зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4639 4640 4641 4642 4643 4644 4645
  • Албаны нохой гэмт хэрэг илрүүлжээ
    2016 оны 11 сарын 18
    Баянзүрх дүүргийн 26-р хороо “Sunrise” хотхонд оршин суугч иргэн Б.М-ийн гэрээс 45 сая төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг хулгайд алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

  • Ж.Батзандан: Ардчилсан нам барьцаалагдсан нам болсон
    2016 оны 11 сарын 18
    УИХ -ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ
  • Далай лам 20.30 минутанд Монголд ирнэ
    2016 оны 11 сарын 18
    Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.
  • ’’Сондор хилэн’’ англи хэлний төвийн VIP анги
    2016 оны 11 сарын 18
    “Сондорхилэн”төв нь 10-н жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, жилээс жилд өргөжин хөгжсөөр байна.

    Англи хэлний БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ, БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ, ӨГЛӨӨНИЙ АНГИ, ӨДРИЙН АНГИ, ОРОЙН ЦАГИЙН АНГИ, VIP, ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ ЯРИАНЫ АНГИ, БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, зэрэг суралцахыг хүссэн хэн бүхэнд зориулсан сургалтуудыг цагийн өргөн сонголттойгоор хичээллүүлж байна.
    Яагаад “Сондорхилэн”гэж?
     10-н жилийн арвин туршлагатай
     8 000 гаруй суралцагсдыг амжилттай төгсгөсөн
     Мэргэжлийн шинэлэг монгол хүний сэтгэхүйд тохирсон заах арга барил
     Англи хэлний дүрмийг яриатай холбон хэрэглээ болтол эзэмшүүлдэг
     4 чадварыг жигд хөгжүүлэх системтэй цогц сургалтын хөтөлбөр
     Хотын төвийн А бүсийн байршил,
     Тохилог анги танхим
     Хамгийн боломжит төлбөрийн нөхцөл
     Хичээлийн цагаа сонгох боломжтой (06:15-22:30)
     Ярианы ангийн хичээлийг гадаад багш удирдаж явуулдаг
    VIP АНГИ (08:20-12:20) 120 цаг
    2006 оноос хойш бизнесийн болоод урлаг соёлын олны танил хүмүүст хичээл заасны дүнд энэ ангийн эхлэл тавигдсан. Тав тухтай орчинд, цөөн хүнд англи хэлний боловсрол олгодог.
    • Төмөрөө багшийн удирдлаган дор (нэг анги дөрвөн хүнтэй) 08:20-12:20 цаг хүртэл хичээллэнэ.
    • Хүний тоо цөөн тул өдөр бүр багш суралцагч нэг бүртэй ажиллах давтамж их, үр дүнг өдөр өдөрт нь мэдрүүлээд явах боломжтой.
    • Ажлын таван өдрөөр дөрвөн долоо хоног хичээллэдэг. Энэхүү ангид суралцсанаар богино хугацаанд англи хэлний дүрэм болон ярианы цогц мэдлэгийг эзэмших төдийгүй сонсох, бичих, ярих, унших чадваруудаа сайжруулах бүрэн боломжтой.

    Багш: С.Төмөрбат
    Хичээллэх цаг: 08.20-12.20
    Нийт цаг: 120 цаг

    Ярианы дадалга ...


    Дүрмийн хичээл ...


    Хичээл тарлаа ...


    “СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН ӨВЛИЙН СУРГАЛТУУД
    11 САРЫН 28, 12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.

    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    2. БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ


    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөнийанги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийнанги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройнцагийнанги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30


    ТУСГАЙ СУРГАЛТУУД

     VIP СУРГАЛТ
     БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
     ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
     Монголбагштай ЯРИАНЫ АНГИ
     Гадаадбагштай ЯРИАНЫ АНГИ
     ХҮҮХДИЙН АНГИ
     ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
     ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД




     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center










    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-рхороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’оффис, 6 давхар



  • Эрчүүдийг намнахын тулд эмэгтэйчүүдийг саатуулдаг ”МОДА”-ны захиалагч хэн бэ?
    2016 оны 11 сарын 18
    Монгол Улсын түүхэнд хараар бичигдсэн цуст 1937 оны их хэлмэгдүүлэлт өдгөө дахин давтагдаж, олон хүний зүрх, зоригийг авч одох нь. ДҮР эсгэсэн ардчилал дарангуйлалаас илүү хортой гэх суут үгний цаадах биелэл өнөөдөр Монгол Улсад биелэлээ олж эхэллээ. Үнэн үг хэлсэн, ажил хийсэн болгон нь буруудаж, эцэстээ хэн нэгэн эрх мэдэлтний овоо хараанд өртдөг явдал газар авчээ. Ийнхүү өгүүлэхийн учир нь сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал, намынхаа талаар хүчтэй шүүмжилж, дуугарах Н.Алтанхуягийг эрх мэдэлтэнүүд хэдийнэ “оролдож” эхлэв.
  • Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжлээ
    2016 оны 11 сарын 18
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.11.18/ 10 цаг 10 минутаас 52.6 хувийн ирцтэй хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
    2016 оны 11 сарын 18
    Уур амьсгалын тойм



    Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг\1 дүгээр зураг\. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.

    Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог\2 дугаар зураг\ боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.

    Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг.

    Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ



    ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

    Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 9-13 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна/3 дугаар зураг/.

    Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

    Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй /4 дүгээр зураг/

    Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн эцсээр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе ба сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй.

    Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

    Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна /3 дугаар зураг/.

    Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 7-12 градус бусад нутгаар 3-8 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

    Энэ сард Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Булганы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.

    Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.

    Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

    Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна/3 дугаар зураг/.

    Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хэнтийн уулсаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад хэсгээр 5-10 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус дулаан, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна.

    Энэ сард Хэнтийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

    Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орно.

    Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, гуравдугаар арав хоногийн дунд эхэн болон дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

    Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд Дундговь, Говьсүмбэрийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна/3 дугаар зураг/.

    Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

    Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/4 дүгээр зураг/

    Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

    Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

    ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН

    НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

    11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд болон төвийн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас нутгийн ихэнх хэсгээр дунджийн орчим, баруун болон төвийн нутгийн зарим газраар дунджаас ахиу, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр дунджаас бага орох төлөвтай байна.

    10 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цас орж, ихэнх нутагт 0-5 см, уулархаг нутгаар 11-15 см, зарим газартаа 23 см хүртэл зузаан цастай болсон байна.

    Цаашид 11 дүгээр сард ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байхаар байгаа нь цасан бүрхүүл тогтож, мөстөж хатууран малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд таагүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
  • Одоогоор хаасан зам даваа байхгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна
    2016 оны 11 сарын 18
    Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байна. Эрхэм зорчигч та замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.



    Өнөөдөр өглөө 07:30-09:00 цагийн хооронд Улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 25 АЗЗА байгууллагаас замын мэдээ ирүүлсэн бөгөөд Эрдэнэсант АЗЗА, Хархорин АЗЗА, Багануур АЗЗА ,Хөвсгөл АЗЗА-уудын хариуцдаг замуудад халтиргаа гулгаатай байгаа тул зорчих хэсгийн цасыг хусах болон өгсүүр уруу хэсгүүдэд цас мөс хайлуулдаг бодис цацаж шаардлагатай арга хэмжээ авч байгаа аж.



    Мөн орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд Автоээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн автобусаар үйлчлүүлэхийг хүсье.
  • ”Сондор хилэн” төвийн өвлийн сургалтууд 11 сарын 28, 12 сарын 26, 1 сарын 23-нд эхэлнэ
    2016 оны 11 сарын 18
    “СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН
    ӨВЛИЙН СУРГАЛТУУД
    11 САРЫН 28, 12 САРЫН 26, 1 САРЫН 23-нд ЭХЛЭНЭ.

    “Сондор хилэн” төв нь 2006 онд байгуулагдсан олон түмний талархлыг хүлээсэн англи хэлний төв юм. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ хойш тус төв нь олон төрлийн хөтөлбөрүүдийг бий болгож үйл ажиллагаагаа тэлсээр байна. 10 жилийн турш Улаанбаатарын төдийгүй монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн суралцагсдад англи хэлний мэдлэг эзэмшүүлэхдээ тус төв нь суралцагч бүрийг амжилт гаргахад анхааран ажиллаж, чанартай сургалт олгон, хамтын ажиллагаан дээр тулгуурлан салбарынхаа манлайлагч нь болсон билээ.
    Яагаад “Сондор хилэн” гэж?
     10 жилийн арвин туршлагатай
     8 000 гаруй суралцагсдыг амжилттай төгсгөсөн
     Мэргэжлийн шинэлэг монгол хүний сэтгэхүйд тохирсон заах арга барил
     Англи хэлний дүрмийг яриатай холбон хэрэглээ болтол эзэмшүүлдэг
     4 чадварыг жигд хөгжүүлэх системтэй цогц сургалтын хөтөлбөр
     Хотын төвийн А бүсийн байршил,
     Тохилог анги танхим
     Хамгийн боломжит төлбөрийн нөхцөл
     Хичээлийн цагаа сонгох боломжтой (06.15-22.30)

    Англи хэлийг богино хугацаанд үр дүнтэй эзэмших хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, ажил амьдралаа нэг сар зохицуулах боломжтой, ачаалал даах чадвартай хүмүүст зориулсан БҮТЭН ӨДРИЙН АНГИУД НЬ доорх чиглэлүүдээр элсэлт авч байна.
    1.Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ
    Бүтэн өдрийн сургалт нь“Сондор хилэн” төвийн 10 жилийн турш явуулж байгаа олны талархлыг хүртсэн гол сургалт юм. Бүтэн өдрийн ангиуд сар бүрийн эхэнд эхэлдэг тогтсон өдөртэй учраас орон нутгаас ажил амьдралаа зохицуулаад ирж суралцах боломжтой. Бүтэн өдрийн I шатны сургалтад үсэг авиа зүйгээс бусдыг эхнээс нь заадаг тул, үсэг дуудлагаа мэддэг ямарч хүн суралцах боломжтой. Энэ сургалтад сууснаар анхан, завсар, дунд, ахисан дунд зэрэг дөрвөн шатны мэдлэгийг эзэмшинэ. Англи хэлний дүрмийг цогц эзэмшихээс гадна унших, сонсох, бичих болон ярих чадвараа зэрэг хөгжүүлнэ.




    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ
    Шавь нарынхаа хүсэлтээр сүүлийн 5 жил хийсэн судалгааны үндсэндсургалтын хөтөлбөрөө боловруулсан. Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан.Дундын дээд гүнзгий гэсэн хоёр шатны мэдлэгийг эзэмшүүлнэ. Энэ сургалтыг төгсөөд TOEFL, IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой. Дүрэм, орчуулга, сонсгол ярианы хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадаг.Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулга хийж, тухайн улсын түүх соёл, төрийн дуулал, ёс заншил ямар байдаг талаар харьцуулсан мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих, ярих, сонсох 4 дадлыг цогцоор заадаг тул энэ сургалт үр дүнтэй болдог. Нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, цаг үеийн мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгодог. Бүтэн өдрийн гүнзгийрүүлсэн ангийг төгссөн суралцагсад англи хэлний мэргэжлийн ангийг төгссөн оюутнуудтай дүйцэхүйц мэдлэг олж авдаг.

    Багш: Э.Нандинцэцэг
    Хичээллэх цаг: 09.00-16.30
    Нийт цаг: 200 цаг
    Түвшин: Гүнзгий шат
    Төлбөр: 550.000









    БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

    1. Насанд хүрэгчдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    2. Хүүхдүүдэд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

    3. Бүтэн өдрийн ангийг төгсөгчдөд зориулсан
    БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

    ЦАГИЙН АНГИУД

    1. Өглөөний анги 06.15-08.15
    08.30-10.30

    2. Өдрийн анги 10.30-12.30
    12.30-14.30
    14.30-16.30

    3. Оройн цагийн анги 16.30-18.30
    18.30-20.30
    20.30-22.30
    ТУСГАЙ СУРГАЛТУУД

     VIP СУРГАЛТ
     БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
     ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
     Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
     Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
     ХҮҮХДИЙН АНГИ
     ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
     ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
     Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД



     Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)
     Утас: 9911-2414, 9999-2414, 9111-2414, 9928-3293, 9810-3020.
     WEB: www.sondorkhilen.mn
     PAGE: http://www.facebook.com/Sondorkhilen English language center


    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар



  • Хүйтний эрч чангарвал сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсооно
    2016 оны 11 сарын 18
    Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн.

    Ийнхүү хэт хүйтрэхтэй холбогдуулан эцэг эхчүүдийн зүгээс сургууль цэцэрлэгийн сурагчдыг амраах санал гаргасан юм. Учир нь нийслэлийн хэмжээнд 19985 хүүхэд нийтийн тээврээр, 23976 хүүхэд явганаар, 7959 хүүхэд автомашинаар сургууль цэцэрлэгтээ ирж очдог. Тиймээс хол зам туулж сургууль цэцэрлэгтээ хүрч очдог сурагчид зам тээврийн тээврийн осолд өртөх, гэмт хэргийн золиос болох гэх мэт болзошгүй эрсдэл дагуулж байна хэмээн үзсэн байна.

    Харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас хүүхдүүдийг амраах шийдвэр гаргаагүй байгаа ба энэ талаар БСШУС-ын сайд “Эдгээр өдрүүдэд хүйтний эрч -40 хэмээс давсан тохиолдолд холбогдох журмын дагуу цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр завсарлуулна” хэмээн мэдэгдсэн юм.
  • Анхааруулга: Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна
    2016 оны 11 сарын 18
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Архангай, Булган, Төв, Хэнтий аймгийн өмнөд, Завхан аймгийн зүүн, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангай, аймгийн зүүн, Булган, Сүхбаатар аймгийн өмнөд, Дундговь, Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

    • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох;

    • Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

    Хэрэв төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авах ёстой юм байна.

    Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эдгээр өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэдийг өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
  • Намын даргын төлөөх сунгаа их хурлын дараа эхэлнэ
    2016 оны 11 сарын 18
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хурлын 48 дугаар хуралдаан Төрийн ордонд өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ҮЗХ-ыг удирдсан УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, Б.Гарамгайбаатар нар зарим мэдээллийг тодруулж өгөв.

    ҮЗХ-ны хурлаар АН-ын 6 дугаар Их хурал зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулан байгуулсан. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлалын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж хариуцан ажиллахаар болжээ. Шинэчлэлийн хөдөлгөөний төлөөллийг ч ажлын хэсэгт багтаасан байна. Тэдний төлөөлөл болон АН-ын анхдагчид, партизануудыг ҮЗХ-ны хуралдаанд ажиглагчаар оролцуулсан аж.

    -АН-ын дүрмэнд ямар зүйл заалтуудыг өөрчлөхөөр ярьж байгаа вэ?

    Ш.Түвдэндорж: -АН-ын одоо мөрдөж буй дүрэм бол сайн. Амьдралаар шалгагдаад нэмж оруулах заалтууд, хариуцлага, дүрмийн холбоосууд зэрэг дутуу зүйл байсан. Удирдах байгууллагад жирийн иргэд, гишүүдийг илүү олноор оруулах, үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж байна. Удирдлагуудыг сонгохдоо нийт гишүүдийн сунгаагаар сонгож байхаар болсон. 2011 оноос хойш ҮЗХ-нд ротаци хийгээгүй, дүрмээс хассан байсныг сэргээж оруулна. Намын удирдлагыг сонгох нь хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь намын дүрмийн өөрчлөлтийн үзэл баримтлал юм. АН юунд зорих, ямар зорилго чиглэлтэй ажиллах үзэл баримтлалыг ард түмэнд ойлгомжтой болгохоор Их хурлаар дүрмийн өөрчлөлтийг батлана. Зохион байгуулалтаас ч илүү эв нэгдлийг эрхэмлэдэг Ардчилсан нам болох өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа.

    -Их хурал болтол АН-ыг хэн удирдах вэ. З.Энхболд ҮЗХ-ны хуралд яагаад оролцоогүй вэ?

    Ш.Түвдэндорж: -Дарга удирдлага бол хоёрдугаар асуудал. Юуны өмнө намаа шинэчлэх, дүрэм журмаа олон түмэнд, жирийн гишүүддээ ойлгомжтой болгохоор бид хоёр ч том ажлын хэсэг байгуулсан. Намын дарга Энхболдын эхнэр мэс засалд орж, Солонгост эмчлүүлэхэд нь сахиж байгаа тул хуралд оролцох боломжгүй болсон юм. Намын одоогийн үйлчилж буй дүрмээр дарга өөрөө өргөдлөө өгөх, төрийн албан тушаал хавсран хаших тохиолдолд ажлаа өгдөг. Намын дарга ажлаа өгөх хүсэлтээ ҮЗХ-д гаргадаг. ҮЗХ түүнийг нь хэлэлцээд шийдвэл чөлөөгддөг дүрэмтэй. Харин нэгэнт Их хурлаараа намын удирдлагыг сунгаагаар сонгох дүрмийн өөрчлөлт хийх учраас түр дарга гэж байлгаад яахав гэж ярилцлаа. Намын даргын сунгаа болж, сонгогдтол одоогийн дарга З.Энхболдын хүсэлтийг авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул үргэлжлүүлэн ажиллана.

    -АН дүрмээ биелүүл­дэггүй гишүүддээ хариуц­лага тооцох асуудал ярь­сан уу. Засгийн газраа огцруулсан бол хөөх тухай асуудал хөндсөнийг ҮЗХ-ны гишүүд хэрхэхээр болов?

    Ш.Түвдэндорж: -Хариуцлагын асуудалд анхаарал хандуулах нь илүүтэй байна. Одоогийн дүрэм маань сайн боловч хариуцлага тооцох асуудалд нэлээд шат дамжлага дамждаг заалттай юм. Тухайн гишүүн алдаа оноо, гаргасан бол таарч тохирсон хариуцлага, шагнал урамшууллыг нь шууд олгох байдлаар дүрмэнд оруулна. Хариуцлага оногдуулдаг бүтцийн байгууллага нь хариуцлагаа тооцож чадахгүй бол тэд өөрсдөө огцордог байхаар зохицуулна. Хэн нэгэн объектив, субъектив зүйлээс хамаарахгүйгээр хариуцлагаа цаг тухайд нь тооцдог болно гэсэн үг юм.

    Б.Гарамгайбаатар: Мэ­дээл­­лийг зөв хүргээсэй гэж бид хүсч байна. АН-ын дүрэм өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Ард иргэдийн зүгээс, намын гишүүдийн хэлдэг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Дүрмийн зарим заалтуудыг авч хаясан, хэрэгжүүлэхгүй байсантай холбоотой шүүмжлэл их гардаг. Тиймээс тал талаасаа оролцоод олон хүн дүрмийн өөрчлөлтөд ажилласан. Дүрмийн өөрчлөлтийн төслийг ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцсэн. Одоогийн дүрмийн үндсэн суурь дээр нэмж ямар өөрчлөлт оруулахыг бид ярилцаж байна. Хэрэгжээгүй заалтуудыг хэрэгжүүлдэг болох, ротацийг байхгүй болгосныг нэмэх, өнөөдрийн цаг үетэй нийцүүлж дүрмийн өөрчлөлтүүд оруулсан. Их хурлаар хэлэлцүүлэхээс өмнө ажлын хэсэг саналуудыг нэгтгэж дүрмийн төслийг бэлэн болгохоор байгуулагдсан гэсэн үг. Шинэ дүрэм батлагдаж байгаа учраас намын удирдлагууд, бүтэц бүгд өөрчлөгдөнө. Хариуцлага тооцох асуудал шинэ дүрмийн хүрээнд зохицуулагдана. Сунгаагаар даргаа сонгох асуудлыг ҮЗХ-ны гишүүд болон жирийн гишүүд дэмжигчид маш их дэмжиж байгаа. Ямар ч асуудал үүссэн хүлээж авахад гишүүд бэлэн болсон учраас бид арванхоёрдугаар сарын 6-наас хойш удирдлагуудыг сонгох сунгаа явуулна. Тэгээд Цагаан сарын өмнө намын даргаа сонгоно. ҮЗХ-нд зөрчилдөөн бол гарч байдаг. Гишүүд санал бодлоо хэлсэн. Тэгэхдээ АН-ын дүрмээр олонхийн шийдвэрээ дагаж асуудлаа шийдсэн.

    Л.Эрхэмбаяр: Шинэ дүрмээ Их хурлаараа баталсны дараа фракцаараа талцаж, анхан, дунд шатны дарга удирдлагын эрхийг авдаг асуудлыг таслан зогсоно. Бүгдийг анхан дунд шатнаасаа эхлэн шийддэг болно. Хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л АН-ын дарга, тухайн аймаг, сумынхаа намын дарга болдог тогтолцоонд орно. АН-ын шинэчлэл Монголын улс төрийн намуудын шинэч­лэлийн өнгийг тодорхойлох ёстой гэж манай гишүүд хэлж байна. Тиймээс бид шинэч­лэгдэхийн төлөө, Монголын улс төрд шинэчлэл хийхийг зорьж ажиллаж байна.

    Зүүлт: ҮЗХ-ны хуралдаа­наар зарим гишүүнд хариуц­лага тооцох тухай яригдсан. Хоёр ажлын хэсэг байгуулахаас гадна өмнө нь хэлэлцэхээр оруулсан бусад асуудал дунд намын даргаас З.Энхболд, генсекээс Л.Эрхэмбаярыг чөлөөлөх, Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүнийг намаас хасах тухай тогтоол, хариуцлага тооцох талаар ч байсан юм. Тэгвэл энэ удаад хоёр чухал ажлын хэсэг байгуулахаар санал нэгдсэн учраас өмнөх асуудлуудыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

    АН-ын дарга З.Энхболдод хариуцлага тооцох, Н.Алтан­хуягийн Засгийн газрыг огцруулахад санал өгсөн тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох талаар хэлэлцэх ёстой гэж Д.Нямхүү хөнджээ. Түүний саналтай холбоотойгоор багагүй маргаан гарсан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ З.Энхболд даргын гэр бүлийн хүн өвчтэй байгаа энэ хүнд үед эзгүйд нь хөөх асуудал ярьж, ёс жудаггүй загнаж болохгүй гэж. Түүгээр ч барахгүй тэрээр Д.Нямхүүг МАН-ын С.Баяр, Т.Ганди хоёрт бичиг барьж, түүнээс нь болж олон хүн ял сонссон гашуун түүх бий /С.Эрдэнэ нарын хүмүүс/. Ийм зүйлийг нь Хяналтын ерөнхий хороонд оруулж, хөөх тухай асуудал ярих байтал заавал ар гэрийн асуудалтай байгаа хүнд хариуцлага ярих нь шударга явдал биш хэмээсэн байна.

    Мөн Хяналтын ерөнхий хорооны нэгэн гишүүн намаас хөөх асуудлыг албан ёсны хурал хийж хэлэлцээгүй, Алтангадас фракцынхан ярилцаад бичиг болгон гаргасан гэж тайлбарлажээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр хуралд оролцоогүй ч өмнөх ҮЗХ-ны хурлаар Хяналтын ерөнхий хорооноос оруулсан зарим гишүүнийг хөөх тухай асуудлыг татахаа илэрхийлсэн байдаг. Заавал нэгнээ хөөхдөө биш хариуцлага тооцдог байх үүднээс хөндсөн гэсэн. Ингээд дүрмийн өөрчлөлтөө ярьж эхэлсэн АН-ынхан өнгөрснөө сөхөж, фракцаараа талцаж байхаа зогсоож, дүрмээ сайжруулан өөрчилж, шинэ бүтэц бүрэлдэхүүнээ бүх гишүүдийн саналыг харгалзан сонгож, шинэчлэл хийх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна.
  • Сэрэмжлүүлэг: Айлын гэр шатсан дуудлагууд ирсээр байна
    2016 оны 11 сарын 18
    Айлын гэр шатсан дуудлагууд сүүлийн үед ихээр ирэх болжээ.



    Тодруулбал, БГД-ийн 23-р хорооны “Зүүн Ард-Аюушийн ... тоотод гэр шатаад байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд авч шалгахад, тус тоотод суух 58 настай эрэгтэй Б-гийн 5 ханатай монгол гэр шатсан байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.



    Мөн БГД-ийн 5-р хороо “Тэмүүлэл” хотхоны ... тоотод гал гараад айл шатаад байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 16-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад 28 настай иргэн Н-ийн 2 өрөө орон сууцанд гал гарч унталгын өрөө, эд зүйлийн хамт шатсан байжээ. Хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.



  • Эерэг 24: Г.Отгонцэцэг Казахстаны Гавьяат тамирчин боллоо
    2016 оны 11 сарын 18
    Г.Отгонцэцэг Казахстаны Гавьяат тамирчин боллоо
  • Ховд аймгийн Булган суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна
    2016 оны 11 сарын 18
    Ховд аймгийн Алтай, Үенч Булган сумдад их хэмжээний цас орсноос болж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Иймээс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа дээрх сумдад үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зудын байдлыг тогтоох ажлын хэсэг томиллоо.



    Мөн малчид ард иргэдэд төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, малчдыг нүүлгэн шилжүүлэхэд зориулан Зэвсэгт хүчний123-р анги, Хилийн цэргийн 0130-р ангиас цас туулах өндөр чадвартай автомашинийг ажиллуулах шийдвэр гаргав. Одоогийн байдлаар Булган суманд 35-80 см цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан учраас сумын онцгой комиссийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.



    Алтай, Үенч суманд мөн 40-60 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтсон мэдээлэл байгаа. Дээрх сумдын мал аж ахуйн багуудын хувьд сумаасаа алслагдсан,малчид нь уулархаг нутгаар өвөлждөг учраас зам даваа хаагдаж, малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирч, хүний амь нас эрсдэх, мал хорогдох болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээг орон нутгаас ирүүлсээр байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллээс үзэхэд цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэх мэдээлэлтэй байна. Мөн 11 дүгээр сард олон жилийн дунджаас их цас унах төлөв байгаа юм. Иймээс аймгийн оцгой комиссийн хуралдаанаар учирч болзошгүй бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар, Алтай, Үенч, Булган сумдад үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ийнхүү зохих шийдвэр гаргалаа.
  • Залуусын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг боллоо
    2016 оны 11 сарын 18
    Залуучуудын хөгжилд бидний оролцоо хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх аж. Мөн залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжих зорилготой аж. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн Засаг дарга ирэх дөрвөн жилд залуучуудын хөгжил, боловсрол, нийгмийн идэвх оролцоог дэмжин ажиллана. Аз жаргалтай Улаанбаатарыг цогцлооход залуус та бүхний оролцоо, санал санаачлага чухал үүрэг гүйцэтгэх юм. Засгийн газраас залуучуудын хөгжлийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулахдаа иргэдээс санал авч байгаа юм. Энэ тал дээр хотын зүгээс хамтран ажиллаж байна” гэлээ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Залуучуудын хөгжлийн талаар тулгамдсан асуудал, нийгмийн харилцаанд оролцох оролцоог дэмжих, Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн үйлчилгээний хэрэгцээ зэргийг тус тус тодорхойлоход оршиж байгаа. Мөн оролцогч залуучуудаас гарсан саналуудыг холбогдох Төрийн байгууллагад зохих журмын дагуу хүргүүлж, Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөлд санал оруулна гэж нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас мэдээллээ.
  • Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг үндэслэлгүйгээр хорьж байна гэв
    2016 оны 11 сарын 18
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийг гадагшаа эмчилгээнд явах гэж байхад нь саатуулан хилийн хориг тавьсан талаар манай сайт мэдээлсэн. Мөн түүнийг энэ сарын 16-ны орой ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

    Тэгвэл түүнд Эрүүгийн хуулийн 263-т зааснаар буюу төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр буруутгажээ. Түүнчлэн найман цаг хоол ундгүй эрүүдэн байцаасан тул ХЭҮК-т хандана гэдгээ ч мэдэгджээ.

    Н.Наранцэцэгийн өмгөөлөгч О.Чулуунцэцэг “Миний үйлчлүүлэгч нэг ч өдөр нэг ч цаг төрийн албанд ажиллаж үзээгүй хүн. Гэтэл шал өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Мөн биеийн байдал тийм ч сайн биш хүнийг заавал цагдан хорих шаардлага байхгүй юм. АТГ хүчээр буюу хилсээр хэрэг тулгаж байна. Түүнээс гадна олон цагаар байцаалт авч байгаа нэрийдлээр хоол ундгүй байлгасныг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж ХЭҮК-т хандана” гэж ярьжээ. Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг ч мөн хэрэгт холбогдуулан шалгаж магадгүй юм.

    Учир нь түүний дансаар их хэмжээний мөнгө орж ирсэнтэй холбогдуулан мөн хуулийн байгууллагаас тайлбар авахаар болоод байгаа билээ.
  • Эерэг 24: М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо
    2016 оны 11 сарын 18
    Мексикийн Мериад хотноо зохиогдож байгаа хүндийг өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд залуу тамирчин М.Анхцэцэг түрүүүлж Дэлхийн аварга боллоо.



    Тодруулбал, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэрэг бэртэл авсан байна. Тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ.



    Тэрээр санхүү мөнгөний асуудлаас болоод дасгалжуулагчгүй явсан ч ийнхүү эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэж чадлаа.

  • С.Молор-Эрдэнэ: Далай лам гэж гэмт этгээд ирэх нь ээ
    2016 оны 11 сарын 18
    Далай лам гэж гэмт этгээд Монголчуудыг дахин мунхруулж доод түвшинд аваачих зорилготой ирэх нь ээ.

    Хоёр жилийн өмнө нийтэлж олон хүнийг бухимдуулсан бичлэгээ дахин блог дээрээ тавилаа. Өнөөдөр хоёр жилийн дараа хүмүүс арай ч тийм их мухар сүсэгт автагдаагүй гэдэгт итгэнэ. Бид хойшоо биш урагшаа харна шүү.
    Монгол хүний шашиныг ойлгож ирсэн тэр ойлголт дэндүү бүдүүлэг. Бүдүүлэг гэдгийн шалтгаан бол Монгол хүн жинхэнэ шашинтай танилцаж чадаагүй тэр түүхийн хар нүх. Буддизм нэрээр Түвдүүд мэхлэж ламаизм нэртэй мухар сүсэг оруулж ирсэн.

    Байлдаанч малчин ардуудыг номхотгож нийтлэг хамтардаг чанарыг устгаж зөвхөн өөрөө өөртэйгээ ганцаардан үлдэх тэр сүсэглэлийг Түвд хүмүүс тарааж Монгол хүнийг зуун зуун жилийн хоцрогдол, мухардал, төөрөгдөлд оруулсан.

    20-р зууны эхээр дэлхийн мэдлэг боловсролтой ойртож чадалгүй мал дагаж Хятад бараа сонирхож Орос буу зэвсэг эзэмших дуртай Монгол хүний ертөнцийг харах тэр харц харанхуй тайлбарласан тайлбар урагшаа дэвшүүлэх биш харин айлгаж урам зориг хугалсан тийм л нэг ёсондоо шүтлэг бишрэлд дарагдаж ирсэн.

    Физик математикаас авахуулаад философи социолог хүртэл хүн ёсны амьдрал хөгжихөд хэрэгтэй тэр танин мэдэхүй Монгол хүний хувьд хэзээ ч ирэшгүй ид шидийн хэвээр үлдэж дөнгөж л социализмын үед 1950-аад онд хагас хугас орж ирсэн. Хэт мухар сүсэгт автагдсан Монгол хүн мэдлэгт нэгэнт харийн болж хоцрогдсон тул түүх, уран зохиол, яруу найраг гэх мэт танин мэдэхүйгээс хол олон зуун жилийн ганцаардлаа таньсан илэрхийлсэн сонгодог биш сонин хачин хэллэгээр хөөцөлдөж түүнийгээ уянгын халил эсвэл найраг, найруулал гэж тайлбарласан.

    Түүхийн олигтой өнгөрсөн бүтээлүүд байхгүй тул гадны Ганжуур Данжуурыг шүтэж өөрийн гэсэн оюуны бүтээлгүй явж ирлээ. Түүхэн роман гэж хүртэл үнэн худал зүйл бичиж өөрсдийгөө сэхээтэн эсвэл соён гэгээрүүлэгч гэж магтуулж цол шагналаар булуулсандаа. Өнөөдөрч тэр бүр гаарч дээ.

    Гаднаас орж ирэх үе үеийн шашинуудын оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байсан өнгөрсөн үеийн түүх яриа домогууд бий. Ганцхан Түвдүүд л Монголчуудыг яаж мухар сүсэгт оруулахыгаа уран аргаар хийсэн.

    Аймхай хүмүүс сүсэг бишрэл ихтэй гэдэгтэй адил улстөрийн хүрээнд ажилладаг хүмүүс зориуд хөдөөгүүр сүм дуган босгож айдас тарааж хүмүүсийг мухар сүсэгтэй болгож явах өнөө маргаашдаа ашиг өгдөг биздээ.

    Хөдөө гэлтгүй их дээд сургуулийг төгслөө диплом авлаа гэсэн залуу үе хүртэл айдасаар дүүрэн тул мэдлэг боловсрол хүлээн авах чадваргүй болтолоо айж уншсан номондоо шамдан суралцаж чадахгүй харин ламын заавар авсан ээжээсээ айж ээжтэйгээ л асуудал үүсгэх жишээтэй. Ээжүүд мухар сүсэгтэж айдсандаа хорогдоно.

    Түвдийн ламаизм яагаад шашин гэхэд хэцүү вэ гэхээр Түвдүүд Энэтхэгийн буддизмыг олигтой иж бүрнээр авч чадаагүй. Үүний шалтгаан бол бас Монголчуудтай адилхан орчуулгын төөрөгдөлд оржээ. Харин Монгол хүн Түвдийн ламаизмыг орчуулалгүй өнөөдөр ч шууд хэрэглэдэг явдал бол төөрөгдөл биш бүр ялагдал болсон хэвээр.

    Марксын хэлсэнээр шашин бол ард түмний хар тамхи гэсэн үг зөвхөн хүнийг хар тамхиар хордуулж буй биш харин хар тамхи мэт хэрэглэж жаахан ч гэсэн амьдралын дарамтуудаас холдохыг хэлсэн. Хар тамхи хүний ухааныг балартуулж мэдээ алдуулж мэдрэмжийг үймүүлдэг. Өнөөдөр ч морфиумыг хар тамхинаас гарган авч өвчин намдаахад зориулан хэрэглэдэг.

    Марксын хэлсэнээр төр улс хүчтэй биш бол ард түмэн төрөөс хөндийрч шашин луу ханддаг. Тэд шашинд л очиж хар тамхи хэрэглэсэн мэт болж төрийг зовлонгийнхоо шалтгаан биш төөрсөн төөрөгөө шалтгаан болгож түүндээ дарлуулан суудаг.

    Өнөөдөр Монгол яг л энд бичиж буй шашин биш мухар сүсгийн урсгал болон шашинжсан буюу мухар сүсэгтсэн улстөрийн систем хоёрын дунд оршдог тул хүн шиг байж чадсангүй. Хүн байх гэдэг бол хуманизмын том онол хэдий ч хүмүүнлэг орж ирээгүй тул их дээд сургуулиуд болон Шинжлэх ухааны Академи гэх мэт байгууллагууд мухар сүсгийн эсрэг тэмцэж чадалгүй харин тэдний тоглоомын хүүхэлдэй болцгоожээ.
    Монголчуудын төр өнөөдөр шашины асуудалыг нэг тийш шийдэх хугацаа болжээ. Төрийг шашинаас тусгаарлаж шашинаас хамааралгүй болгох тухай онол бол лаицизм гэсэн онол байдаг. Энэ бол Үндсэн хуулиндаа төр шашинаас хамааралгүй тусгаар гэж зааж өгөх.

    Социализмын үед хумсын чинээ багаахан орж ирсэн философийн алдаатай ойлголтуудаа засаж залруулж чадалгүй худлаа руу шилжжээ. Философи орж ирээгүй оронд мухар сүсэг гааралгүй яахав дээ.

    Философийн чухал ойлголтуудыг ертөнцийг үзэх үзэл, үзэл баримтлал, үзэл санаа гээд буруу алдаатай орчуулсан. Ренчин Дамдинсүрэн нарын үеийнхэн мэдэмхийрч орчуулсан орчуулгуудыг үгийн сангаас хасах ёстой. Нэгэнт өнөөдөр мухар сүсэгт дэндүү дарагдсан танин мэдэхүйгээс хол ард түмэнд хөөрхий социализмын үеийн ганц хоёр жоохон мэдлэгтэй тэр хүмүүс их л том мэт тусдаг бололтой.

    Өнгөрсөнд хорогдохын шалтгаан бол ирээдүй харж чадахгүй ирээдүйгээс айсан мухардал. Өнгөрдөггүй өнгөрсөн гэдэг ямар ч их гай тарина вэ дээ. Ухамсар ирээгүйгийн гай. Ухамсаргүй эцэг өвгөдийн лай. Түвдүүдэс хамгаалж чадаагүй өвөг дээдэсийн хор өнөөдөр хүртэл үргэлжилнэ.
    Шашин гэж хар тамхи бага ч гэсэн өрөвдөлт амьдралаас мансууруулж мэдээ алдуулж тайвшруулна. Монголчууд түүхэндээ мансуурч мухар сүсэгт хордож шашинд төөрөгджээ. Ийм л хүмүүс Далай ламтай уулзахнээ. Одоо далай лам Монголыг дагаар оруулах бүрэн боломжтой болжээ. Ардчилал ялагдлаа, Шинжлэх ухааны академи ялагдлаа, Боловсрол ялагдлаа.

    Далай ламыг дагаж хичнээн хүн мэдээ алдаж мансуурч өөрийгөө алдаж өрөвдөлт байдалд орох болдоо. Гар утас интернэт хөгжсөн өнөө цагт олон зуун жилийн өмнөх мартагдсан мухар сүсгийг сэргээж чадна гэдэг бас л том мунхруулга шүү дээ.

    Өнөөдөр Түвд оронд Монгол шиг эмнэлэг байхгүй, сургуулиуд байхгүй, орчин үеийн үнэр ч байхгүй. Ийм л хүмүүсийг Монголчууд шүтэж явах ч гэж дээ. Хайран хөгжил хайран боловсрол хайран эх орон.
  • Өнөөдрөөс хүйтний эрч чангарна
    2016 оны 11 сарын 18

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:



    17-ноос 18-нд шилжих шөнө Завханы зүүн, Архангай, Булган,Төв, Хэнтийн өмнөд,Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангайн зүүн, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.



    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:



    Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.



    19, 20-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
4639 4640 4641 4642 4643 4644 4645
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
    7 мин
  • ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    7 мин
  • Тендер: 49.5 сая төгрөгөөр Мазаалай баавгайг олон нийтэд таниулах контент бэлтгүүлнэ
    7 мин
  • Говийн бүсэд “Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” эхэллээ
    14 мин
  • ӨНӨӨДӨР: “Сувилагч тандаа баярлалаа-2025″ зөвлөгөөн болно
    18 мин
  • Монгол хэл, бичгийн шалгалтын оноотой санал нийлэхгүй байгаа бол өргөдөл гаргаж, өөрийн шалгалтын материалтай танилцах боломжтой
    29 мин
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    40 мин
  • УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод хуралдана
    43 мин
  • Энэ долоо хоногт таны амьдралд юу тохиолдох вэ? 
    1 цаг 19 мин
  • Улаанбаатарт өнөөдөр БОРОО орно
    1 цаг 37 мин
  • Монголын спортын их гэр бүлд давтагдашгүй оюуны бүтээл мэндэллээ
    18 цаг 24 мин
  • ЖҮДО: "Астанагийн их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улс 13-р байрт бичигдэж байна
    18 цаг 42 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
    19 цаг 8 мин
  • Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
    19 цаг 44 мин
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    23 цаг 38 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    23 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 29 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 09 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    Уржигдар 11 цаг 57 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК