Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5243 5244 5245 5246 5247 5248 5249
  • Ихэнхи нутгаар бороо орж сэрүүснэ
    2016 оны 7 сарын 20
    Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

    21, 22-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
  • Аймгуудын Засаг дарга нарыг ирэх долоо хоногт батламжилна
    2016 оны 7 сарын 20
    Аймгуудын шинэ Засаг дарга нар эхнээсээ тодорч байгаа талаар бид мэдээлсэн.

  • 100 буудалт даамны ААШТ өнөөдөр эхэлнэ
    2016 оны 7 сарын 20
    100 буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн энэ сарын 20-30-ны өдрүүдэд манай улсад болох бөгөөд тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр 10.00 цагт Амарбаясгалант зочид буудлын талбайд болох юм.

    Тус тэмцээнд нийт 200 гаруй тамирчид 6 насны ангилалд хуваагдаж тоглох аж. Тодруулбал, 5-7, 8-10, 11-13, 14-16 насны эмэгтэй , эрэгтэй гэсэн ангилал, залуучууд, /17-19 нас/, насан хүрэгчдийн гээд нийт 6 насны ангилалд 100 буудалт, 64 буудалт, Турк даам гэсэн гурван төрлөөр явагдах учраас нилээн том хэмжээний чухал тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр нь Бельгийн шүүгч Johan Demasure, туслах шүүгчээр С.Энхболд, Казакстаны шүүгч Airat Nurgaziyey нар ажиллах юм байна.

    Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу
  • Өнөөдөр: Өрнийн зурхай юу өгүүлэв
    2016 оны 7 сарын 20
    Хонь - (3/21-4/19)
    Амьдралын талаарх үзэл бодол өөрчлөгдөж магадгүй. Өнөөдөр бүтээлчээр ажиллах болно. Хоббидоо их цаг, эрч хүч зарцуулах шинжтэй. Дуртай зүйл, хоббийгоо ажилдаа ашиглах хэрэггэй. Сонирхолтой боломж ирээдүйд олон тохиох төлөвтэй. Спорт, биеийн дасгалаар хичээллэж, нийгмийн харилцаа холбоо тогтоохыг оролд. Үргэлж инээмсэглэж яваарай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Үхэр - (4/20-5/20)
    Аливаа зүйл төлөвлөсний дагуу байхгүй. Саад бэрхшээл тулгарна. Амлалтаа биелүүлэхэд хүндрэлтэй зүйл тохиолдох учир түүнд бэлтгэлтэй бай. Онцгой найзууд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ байх нь таны стрессийг үгүй хийнэ. Ганц бие Үхрийн ордныхон амьдарч байгаа газрынхаа эргэн тойрноос хайр дурлалын хамтрагчаа олж чадна. Энэ харилцаа холбоог чинь хамаатнууд тань хамгийн түрүүнд олж мэднэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Ихэр - (5/21-6/21)
    Машин барьж байх үедээ анхааралтай байж, хурд хэтрүүлэхээс болгоомжил. Та удирдлагатайгаа харилцах үедээ хэдий ухаалаг байж чадах ч бүх албан хаагчид хууль дүрэм сахих ёстойг сана. Хэрвээ таны бие галбир санааг тань зовоож байвал чийрэгжүүлэх сургалтанд хамрагд. Эхэндээ бага зэрэг хэцүү байх хэдий ч үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Мэлхий - (6/22-7/22)
    Мэдэхгүй зүйлээр бүү оролд. Хийж байсан ажлаа цааш явуулах хэрэгтэй. Ямар ч ажил хийсэн гэлээ бүх зүйлийг ном ёсоор нь хийх хэрэгтэй. Дөт зам хайх нь бүтэлгүйтэлд хүрэх эрсдлийг ихэсгэхээс цаашгүй. Нөхцөл байдлын бүрхэг байсан талыг илрүүлж, илчлэх тохиолдол гарч болох юм. Гэр бүлийнхний хэн нэгний талаархи нууц илэрч хүн бүхнийг цочроож болзошгүй. Хувийн эд зүйлдээ хямгатай байх хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Арслан - (7/23-8/22)
    Өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх завшаан тохиосноор та хүсэл эрмэлзлэлээ тодорхой болгоно: Харин хувийн эрх ашигтаа хэт их хавчигдсаны хэрэггүй. Хамгийн дуртай дуугаа тавиад хүссэн зүйлээ хий. Цэцэрлэгээ зүлэгжүүлэх, тавилгынхаа байрыг солих, шувууны жиргээ сонсох төдийд л та эрч хүч, урам зоригоор цэнэглэгдэнэ. Таны хүүхэд зан гарч ирэх байх. Та гэнэт маш их авъяаслаг нэгэн болж хувирна. Хайртай хүндээ хайрын захиа бичээд үнсэлтээрээ дугтуйгаа наа.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Охин - (8/23-9/22)
    Ажилдаа илүү цаг зарцуулж ажилласнаар та одоогийн ажпынхаа нөхцөл байр суурийг дээшлүүлж чадна. Хэдийгээр та төгс байдлыг эрхэмлэдэг боловч өнөөдөр аливааг хэт нарийвчлан авч үзэхийн оронд аливааг ерөнхийлөн авч үзэхийг хичээгээрэй. Өнөөдөр таны төвлөрөх чадвар сул байгаа тул шийдвэр гаргахдаа чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Ямар нэг аз туршсан үйлдэл хийх хэрэггүй. Хэрвээ эрүүл мэнд тааруу байгаа бол байгалийн эмчилгээ хийлгэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Жинлүүр - (9/23-10/22)
    Бүx юманд сэтгэлээсээ хандаж хэн нэгнийг буруутгаж, муу юм санан сэтгэлээ зовоох хэрэгтүй. Хайр сэтгэлийн амьдралд уналт гарна. Хайртай хүнтэйгээ ойлголцоогүйгээс болж сэтгэлээр унана. Энэ асуудал удаан үргэлжлэхгүй. Гэхдээ эртний таалагддаг байсан хүнтэйгээ гэнэт уулзана. Энэ үед та сэтгэл хөдлөлөө нуухыг хичээгээрэй. Сарын дунд үеийг та хүч, цаг хугацаа, үзэл бодлоо хамгаалах, мэргэжлийн асуудал шийдэх, ойр дотны болон хамт ажилладаг хүмүүстэйгээ учраа ололцоход зарцуулна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Хилэнц - (10/23-11/21)
    Цагийн тооцоололт өнөөдөр буруудахаас сэрэмжил. Замаасаа огт хазайлгүй төлөвлөгөөгөө дага. Аар саар, жижигхэн зүйлийг ч үр дүнтэй болгоход цаг заваа зарцуул. Хамтран ажиллагч, түншүүд, худалдан авагч нар таны тусын тулд ажиллах болно. Тиймээс чухал хүмүүстэй холбоотой урилгыг хүлээж авахаас ичих хэрэггүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Нум - (11/22-12/21)
    Тамирчид өнөөдрийг маш их эрч хүчтэйгээр өнгөрөөх бөгөөд танаас зарцуулсан энерги заавал амжилт дагуулна гэдгийг од эрхэс амлаж байна. Амьдралын эрч хүч, өөдрөг сэтгэл, гэрэлтэй сайхан ирээдүйд итгэх итгэл үнэмшил таныг илүү ихээр эзэмдэнэ. Бас хувийн амьдралд тохиолдсон асуудлыг нааштайгаар шийдэж чадна. Та ажил дээрээ авьяас чадвараараа бусдаас товойн гарах болно. Ялангуяа эрэгтэй нумууд өөртөө итгэлтэйгээр урагшлах бололтой.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Матар - (12/22-1/19)
    Өөрийн эрч хүчийг ажил, эрхлэхэд зарцуулахад маш тохиромжтой үе. Аливаад энгийн саруул ухаанаар хандахад болно. Та амьдралаас хүссэн бүхнээ авч чадахгүй ч гэсэн өөртөө талархаж яв. Яг одоо та маш их хичээл зүтгэл гаргахыг хүсэж байгаа ч санаснаас эсрэгээр байж өөртөө итгэх итгэл, чадвар дутагдана. Өөрийн байр суурийн тэнцвэрийг хадгалахыг хичээ. Төөрөгдөлтэй байдал арилахад таны өөртөө итгэлтэй байдал сэргэнэ. Та бизнес эрхлэх юмуу, биеэ даасан аж ахуй эрхэлсэн ч түүртэлгүй ажиллах болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Бумба - (1/20-2/18)
    Хайр дурлал, бизнес, аялал зэрэг таны амьдралыг бүрдүүлэгч бүхий л хэсгүүд хоорондоо нэгдэх өдөр. Боломжийг олж харсан үедээ юу хийх нь хамаагүй, зөвхөн сэтгэлгээгээ чөлөөтэй байлга. Энэ үеийг үр ашигтай өнгөрөөж, тогтоон барихыг бүх хүчээрээ хичээх нь чухал. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц, шүүхэд дуудагдахыг хүсэхгүй байгаа биз дээ. Спорт сонирхогчид үндэсний хэмжээний тэмцээнд орвол амжилт гаргана.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 20
    Загас - (2/19-3/20)
    Өнөөдрийн сэтгэл татам байдал, далд утгыг агуулах ба бодож байгаа зорилгоо амжилттай хэрэгжүүлэх болно. Хэт их цаг зав хөдөлмөр шаардсан үйл ажиллгаанууд нь таныг бага зэрэг ядаргаанд оруулж болзошгүй. Ажлаас санал болгож буй томилолтыг хүлээн авах нь таны байр суурийг нэмэгдүүлнэ. Нийгэм олон нийтийн зөвлөгөө уулзалт, зугаа цэнгэлд оролцож магадгүй.
  • “Рио-2016”-д оролцох тамирчдыг өнөөдөр үднэ
    2016 оны 7 сарын 20
    Бразил улсын Рио де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-нд болох зуны 31 дүгээр Олимпийн наадамд оролцох Монголын тамирчидыг энэ сарын 20-нд үднэ. Тус ёслол 11:00 цагаас Чингисийн талбайд болно. Нийтдээ 42 тамирчин есөн төрөлд өрсөлдөхөөр ”Рио 2016”-г зорих юм.

    Монгол Улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг ”Рио 2016” Олимпийн наадамд оролцуулахаар болоод байгаа. Тодруулбал, жүдогийн 13, чөлөөтийн 10, баксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таеквондо 1 нийт 40 тамирчин Олимпийн эрхээ тулалдан байж авсан.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 20
    11:00 цагт: Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, ”Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсон тухай мэдээллийг НЗДТГ-ын А танхимд өгнө.

    11:30 цагт: Олимпд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ ‪‎Чингисийн талбайд болно.
  • 24 баримт: Сайдад яригдаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ
    2016 оны 7 сарын 20
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтцээ өчигдөр Ерөнхийлөгчид өргөн барисан. Түүний зурагласнаар шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болсон байна. Түүнчлэн Ж.Эрдэнэбат сайдын толгойлох Засгийн газрын сайд нарын нэрс ч эхнээсээ тодорсон гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл сайдад нэр нь яригдаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.


  • Зурхай: Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр
    2016 оны 7 сарын 20
    Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

  • Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна
    2016 оны 7 сарын 20
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
  • “Панамын баримт бичиг”-ийн мэдээллийг задруулсан этгээд батлан даалтаар гаргажээ
    2016 оны 7 сарын 19
    Панамын баримт бичиг”-ийн хэргийн төв болоод байсан Моссак Фонсека хэмээх хуулийн фирмээс баримтуудыг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байсан мэдээллийн технологийн ажилтныг батлан даалтаар гаргасан болохыг түүний өмгөөлөгч нотоллоо. Өөрөөр хэлбэл, Швейцарийн Женев хот дахь Моссак Фонсека фирмийн салбарт ажиллаж байсан ажилтныг хэрэгт сэжиглэн өнгөрсөн сарын эхээр баривчлаад байсан юм.

  • Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулав
    2016 оны 7 сарын 19
    Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн нэг ханшаар 21.0 сая ам.доллар, 304.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 42.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
  • “Алдрын од” гардуулах ёслол энэ сарын 30-нд болно
    2016 оны 7 сарын 19
    Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж эхэлсэн билээ.
  • Маршал Х.Чойбалсангийн хөшөөний нээлт боллоо
    2016 оны 7 сарын 19
    Монгол Төрийн нэрт зүтгэлтэн, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ой өнгөрсөн жил тохиосон билээ.


  • Отгонтэнгэр хайрханыг энэ сарын 22-нд тахина
    2016 оны 7 сарын 19
    Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Тодруулбал, Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол энэ сарын 22-ны өдөр болох бол Сутай хайрханыг тайх ёслол долдугаар сарын 24-ний өдөр болох юм.

    Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцоно.
  • Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрчээ
    2016 оны 7 сарын 19
    Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд тусгасан байна.
  • 21-р хороолол орчимд халуун ус хязгаарлажээ
    2016 оны 7 сарын 19
    Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу долдугаар сарын 18-наас 28-н хүртэл 5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг хязгаарлажээ.
  • Тамирчид хурдалж буй соёолонгийн дүрстэй, шар өнгийн хувцас өмсөнө
    2016 оны 7 сарын 19
    “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн удирдлагууд “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын өмсөх “Team Mongolia” брэнд хувцсыг өнөөдөр танилцууллаа. Уг хуралд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир нарын хүмүүс оролцсон.
  • ​Ц.Уранчимэг: C амин дэмтэй жимс, гүүний айраг харшлыг сэдрээдэг
    2016 оны 7 сарын 19
    Арьс өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

    Хоол хүнсний гаралтай харшил эрчимтэй нэмэгдэж байна

    -Танай эмнэлэгт өглөө найман цагт ирэхэд маш их оочертой байна. Өдөр бүр ийм хэмжээний ачаалалтай ажиллаж байна уу?

    -Хавар зуны улирал байнгын ачаалалтай ажиллаж байна. Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хотын есөн дүүргүүдэд арьсны өвчлөлөөр дагнасан ганц эмнэлэг. Хавраас эхлэн амьсгалын замын, нарны харшил өдөөгдөж, дээр нь арьсны архаг өрөвслүүд сэдэрч эхлэхтэй зэрэгцэн ачаалал эрс нэмэгдэж байна. Эмч нарынхаа хүчин чадлаас хамаарч өдөрт хамгийн багадаа 300 өвчтөн хүлээн авч цаана үзүүлж чадаагүй номергүй буцсан олон хүн үлддэг. Хэвтэн эмчлүүлэх өвчтөний оочер их байна. Ер нь арьсны болон харшлын өвчлөл тодорхой үеүдтэй. Хавар зун харшлын гаралтай арьсны өвчлөлийн ачаалал нэмэгддэг. Намар сургууль, цэцэрлэг, ажил эхэлдэг үеэр ачаалал нэмэгддэг. Мөн баярын ёслолын дараа харшлууд сэдэрдэг. Сүүлийн үед хоол хүнсний гаралтай харшлын өвчлөл эрс нэмэгдэж байна. Харшлын гаралтай өвчлөлд хүрээлэн байгаа орчны бохирдол, эрүүл ахуй, хоол хүнсний бохирдлоос харшилсан хүний тоо л ирэх тусам нэмэгдэж байна.

    -Арьсны өвчлөлийн шинж чанартай харшлын өвчлөл нэмэгдэж байгаад голчлон юу нөлөөлж байна вэ?

    -Агаарын бохирдол, хүнсний зохисгүй хэрэглээнээс арьсны шинж чанартай харшил нэмэгдэж байна. Зуны аагим халуунд зориулалтын бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод арьсны харшилтай болж байна. Эм, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт хангалтгүй, дээр нь зохисгүй хэрэглэж байгаагаас харшлыг улам өдөөдөг. Ямар шаардлага стандарт хангаагүй эмийн сангууд найман нэрийн дэлгүүр шиг олноор байгуулагдаж, эмчийн зааваргүй эм зардаг болсон. Эмээ л зарж байвал тухайн хүний эрүүл мэнд хамаагүй болж хувирсан. Өвчтөн эмийн санчид өөрт илэрсэн шинж тэмдэг, шалтгаанаа хэлэхэд, эмийн санч нь дур мэдэн эмээ худалдана. Ингэж эмчийн зөвшөөрөлгүйгээр эм зарснаас болж өвчтөний харшил сэдрэх цаашлаад буруу эм хэрэглэснээс болж амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

    e26aa54b34459081ed72c4d9a3c38f0b

    -Монголчуудад ямар төрлийн харшил зонхилон тохиолдож байна вэ?

    -Ер нь харшлыг арьсны, амьсгалын замынх гэж хуваадаг. Амьсгалын замын харшлыг дээд, доод замын харшил гэж ангилдаг. Дээд замынх нь хамар, нүдний салстаар илэрдэг.Найтаалгах хамраас шингэн нус гоожих хэлбэрээр илэрч болно. Энэ нь ихэвчлэн хавар зуны улиралд ургамал, шарилжаас харшил авсан хүмүүст илэрдэг. Амьсгалын ээд замын харшил хүндэрвэл амьсгалын доод замын харшил тооцдог. Харшлын хүнд хэлбэр эсэн үг. Амьсгалын замын харшил хүндэрсээр астматай болдог. Шинж тэмдэг нь гуурсан хоолой бачуурах байдлаар ихэвчлэн илэрдэг. Арьсны харшил нь шингэн, тарилга, тос, нарны туяа зэрэг арьсан шууд шууд байдлаар нөлөөлдөг хүчин зүйлээс үүсдэг. Харшил ямар шалтгаанаас өдөөгдөв гэдгээс эмчилгээ болон шинж тэмдэг нь өөр байна.

    Эмийг зохистой хэрэглэвэл эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болно

    -Зарим хүн харшилтай болсноо мэдэрдэг ч түр намжаах байдлаар нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эмийг хэрэглээд явдаг. Энэ нь хэр зөв арга вэ?

    -Ер нь бол буруу. Өөрт тохирсон эмээ уугаагүй, нойрсуулах, тайвшруулах үйлчилгээ эмийг байнгын хэрэглэвэл тухайн хүний харшлын шинж чанартай өвчин улам л даамжирна гэсэн үг. Хэрвээ биед нь ямар нэгэн харшлын шинж тэмдэг буюу тууралт, загатнах шинж илэрсэн тохиолдолд эмчид үзүүлж өөрт тохирсон эмээ бичүүлж, зөв тос хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг богино хугацаанд намжаах боломжтой. Гэтэл ихэнх иргэн дурын эмийн сангаас өөрийн дураар эм хэрэглэдэг. Харамсалтай нь, тухайн худалдаж авсан эм нь шинж тэмдэгт тохироогүй бол харшлыг хүндрүүлэх шатанд оруулдаг. Тиймээс иргэд эхлээд эмчийн зөвлөгөөг авсны дараа шаардлага хангасан эмийн сангаас эм, тосоо худалдаж авч хэрэглэх нь аюулгүй.

    -Харшлын эхний үед хлорфенамин их хэрэглэдэг. Энэ нь харшлын эм мөн үү?

    -Нойрсуулах үйлчилгээтэй харшлын эхэнд үед хэрэглэж болох эмд ордог. Гэхдээ байнга хэрэглэж болохгүй. Сүүлийн үеийн харшлын эм нойрсуулах үйлчилгээтэй байхаа больсон. Зөвхөн харшлыг намжаах үйлчилгээтэй болсон. Хлорфенамин нь эх орны үйлдвэрийн хамгийн хямд өртөгтэй эм учраас ихээр хэрэглэх нь элбэг байна. Гэхдээ үндсэн харшлын эм биш. Түр намжааж, нойрсуулна. Эмчийн заавраар тодорхой хугацаатай уухгүй бол харшил хэзээ нэгэн цагт улам хүндрэх аюултай. Жилийн турш эмчийн зааваргүй харшлын эм хэрэглэж, сүүлдээ хүндэрсэн олон хүн ирж байна. Тухайн хүний бие организм хэрэглэсэн эмдээ дасал болдог. Ер нь бол аливаа эмийг хэмжээнд нь уувал эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог.

    -Та хоол хүнсний чанартай харшил нэмэгдэж байна гэлээ. Ихэвчлэн ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс харшилж байна вэ?

    -Хоолны хүнснээс бага насны хүүхдүүд харшилж байна. Манай эмнэлэг нийт 170 ортой, үүнийхээ 42-д хүүхдийн тасаг ажиллуулдаг. Өнөөдөр манай хүүхдийн тасаг битүү хүнтэй байна. Эдгээрээс харшил өгсөн шалтгааныг нь харахад голдуу хүнснээс харшилсан байгаа. Дөнгөж нэг хоёр сартай хүүхэд хордлого харшлын дермативээр өвчилсөн байна. Хугацаа дууссан бүтээгдэхүүн эхээр хэрэглэсэн, аливаа бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнээс хэтрүүлсэн хэрэглэснээс үүдэлтэй.

    Исгэлэн жимс, халуун ногоо, өндөг, лаазалсан бүтээгдэхүүн харшил сэдрээдэг

    -Харшилд нөлөөлдөг, өдөөдөг бүтээгдэхүүн гэж байх уу?

    -Байлгүй яах вэ. Хүний биеийн онцлогоос хамаарч ямар ч бүтээгдэхүүнээс харшилж болно. Харшилсан бүтээгдэхүүнээ мэддэг бол аль болох харшил өдөөж буй бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй байх нь зөв. Ер нь харшлыг сэдрээж, өдөөдөг С төрлийн амин дэмтэй жимснүүд байдаг. Үүнд нь, апельсин, мандарин, лемон киви зэрэг эсэглэн төрлийн жимс багтдаг. Харшилтай хүмүүс аль болох исэглэн төрлийн жимс, өтгөн жүүс уухаас татгалзаж байх хэрэгтэй. Эдгээрийг их хэмжээгээр хэрэглэвэл харшил улам сэдэрнэ. Мөн зуны улирал иргэд айраг ихээр хэрэглэдэг. Гэтэл айраг харшилтай хүний харшлыг улам сэдрээж хүндрүүлэх аюултай аль болох бага хэрэглэх хэрэгтэй.

    -Харшилтай хүмүүсийн хориглох хоол гэж байх уу?

    -Байна. Хоолонд ч мөн С төрлийн амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн хоолондоо өндөг, өндөгтэй бүтээгдэхүүн, халуун ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, давс, чихрийг тохируулж хэрэглэж, харшил хүнд хэлбэрээр илэрч байгаа бол огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоолны амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харшилтай хүмүүсийг хоолны дэглэм барина шүү гэхээр хоолоо сойно гэж ойлгодог. Гэтэл зөвхөн харшил сэдрээдэг бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхийг хэлж байгаа юм шүү дээ. Гэртээ иддэг бүх хоолоо идэж болно. Хамгийн гол нь идэж буй хоол нь халуун ногоогүй, амтлагчгүй, өөх тос багатай, хэт шорвог биш, ходоод гэдсийг цочроохгүй л байх ёстой. Ер нь аль болох гадуур хооллохгүй байхыг зөвлөдөг. Мэдээж рестораны хоол амттай. Гэхдээ сайхан амттай болгохын тулд янз бүрийн амтлагч хэрэглэдэг гэдгийг санах хэрэгтэй.

    Бага насны хүүхэд чипс, хийжүүлсэн ундаанаас харшил авч байна

    -Та хүнсний бүтээгдэхүүнээс бага насны хүүхдүүд их харшилж байна гэлээ. Жишээ нь, бага насны хүүхдийн хэрэглэдэг нэмэлт тэжээл харшил өгөх үү?

    -Хүнсний харшил зөв зохистой хооллож чадаагүйгээс үүсдэг. Харшлын шинж илэрсэн хүүхдэд жирийн хүүхдийн хэрэглэдэг хэмжээгээр сахартай бүтээгдэхүүн өгвөл харшлыг нь сэдрээх хүчин зүйл болдог. Гэтэл ямар ч харшилгүй, эрүүл хүүхдэд хийжүүлсэн ундаа, чипс, халуун ногоотой бүтээгдэхүүнийг ихээр хэрэглүүлснээс хүүхэд харшилтай болдог. Жишээ нь, зургаан сартай хүүхэд чипснээс харшил авч байна. Гэтэл зургаан сартай хүүхдийг чипс идэхээс эцэг, эх нь бүрэн сэргийлэх боломжтой шүү дээ. Зургаан сартай хүүхэд өөрөө хүнсээ сонгож хэрэглэхгүй, түүнийг эцэг эх нь хэрэглүүлсэн. Энэ мэтчилэн эцэг эхийн анхаарал болгоомжгүй, хүүхдээ зохисгүй хооллосноос харшилтай болдог. Хүүхдэд амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүнийг өгч болно. Гэхдээ өгөхөөсөө өмнө аль нь манай хүүхдэд тохирох вэ гэдгээ судалж сонгох нь чухал. Хүүхдийн нэмэлт тэжээл дээр энгийн, эмзэг мэдрэмтгий, харшилтай хүүхдийнх төрлөөр сонголтууд байдаг. Энэ сонголтоо буруу хийвэл мэдээж харшилна. Ер нь хүүхдийг зургаан сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллож, долоон сараас нь нэмэлт тэжээл хооллохыг зөвлөдөг. Манай улс өөрөө витаминаар баялаг орон биш. Зөвхөн мах гурил зооглодог учраас нэмэлт тэжээлээр шаардлагатай амин дэмийг нөхөх нь зөв л дөө.

    -Зарим эмэгтэйчүүд манай хүүхэд диатезтай гээд экзим гээд тосыг түрхээд байдаг. Энэ хэр зөв юм бэ. Ер нь диатез шиг загатнах байдлаар илэрдэг харшлын төрөл байдаг уу?

    -Байлгүй яах вэ. Биед тууралт өгсөн харшил бүр загатнуулах шинжтэй байдаг.Диатез бол харшлын нэг хэлбэр. Диатезтай хүүхдэд эцэг эхийн харшил удамшсан байдаг. Эцэг эх хоёр нь хоёулаа харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 70 хувь. Аль нэг бол 50 хувийн магадлалтай байдаг. Заавал харшилтай төрнө гэсэн үг. Харшлын мэдрэг нь өндөр байдаг гэсэн үг. Тиймээс хүүхдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, хоол хүнс, ахуйн хэрэглээний дэглэмтэй байх хэрэгтэй.

    Жирэмсний эхэн үед харшлын эм уувал ургийн бойжилтод сөрөг нөлөөтэй

    -Жирэмсэн эмэгтэйчүүд харшлаас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ. Хэрвээ жирэмсэн байхдаа харшилтай болбол урагт нөлөөлөх үү?

    -Жирэмсэн хүн харшлын сорил тавьдаггүй. Харшлын эмийг эхний гурван сарын хугацаанд хэрэглэхийг хориглодог. Ураг томорсон үед эмчийн заавраар харшлыг дарангуйлах эмчилгээг хийж болно. Түүнээс бус өөрөө дуран мэдэж эмийн сангаас дуртай эмээ авч ууж огт болохгүй. Учир нь, эмийн зохисгүй хэрэглээ нь урагт сөргөөр нөлөөлнө. Олон орны төрөл бүрийн харшлын эмийг оруулж ирдэг. Эдгээр эмийг жирэмсний эхэн үед хэрэглэвэл ургийн өсөл бойжилт сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Эх нь ямар нэгэн харшилтай байвал ураг харшлын урьдаж байдалтай төрөх тохиолдол бий. Ер нь жирэмсэн эмэгтэй идэж, ууж, өдөр тутамдаа хэрэглэж байгаа зүйлдээ анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Харшилд өртөхөд маш мэдрэмтгий байдаг. Хурц наранд явж болохгүй, халуун ногоо, эмийг зохистой хэрэглэх ёстой. Ер нь жирэмсний бага сартай үед эх нь харшил төрүүлэгч хэрэглэвэл ураг диатезтай болох магадлал өндөр байдаг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсролыг сайн ойлгох ёстой. Өөрөө эрүүл байж эрүүл хүүхэд гаргана шүү дээ.

    Монгол харшлын сорил 2500, Италийнх дөрвөн мянган төгрөг

    -Харшлын сорилыг ямар үед нь тавиулдаг юм бэ?

    – Арьсан дээр нь тууралт гарч, загатнах, хорсох шинж тэмдэг илэрвэл арьсны эмчид хандаж зөвлөгөө авсны дараа эм хэрэглэх хэрэгтэй. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс гоожих, нүд улайх зэрэг амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрвэл мөн л эмчид хандах хэрэгтэй. Зөвлөгөө авсны дараа харшлын төрлөө илүү нарийвчлан мэдэхийн тулд сорил тавиулдаг. Манай эмнэлэг дээр Монголын болон Италийн харшлын сорил тавьж байна. Эх оронд ургадаг ургамлуудаас бэлдэж авсан зургаан төрлийн харшлын сорилыг тавьдаг. Италийн Лафарм фирмийн бэлдэж гаргасан хүнсний ургамлын багцалсан харшлын сорилыг мөн тавьдаг. Гэхдээ бүх сорилыг бүгдийг нь нэг хүнд тавих боломжтой. Эхлээд эмч үзлэг хийж, ямар шинж тэмдэг байгааг судалж тухайн хүнд тохирсон багцалсан сорилыг тавина.

    -Сорил тавиулахад төлбөр мөнгө нь хэд байх вэ?

    -Монгол сорилууд нэг үзүүлэлт нь 2500 төгрөгийн үнэтэй байдаг. Монголынхоо зургаан төрлийнхийг тавиулахад 15 мянга болно гэсэн үг. Италийн нэг үзүүлэлт нь дөрвөн мянга. Тэгэхээр 10 төрлийн багцыг тавиулна гэвэл 40 мянга болно.

    Харшил хүндэрвэл үхэлд хүргэх аюултай

    -Харшил бүрэн эдгэх үү?

    -Харшил бүрэн эдгэдэг өвчин биш. Намжмал дахилт, намжмал дахилт гэсэн байдлаар явагддаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж дахихгүй байх тохиолдол байдаг. Харшлын эмчилгээг хийлгэсэн гээд бүрэн арилахгүй гэдгийг санах хэрэгтэй. Эмчилгээ хийж намжаасан гэсэн үг. Харшлын сорил тавьж юунаас харшилж байгааг нь тогтоогоод өгч байгаа тохиолдолд тухайн өвчтөн харшилж байгаа зүйлээсээ хол байж чадвал харшил илрэхгүй байх боломжтой. Шарилжийн харшилтай хүн цонхоо ойлгоход цонхон доор нь шарилж байдаг бол харшил сэдэрнэ шүү дээ. Тэгэхээр шарилжийн харшлаасаа салъя гэвэл ойр орчныхоо хогийн ургамлыг цэвэрлэх ёстой.

    -Харшлын хүндрэл ямар хэлбэрээр илэрдэг вэ?

    -Хордлого харшлын дерматив гэдэг өвчлөлийн хамгийн хүндрэл хүний арьсны өнгөн хөрс хорт бодсын улмаас хайлдаг өвчин болдог. Өөрт тохироогүй эм, хоол хүнснээс, эсвэл архи, тамхинаас гаргах эмээс үүдэлтэй харшилтай хүмүүст тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн хордлого харшлын улмаас биеийн бүх арьс зумарч унадаг гэсэн үг. Час халуун усанд арьсаа шалзалсан юм шиг болдог. Биеийн бүх арьсанд цэврүү үсэрч ус, шүүс гоожиж, маш хүчтэй хорсож, өвчтөнд маш хүнд хэлбэрийн үхэлд хүргэх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь олон хүнд тохиолдохгүй ч гэсэн харшлаа сэдрээх буруу эм тан хэрэглэсэн бол өртөх аюултай. Тэгэхээр аливаа зүйлээс харшил авсан бол ахин хэрэглэхгүй тохирсон эм, тосоо түрхэх хэрэгтэй.

    Үдийн 12 цагаас 16 цаг хүртэл нарны туяа хамгийн хортой

    -Наадмын өдрүүдээр хурц нартай, бүгчим халуун байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа. Баярын өдрүүдээр хурц нар болон бусад төрлийн харшлыг сэдрээхгүй байлгах зөвлөгөө манай уншигчдад өгнө үү?

    -Нарны туяаг А, B гэж ангилдаг. Сүүлийн үед нарнаас хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн нарнаас хамгаалах сайн хэрэгсэл болж байна. Нарнаас хамгаалах SPE, PE гэсэн хоёр төрлийн тос байдаг. Хурц наранд гарахаар болбол нарнаас хамгаалах биеийн тосыг биедээ жигдхэн түрхэх ёстой. Тухайн нарны тос нь нарнаас хэдий хэр хугацаанд хамгаалах найрлагыг харж наранд байх хугацаагаа тооцох хэрэгтэй. Зуны наранд биеэ шарах дуртай хүмүүс заавал нарны тос хэрэглэх хэрэгтэй. Учир нь нарны хэт туяанаас үүдэлтэй арьсны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс иргэд удаан хугацаагаар биеэ наранд шарахгүй байх хэрэгтэй.

    -Өдрийн хэдэн цагт нарын туяа хамгийн хортой байдаг юм бэ?

    -Ер нь үдийн 11 цаг хүртэл нарны туяа хүний биед хоргүй, ашигтай туяаг ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр энэ цагийг ашиглаж хүүхдийнхээ, өөрийнхөө биеийг наранд шарж, ашигтай туяаг биедээ шингээхэд тохиромжтой. Харин үдийн 12 цагаас үдээс хойшхи 16 цаг хүртэлх нар хамгийн хортой туяаг ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр хэт халуун өдрүүдэд энэ цагаар наранд аль болох бага явахыг зөвлөж байна. Хэрвээ гарах зайлшгүй шаардлагатай бол нарны тосоо түрхэж, нарны туяанаас хамгаалсан халхавч, саравч, шүдний шил, биеэ ил гаргахгүй цамц өмсөж өөрийгөө хамгаалах ёстой. Баярын дараа арьсны өвчлөл, яаралтайгаар ирдэг өвчтөнүүдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс иргэд идэж байгаа хоол хүнсэндээ ч болгоомжтой хандах хэрэгтэй

  • СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг барих ажил эхэллээ
    2016 оны 7 сарын 19
    Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 сарын 10-ны өдөр АХБ-тай 2011-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой мэс засал, төрөхийн өргөтгөл барих, хуучин барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаанд нийт 10 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөж байсан.

    УИХ 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтийг баталж, дүүргийн эмнэлгийг 7 ба түүнээс дээш эмнэлгийн төрөлжсөн тусламжийг хүргэх нэгдсэн эмнэлэг байхаар тусгаж, СХД-т 200-300 ор бүхий загвар эмнэлгийг шинээр бүрэн барьж байгуулахад зориулан төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсны үр дүнд санхүүжилтийг 25 сая.долларын хөнгөлөлттэй зээлээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

    Энэ дагуу шинэ эмнэлэг барих газрыг чөлөөлөхтэй холбоотой нэгдсэн эмнэлгийн туслах барилга, байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа газар дээр нь очиж танилцаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

    Тухайлбал тус эмнэлгийн гал тогоог шилжүүлэхэд зориулсан өргөтгөлийн санхүүжилтэд шаардагдах 32 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон бол, эмнэлгийн дулаан ялтсан узель, халаалт арматур болон шугам хоолойг СХД-т байрлах 103-ийн салбар төвийн хонгилд шилжүүлэн байршуулах асуудлыг шийдвэрлэсэн юм.

    Шинэ жишиг эмэнлэг барих газарт үндсэн таван объект байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэгчээр “Хангилцаг” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд, ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусган ажлаа хүлээлгэн өгөхөө тус компанийн ерөнхий захирал Ц.Мягсарсүрэн хэлж байлаа.

    Жишиг эмнэлэг нь эмнэл зүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцсон байна. Мөн оношлогоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлэх зэрэг зөвхөн дэд бүтэц төдийгүй иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг С.Ламбаа сайд энэ үеэр онцлов.

    Дүүргийн жишиг эмнэлэг ашиглатанд орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн иж бүрэн барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендр зарлаад байна.

    объектыг нураасан газар

    нураагдах объект

    Энэхүү жишиг эмнэлэг байгуулахад АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын буцалтгүй тусламж нийт 31 сая ам.долларт багтаж ирэх 2019 он гэхэд дуусган хүлээлгэн өгөх аж.
  • Шинэ Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болжээ
    2016 оны 7 сарын 19
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчид өргөн барилаа.

5243 5244 5245 5246 5247 5248 5249
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    2 цаг 4 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    2 цаг 20 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 33 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    2 цаг 39 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    2 цаг 41 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    2 цаг 48 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    15 цаг 29 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    15 цаг 31 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    17 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    17 цаг 12 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    18 цаг 23 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    19 цаг 38 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    19 цаг 51 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 52 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    20 цаг 10 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    21 цаг 13 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    21 цаг 41 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    22 цаг 4 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    22 цаг 19 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    22 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК