Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ

2026-4-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, өчигдрийн буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг нь хийсэн зарим хууль, тогтоолын төслийн санал хураалтыг явуулав.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс боловсруулсан хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын давхцалтай заалтуудыг хасах, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, ил тод, нээлттэй ажиллуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Мөн Улсын Их Хурлын 2003 оны тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад мөн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт батлагдсан тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийв. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулсан байна. Мөн хуулийн төслийн 5 дугаар зүйлд “Дунд хугацаанд хэрэгжих төслийн орлогоос хөрөнгө оруулалтаараа зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл, арга хэмжээг нэгдсэн төсөвт нөлөө үзүүлэхгүйгээр санхүүжүүлэх чиглэлийг баримтална” гэсэн хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, хуульчлахаар төлөвлөсөн зохицуулалтын цаана улсын төсвийн тогтвортой байдал, өр, зээлийн хязгаар зэрэг олон асуудал хөндөгдөх, Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох эрсдэл үүсэж болзошгүй тул сайтар нягтлан ярилцах шаардлагатай гээд, хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага хүсэв. Завсарлага авах хүсэлт үндэслэлтэй гэж үзэн хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус намын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг тус тус танилцуулав. Байнгын хороодоос дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хороодын санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Уянга, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаас хариулт авч, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдал, санхүүгийн чадавхыг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цаашид анхаарч ажиллах шаардлага байгааг онцлон хөндөж, улсын бүртгэл болон Улсын дээд шүүхийн эрхэлж буй бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх талаар тодотгож, хариулт авсан юм. Түүнчлэн, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүд Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй холбоотойгоор хариуцлага тооцдог механизмын талаар ярилцлаа. Энэ асуудлаар эрх зүйн дүгнэлт, лавлагаа гаргаж танилцуулахыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Тамгын газарт үүрэг болгов.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тус дүгнэлтийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох тухай зохицуулалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүн хуулийн төсөл боловсруулсны эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл дэх “тавин хувь” гэснийг “гучин хувь” гэж бууруулах тухай анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжиж шийдвэрлэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, М.Нарантуяа-Нара, Н.Наранбаатар нар асуулт асууж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч “давхар дээл”-тэй байх нь зөв эсэх, энэ зарчмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх шаардлагатай эсэх асуудлыг хөндсөн юм. Мөн Хурлын төлөөлөгчийн болон төрийн захиргааны албыг давхар хашиж буй хүн нутгийн захиргаанд өөрийн хариуцан ажиллаж байгаа асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд санал өгөх эрхтэй байх, эсэх асуудлыг тодорхой болгож хуульд тусгах шаардлагатай талаар санал хэлэв.

Ингээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • EVELYN (3.93.40.64)
    HOW TO RECOVER MONEY LOST IN CRYPTO TRADING, FOREX TRADING, OR CRYPTO INVESTMENT. It can be distressing to lose money after falling for a Bitcoin or cryptocurrency investment hoax. You can, however, take certain actions to get your money back. Contacting OPTIMISTIC HACKER GAIUS, a company that specializes in recovering money lost to fraudsters, is one choice. Their assistance was crucial to my case, and it has been a huge relief that they were able to get my money back. They possess the abilities and expertise needed to address such complicated problems and offer workable answers. I hope my experience inspires others to take action to make up for their losses and assist those who may be dealing with similar problems. Contact OPTIMISTIC HACKER GAIUS using the information provided. mail: support@optimistichackargaius.com W hatsapp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Jerome Herman (145.239.6.2)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    7 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    12 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 2 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 11 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 29 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 47 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 7 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 9 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 11 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 23 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 20 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    22 цаг 38 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 2 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 42 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 54 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК