХН-аас нэр дэвшигчид өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийх аж. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, бусад удирдлагууд оролцох юм.

    Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүдийг нь нэр дэвшүүлэхээс татгалзсан шийдвэртэй холбон тайлбарлалаа. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
  • Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
    2016 оны 5 сарын 26
    2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.50-1994.00 төгрөгийн ханшаар 1.9 сая ам.доллар худалдан авах, 1997.81-1997.83 төгрөгийн ханшаар 8.0 сая ам.доллар худалдах, 303.00-303.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 304.70 төгрөгийн ханшаар 0.65 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно.
    2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр Монголбанк банкуудаас ирүүлсэн 21.7 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус биелүүллээ.
  • УИХ-ын дарга ХБНГУ-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзав
    2016 оны 5 сарын 26
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.26/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дарга Герда Хассельфелдт, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дэд дарга Макс Штраубингер нарыг хүлээн авч уулзав.
    Хатагтай Герда Хассельфелдт, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, анх удаа Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцууллаа. Монгол Улсын ардчилсан хувьсгалын үйл явцыг өндрөөр үнэлдэг болохоо тэмдэглээд, амжилттай болсон нийгмийн шилжилтийн хөгжлийг дэмжиж байдгаа илэрхийлэв.
    Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг болон цаг үеийн асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар хэлэлцүүлэг болов
    2016 оны 5 сарын 26
    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.05.26/ бага, дунд ангийн багш нарын нийгмийн баталгааны талаар уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулав.

    Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн багш нарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг анхаарах талаар багш нараас санал, хүсэлт тус байнгын хороонд ирүүлсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Батзандан уулзалтын эхэнд тэмдэглээд хүрэлцэн ирсэн багш нарын төлөөллийн саналыг сонссон юм.

    Тус уулзалтад нийслэл болон хөдөө орон нутгийн багш нараас гадна өндөр насны тэтгэвэртээ суусан ахмад багш нарын төлөөлөл Төрийн албаны тухай, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудын зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн багш нар 25 жил ажиллаж байж 608 мянган төгрөгийн цалин авч байна. Хэдийгээр тухайн багшийн хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах зэрэг эрх зүйн орчин хуульд заасан байдаг хэдий ч энэ нь бодит амьдралд хүрэлцэхгүй байна. Иймд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлбэл багш нарын үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувьд тооцох мөнгөн дүн дагаад өснө гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон багш нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах талаар хүсэлт гаргасан юм.

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, сургууль, цэцэрлэгийн ялангуяа бага ангийн багш нар хүнд нөхцөлд ажилладаг төдийгүй бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд ур чадвар, туршлага шаардсан нарийн мэргэжил юм. Иймд, тэдний мэргэжлийн онцлогт тохирсон нэмэгдэл хөлс илүү өндөр байх ёстой гэсэн санал гаргасан юм. Түүнчлэн тус байнгын хороонд ирүүлж буй өргөдөлд багш нар илүү цагийн мөнгөө тогтоолгож чадахгүй байна гэсэн гомдол байгааг холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авлаа.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нийслэлийн боловсролын газрын албаны хүмүүс тайлбарлахдаа, хууль тогтоомжид зааснаар сургуулийн өмнөх болон бага, дунд ангийн багш нар төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлд багтдаг. Иймд, хууль тогтоомжид бага ангийн багш гэсэн томьёлолыг албан ажлын онцгой нөхцөлд нэмж оруулбал тэтгэмж олгох бүрэн болоцоотой. Харин илүү цагийн нэмэгдлийн хувьд сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгогдож байгаа. Энэ нь 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэгдсэн заалт юм. Хэдийгээр бага ангийн багшийн зааж буй хичээлийн цаг нь цөөн мэт харагдаж байгаа боловч, тухайн багш анги хүлээлгэж өгөх, дэвтэр шалгах, дараа өдрийн хичээлийн хөтөлбөр бэлдэх зэрэг олон ажил байдаг бөгөөд энэ бүхнийг тооцож үзвэл өдрийн 12 цаг ажиллаж байгаа нь үнэн. Иймд яамны зүгээс энэ бүхнийг харгалзан үзэж нарийвчалсан судалгаа хийж байгаа гэлээ.

    Ийнхүү багш болон абаны хүмүүсээс гаргасан саналыг сонссоны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан дүгнэлт хийж, илүү цагийн мөнгийг бодож тооцох аргачлалыг боловсронгуй болгох, урамшуулалын тогтолцоог тодорхой болгож шинэчлэх, 1995 оноос өмнө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон багш нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах, мөн Боловсролын тухай хуулийн 43.1.7.а-д “сум, тосгон..” гэдгийн өмнө “нийслэл” гэдэг үг нэмж оруулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Дорнод аймагт хил давж түймэр орж иржээ
    2016 оны 5 сарын 26
    Дорнод аймгийн иргэд болон аймгийн онцгой байдлын ажилчид хамтран Баян-Уул суманд хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 54 иргэн ажиллаж байна.

    Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт энэ сарын 25-нд гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд хамтран бүрэн унтраажээ.
  • Монголын зургаан иргэн БНХАУ-д хар тамхины хэргээр саатуулагджээ
    2016 оны 5 сарын 26
    БНХАУ-д он гарсаар зургаан монгол иргэн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагджээ. Монгол Улсын зарим иргэд ийнхүү хууль, эрх зүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

  • “ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов
    2016 оны 5 сарын 26
    Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, ”Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд ”ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор ”ICT-EXPO-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн аппликейшнүүдийн талаар мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13818#sthash.PBObjrlz.dpuf
  • Оффшорт компанитай Х.Баттулга УИХ-д нэр дэвших үү?
    2016 оны 5 сарын 26
    Х.Баттулгын эзэмшдэг оффшор компаний нэрс бүхий уртаас урт жагсаалт ил гарлаа. Энэ дундаас монголын томоохон компаниудын нэг, эх оронч, хятадуудыг үзэн ядагч энэ эрхмийн толгой компани болох “Женко”хятад гаралтай оффшор компани гэдгийг батлах баримт захаас аван гарч ирж байгаа нь анхаарал татав.

    Интернэтэд байрлах Сингапурын компаниудын танилцуулга, тус улсын иргэдэд хаяглагдсан ажлын байрны зар энэ тэр гэх мэт нээлттэй өдий төдий эх сурвалжийн мэдээлэлд Монголын ч юм шиг, Сингапурын ч юм шиг ”Genco Holdings Pte Ltd” гэдэг компанийн нэр 101 Thomson Road #16-05 United Square Singapore 307591 гэсэн хаяг, http://www.genco.com.sg вэб сайттайгаа байгаа нь байн байн тааралдана. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгын Хөрөнгө орлогын мэдүүлэгт, хувьцааг нь эзэмшдэг хэмээн тэмдэглэсэн ”Женко Холдинг” ХХК энэ болж таарч байна. Вэбсайтад нь монголоор нэг ч үг үсэг байхгүй боловч Вауаngol Hotel Office, Ulaanbaatar, Mongolia, Chingiss Khan Avenue, Sukhbaatar District гэсэн хаяг буйг үзвэл яах аргагүй мөн. Үүнээс үзвэл Х.Баттулга хуулиас нуугдан Сингапурт \Хятадад\ хоргодож байсан, үе үе сэтгүүлчдийн багийн хамаг зардлыг дааж тийш аялуулдагт нь гайхах зүйлгүй юмсанж..

    Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд ”Баянгол зочид буудал” ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу, ”Женко”-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр.

    Билли Лим Син Пау гэдэг нь Сингапурын иргэн, хятад. “Баянгол”-ын том хувьцаа эзэмшигч энэ “хятад” өдгөө уг компанийн захирлаар ажилладаг. Мөн”АПУ” компанийг хувьчлахад ”Женко” оролцож байсан ба Улаанбаатар үйлдвэр нь саяхныг хүртэл АПУ компанийг спиртээр хангаж байсан бөгөөд харин тухайн үеийн албан ёсны мэдээнд ”Женко” гэдэг нэр байхгүй, харин Сингапурын иргэн Билли Лим гэж бий нь уг хувьчлалд хэн нь хэнийхээ өмнөөс орсныг өнөөдөр тодорхой харуулж байна.

    Олон жилийн өмнө ”Женко”-гийн мэдлийн ”Сити шоп” хэмээх сүлжээ дэлгүүрийг энэ хүн хариуцан ажиллаж байсан гэдэг бол өнөөдөр түүний хариуцдаг ”Женко”-гийн активууд мөн л нэг бус. Тодорхой мэдэгдэж байгаагаар бол Билли Лим өнөөдөр ”Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байна. Х.Баттуул нарын есөн хүнтэй ТУЗ-ийг удирддаг гэсэн үг. Хөрөнгийн биржийн мэдээллийн санд ”Женко тур бюро” ХК-ийн удирдлагын бүтцийн танилцуулгад ингэж байгаагаас гадна анхаарал татсан нэг зүйл бол, уг танилцуулгад Билли Лимийг ”Капитрон” банкинд ажилладаг” гэжээ. Тэнд теллер хийдэггүй нь мэдээж тул хужаа эр ”Женко”-гийн үндсэн хэд хэдэн активын шууд удирдлагад багтдаг байх нь.

    ”Женко”-гийн хужаа Лимүүд Биллигээр дуусахгүй нь бас гайхал төрүүлнэ. ”Genco Holdings Pte Ltd” компанид “managing director” гэх албан тушаал бүхий Деннис Лимгэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэснийг санаж байна. Нэрийг нь Деннис Лим гэж байв. Тамирчдад маань өглөгийн гараа сунгасан гадаадын тэр буянтай бизнесмэний нэр өнөөдөр Монголын жүдо бөхийн гол ивээн тэтгэгч ”Женко” компанид ажилладаг хэмээн интернэтэд алдар нь дурайж байгаа чухам хэн нь тодорхойгүй тэр хятад эрийн нэртэй яг ижил байх нь юу вэ? Лим, жүдо, ”Женко”... Ингэж гайхаад цааш нь сонирхвол үнэхээр гайхмаар зүйл олон гарч ирэх ажээ.

    ”Женко Холдинг”-ийн вэбсайтад ”Mining” буюу ”Уул уурхай” гэсэн хэсэг байна. ”Баянгол” зочид буудал, ”Мах импекс”, Чингис хааны аварга хөшөө зэрэг олны мэдэх олон охин, харьяа компани, активуудаас нь өөр, жирийн бидний мэддэггүй бизнесийн бүтэц ”Женко”-д нэг бус байдаг ажээ. САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван “оффшор” компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг ”Женко”-гийн ”хүүхэд” гэдгийг даанч мэдсэнгүй.

    2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан, уул уурхай хайгуул, олборлолтод төвлөрдөг гэх ”Камекс” ХХК энд хамгийн ихээр анхаарал татав. Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний, Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдень, Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдийг хууль ёсоор эзэмшдэг хэмээсэн энэ компанийн танилцуулгыг уншиж суухад МоАХ-ны IV Их хурал дээр Х.Баттулга ”Уул уурхайн эздийн орлого жирийн иргэдийнхээс 250 дахин илүү байна” хэмээн заналтайгаар мэдэгдэж байсан нь санаанд бууна. Х.Баттулга хоёр нүүр гаргаж тэдгээр занагдаж буй эздийн нэг нь өөрөө мөн гэдэгт амар иттэхийг хүсээгүй учраас монголчууд тэр бүр хайхардаггүй нээлттэй эх сурвалжаас тодруулахад дахиад л гайхмаар баримтууд гарч ирэв ээ.

    Нэгэн цагт ”Женко”-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг ”Баянгол” зочид буудал, II давхар” гэсэн бол ”Bloomberg”-ийн бүртгэл дээр ”Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа) ”Камекс” хэмээх компани өнөөдөр албан ёсоор хүнийх болжээ. Тодруулж хэлбэл Хятадуудынх. Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур ”Камекс” компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ ”Mongolian Investment Group” (Mongolian INT) буюу ”Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.


    Хонгконгчууд харин ”Женко”-той хамтардагаа нуух гэж байдгаараа оролджээ. Энэ наймааны талаарх албан ёсны мэдээг үзвэл ”Камекс”-ийн өмнөх эзэн нь мөн л “оффшор” ”Well Delight” гэдэг компани аж. Хаанахынх нь тодорхойгүй энэ компанийн талаарх мэдээллийг хууль ёсны, эрүүл саруул, нууж хаах булхайгүй аливаа бизнесийн талаарх бүхий л мэдээлэл ил тод байж байдаг Интернэтийн орчноос өнөөдөр хайгаад олохгүй. Аливаа активыг өгч авалцах ажиллагааг олон нийт болон төрийн холбогдох институциэс нууж хаах хэрэгтэй гэж үзвэл нэг өдрийн ч юм уу настай хуурамч, оффшор компани байгуулж, түүгээрээ дамжуулах, мөн түүнтэй төстэй арга хэрэглэх жишиг өнөөдөр түгээмэл болсныг ”Well Delight” гэдэг компанийн тодорхойгүй байдал эрхгүй санагдуулна. ”Камекс” ХХК Монголын нэг том компанийн мэдлийнх байсан нь өөрсдийнх нь интернэтэд байрлуулсан албан ёсны танилцуулга дээр өнөөдөр дурайтал бий.

    Ямар ч байсан ашигт малтмалын нэр бүхий хэд хэдэн лиценз эзэмшдэг Монголын нэг компанийг хонгконгчууд үнэ хүргэж авсан нь энэ. Үнэ хүрэх нь ч аргагүй байж. Хонгконгийн компанийн (Үнэндээ Панамын нэгэн адил оффшор бүс гэдгээрээ алдаршсан Кэймэний арлуудад бүртгэлтэй) өөрийн мэдээлснээр, ”Камекс” XXК нь ”Төгрөг нуурын энержи” хэмээх компанийг 100 хувь, ”Корес Монголиа” компанийн 70 хувийг эзэмшдэг аж.

    Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуур нь Зөвлөлтийн геологичид аль 30-аад оны үеэс хайгуул, өрөмдлөг хийж, нөөцийн ихэнхийг тогтоосон хүрэн нүүрсний асар баялаг орд бөгөөд нөөцийг нь нийлүүлж бодвол 13 тэрбум тонн хүрэх төвийн бүсийн таван том ордын нэг юм. Монголын компаниудыг авснаар хонгконгчуудын мэдэлд очсон талбай нь энэ их ордын нэг хэсэг болох Тахилт бололтой. Албан ёсны байгууллагын бүртгэлийг шүүрдэж үзвэл Тахилтын хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн боловч ТЭЗҮ-д тусгасан нь 61.4 сая тонн аж. ”Женко”-гийн сайт дээр ”Камекс” компанийн албан ёсоор эзэмшдэг хэмээн тайлагнасан дөрвөн лиценз нь 7367х, 7368х, 7901х, 2063х, 228а гэж байх бөгоөд АМГ-ын албаны хүний хэлснээр эхний хоёр нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт олгогдсон хайгуулын лиценз аж. Тэдгээрийг ”Корес Монголиа” ХХК авсан.


    ”Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь ”Камекс”-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Сонирхолтой нь АМГ-ын албаны эх сурвалж лицензийн албан ёсны эзэмшигч нь хэн болохыг хэлэхээс шууд татгалзсан юм. ”Төгрөг нуурын энержи” компани нь лицензтэйгээ ийнхүү хонгконгчуудад зарагджээ. Дараагийн гайхах зуйл мөн чухам эндээс гарч ирнэ. Төгрөг нуурын ордын болон бусад лиценз Хонгконгийн компанид очсон.

    Тэглээ гээд нийтлэлийн ”гол баатар” энд ямар хамаатай гэж? Тун зөв асуулт, хариулт нь ч сонирхолтой. Монголын уул уурхайн үйлдвэрлэгчдийн ассоциациас Бээжинд зохион байгуулсан ”Нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт” уулзалтад оролцсон үндэсний ахуйн нэгжүүдийн төлөөллийн жагсаалтыг зарласныг үзвэл тэр дунд ”Монголын аж үйлдвэрийн корпорацийн захирал Ядамсүрэнгийн Батсүх” гэж байна.

    Тэгвэл ”Женко34” бөхийн клубийн вэбсайтад, ерөнхийлөгчөөр нь Х.Баттулга ажилладаг. Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дотор Я.Батсүх гэдэг хүний нэр байх бөгөөд түүнийг ”Камекс” ХХК-ийн захирал” гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн ”Ааstocks” компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ. Тэнд байгаагаар бол ”Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь ”Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь” гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. ”Бүх зам Ром руу очдог” гэдэг шиг зарим зам явсаар яалт ч үгүй ”Женко” руу хөтлөх аж.
  • Ерөнхийлөгч рекорд “тогтоожээ”
    2016 оны 5 сарын 26
    Ерөнхийлөгч рекорд “тогтоожээ”
  • Е.Исинбаева Олимпод оролцуулахгүй бол хүний эрхийн шүүхэд хандана
    2016 оны 5 сарын 26


    Тулгууртай харайлтын Олимпийн хошой аварга Елена Исинбаева хэрвээ ОХУ-ын хөнгөн атлетикчдыг ”Рио 2016” Олимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэр гарвал Олон Улсын Хүний Эрхийн шүүхэд хандахаа мэдэгдлээ. Оросын тамирчдын допингийн асуудал газар авч ОХУ-ын Хөнгөн Атлетикийн Холбоог IAAF-ын гишүүнчлэлээс хасах тухай асуудал яригдах болоод байгаа юм. Эцсийн шийдвэрийг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо IAAF-ын хурлаас 6-р сарын 17-ны өдөр гаргах билээ.

    ”Энэ бол ялгаварлан гадуурхалт. Хүний эрхийн ноцтой зөрчил. Хэрвээ бидний Олимпийн наадамд оролцох эрхийг хязгаарлавал Олон Улсын Хүний Эрхийн шүүхэд хандах болно. Би шүүх дээр ялалт байгуулна гэдэгтээ ч итгэлтэй байна. Би энэ бүхний эсрэг ямар нэг зүй хийж чадахгүй байгаадаа галзуурах шахаж байна. Учир нь одоогоор миний чадах зүйл бол бэлтгэл сургуулиа л хийх” хэмээн Елена Исинбаева мэдэгдлээ.
  • Л.Мөнхбаясгаланг улсад 88 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэв
    2016 оны 5 сарын 26
    Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас залилан хийсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг нь хаасан тухай бид мэдээлсэн.
  • Улаанбурханы өвчлөл 30 гаруй хувиар буурчээ
    2016 оны 5 сарын 26
    “Сайдын цаг” уулзалтанд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцлоо
  • Автобусны жолооч осол гаргаж, зорчигч гэмтжээ
    2016 оны 5 сарын 26
    Сүүлийн үед нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр “Тулга огоо” ХХК-ны автобусны жолооч осол гаргаж нэг зорчигч гэмтсэн байна.

  • Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, автомашинуудыг даатгалд хамруулна
    2016 оны 5 сарын 26
    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаан 5 дугаар сарын 25-нд болж, шаардагдах харилцаа холбооны үйлчилгээний талаар болон төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ.

    Дээд түвшний уулзалтад оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ.

    Дээрх тээврийн хэрэгслүүдийг “Моннис моторс” ХХК оруулж ирсэн бөгөөд дээд түвшний уулзалтын дараа тус компани худалдаж борлуулах аж.

    Түүнчлэн уулзалтаар ирэх дээд хэмжээний төлөөлөгчдөд монгол үндэсний дээл бэлэглэхээр өмнөх хурлаас шийдвэрлэсэний дагуу үндэсний хувцас урладаг аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийж, хувцасны төрөл загвар, үнийн саналуудыг авсан байна. Эдгээрээс хамгийн боломжит санал ирүүлсэн компаниудын саналыг уг хуралдаанаар хэлэлцэж, хамтарч ажиллахаар болов.

    Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулж “Шангри-Ла” худалдааны төвд “Хэвлэлийн төв” байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд АСЕМ-ын арга хэмжээ зохиогдох цэгүүдтэй шилэн кабелийн сүлжээгээр холбогдох зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох хүмүүс танилцууллаа. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд тулгарч байгаа зарим бэрхшээлийг шийдэж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөн сувагчлал татах ажлыг даруй эхлүүлэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
  • Л.Мөнхбаясгалан: Намайг залилсан гээд байгаа мөнгө нь зар сурталчилгааны гэрээ байсан
    2016 оны 5 сарын 26
    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийв.
5238 5239 5240 5241 5242 5243 5244
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 8 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК