зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4508 4509 4510 4511 4512 4513 4514
  • Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм
    2017 оны 3 сарын 31
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлж байгаа юм.
  • Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож байгаад гал алджээ
    2017 оны 3 сарын 31
    Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XI хороонд суух зургаан настай О, найман настай У, Г нар шүдэнзээр тоглож байгаад гал алдаж, улмаар иргэн Х-ийн өвлийн сууцыг шатаасан байна. Азаар хүний амь эрсдээгүй ч галын улмаас байшингийн дээвэр, үүдний амбаар шатсан аж.
  • ЭЕШ-ын нээлттэй өдөрлөгөөр элсэгчдээс сорил авна
    2017 оны 3 сарын 31
    2017 оны 4 сарын 1-ны өдөр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах ”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг БСШУСЯ-ны харьяа ”Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болно. Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх, “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл” сэдэвт уулзалт , мөн ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулна. 2017 оны 4 сарын 1-ны өдөр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах ”Элсэлтийн ерөнхий шалгалт-2017” нээлттэй өдөрлөг БСШУСЯ-ны харьяа ”Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд 10:00-17:00 цагийн хооронд болно. Уг нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх, “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл” сэдэвт уулзалт , мөн ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулна.
  • Шүүх хурал: Тог тасарснаас шүүх хурлыг үйл явцыг мэдээлэх боломжгүй байна
    2017 оны 3 сарын 31
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
  • Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримтыг дэлгэлээ
    2017 оны 3 сарын 31
    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулна
    2017 оны 3 сарын 31
    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн Яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран 4 дүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо “Транзит Монгол-2017” форумыг зохион байгуулах гэж байна. Манай улсын төмөр зам нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европыг чиглэсэн ачаа тээврийн урсгалыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэх нь манай улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой бөгөөд тус форумыг Бээжин хотноо зохион байгуулж байгаа нь ч дээрх зорилгод чиглэж байгаа юм.

    БНХАУ 2020 он гэхэд Европын холбоотой хийх худалдааны хэмжээг 1 их наяд, ОХУ-тай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бараа эргэлтийг хурдасгах шаардлага тулгарч байгаа юм. Далайн тээвэр нь төмөр замаас 2-3 дахин их хугацаа зарцуулдаг учир БНХАУ нь Ази-Европыг холбосон төмөр замын тээврийн коридоруудыг хөгжүүлж хуурай газрын логистикийн сүлжээг сайжруулах бодлого баримтлан Хятад-Орос, Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2016 онд л гэхэд Хятад-Орос, Хятад-Европын хооронд аялсан чингэлгийн буухиа галт тэрэгний тоо огцом нэмэгдэж уг чиглэлд 1702 буухиа галт тэрэг аялжээ. БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос “Хятад-Европын хооронд чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргаж 2020 он гэхэд чингэлгийн буухиа галт тэрэгний тоог 5000-д хүргэх зорилт тавиад байна.

    БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос баталсан уг төлөвлөгөөнд Монгол Улсын төмөр замыг чингэлгийн буухиа галт тэрэгний төв коридороор тодорхойлсон бөгөөд 2016 онд манай улсын нутгаар 167 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь хэдийгээр өмнөх онуудаас огцом өсөлттэй байгаа боловч Хятад- Европын хооронд аялсан 1702 чингэлгийн галт тэрэгний дөнгөж 9.8 хувийг эзэлж байгаа нь баруун коридор (Манжуур-Забайкальск боомт), зүүн коридортой (Алашанкоу-Достык боомт) харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.

    УБТЗ-ын одоогийн хүчин чадлаар 2017 онд 400 галт тэрэг, цаашид тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа сайжруулснаар жилд 1000 чингэлгийн буухиа галт тэрэг дамжин өнгөрүүлэх нөөц боломж байгаа юм. 2016 оны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2.3 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь нийт ачаа тээврийн хэмжээний 11 хувийг эзэлж байгаа ч, тээврийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж дотоодын нүүрс тээвэр, зорчигч тээврээс хүлээдэг алдагдлыг нөхөх, төмөр замын их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэхэд чухал дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн цаашид дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлснээр тээврийн орлогыг өсгөх, төмөр замыг шинэчлэн сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой болно. Улмаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн жагсаалтад багтсан төв коридорыг цахилгаанжуулах, хос зам тавих төслийн эдийн засгийн үндэслэл болох юм.

    Тиймээс Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, мөн ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд тээвэрлэдэг нефтийн бүтээгдэхүүн, мод, бордоо, химийн ачаа зэрэг дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр замын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын төмөр замын коридорыг Хятад, Оросын ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлалын компаниудад сурталчлах, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын төмөр замын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тарифын бодлогын талаар “Транзит Монгол-2017” форум дээр танилцуулах юм байна.

    Энэхүү форумд гурван улсыг дамнасан төмөр замын коридорт оролцогч төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллагууд оролцож, асуудлуудаа өргөн хүрээнд хэлэлцэх аж.
  • LIVE: УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн талаар мэдээлэл хийж байна
    2017 оны 3 сарын 31
    LIVE: УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн талаар мэдээлэл хийж байна
  • “Номоо солилцъё” өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно
    2017 оны 3 сарын 31
    Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.

    Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг 4-р сарын 1-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн сард номоо солилцохоор төв талбайд залуучууд болон зохиолчид ирсэний дотор ахмадууд багагүй байсан бөгөөд өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох боломжыг олгосонд ихэд талархаж байсан юм. Түүнчлэн өдөрлөгт хүрэлцэн ирсэн 300 орчим иргэдийн олонх нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан юм. Ингээд эрхэм уншигч та бүхнийг 4-р сарын 1-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.



  • Пак Гын Хэг 20 хоног хорино
    2017 оны 3 сарын 31
    Сөүл хотын шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг авлигын хэрэгт буруутай гэж үзэн баривчлах шийдвэр гаргаж, өнөөдөр үүрээр хорьжээ.
  • Цахилгаан тасарсан ч шүүх хуралдаан үргэлжилж байна
    2017 оны 3 сарын 31
    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх,
  • Барак Обамагийн охин залуутай болжээ
    2017 оны 3 сарын 31
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ууган охин Малиа Обама найз залуутай болжээ. Өдгөө
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Монголд айлчилна
    2017 оны 3 сарын 31
    Ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн уулзалтад оролцохоор манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер айлчлах гэж байна.

    Ноён Роберт Глассер 1959 онд төрсөн. Австрали иргэн.

    Австралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

    Тэрээр Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

    Р.Глассер 2016 оны 1 дүгээр сараас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгчөөр ажиллаж байна.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж үг хэлнэ.

    Мөн Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр буюу 04 дүгээр сарын 05-нд Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж “Хамтран ажиллах мэдэгдэлд” гарын үсэг зурах бол 04 дүгээр сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нартай уулзах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Авто тээврийн албан татвар хураах цэгийг нэмлээ
    2017 оны 3 сарын 31
    Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ хураахтай холбогдуулан СБД-ийн 3-р хороонд байрлах “Саруул” худалдааны төв, СБД-ийн 12-р хороонд байрлах “Сансар-32” үйлчилгээний төвүүд дээр 2017 оны 3-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 5-р сарын 31-ний өдрийг дуустал нэмэлт цэг гарган ажиллуулж татвар хураамжийг төвлөрүүлэх боллоо.

    Нийслэл хотод АТБӨЯХ эзэмшигч та татвар, төлбөр хураамжаа тогтоосон хуваарийн дагуу төлнө үү.
  • ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна
    2017 оны 3 сарын 31
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ.

    Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзана.

    Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

    Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрээд байна.
  • С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн үү
    2017 оны 3 сарын 31
    С.Зориг агсны хэрэг илэрч, хэрэгтнүүд нь хоёр ч шатны шүүхээр 24 жилийн ял аваад байгаа билээ. Хэдийгээр энэ хэрэг шүүхээр таслагдаж, ял оноосон ч иргэдийн дунд эргэлзээ их байсан. Зарим нэг хүмүүсийн явуулга хэмээн хардаж, хэрэг хийгээгүй иргэдэд шахалт үзүүлэх замаар хэрэг хүлээлгэж байна гэх хүмүүс цөөнгүй байсан.
  • Өрхийн амьжиргааг судлах судалгаа өнөөдрөөс эхэллээ
    2017 оны 3 сарын 31
    Өрхийн амьжиргааг судлах судалгааг эхлүүллээ
  • Маргаашнаас эхлэн автобусанд зөвхөн картаар зорчуулна
    2017 оны 3 сарын 31
    автобус карт
  • “Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо
    2017 оны 3 сарын 31
    Уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.
  • АН-ын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ
    2017 оны 3 сарын 31
    АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэнэ.



    Тодруулбал энэ сарын 15-нд АН-ынхан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүхээс АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, ”Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ.



    Тиймээс АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэхүү хүсэлтийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэх юм байна.
  • “Оюутан цэрэг” сургалтын нээлт өнөөдөр болно
    2017 оны 3 сарын 31
    ”Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн ”Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан ”Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

    Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

    “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.

    Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны 5 дугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
4508 4509 4510 4511 4512 4513 4514
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    1 цаг 21 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    2 цаг 4 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    2 цаг 25 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    2 цаг 38 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    2 цаг 51 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    3 цаг 6 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    3 цаг 26 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    3 цаг 26 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    3 цаг 54 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    3 цаг 56 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    4 цаг 4 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    4 цаг 32 мин
  • 23 настай этгээд сүмд зэвсэгт хадлага хийсний улмаас хоёр хүүхэд нас барж, 17 хүн шархаджээ
    4 цаг 33 мин
  • Төсөөллийн ертөнцөд өнгө нэмэх номууд
    4 цаг 38 мин
  • Волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ Тайландад үргэлжилж байна
    4 цаг 41 мин
  • Говь-Алтай аймгийн Төгрөг сумын орчимд газар хөдөлжээ
    4 цаг 52 мин
  • Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр
    4 цаг 53 мин
  • Б.Хулан Жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    4 цаг 57 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    5 цаг 43 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК