зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4485 4486 4487 4488 4489 4490 4491
  • Хар машин бол булхай, луйвар нүүрлүүлсэн зүйл гэв
    2017 оны 6 сарын 05
    Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Уг сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж
  • Хотын даргад автомат угаалгын газар, хог шатаах бага оврын зуухны төслийг танилцууллаа
    2017 оны 6 сарын 05
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын “Ilhae” компанийн ерөнхийлөгч Chung Yeong-Su, “Kjl global” компанийн захирал Jo Ilsang нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
  • Танилц: Зургадугаар сард цахилгааны хязгаарлалт хийх хуваарь
    2017 оны 6 сарын 05
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх
    ЗУРГААДУГААР САРЫН ХУВААРЬ
    Та бүхэн зарлагдсан хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • 133 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
    2017 оны 6 сарын 05
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 29-с 06 дугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 119 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна.

    Өнгөрсөн долоо хоногт 133 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 119, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 5, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 8, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 247 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянагдаж байна.

    Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албан даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Түвшинжаргал, Нийслэлийн газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн У.Сувдсүрэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Баянхонгор аймаг дахь нисэн буудлын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Баярхүү нарын зэрэг 119 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.
  • Ж.Жанлав-Ойдов: Оюутолгой компани миний бэлтгэлийн бүх зардлыг хариуцдаг
    2017 оны 6 сарын 05
    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болох “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гагнуурт Ж.Жанлав-Ойдов, сантехникт Ц.Долгормаа, өрлөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг Монгол улсын шилдэг залуу гагнуурч, сантехникч хэмээн нэрлэж болно. Учир нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-ийн 43 мянган суралцагчаас шилдгээр шалгарсан таван тамирчин бол эд юм. Ингээд тэдний төлөөлөл болгож, Монгол улсын шилдэг залуу гагнуурч Ж.Жанлав-Ойдовын ярилцлагыг та бүхэндээ хүргэе.



    -Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

    -Намайг Ж.Жанлав-Ойдов гэдэг. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Техник технологийн дээд сургуулийг 2016 онд төгссөн. Гагнуурын мэргэжлийг өөрийн сонирхлоор сонгож байсан. Гагнуурчин бол амьдралд маш их хэрэгтэй мэргэжил гэж боддог. Гагнуурын цагаан толгойг С.Баяраа багш маань анх зааж өгсөн. Одоо ч заасаар байна.

    -Гагнуурын уралдаан тэмцээнд олон удаа оролцож байсан уу. Амжилтын нууц гэвэл?

    -Сургуулийн аварга шалгаруулах гагнуурын тэмцээнд хоёр удаа оролцож, хоёуланд нь түрүүлж байсан. Орос-Монголын багуудын хоорондын тэмцээнд бас түрүүлж байсан. Сая гурван шаттай явагдсан “Монгол ур чадвар” тэмцээнд түрүүлж, эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд орох эрхээ авлаа. Тэмцээнүүдэд оёоны залгаа, жигд, жигд бус, дотор талын нүхжилт зэргийг нь шүүгч нар хардаг. Багш нар маань онол болон практик тал дээр надад маш их зүйлийг хэлж өгдөг. Гагнуур хийхэд хувь хүний хичээл зүтгэл, хувь хүний гарын эв дүй шаарддаг. Сургууль, гэр бүлээс намайг сайн дэмждэг нь амжилтад хүргэдэг болов уу гэж боддог.

    -Оюутолгой компани дээр тэмцээний бэлтгэл хийж байгаа. Хэр их зүйл сурч мэдэж авч байна?

    -Энэ жилийн дөрөвдүгээр сараас Оюутолгой компани дээр бэлтгэл хийж байна. Миний бэлтгэлийн бүх зардлыг хариуцдаг Оюутолгой компанидаа энэ дашрамд баярлаж, талархаж буйгаа илэрхийлмээр байна. Багаж тоног төхөөрөмж, материал гээд бүгдийг бэлдэж өгдөг. Алтантулга, Нанзаддорж багш нар маань ихийг зааж сургадаг. Том машин механизмын зөвлөхүүд ч ирж зааж сургадаг. Оюутолгой дээр өглөө 08 цагаас орой 17 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Дундаа хоёр цагийн цайны завсарлагатай. Чөлөөт цагаараа англи хэл сурч байна, гагнуурын чадахгүй байгаа зүйлсээ нэтээс үздэг. Хэтдээ Оюутолгой компанид ажиллахсан гэж мөрөөддөг.

    -Шанхай руу тэмцээнд оролцохоор явах гэж байгаа гэж дуулсан?

    -6 сарын 5-нд /өнөөдөр/ Шанхай руу тэмцээнд явна. Арабын тэмцээний өмнөх сорилго болж байгаагаараа онцлогтой. 2015 оны Бразилд болсон олон улсын тэмцээний гагнуурын төрөлд түрүүлсэн хүүхэд гэхэд дөрвөн жил бэлтгэл хийсэн гэсэн. Бид хэдийгээр ингэж олон жил бэлдэж чадахгүй ч боломжийн хэмжээнд бэлтгэл хийдэг гэж боддог.

    -Ирээдүйгээ хэрхэн өөдрөгөөр харж байна?

    -Мэргэжлээрээ ажиллана даа. Мэргэжлийн олон тэмцээн урд маань байна. Улсын аваргад түрүүлэх юм бол Олон улсын аварга шалгаруулах гэх мэт олон тэмцээн хүлээж байгаа.

    -Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна?

    -Их, дээд сургуулийн дипломтой ч мэргэжлийн ажлаа хийж чадахгүй хүн олон байна. МСҮТ-д сурахад ямар ч байсан ажлын байртай, юм хийж бүтээж чаддаг болоод төгсөнө. Иймээс МСҮТ-д сурч ирээдүйгээ илүү утга учиртай болгоорой гэж хэлмээр байна.

    -Тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

    Д.Төв
  • Дурангийн иж бүрэн аппарат, мэс ажилбарын багаж хүлээлгэн өгөв
    2017 оны 6 сарын 05
    НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвд гурван зуун сая төгрөгийн үнэ бүхий ходоод, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өглөө. БНСУ-аас хандиваар өгч байгаа уг төхөөрөмж нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг, манай улсад анх удаа орж ирж байгаа аж. НИТХ-ын даргын санаачилгаар хэрэгжсэн энэхүү төсөл нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр болж байна хэмээн эмч, ажилчид хэлж байлаа.

    Дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн энэхүү багаж, тоног төхөөрөмж нь:

    Өндөр хүчин чадлын хялбар ашиглалттай зөв зураглалтай бат бөх
    Орчин үеийн техникийн шинэ шийдэл бүхий видео бичлэгийн үед болон зураг авалтын үед HD зураглал үзүүлэх өвчтний шинжилгээнд гарсан мэдээллийг дүгнэх
    Болон бичлэг хийж хадгалах системтэй бөгөөд өөр дээрээ санах ойтой бүхий процессортой
    Өвчтөний мэдээллийг хадгалах мэдээллийн санг өөр дээрээ шууд үүсгэж болдог
    Мэдээллийн баримт болгон буулгахдаа фото принтер ашиглаж болно
    Зураг видео зургийг эх үүсгэвэрт хуулж болдог
    Уян дуран нь эсэргүүцлийн өнцөг үгүй буюу хүссэн зүгтээ эргэж болдог
    Анх удаа HD технологийн системийг бүх үйлдэлдээ ашигласан 1,24 мегапиксель нягтралтай камертай
    Өөрийн гэсэн үйлдлийн системтэй
    Камерийн толгой нь дэлгэмэл өнцгөөр буюу том өнцгөөр хардаг
    Бусад бүх дурангийн жижиг хэрэгсэл таардаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Live: О.Баасанхүү ”Тагнуулын Ерөнхий газар хүртэл улстөржсөн мэдэгдэл хийсэн”
    2017 оны 6 сарын 05
    Live: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэвлэлийн хурал хийлээ
  • УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийнэ
    2017 оны 6 сарын 05
    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөжээ.
  • Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    2017 оны 6 сарын 05
    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2017 онд гарсан мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгах, хяналт тавих, аймгуудын Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, хил орчмын хилийн ангиудын үйл ажиллагаа, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, туслан зааварчилгаа өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж нэгдсэн удирдлагаар ханган ажиллах зорилгоор орон нутагт ажиллаж байна.

    Ажлын хэсэг 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.



    Зүүн аймгуудын хувьд өнгөрсөн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчний голомттой байсан. Харин шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөр малчдад олгогдоогүй байгаа.



    Онцгой комиссын хуралдааны үеэр малын нөхөн төлбөрийг шуурхай олгох асуудлыг шийдвэрлэж өгөх саналыг орон нутгийн иргэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавьсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Өнөөдөр байгаль хамгаалах дэлхийн өдөр
    2017 оны 6 сарын 05
    Дэлхийн Байгаль Хамгаалах Өдөр (ДБХӨ) нь байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм.
  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулав
    2017 оны 6 сарын 05
    Шадивлангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дууссан тул Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэлийн замналыг 2.1 км, зуны улирал эхэлж иргэдийн зуслангийн чиглэлд зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:7 “Нисэх- Төв номын сан-7 буудал” чиглэлийн замналыг “Зунжин худалдааны төв” хүртэл 4.1 км тус тус сунгаж, чиглэлийн замналд холбогдох өөрчлөлтийг оруулав.

    Дээрх чиглэлүүдэд орсон өөрчлөлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлүүлж байна.



    Ч:22 “ШАДИВЛАН-БӨМБӨГӨР-ЧИНГИС СООСЭ-ДАЛАНГИЙН ЗАМ”

    Үйлчлэх байгууллага: “Тэнүүн-Огоо” ХХК

    Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 9 минут, 18 автобус үйлчилнэ.

    Амралтын өдөр:Хүлээгдлийн хугацаа 14 минут, 12 автобус үйлчилнэ.



    Ч:7 “НИСЭХ-ТӨВ НОМЫН САН-7 БУУДАЛ-ЗУНЖИН” чиглэлд

    Үйлчлэх байгууллага: “Авто терминал трейд” ХХК

    Ажлын өдөр: Хүлээгдлийн хугацаа 8 минут, 23 автобус үйлчилнэ.

    Амралтын өдөр: Хүлээгдлийн хугацаа 11 минут, 16 автобус үйлчилнэ” гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Замын цагдаагийн алба дараах зөвлөгөөг хүргэж байна
    2017 оны 6 сарын 05
    Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг.

    Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна.

    МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу хороолол доторх замд 30 км/ц хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу 40 км/ц түүнээс дээш хурдтай зорчсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” юм.

    Иймээс Замын цагдаагийн албанаас орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг хүргэж байна.
    • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
    • Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх
    • Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
    • Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
    • Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
    • Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
    Нийтлэлийг дэмжих
  • Өнөөдөр БОАЖЯ нээлттэй хаалганы өдөрлөгтэй
    2017 оны 6 сарын 05
    БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 11.00 цагт эхэллээ.
  • Амралтын өдрүүдэд 111 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээ
    2017 оны 6 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 503 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
  • УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна
    2017 оны 6 сарын 05
    Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.
  • Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны өртөг 42 сая ам.доллар
    2017 оны 6 сарын 05
    Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барихаар төлөвлөсөн.
  • Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
    2017 оны 6 сарын 05
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7637 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 10 нэгж буюу 0.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1948 үйлдэл бүртгэгдсэн нь 110 нэгж буюу 5.3 хувиар тус тус буурсан байна. Эргүүл дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах зорилгоор иргэд олноор цуглардаг болон хотын захын гэр хорооллын гудамж талбай орчмын 20 чиглэлд морьт, нохойтой болон дугуйт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэл хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа” гэж танилцуулав.

    “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 136, зөрчлийн шинжтэй 1438 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1574 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 714 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан байна. “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Татварын хэлтсүүдтэй хамтран татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

    НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр “Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “аюултай” зэрэгт байна. Нийслэлийн бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг тавдугаар сарын 27-ны өдөр нэг удаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 124 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд гарч ажиллан болзошгүй аюулаас 12 хүний амь биеийг аварсан. Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Мон хөөс” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрийн 54х18м хэмжээтэй сэндвичэн барилгад гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 5 ангийн 32 албан хаагч 8 авто машин техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд 9 давхар орон сууцны барилгаас согтуу иргэн амиа хорлох гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч нар шуурхай ажиллаж 24 настай иргэнийг аварч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэж танилцуулав.

    “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж, 158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа. “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортлосон Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн 2 нэр төрлийн кофений буурцагны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр Монгол улсын стандарт “хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагаас 16-19 дахин их афлотоксин зөрчил илэрсэн тул 2 нэрийн нийт 390 кг, 7.3 сая төгрөгийн кофены буурцагийг улсын ахлах байцаагчийн актаар хураалаа. “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний 5-9 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө”-ний хүрээнд Нарантуул худалдааны төвд ахуйн зуух худалдаалж буй ИААН-д хяналт шалгалт хийж, 5216:2016 MNS стандартын талаар танилцуулж, Нарантуул худалдааны төв болон худалдаачдад зөвлөмж хүргүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 207 ШТС, 40 АХЦС хяналт шалгалт хийхэд 4 ШТС, 8 АХЦС зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дүүрэг, хороодын дарга нар нэр дэвшигчдийн хийх уулзалтад иргэдийн оролцоог жигд хангахад, цагдаагийнхан уулзалт хурлын үеийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, зургаадугаар сарын 15-ны дотор тендерийг зарлаж дуусгахыг дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе болон нийслэлд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ
    2017 оны 6 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зургадугаар сарын 6-ны өдөр буюу маргааш албан ёсоор эхлэх гэж байна.
  • 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид дахин хичээл хаялт зарлаж байна
    2017 оны 6 сарын 05
    Нийслэлийн СБД-ийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн 10 гаруй сурагч өнгөрсөн 5 дугаар сарын 10-ны өдөр хичээл хаялт зарлаж байсан билээ.
  • Сэрэмжлүүлэг: Автомашинтайгаа нууранд живж амиа алджээ
    2017 оны 6 сарын 05
    Өнгөрсөн амралтын өдрөөр Архангай аймагт хоёр иргэн автомашинтайгаа живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
4485 4486 4487 4488 4489 4490 4491
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    2 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    26 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    29 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    49 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    1 цаг 3 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    1 цаг 13 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    1 цаг 18 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    16 цаг 37 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    17 цаг 48 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    18 цаг 22 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 29 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    18 цаг 57 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    19 цаг 36 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    19 цаг 50 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    20 цаг 7 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    21 цаг 7 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 45 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    21 цаг 50 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    22 цаг 6 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК