зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4561 4562 4563 4564 4565 4566 4567
  • Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна
    2017 оны 2 сарын 27
    ”Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа.
  • Цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг анхааруулж байна
    2017 оны 2 сарын 27
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрхийг анхааруулж байна.
  • Цагаан идээтэй Pinot noir-ийг хослуулаарай
    2017 оны 2 сарын 27
    Монголын дарсны холбооны тэргүүн У.Энхтүвшингийн зөвлөгөөг хүргэж байна.
  • Цагаан сараар яаж жин нэмэхгүй байх вэ?
    2017 оны 2 сарын 27
    Цагаан сараар яаж жин нэмэхгүй байх вэ?
  • Гал тахиа жилд таныг юу хүлээж байна вэ?
    2017 оны 2 сарын 27
    Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийг Хятад зурхай буюу Дорно дахины зурхайгаар хэрхэн тодорхойлсныг хамтдаа сонирхоё.
    2017 оны гал тахиа жил нь олон хүнд хатуухан байх нь. Ажил хэргийн, мөнгө санхүүгийн, хайр дурлалын, эрүүл мэндийн гээд аль нэг зүйлд чинь хүндхэн сорил тулгарахыг хүн бүр мэдрэх болно.
  • “Гандантэгчэнлин” хийдэд мандал өргөж байна
    2017 оны 2 сарын 27
    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагууд “Гандантэгчэнлин” хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргөж байна.
  • Золгох ёс: Хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно
    2017 оны 2 сарын 27
    Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

    Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгосон. 17-аар зуунд Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь Бурханы шашны баялаг бэлгэдэлтэй болж тэмдэглэгдэж ирсэн байна.
    Хадагтай золгох ёсон

    Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.
    Хадаг барих ёсон

    Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.
    Хадаг барихад хэлэх үг
    «

    Цаглашгүй урт наст ариун хадаг
    Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
    Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
    Идээний дээж элгэн цагаан тараг
    Эдийн дээж ариун цагаан хадаг
    Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/

    »
  • Сар шинийн мэндчилгээний шилдэг 24 үгс
    2017 оны 2 сарын 27
    Монгол түмэн уламжлалт баяр болох сар шинээрээ бэлэг дэмбэрэлтэй гэсэн үйлс бүхнийг хийж, үг бүрийг хэлэхийг зорьдог. Энэ нь дараа жилийн өнгөө засч, шинэ оныг сайхан угтаж буйн бэлэгдэл билээ. Улмаар шинийн 1-ний өдөр аав, ээж, ах, дүү хамаатан садныдаа очиж золгохдоо ч ерөөлийн үг, бэлэг дэмбэрэлийн үг айлтгадаг учиртай. Мөн цагаан сарын өмнөх өдөр сар шинийн мэндчилгээг ах, дүү амраг садандаа явуулж хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс уншигчдадаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс цагаан сарын бэлэг дэмбэрэлийн үг, мэндчилгээний үгс, ерөөл магтаалыг дэлгэж байна.

    1.Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
    Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
    Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
    Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

    2.Найман зууны түүхийг
    Нар зөв хурайлсан
    Намхан хүлэгээ унаж
    Дэлхий зулайд омoгшсон
    Нар сүлдтэй Монгол түмэн минь Могой жилээн үдэж
    Настан буурлаан цэнгүүлэн Морь жилээ угтаж байна
    Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
    Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
    Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
    Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
    Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.

    3.Аманд нь амар мэнд бялхаж
    Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
    Айл гэрт тань инээд хөөр цалгиж
    Амар сайхан шинэлээрэй

    4.Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
    Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
    Буурал жил улирч, буянт жил морилох нь
    Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
    Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
    Долоон бурхандаа дээжээ өргөж
    Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
    Дүүрэн жаргалтай түвшин амгалан
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй

    5.Дэлгэр сайхан сэтгэлтэй
    Дээл бүсэн гоёлтой
    Дэлхий тэнийм баясгалантай
    Дээдэс нялхаст бэлэгтэй
    Хоймортоо нарны бурхадтай
    Хажуудаа насны бурхантай
    Эрүүл энх саруул сайхан
    Эрч дүүрэн сэтгэл түвшин
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    6.Дэлгэр сайхан сэтгэлтэй
    Дээл бүсэн гоёлтой
    Дэлхий тэнийм баясгалантай
    Дээдэс нялхаст бэлэгтэй
    Хоймортоо нарны бурхадтай
    Хажуудаа насны бурхантай
    Эрүүл энх саруул сайхан
    Эрч дүүрэн сэтгэл түвшин
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    7.Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
    Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
    Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
    Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.

    28.Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    9.Дэлгэр сайхан сэтгэлтэй
    Дээл бүсэн гоёлтой
    Дэлхий тэнийм баясгалантай
    Дээдэс нялхаст бэлэгтэй
    Хоймортоо нарны бурхадтай
    Хажуудаа насны бурхантай
    Эрүүл энх саруул сайхан
    Эрч дүүрэн сэтгэл түвшин
    Сар шиндээ сайхан шинэлээрэй!

    10.Төрлөөрөө түвшин амгалан
    Элгээрээ энх амгалан
    Төр улсаараа элбэг дэлбэг
    Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

    11.Буян номын гэгээ тооноор чинь цацарч
    Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
    Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
    Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

    12.Буян номын гэгээ тооноор чинь цацарч
    Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
    Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
    Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
    Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
    Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
    Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
    Шинийн нэгэн хэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

    13.Дээрээ тэнгэрийн нартай
    Дэргэдээ ханийн нартай
    Өвөр дээрээ үрийн нартай
    Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай

    14. Элгээрээ энх амгалан
    Төр улсаараа элбэг дэлбэг
    Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

    115.Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,
    Долоон бурхандаа дээжээ өргөж,
    Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
    Дүүрэн жаргалтай түвшин амгалан
    Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
    Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай
    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
    Бар жилдээ баясал дүүрэн уулзая!

    16.Хоймортоо нарны бурхадтай
    Хажуудаа насны бурхантай
    Эрүүл энх саруул сайхан
    Эрч дүүрэн сэтгэл түвшин
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй

    17.Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
    Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

    Аагтай шаргал цай нарны туяатай самарч
    Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

    Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
    Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

    Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
    Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

    418.Сүрэг мал нь super тарган
    Сүү идээ нь fresh сайхан
    Даага давхар далавчтай
    Бяруу бакь булчинтай
    Төрлөөрөө түвшин nice
    Бултаараа буянтай happy

    Айл хотлоороо нуль party
    Алт мөнгө авдраар full
    Хямралыг chance болгож
    Эвдрэлийг эвлэрэл болгож

    Everyday энх тунх
    Anytime эрүүл саруул
    Ондоо ок Сардаа сак
    Ноён нуруу тэгш Nо problem амьдраарай

    19.Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжие Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр Буурал өвгөд халуун ам бүлээрээ Буян заяагаа тэгшитгэн Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

    20.Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
    Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
    Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
    Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
    Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
    Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
    Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
    Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
    Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
    Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.

    321.Ургах улаан нарнаас улам эрчийг хүчийг авч,
    Уулзалт бүрд түүнийгээ улам илүү баяжуулж
    Учрах бүрдээ хэн нэгэндээ урамыг үг хайрлаж,
    Угтан ирж буй шинэ ондоооооооо
    Ураг төрлөө барилцаж
    Тоонот гэрт дэрээ нийлүүлж
    Тостой тогоондоо махаа идэж
    Хоёр идэхгүй ч хоосон хааяаа хонож
    Хол газар явавч хоёр биенээгээ хуурахгүй
    Залуу сайхан хосууд болоорой гээд
    Зуу барин мэндчилж байна.

    22.Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    23.Угтан золгож буй Модон морь жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байж монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

    Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    24.Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
    Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
    Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
    Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.
  • Ууц тавих ёс
    2017 оны 2 сарын 26
    Монголчууд эрт дээр үеэс төрт ёсоо эрхэмлэн дээжлэх ёс жудаг, өв уламжлалаа нандигнан үеэс үед дамжуулсаар иржээ. Үүний нэгэн жишээ нь Монголын цагаан сар юм. Энэ баярын гол хэсэг нь баярын идээ, битүүлэг байдаг.
  • Цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа
    2017 оны 2 сарын 26
    ​Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.
  • Гандантэгчэнлинд цахимаар ном, заслаа бичүүлэх боломжтой болжээ
    2017 оны 2 сарын 26
    Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд нь Бурханы шашны төдийгүй Монголын биет болон биет бус өв соёл, ёс заншил, уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж буй оюун санааны төв юм. Бидний амьдарч буй мэдээллийн эрин зуунд аливаа үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хялбар байх нь гол шалгуур болжээ.
  • Орон сууцны конторууд 24 цагаар ажиллаж байна
    2017 оны 2 сарын 26
    Орон сууцны конторууд 24 цагаар ажиллаж байна
  • Сар шинээр гол горхи, худаг, булаг шандаас ус авахыг цээрлэнэ
    2017 оны 2 сарын 26
    Монголчууд эртнээс Цагаан сарын баярыг шинэ бүхний эхлэл хэмээн билэгшээж зарим үйлийг цээрлэдэг байжээ. Үүнд:
  • Маргааш мандал өргөх ёслол болно
    2017 оны 2 сарын 26
    Маргааш мандал өргөх ёслол болно
  • Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    2017 оны 2 сарын 26
    Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг хүргэж байна.
  • ”Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн зүг, мөр гаргах зурхай
    2017 оны 2 сарын 26
    ”Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн зүг, мөр гаргах зурхай
  • Төрийн их золголт маргааш 08 цагаас эхэлнэ
    2017 оны 2 сарын 26
    Төрийн их золголт маргааш 08 цагаас эхэлнэ
  • Нарантуул, Хархорин зах 18 цаг хүртэл ажиллана
    2017 оны 2 сарын 26
    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна.
  • Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2017 оны 2 сарын 26
    Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
  • Сар шинийн барилдааны нэгийн даваа эхэллээ
    2017 оны 2 сарын 26
    Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ.
4561 4562 4563 4564 4565 4566 4567
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК