зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4552 4553 4554 4555 4556 4557 4558
  • Зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ
    2017 оны 5 сарын 01
    Хөрөнгийн бирж дээр өнөөдөр өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 1.217.002 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байсан байна.
  • О.Баасанхүү: Манай нам ядаж л Ц.Нямдоржоос илүү хүнийг нэр дэвшүүлнэ
    2017 оны 5 сарын 01
    Энэ долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сонгоно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.
  • ”Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлнэ
    2017 оны 5 сарын 01
    Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017.04.29-05.03-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.05.01/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
  • Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтарна
    2017 оны 5 сарын 01
    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.БаярхүүМонголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчилах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг үе шаттайгаар эхлүүлээд байгаа юм. Уг санамж бичгийг байгуулж, хоёр тал ийнхүү гарын үсэг зурснаар дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог сайжруулах, талуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, харилцан туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • МҮЭХ-ны төлөөлөл УИХ-ын даргад байр сууриа илэрхийллээ
    2017 оны 5 сарын 01
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тавдугаар сарын 1 буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлээд “Энэ өдөр хөдөлмөрчин түмний эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний байгууллагууд төр, засгийн удирдлагуудтай уулзаж, байр сууриа илэрхийлдэг уламжлалын дагуу Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна” гэв.
  • Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа
    2017 оны 5 сарын 01
    5 дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, 3-нд нутгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах тул зорчигч, тээвэрчдэд хүндрэл, саатал учируулж болзошгүй нөхцөл үүсэж байгааг анхаарна уу.

  • Гадаад паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж эхэллээ
    2017 оны 5 сарын 01
    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан.
  • С.Дэмчиг: Ардчилсан намын бодлогыг залуус тодорхойлно
    2017 оны 5 сарын 01
    Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч бөгөөд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Дэмчигтэй Ардчилсан намын шинэчлэл орон нутагт хэрхэн өрнөж байна, түүнд залуусын оролцоог хэр хангаж байгаа талаар ярилцлаа. Тэрбээр Өвөрхангай аймагт хоёр долоо хоног ажиллаад дөнгөж ирээд байсан юм.
  • Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүй байна
    2017 оны 5 сарын 01
    Н.Энхбаярын ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэлэлцээгүй байна
  • Н.Номтойбаяр: Хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлаа хамтдаа шийдье
    2017 оны 5 сарын 01
    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд “Эрх ашгаа хамгаалъя” уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэд, гишүүдийнхээ өмнөөс тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар санал бодлоо илэрхийлж байлаа.
  • Сонгууль зохион байгуулах асуудлаар нухацтай ярилцав
    2017 оны 5 сарын 01

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарыг өнөөдөр хийлээ.
    Сургалт-семинарыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгууль зохион байгуулахад анхаарах асуудлыг онцоллоо. Тухайлбал, тэрбээр, сонгуулийг зохион байгуулахдаа хууль, журмаа сайтар судлан, хуулиа дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч, сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх нөхцөл бололцоог нь бүрдүүлж ажиллах, хуваарилсан төсвийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулж, сонгуулийн зардлын тайлан, холбогдох баримтыг хуулийн хугацаанд гаргаж ирүүлэх, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намыг эсэргүүцсэн, эсвэл дэмжсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн хороод санал авах ажиллагааг элдэв зөрчил, хүндрэлгүй зохион байгуулах, сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах, сонгууль зохион байгуулсан тухай тайланг үнэн зөв, түргэн шуурхай гаргаж, хуульд заасан хугацаанд ирүүлэх зэргийг анхаарч ажиллахыг хүслээ.
    Сургалт-семинарын үеэр, илтгэгчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар байх, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийлээ.
    Мөн сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, аудит хийлгэх, санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсанд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа.
    Түүнээс гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, ажиглах, сонгуулийн дүн мэдээ нэгтгэх, техникийн тооллого хийх, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
    Дараа нь сургалт-семинарт оролцогсод сонгууль зохион байгуулахтай холбоотой, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж болзошгүй зарим асуудлаар асуулт тавьж хариулт авав.
    Сургалт-семинарын үеэр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан гарын авлагын талаар танилцуулга хийлээ.Түүнд сонгуулийн ач холбогдол, сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцохын ач холбогдол, сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь иргэн бүрийг тэгш хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
    Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2078 хэсэг байгуулагдаад байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ
    2017 оны 5 сарын 01
    МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө Өдрийн сонингоор дамжуулан албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр
  • Номын баяр боллоо
    2017 оны 5 сарын 01
    “Билиг” дээд сургуулийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Сургуульдаа ном хандивлах аян”-ыг дүгнэн
  • Монголын киночдын өдөр тохиож байна
    2017 оны 5 сарын 01
    Тавдугаар сарын 1-ний өдрийг киночид тэмдэглэдэг болсон нь учиртай юм. 1935 оны тавдугаар сарын 1-нд Монголын анхны кино театр болох “Ард” кино театр үүд хаалгаа нээж дэлгэцээр анхны киногоо гаргаж байсан гэнэ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1937 оны тавдугаар сарын 1-нд Монголын кино үйлдвэрийн уран бүтээлчид Майн баярын жагсаалын дүрсийг авч, анхны монгол баримтат кино хийж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Монголын кино урлагийн зөвлөл”-ийн санаачлагаар Монголын киночдын өдөр болгон 2012 оноос тэмдэглэж иржээ.
  • Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
    2017 оны 5 сарын 01
    - 05-р сарын 06, 07-ны өдрүүдэд Хөдөөгийн хүчтэн шигшээ барилдаан, /жич: 7-ны өдөр болохоор товлогдсон байсан у.н Цэрэнжавын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан цуцлагдсан/

    - 05-р сарын 13-ны өдөр 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхүүдийн ээлжит барилдаан,

    - 05-р сарын 14-ний 14 цагаас Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

    - 05-р сарын 20-ны 14 цагаас Баянхонгор аймгийн харьяат, П.Аюуш арслангийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

    - 05-р сарын 21-ний 14 цагаас Архангай аймгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

    - 05-р сарын 28-ны 14 цагаас ИНЕГ-ын нэрэмжит Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно...
  • “Говийн чоно” сургалт, дадлага сургууль Монголын бас нэгэн брэнд болж байгааг онцлов
    2017 оны 5 сарын 01
    Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно”-2017 олон улсын сургалт, дадлага сургууль өнөө өглөө Өмнөговь аймагт эхэлсэн.

    Сургуулийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, УИХ-ын гишүүн Д.Амарзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Женнифер Зимдал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар оролцож үг хэллээ.

    Энэ удаагийн “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байна.



    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2017” зургаа дахь удаагийн олон улсын сургалт, дадлага сургуулийг Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран анх удаагаа өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

    Өмнөх таван удаагийн “Говийн чоно” сургалтууд нь Монгол Улсад тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн, гамшиг, төмөр замын тээврийн болон уул уурхайн ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, гамшигтай тэмцэх төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг сайжруулах зорилготой зохион байгуулагдаж бидэнд сургамж, туршлага, түүх болж үлдсэн.

    “Говийн чоно” сургалтын хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын түвшинд хүрч, гадаад улс орон, олон улсын байгууллага, оролцогчдын тоо жилээс жилд өсч, гамшгаас хамгаалах сургалт, дадлагын хувьд бас нэг Монгол бренд болж байна.

    “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургууль нь өмнөх сургалт, дадлагуудаас хэд хэдэн зүйлээр онцлогтой юм. Тухайлбал, тус дадлага сургууль нь энэ жил “Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя” уриан доор зохион байгуулагдаж, оролцох гадаад улс орон, олон улсын байгууллагын тоо нэмэгдлээ. Анх удаагаа “Говийн чоно” сургалтыг өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа төдийгүй өмнөд бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад оролцож байна хэмээн онцлон дурдлаа.

    Мөн тэрбээр, “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн аймгийн Засаг дарга, удирдлага болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газар, хошууч Т.Мортон ахлагчтай АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Сургалт, дадлага сургуульд оролцож байгаа та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй байх талаар хичээж оролцохыг хүсье” гээд олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохоор ирсэн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, гадаад улс орны цэргийн төлөөлөл, Олон улсын байгууллагын оролцогчид, Өмнөд бүсийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд баярласнаа илэрхийлж сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

    Сүүлийн жилүүдэд говийн бүсэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2016 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 24 цагийн дотор 0.7-3.8 магнитудын хүчтэй 52 удаагийн газар хөдлөлт чичирхийлэл мэдрэгдсэн.

    Мөн тус аймагт уул уурхайн ослууд их тохиолдох болсон байна. Тиймээс “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдийг хээрийн эмнэлэгт эмчлэх ажиллагаа, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үеийн хээрийн эмнэлэг дэлгэх, Даланзадгад сумын ард иргэд аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх дадлага, Цогтцэций суманд уурхайн ослын хор уршгийг арилгах, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ажлын хэсэг ”УБЦТС” ТӨХК-д ажиллаж байна
    2017 оны 5 сарын 01
    Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Ажлын хэсэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК –нд 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ын Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Баатарням, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга С.Очгэрэл нарын хэлтсийн удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулав. Ажлын хэсэг тус газарт ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах юм.
  • Хараагүй иргэд өлсгөлөн зарлалаа
    2017 оны 5 сарын 01
    Хараагүй иргэд өлсгөлөн зарлахаар сууж эхэллээ. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч
  • Б.Бат-Энэрэл: Би та нарыгаа эн тэнцүү, хана чацуу, хаан заяатай амьдраасай л гэж хүсч байна даа
    2017 оны 5 сарын 01
    “ТV9” телвизийн “Амттай яриа” нэвтрүүлгийнхэн бяцхан дууч хүү Б.Бат-Энэрэлийнд зочилжээ. Энэ үеэр сэтгүүлч хүүтэй ийн яриа өнгөрүүлсэн байна.
  • М.Энхболд болон МАН-д хандаж бодлогоо засах шаардлагыг тавьж байна гэв
    2017 оны 5 сарын 01
    АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, С.Эрдэнэболд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
4552 4553 4554 4555 4556 4557 4558
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    28 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    34 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    39 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    13 цаг 2 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    16 цаг 3 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    16 цаг 10 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    16 цаг 17 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    16 цаг 20 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    16 цаг 26 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    16 цаг 49 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    19 цаг 5 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    19 цаг 11 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    19 цаг 48 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    20 цаг 17 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    21 цаг 7 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    21 цаг 11 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    21 цаг 50 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    23 цаг 59 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК