-
2016 оны 7 сарын 01
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БОЛОН МОНГОЛРОСЦВЕТМЕТ КОМПАНИУД ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МОНГОЛЫН КОМПАНИ БОЛЛОО
ОХУ-ын Ростех төрийн өмчит корпораци Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн оросын талын хувьцааг Монголын талд худалдсанаа баталгаажуулсан түүхэн хэлцлийг албан ёсоор зарлаж байна.
Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компанийн 51%-ийг Монголын төр эзэмшдэг бөгөөд харин дээрх хоёр компанийн Оросын талын 49%-ийг Монголын үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай “Монголын зэс корпораци” эзэмших болж байна. “Монголын зэс корпораци”-ийн энэхүү хэлцэлд Монголын санхүүгийн зах зээлийн хамгийн туршлагатай компани болох Ти Ди Би Капитал компани санхүүгийн зөвлөхөөр ажилласан бол олон улсын нэр хүнд бүхий Skadden хууль зүйн фирм хууль эрх зүйн зөвлөхөөр тус тус ажилласан байна. Ростех корпорацийн хуулийн зөвлөхөөр нэр хүнд бүхий Baker & M хуулийн фирм ажиллажээ.
Ийнхүү хамтарсан хөрөнгө оруулалттай байсан аж ахуйн нэгжүүдийн Оросын талын хувьцааг Монголын зэс корпораци худалдан авах хэлцэлд олон улсын нэр хүнд бүхий хуулийн зөвлөх, аудитын компаниудыг ажиллуулснаар хууль эрхзүйн хувьд бүх талаар нийцтэй, зөв байх нөхцлийг хангажээ.
Хамтарсан үйлдвэрийн статустай байсан дээрхи компаниуд нь одооноос эхлэн Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК дахь Оросын талын хувьцааг Монголын зэс корпорацид худалдах ажиллагаа нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу ОХУ-ын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүд, корпорацийн түвшинд Ростехийн удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрүүдээр бүрэн баталгаажсан болно. Эдгээр нөхцлийн үндсэн дээр Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлцэл нь албан ёсоор эцэслэгдэн зарлагдлаа.
Ростех компани нь дээрхи хамтарсан компаниуд Монголын мэдэлд бүрэн шилжиж буй энэхүү хэлцлийг дүгнэж хэлэхдээ
“Энэхүү хэлцэл нь өнөөгийн нөхцөлд хийсэн Ростехийн хамгийн том хэлцэл бөгөөд үүний дүнд манай компанийн төсөвт нэг дор хамгийн их бэлэн мөнгө орж ирсэн тохиолдол болов.
Түүнчлэн цаашид Монгол улс дээрх компаниудыг өөрсдийн корпорацийн стратегийн дагуу хөгжүүлэх боломж нээгдэж буй бөгөөд хөрөнгийг зөв зохистой удирдаж, үр ашгийг нэмэгдүүлэх ажиллагааны жишээ болох төдийгүй хоёр орны улстөрийн хамтын ажиллагааг илүү батжуулна гэдэгт итгэж байна” гэв.
Харин Монголын зэс корпорацийн хувьд төлбөрийг 100% төлж, гэрээнд заагдсан нөхцлүүдийг бүрэн хангаснаар хэлцэл дуусгавар болсон болно.
Энэхүү түүхэн хэлцлийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компани анх байгуулагдсан цагаасаа хойш буюу бараг дөч орчим жилийн дараа бүрэн утгаараа Монголдоо ирж байна. Хэдийгээр сүүлийн хэдэн жилийн туршид дэлхийн зах зээлд тогтворгүй байдал давамгайлж Монгол Улс зэрэг уул уурхайд түшиглэсэн орнууд санхүүгийн хямралтай байгаа хэдий ч Монголын үндэсний компани ийнхүү томоохон хэмжээний хэлцлийг хийж чадсанаараа онцлогтой боллоо.
Монголчуудын хувьд түүхэн хэмээн зүй ёсоор тооцогдох Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компаниуд үндэсний хөрөнгө оруулалттай болсон үйл явдал нь дараахь давуу талуудыг бий болож байна. Үүнд:
Үйлдвэрүүдийн үр ашиг бүрэн утгаараа Монгол улсад 100% үлдэх нөхцөл бүрдэнэ;
Хувийн хэвшил орж ирснээр компаниудын засаглал сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ;
Үйлдвэрийн ашигт ажиллагаа өсч, үр ашиг сайжирч, Монгол Улсын төсөвт өгөх татварын хэмжээ нэмэгдэнэ;
Үйлдвэрийг өргөжүүлж, үндэсний зэс хайлуулах үйлдвэр барих, экспортыг нэмэгдүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлнэ;
Олон улсад өрсөлдөх чадвар эрс дээшилнэ. Ийнхүү Монгол түмний их баяр наадмын өмнөхөн Монгол Улс маань дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үндэсний аж ахуйн нэгжтэй боллоо.
-
2016 оны 7 сарын 01
-Ер нь хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг МАН дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно.
-Уучлаарай, та энэ удаагийн Үндэсний их баяр наадамд зодоглох уу?
-Наадамдаа бэлдэн таван хүүхдийн бэлтгэл хийлгэж, бэлтгэлийг нь хангаж туслаж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ.
-
2016 оны 7 сарын 01
УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулж байна
-
2016 оны 7 сарын 01
Налайх дүүргийн 3-р хороо ”Уурхайн аманд гурван хүн нас барлаа” гэсэн мэдээллийг 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад өгчээ.
-
2016 оны 7 сарын 01
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран зохион байгуулж байгаа “Best of classics” сонгодог үдшийн цэнгүүн маргааш буюу бямба гарагт 21 цагаас Чингисийн талбайд болно.
-
2016 оны 7 сарын 01
Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг” өнөөдөр ”Мишээл” барилгын их дэлгүүрт эхэллээ. Өдөрлөгт барилга орон сууц, даатгалы
-
2016 оны 7 сарын 01
Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар хонины ястай нэг кг мах дунджаар 6300, үхрийн ястай мах 7490 төгрөгийн үнэтэй буюу байна. Энэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулхад 170 төгрөгөөр, цул махны үнэ 0.4 хувиар буюу 40 төгрөгөөр хямдарчээ.
-
2016 оны 7 сарын 01
Үндэсний их баяр наадамд зориулан “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглох гэж байгаатай холбогдуулан, жүжгийн гол дүрийн сонгон шалгаруулалт өчигдөр орой болж, жүжигчид тодорлоо.
-
2016 оны 7 сарын 01
Нийслэлийн эрүүгийн хэргийн
-
2016 оны 7 сарын 01
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ удаагийн сонгуульд Дорнод аймагт дахин нэр дэвшиж, ялалт байгуулсан.
-
2016 оны 7 сарын 01
Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00 ”Дэлхийн соёлын монгол өв” урлагийн тоглолт, үзэсгэлэн
07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00 “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт
Хүй долоон худаг
07 дугаар сарын 11-нд
16.00-19.00 Холч морьдын уралдаан
07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд
10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
07 дугаар сарын 11-нд
14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
07 дугаар сарын 11-нд
14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
07 дугаар сарын 12-нд
07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
07 дугаар сарын 12-нд
08.30-09.00 Шүхрийн буултын үзүүлбэр
07 дугаар сарын 13-нд
11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
07 дугаар сарын 13-нд
07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
07 дугаар сарын 02-нд
22:00 “Best of Classics” Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн
07 дугаар сарын 10-нд
16:00 “Дээлтэй монгол” наадам
07 дугаар сарын 10-нд
22:00 Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
07 дугаар сарын 11-нд
21:00 “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” Харанга хамтлагийн тоглолт
07 дугаар сарын 12-нд
21:00 “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн наадам- Монгол дэнс фестиваль
07 дугаар сарын 13-нд
21:00 “Морин хуур” Олон улсын фестиваль
07 дугаар сарын 14-нд
21:00 “Ulaanbaatar swing night” их талын жазз олон улсын фестиваль
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга
07 дугаар сарын 11-нд
18:00; 20:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт
07 дугаар сарын 12-нд
18:00 “Wonders of Mongolian Arts” performance
Монголын хүүхдийн ордон
07 дугаар сарын 09-нд
11.00 Наадмын “Хүүхдийн гала” концерт
Цэрэндоржийн гудамжинд
07 дугаар сарын 05-нд
16:00 “Их талын жазз” фестиваль
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
07 дугаар сарын 12-нд
22: 00 Silence White” дижи урлагийн шоу
Улаанбаатар хотын музей
07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд
10:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр
Монголын Уран зургийн галерей
07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд
10:00-22:00 “Уран дархчуудын” үзэсгэлэн
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим
07 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд
09:00-18:00 Торгоны зам үзэсгэлэн
Монголын үндэсний музей
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн
Дүрслэх урлагийн музей
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Чойжин ламын сүм музей
Өдөр бүр
09:00-20:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
7 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд
15:00, 17:00 Музейн орчинд “Домогт нүүдэлчид” ардын урлагийн тоглолт
ТЭНГИС КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Варкрафт” УСК
“The purge: election year “ 2d УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“ Хөөрхөн шуламнууд” МУСК
ӨРГӨӨ КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Варкрафт” УСК
“Илбийн гайхамшиг 2” УСК
“Alice in wonderland” УСК
“Тусгаар тогтнолын өдөр “УСК
“The purge: election year” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал 3d” УСК
СОЁМБО КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Хөөрхөн шуламнууд” МУСК
“Намайг хайрла” МУСК
“Сайн уу Амьдрал минь” 2 МУСК
“Ээж” МУСК
“Туршилтын хосууд” МУСК
“Өнөр бүл” МУСК
ГЭГЭЭНТЭН КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Warcraft “УСК
“Finding Dory” УСК
“The Purge 3” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“ХҮННҮ” КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
11:00-23:00
“Finding Dory” УСК
“Warcraft “УСК
“Alice in wonderland” УСК
“Independence day” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“Хөөрхөн шулам” МУСК
“Миний эхнэр тагнуулч” МУСК
-
2016 оны 7 сарын 01
Танилц: УИХ дахь цоо шинэ эрэгтэй гишүүдийн хэн нь хэн бэ?
-
2016 оны 7 сарын 01
Ам.долларын ханш эргэн өсөж, 2005 төгрөггэй тэнцлээ
-
2016 оны 7 сарын 01
Чингисийн талбайн зүүн талын замыг 07 сарын 03 хүртэл хаалаа
-
2016 оны 7 сарын 01
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна
-
2016 оны 7 сарын 01
Найман жилийн өмнө таван хүн Улаанбаатар хотын төвд бууны суманд амиа алдсан хар өдөр тохиож байсан билээ. Энэ өдрийг мартуулахгүй, эргэн сануулж байдаг хуучраагүй баримтууд.
-
2016 оны 7 сарын 01
Өнөөдрөөс буюу энэ сарын 1-нээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэллээ.
-
2016 оны 7 сарын 01
Сурагчдын уртын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхих нь ихсэж байна.
-
2016 оны 7 сарын 01
Нийслэлийн Засаг даргын А/531 дүгээр захирамжийн дагуу Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр,
-
2016 оны 7 сарын 01
Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах “Бэсрэг наадам”-ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа хийж үзүүлэв.