-
2016 оны 11 сарын 25
“Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулдаг бөхчүүдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Ирэх сарын 4-нд эхлэх тус тэмцээнд одоогоор 15 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.
-
2016 оны 11 сарын 25
Холбооны мөрдөх товчоо жүжигчин Брэд Питтийг хүүдээ харгис хатуу хандсан асуудалтай холбогдуулан ямар нэгэн хэрэг үүсгэхээс татгалзлаа.
-
2016 оны 11 сарын 25
Ардчилсан намын зургадугаар их хуралд оролцох гишүүдээ сонгох хуралдаан энэ сарын 26,27-нд буюу бямба, ням гаригт сум тус бүрт болно. Энэхүү хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.
-
2016 оны 11 сарын 25
Хятадад хүүхдүүдийг хөлсөлж, өдөрт 19 цагаар албадан ажиллуулж байсан хувцасны үйлдвэрийн эздийг баривчилжээ.
-
2016 оны 11 сарын 25
Өндөр гэгээн Занабазар XVII зуунд урласан алтадмал бурхныг БНХАУ-ын иргэн дуудлага худалдаагаар худалдан авчээ. Эртний үнэт эдлэл сонирхогчдын харааг булаасан энэхүү бүтээл 73 сая юань буюу 10.6 сая орчим ам.долларын үнэд хүрсэн байна.
-
2016 оны 11 сарын 25
Нийслэл хотын гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ.
-
2016 оны 11 сарын 25
Та амралтын өдрөө яаж өнгөрөөхөө шийдээгүй байгаа бол Улсын филармонийн концертын танхимд Йозеф Гайднийн уран бүтээлийн тоглолтыг гэр бүлээрээ үзэхийг зөвлөж байна. Тоглолтонд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/ гоцлооч Т.Мөнхбат Trumpet concerto /in es dur /, Symphony №94 /Surprise / бүтээлүүдыг тоглоход бэлэн болоод байна. Урилгаар тоглолтын хөтлөгчөөр /МУСГЗ/ хөгжим судлаач Ч. Буянхишиг хөтлөн явуулна. Тоглолт 2016 оны 11-р сарын 25 нд Улсын филармонийн концертийн танхимд 19:00 цагт эхэлнэ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон WWW.TICKET.MN сайтаах худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800, 1900-1617 хүргэлт хйигдэж байна , дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 88037375-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой https://www.ticket.mn/event/date/308
-
2016 оны 11 сарын 25
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 9 сарын 21-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосныг тэмдэглэх “Хүндэтгэлийн өдөр”-ийн арга хэмжээг үйлдвэрийн захиргаанаас зохион байгуулав.
-
2016 оны 11 сарын 25
НИТХ-ын 6 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн 2017 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан билээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны нийслэлийн төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
-
2016 оны 11 сарын 25
Улс тунхагласны баярын амралтын өдрийг өнөөдөрт шилжүүлж, бүх нийтээрээ амарч байга билээ.
-
2016 оны 11 сарын 25
Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалаар баталсан “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслүүдийн хорт утаа ялгаралтын хэмжээг шугам замд шалгах тухай” удирдамжийн дагуу тус газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 18-н аж ахуйн нэгж, байгууллагын 436 их багтаамжийн автобусанд шалгалт хийжээ.
-
2016 оны 11 сарын 25
ИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
-
2016 оны 11 сарын 25
ШӨХТГ-аас гар утасны худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүлжээ
-
2016 оны 11 сарын 25
Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталсны 92 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Төрийн ордонд зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 25
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. Саяхан АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод тэрээр эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй “1991 оноос хойш эх орондоо оюун ухааны спортыг дэлгэрүүлж, хөгжүүлэх үйлсэд 25 жил хүчин зүтгэж, дэлхийд тэргүүлж байгаа Х.Хатанбаатар төлөөлөгчийн хичээл зүтгэлийг үнэлж, нийслэлийн дээд шагнал “Хангарьд” олонгоор шагнахаар шийдвэрлэсэн” гэлээ.
-
2016 оны 11 сарын 25
УИХ-ын нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 1, 2-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:
-
2016 оны 11 сарын 25
УИХ-аас энэ сарын 17-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Уг хуулинд нэмэлт, өөрчлөлт орсноор жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг байхаар болсон билээ. Энэ жилийн тухайд энэ өдөр бямба гаригт тохиож буй тул урагшлуулан, баасан гаригт амрах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, бүх нийтээр амрах шийдвэр гаргасны дагуу өнөөдөр бүх нийтээр амарч байна.
Бид уншигчиддаа зориулан томоохон зах, худалдааны төв болон банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна. Өнөөдөр Нарантуул, Хархорин, Да хүрээ зах амарна. Харин “Бөмбөгөр” худалдааны төв, “Sunday” плаза, Барс зах, 100 айлын барилгын материалын дэлгүүрүүд, Хүчит шонхор зах хуваарийн дагуу ажиллах юм байна.
-
2016 оны 11 сарын 25
Цас цэвэрлэх ажиллагаанд бүх нийтээрээ оролцож байгаа. Монголын Оюутны Холбооны санаачлагаар МУИС, МУБИС, СУИС, ШУТИС, АШУИС-ийн оюутнууд цас цэвэрлэж байгаа.
Өчигдөр ХААИС-ийн 600 гаруй оюутан “Оргил” худалдааны төвөөс Удирдлагын академи, Их Монголын гудамж, Хоме плазагаас Баянмонгол, Дүнжингаравын уулзвар хүртэлх замын нуух, явган хүний замын цас цэвэрлэжээ. Өнөөдөр ШУТИС-ийн 500 оюутан цас цэвэрлэх юм байна.
-
2016 оны 11 сарын 25
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны баасан гарагт автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдрийг 11 дүгээр сарын 26-наас өнөөдөрт шилжүүлэн бүх нийтээр амарт байгаа. Тиймээс өнөөдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тул 0, 5-р төгссөн бол замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм.
-
2016 оны 11 сарын 25
1911 оны хувьсгал АН-ынх, 1921 оны оны хувьсгал МАН-ынх гэж хэн ч нотлоогүй байхад түүх болон түүхэн зүтгэлтнүүдээр дайсагнах явдал манай сэхээтний гол өвчин болоод байна. Тэд үүнээс улам хэтэрч Хувилай Аригбөх, Занабазар, Галданбошигт, Бодоо, Данзангийн асуудлаар заамдалцах хэмжээнд хүртлээ тэнэг эргүү болсон байна. Хэн Та нарыг түүхийн шүүгч болгосийм ?!...