Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5241 5242 5243 5244 5245 5246 5247
  • Цагдаагийн байгууллагын баярын хөтөлбөр
    2016 оны 7 сарын 20
    Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэний 95 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Баярын арга хэмжээний хөтөлбөрийг сонирхуулж байна.
  • Үхрийн махны үнэ 370 төгрөгөөр буурчээ
    2016 оны 7 сарын 20
    Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар долдугаар сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6995 төгрөгийн үнэтэй байна.
  • “Их хурд-7” уралдааны хуваарь
    2016 оны 7 сарын 20
    Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно. Тэгвэл тус уралдааны хуваарийг танилцуулж байна.

  • ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүний төсөлд ямар ч тооцоо судалгаа, үндэслэл байхгүй байна гэв
    2016 оны 7 сарын 20
    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчийн байр суурийг тайлбарлалаа.
  • АН сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
    2016 оны 7 сарын 20
    Ардчилсан нам сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Ардчилсан намын төв байранд маргааш буюу 07 сарын 21-нд 11.00 цагт хийх юм байна. Намын удирдлагууд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
  • Энхийг сахиулагчид үндэсний баяр наадмаа тэмдэглэлээ
    2016 оны 7 сарын 20
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон Афганистан Улсын Мазар-И Шариф хотын “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ.

    Үндэсний бөхийн барилдаанаас гадна гадаадын цэргүүдийн дунд монгол ардын урлагийг сурталчилсан шагайн харваа, алаг мэлхий өрөх, чанга шивнээ хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна. Төгсгөлд нь дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн урлагийн хэсэгчилсэн концертыг гадаадын орнуудын цэрэг эрст сонирхуулж, үндэснийхээ хоолоор дайлжээ.

    Эх орон, Үндэсний баяр наадмаа сурталчилсан энэхүү арга хэмжээний үндэсний бөхийн барилдаанд 32 алба хаагч маань эр бяраа сорин барилдсанаас Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэслэгч Ч.Гомбсүрэн түрүүлсэн бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч Т.Баярцогт үзүүрлэжээ.

    Энэхүү арга хэмжээнд Хойд бүсийн командлагч, бригадын генерал Хартмут Ренк, ”Мармал” баазын захирагч, дэд хурандаа П.Доомен нар оролцож үндэснийхээ соёл уламжлалыг сонирхуулсанд талархлаа илэрхийлээд ”Монгол хэмээх ямар аугаа улс болохыг дайчин эрсийнх нь замналаас харж болохоор байна” хэмээн онцолсон байна.
  • Чингисийн талбайд 500 лам ном хурна
    2016 оны 7 сарын 20
    Даншиг наадмыг өнгөрсөн жилээс эхлэн сэргээн тэмдэглэх болсон билээ. Энэ жилийн даншиг наадам ирэх сарын 6-7-ны өдрүүдэд болно.

  • БНСУ-ын уран бүтээлчидийн бүжгэн жүжиг энэ сарын 24-нд тоглогдоно
    2016 оны 7 сарын 20
    Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.

    20 жилийн түүхт Солонгосын үндэсний Жеондун театр нь Солонгосын үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор MISO хэмээх уламжлалт тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад айлчлан тоглодог бөгөөд энэ удаа “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ Монголын нийслэл Улаанбаатар хот болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөж, энэ сарын 21-нд 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Корпорейт зочид буудалд буухаар зэхээд байна.

    Энэхүү тоглолтыг БНСУ-ын Жондун театр, Сингапурын “IME” продакшн, Корпорейт зочид буудал Конвейшн центр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Корпорейт зочид буудал Конвейшн центрийн хамт олон Олон улсын уран бүтээлчдийг тохь тухтай байрлуулах зочид буудал, чанартай хоол ундаар үйлчлэх дээд зэрэглэлийн ресторанууд, бэлтгэл сургуулилт, тоглолтыг зохион байгуулах гэрэлтүүлэг дуу шумны техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн түвшний мэргэжлийн тайз бүхий үзвэрийн танхимын цогц үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.

    “YOULL” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байна.

    Энэхүү тоглолтын гол утга санаа нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар... Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.

    Эрхэм сэтгүүлчид та бүхнийг 8808-8868, 9411-5292 утсаар холбогдож, 07 сарын 22-24-ний өдрүүдэд энэхүү тоглолтын бэлтгэл сургуулилтаас мэдээ сурвалжлага авч, өөр өөрийн мэдээллийн сувгаар олон нийтэд түргэн шуурхай мэдээлж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтын тасалбараар урамшуулна.

    Үзэгч олон та бүхэн манай тоглолтонд тухлан саатаж, тавтай морилогтун! Солонгосын үндэсний урлагийн №01 тоглолтыг үзэж нэгэн үдшийг найз нөхөд, хамт олноороо гайхамшигтай өнгөрүүлээрэй!
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ
    2016 оны 7 сарын 20
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2016.07.20/ өргөн мэдүүллээ.
  • Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Элчин сайд ИЖБ барив
    2016 оны 7 сарын 20
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.


  • МУЗН-ээс Өлгий сумын иргэдэд хандив хүргүүллээ
    2016 оны 7 сарын 20
    Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдэд хүргэх хандивыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.

  • Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ УИХ-ын даргад өргөн барилаа
    2016 оны 7 сарын 20
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барьсан боловч, Ерөнхийлөгч бүцтийг зөвшилцөхөөс татгалзан.
  • Цагдаагийн алба хаагчдад шагналын хур буулаа
    2016 оны 7 сарын 20
    Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэний 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа 2000 алба хаагчдад өнөөдөр шагнал гардууллаа.
  • Ц.Элбэгдорж: Тамирчид аа, эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад ирээрэй
    2016 оны 7 сарын 20
    Ц.Элбэгдорж: Тамирчид аа, эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад ирээрэй
  • Дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
    2016 оны 7 сарын 20
    Нийлсэлийн аудитын газраас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд оролцох нам, эвсэл тус бүрийн зардлын дээд хэмжээг 1.142.5 сая төгрөгөөр тогтоолоо.
  • Мэдэгдэл
    2016 оны 7 сарын 20
    Мэдэгдэл
  • МАН-д сайдын төлөөх тэмцэл ширүүн өрнөж байна
    2016 оны 7 сарын 20
    “Мэргэжлийн” гэгдэх Засгийн газарт ажиллах сайдын төлөөх тэмцэл МАН-д ширүүхэн өрнөж байна. МАН шинэ Засгийн газрыг салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн төрийн албыг цомхон чадварлаг байлгана гэж амласан билээ. Тиймээс ч сонгогчид хамгийн түрүүнд энэ амлалтдаа яаж хүрэх вэ гэдгийг л ажиглаж байна.


  • Унадаг дугуйтай хүнийг мөргөж гэмтээжээ
    2016 оны 7 сарын 20
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 173 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

    Тухайлбал: СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудлын урд замд мяралзаа ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Г нь унадаг дугуй унаж явсан 49 настай эрэгтэй Н-ийг мөргөж гэмтээсэн байна.

    ЧД-ийн нутаг Чингэлтэйн гудамж Микро автобусны буудлын эцсийн буудалд T.Voltz маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 05 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээжээ.
  • Хагалгаа хийх шаардлагагүйгээр харааг ингэж сайжруулдаг
    2016 оны 7 сарын 20


    Хүн бүр л бие махбодийнхоо эрүүл байдалд цаг ямагт анхаарал хандуулдаг. Гэтэл хүн амын дийлэнх нь хараа мууддаг асуудалтай тулгардаг. Ялангуяа 50 насыг шүргээд ирэхээр нүдний торлог бүрхэвч гэмтэх нь түгээмэл тохиолддог зүйлийн нэг. Үүнээс үүдэн хүмүүс хараагүй болох нь бий. Эхлээд аливаа зүйлийг харахад бүрэлзэн, тодорхой харагдахгүй болдог бөгөөд яваандаа хар толбо үзэгдэж илэрдэг. Энэ нь улам даамжран өнгө ялгахгүй, өрөө тасалгаан дотор байгаа үедээ бүр харж чадахаа больдог. Сүүлийн үед энэ өвчнийг эдгэрдэггүй гэж үзээд байсан бол шинжлэх ухааны судалгаа үүнд нааштай хариуг өгчээ. Хараагаа хэрхэн хамгаалах вэ Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаа нь харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ.

    нүд 01

    Бие органимзд холестрин ихээр хуримтлагдаад ирэхээр нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ. Холестрины түвшинг бууруулах зорилгоор судалгаанд 23 өвчтөнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь мэдээж хараа нь сайжирчээ. Тэгэхээр энд яг юуны тухай яриад байна гэхээр сармисыг хэлээд байгаа аж. Хэрвээ та өдөр бүр тал хумс сармис идээд байвал байгалийн аргаар холестрины түвшинг бууруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн артерын даралт их байх нь нүдний торлог бүрхэвчний идэвхтэй үйл ажиллагааг дарангуйлдаг байна. Тэгэхээр нүдний торлог бүрхэвчийг хурц байлгахын тулд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай. Сармис бол цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах байгалийн гаралтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.
  • Хотын дарга Даншиг наадмын төсвийг хэмнэхийг үүрэгдэв
    2016 оны 7 сарын 20
    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ”“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан. Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
5241 5242 5243 5244 5245 5246 5247
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    3 цаг 33 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    3 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 2 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    4 цаг 8 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    4 цаг 10 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    4 цаг 17 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    16 цаг 58 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    17 цаг 0 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    18 цаг 41 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    19 цаг 52 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    21 цаг 7 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    21 цаг 20 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    21 цаг 21 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    21 цаг 39 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    22 цаг 42 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    23 цаг 9 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    23 цаг 33 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    23 цаг 48 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК