зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ж.Эрдэнэбат “Мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ”

2017-3-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр түүний хийсэн мэдээллүүд олны нахаарлыг ихээр тасан юм. Түүний дотор Монгол Улс 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөрт багтааж төлөх ёстой байсан 580 сая долларыг бүрэн төлж барагдуулсныг Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. Монгол Улс өнөөдөр хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа.

 

Баримт 2. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.

 

Баримт 3. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж би хувьдаа дүгнэж байгаа.

 

Баримт 4. Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо.

 

Баримт 5. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан  гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа  өсөлттэй гарсан.

 

Баримт 6. Сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийг бид харууллаа.

 

Баримт 7. Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн  нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана.

 

Баримт 8. Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна.

 

Баримт 9. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.

 

Баримт 10. Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй.

 

Баримт 11. Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.  Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална. 

 

Баримт 12. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус,  хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч  шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.

 

Баримт 13. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ.

 

Баримт 14. Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно.

 

Баримт 15. Монголын эдийн засаг өнөөдөр гүн хямралтай байгаа ч гэсэн  бид эргээд хандив хүлээн авагч орон болтлоо уруудан доройтчихоогүй байна.

 

Баримт 16.  Монгол Улс өнөөдөр  ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явчих юм шиг санавал эндүүрэл болно.  

 

Баримт 17. Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй.

 

Баримт 18. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно.

 

Баримт 19. Газраа ухахын оронд боловсролоо хөгжүүлж, өндөр технологи нэвтрүүлж хөгжсөн нь дээрээ гэж зарим нь ярьдаг.  Гэтэл иргэдээ боловсролтой болгоход их мөнгө, өндөр технологитой болгоход үлэмж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг өнөөгийн нөхцөлд ганц  уул уурхайгаас л олно. Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.

 

Баримт 20. Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн. Бид шударга ёсны үнэлэмжгүй, санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байна. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе.

 

Баримт 21. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц.

 

Баримт 22. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна.  Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч.

 

Баримт 23. Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла. Ард түмнээ харин бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.

 

Баримт 24. Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй. Монголчууд бид нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн. Эх орон, ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсч байна.

 

24 баримт: Ж.Эрдэнэбат “Мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ” https://t.co/SdSWeFkuSR

— Компанийн засаглал (@governancemong1) March 21, 2017

24tsag.mn 

image

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр түүний хийсэн мэдээллүүд олны нахаарлыг ихээр тасан юм. Түүний дотор Монгол Улс 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөрт багтааж төлөх ёстой байсан 580 сая долларыг бүрэн төлж барагдуулсныг Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • Зочин (103.9.90.130)
    Дандаа хойшоо харж гоншигнолгүй урагшаа харж ажиллаач, хийх ажил маш их бна даа, энд тэндгүй доншуучилж баахан долоогч нараараа тойлуулалгүй ажлаа хий, очсон газартаа мөн ч их хүндрэл учруулахийм аа, хайран мөнгө...
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    үнэгүй ажил хийснээ субботник хийлээ гэдэг биз дээ, энэ нөхөр юу яриад бна аа?? Яг л өөр дээрээ бдаг дутагдлуудаа ярьж дээ. Хамгийн шударга бус хүмүүс л наанаа шударга царйлдаг юм шүү ЕС-аа
    2017 оны 03 сарын 24 | Хариулах
  • Zochin (103.212.119.49)
    ZG yag yast melkhii shig l khudulj baigaa daa
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.119.49)
    Огт чадваргүй Монголын түүхэн дэх хамгийн муу ЕС гэж бичигдэх байх
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Анхбаяр (112.72.6.30)
    Ололт сайн ирээдүй өөдрөг харагдаж байна.Харин мэргэжлийн Засгийн газар гэсэн амлалтаасаа эвтэйхэн бултаж байх шив дээ. Нам дагасан цүнхчин банди нараасаа сал.Тэгвэл бид 45 хувь урагш ахина.Нийгэм эрүүлжнэ. Аль аль хүчинд нь хэлмээр байна
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • зочин (202.179.10.174)
    ж-д үнэндээ хэцүү байгаа байхаа өөрийн мэдлээр ажил хийж чадахгүй байгаашдээ АН ынхан шиг өөрийн дураар хийх гэснээ буруу ч бай зөв ч бай хийж чадахгүй байгаа байхаа МАН ын акул дарангуйлагч МЭ,Нямка нараас эхлээд энэ хүнийг өөрөөр нь байлгахгүй гарууд их байгаашдээ
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.205)
    Ench de hugiin buusuntsur Mye e ahiinhaa bugsiig dulooj bgaad said d hursen hun Mye e ah chine erunhiilugchid uzeh geed huruunii hun n chi bolson gedgee mdej bgaa bh.ter mahan tolgoi hine eruniilgch d unaad aidaa hiihuu namiin darga bolson hurel suhed suudlaa ugunu du tegj bj ydaj hujaagiin sheesiig harahgui bh
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.205)
    Ene teneg pizda unendee yuch hiij chadahgui Unendee Bol Mongol hun Bish Tsahar hujaagiin niilmel gedgiig mongolchuu yagaad medsench medeegui tsrailj bdagiig gaihah yum
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • zochin (43.242.243.3)
    Ofshoorchdiin mongiig erguulen tatah hariutslaga tootsoh talaar durssangui.
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • CHANCE@XXK (183.177.98.34)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Монгол улсын иргэн. (173.73.142.243)
    Еостой сайхан хэлжээ.Яаг л ийм ерунхий сайдийг Монголын ард тумэн хусэн хулээж байсан жинхэнэ Монголоо гэсэн сэтгэл нь зув,унэнч шударга,улус орноо ууд нь татдаад аваад явчих чадварлаг хунийг зув сонгосонд баяртай байна.Засгийн Газрын Ерунхий сайд Ж.Эрдэнэбат таньд баяр хургэж МОнгол улсаа Улам сайхан болгохын тулуу их зуйл хийнэ гэдэгт итгэж байна.Таньд Амжжилт хусье.Монгол улс мандан бадрах болтугай!
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
    • Shaadaa huuheen
      Sangiin said urd n hedhen sar hiihdee HHBank nd batlgaa gargaj uguud Erdenetiig uultssan hun hun de
      2017 оны 03 сарын 21
  • Зочин (66.181.160.49)
    Уул нь сайхан л үг юмсанж!!! Даанч хэрэгжихгүй л байх даа!!! ЕС-ын хэлснээр бол ард иргэдэд татвар нэмэх биш, төр засаг зардлаа танах ёстой юм байна шдээ!!! Харж л байя!!!!
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • зочин (103.229.121.129)
    мөнгө хармаалах гэж төрийн албанд үхэн хатан тэмцчихээд одоо юу гэнэ вэ хуцваа үё үёийн хулгайч нар та нарыг ирэх 4 жил сонгож харагдаач ёрөнхийлөгчийн сонгууль ойртохоор нэг их өөд нь татдаг хүн болж гэнэ хогийн хулгайч луйварчингуудаа
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Багш (112.72.11.105)
    ОФФШОР Л ГЭЭД БҮГД НЭГ ЮМ ГОРЬДООД СУУХ ЮМ. УРДАА БАЙГАА АЖИЛАА ХИЙЖ ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭХ Л ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.119.141)
    Одоо офшорыг угуй хийх хэргтэй тэгж чадвал ман ок
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    ИРЭХ НААДАМ Ч ОЙРХОН БАЙНА ДАА ГЭДЭГ ШИГ 4 ЖИЛ ХУРДАН ӨНГӨРНӨӨ. ТА МУУСАЙНУУДЫГ НЭГ АВЧ ХАЯАХАА МЭДНЭЭ. МЕНЕЖМЕНТ ЭНЭ ТЭР Л ГЭНЭ ТА НАР АРД ТҮМНИЙХЭЭ ХАЛААСРУУ Л ӨНГИЙСӨН ШДЭЭ. ЦАЛИНД НЬ, ТЭТГЭВЭРТ НЬ, ХҮҮХДИЙН 20 Д НЬ, ТАТВАРТ НЬ, ХУРААМЖИНД НЬ, ТОРГУУЛЬД НЬ Л АШИГ ХИЙСЭН ШДЭЭ. АРД ТҮМЭН ОЛСОНОО ИДЭЭД ТҮҮНИЙХЭЭ БААСААР БААГААД ТАЙВАН АМЬДАРМААР БАЙНА. НААД ТАТААСУУДАА Л ЗОГСООЧИХ. ГУЙЯ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    ЭНЭ ХҮНИЙ НИЙТЛЭЛ ЯМАР ОЛОН ХҮНИЙ БУХИМДЛЫГ ТӨРҮҮЛЭЭ ВЭ. БҮГД АН НАМ БИШ Л БАЙМААР ЮМ. АРД ТҮМЭН ИНГЭЖ ИХ ХИЛГЭНЭЖ БАЙГААГИЙН ТОД ЖИШЭЭ НЬ ЭНЭ.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • МАН (109.45.1.79)
    Сайн л залуу байх. Гэхдээ сангийн сайд байхдаа ХХБанкинд 500 сая долларын ЗГ- н баталгаа гаргаж гарын үсэг зурж өгсөн гавьяагаар ерөнхий сайд болсон. Толгойгүй хүн.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Ард түмний нэг шудрага иргэн (59.153.87.221)
    МАН-ын луйварячдын энэ нэг толгойлогч нь ОФФШОР дансны тухай нэг ч үг сэдэв гаргалгүй өөрсдийгөө худлаа магтаж үг хэлснийг анзаарав уу. Ард түмний ар хударгаар хулгайлж аваад нуусан 17 тэрбум долларын тухай ганц ч үг цухуйлгааггүйг та бүхэн юу гэж харж байна вэ?
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • 8989 (202.72.242.5)
    Нийслэлийн ИТХ -ын гишүүдэд улирал тутам өгдөг 5 сая төгрөгөө болиоч ээ .Тэр мөнгөөрөө цалин нь зээл лизиндээ хүрэлцэхгүй бгаа багш эмч нарынхаа цалинг нэмээч эээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • цэцэг (202.9.40.237)
    Хуралдай боондоор солиж бөөн өр үүсгэж урд хомойгоо нөхлөө ард хормойгоо юугаар нөхөх юм ?тархи нь ажилдаг зоригтой ерөнхий сайд байсан бол шууд өр төлөх боломжгүйгээ зарлаад дотороо ажиллах байсан гэвч энэ хүний ухаан зориг хоёр дутсан
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • цэцэг (202.9.40.237)
    Хэрэглээний шинэ журам биш хууран мэхлэгээний журамаар ард түмэнээ давж гарахад хэцүү өрөнд оруулаж төрийн эрхийг оувс -д өгчихөөд юугаа яриад байгаа юм бэ энэ маанаг
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • цэцэг (202.9.40.237)
    Бид олсон оо хувааж идсэн гэнэ бид гэдэг чинь хэн юм ?ард түмэн лав биш тэд идсэн бол өнөөгийн амьдрал ийм байхгүй л байх байсан хувааж идсэн тэр ноход өрөө төлмөөр юм
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • цэцэг (202.9.40.237)
    Хөрөнгө оруулагчидын эрх ашигыг хамгаалаж байна гээд сүүлийн арваад жил ард түмэнээ ядуугын туйлруу түлэхлээ тэнэг минь
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • цэцэг (202.9.40.237)
    Энэ тэнэг улс ороноо урт хугцаанд өр төлсөн орон болгочихоод юу гэнэ үү?ногоон гэрэл асаалаа гэнэ үү?энэ тэнэгүүд юунд хууртаа вэ ?Энэ мэтүүд төрд орж мөнгө олдог гэж ойлгодог болохоос ард түмэн хөдөлмөрлөж мөнгө олдог гэдэгээ энэ тэнэгийг сураггүй байхад л мэддэг байсан даа
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (202.126.89.174)
    энэ хүн сангийн сайд байхдаа юу хийсэн юм одоо ерөнхий сайд боллоо худлаа л яриад байхаас нүдэнд харагдах юу хийсэн мөрөөрөө ажлаа хийж байсан бид гудамжинд гарсан яах бэ?
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
    • Зочин
      чи битгий хуц
      2017 оны 03 сарын 21
  • ЧЫФБ (203.91.112.186)
    ХЭЛСЭН ЯРЬСАН ЧИНЬ ҮНЭН БОЛ ХАЖУУДАА БАЙГАА ОЛИРГАХУУДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Яз зөв өөрөөсөө эхэл морь унасан толгойгүй ЕС
      2017 оны 03 сарын 21
  • иргэн (202.179.31.57)
    Манай улсын ерөнхийлөгч, УИХ дарга, ерөнхий сайд, сайд,нийслэл, аймгийн дарга болон ер нь мөнгөн аяга, хадагтай угтуулдаг байсан одоо байгаа дарга нараа таньд төсвийн мөнгөөр худалдаж авч бэлэглэсэн мөнгөн аягануудыг улсынхаа санд тушааж, улсынхаа өрийг нимгэлэх санаачлага гаргаачээ.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.228.131.11)
    Унэн зев хэлжээ.. Дэмжиж байна
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.33.246.111)
    Төрд гарч баяжсан та нар ийм үг хэлэх эрхтэй юу,та нар залууст үлгэр дууриал болох хүмүүс мөн үү, ичээч
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАНАН ГИЙН ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙСАН ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИХ ҮҮ? АРД ТҮМЭН САЙХАН АМЬДРАХ УУ?
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ОФФШОР ДАНСНЫ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЬЕ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Та нар ядарсан ард түмнээс хандив цуглуулна гэж жүжиглэж хэрэгггүй. тэрний оронд оффшор дансны хуулийг л батлаад өгчих. .17 тэрбум ам долларыг хурааж төсөвт оруулаад өгчих. Ард түмний мөнгийг нь эргүүлэд өгчих. тэр луйварчингуудыг шоронд явуулаад өгчих. Ард түмэн өөр та нараас юу ч гухгүй, хүсэхгүй. Төрд байгаа авлигчин луйварчдыг цэвэрлээд өгчих. тэр цагт Монгол хөгжиж ард түмэн сайхан амьдарна.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ОФФШОР ДАНСТАНГУУД АВЛИГАЧИДТАЙ ОХУ , ХЯТАД ХОЁР ЯАЖ ТЭМЦЭЖ БАЙНА . ТЭГЖ АЖИЛ ХИЙЛ ДЭЭ... ӨМНӨХ УИХ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯНМАРЛЫГ ДАВАН ТУУЛАХ ГОЁ ХӨТӨЛБӨР БАТАЛСАН .ХАРАМСАЛТАЙ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТҮҮЛЛЭЭ. ТОТЬ ШИГ УРАН ГОЁ ЮМ ЯРЬЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХЫН ОРОНД ОФФШОР ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЖ ЛУЙВАРЧИН АВЛИГАЧДЫН АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГИЙГ ТӨРД АВЧИХ Л БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ, МАН ЭНЭ АЖЛЫГ ХИЙЛ ДЭЭ. ЯДУУ АЙЛЫН ХҮҮХДИЙН 20.000 , ХӨХҮҮЛ МЭГЭТЭЙ ЖИВХНЙИ 40.000 ЫГ ТАНАЖ, ЯДАРСАН АРД ТҮМНЭЭС ХАНДИВ НЭРТЭЙ ГУЙЛГА ГУЙХААС ИЧИХГҮЙ БАЙНА УУ?
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТӨРИЙН ТОМЧУУД ,ТӨР ТА НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛ ГЭЭД ХЭДЭН ЖИЛ ЯРЬЖ БАЙНА. ОХУ , ХЯТАД ШИГ БОДИТ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ ? ХУЖААД ТОМ ТОМ ЖИЙП МАШИНЫГ ХУРААЖ ЗАРЖ БАЙНА. ОХУ ХЯТАД ОФФШОРТОНГУУДТАЙ ХАЙР НАЙРГҮЙ ТЭМЦЭЖ , ХЯТАДАД ЦААЗАЛЖ ,ОХУ-Д ХӨРӨНГИЙГ НЬ УЛС ХУРААЖ АВЧ БАЙНА. МАНАЙД ХАРИН ХООСОН ЯРЬЖ ЧАЛЧИХААС ӨӨР ИЙМ БОДИТОЙ ЗҮЙЛ БАЙНА УУ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАН ҮНЭХЭЭР ШУДАРГА ЁС ТОГТОО ГЭЖ БАЙГАА БОЛ 1. ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА МАНАН -ГИЙН ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙГ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ 2. ОФФШОР ДАНСНЫ ХУУЛИЙГ 5 САРД БАГТААН БАТАЛЖ АРД ТҮМНЭЭС НУУСАН 17 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫГ ТӨСӨВТ ОРУУЛАХ 3. АВЛИГА ЛУЙВАРЧДЫГ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛАХ 4. ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ХАЛАМЖИЙГ 50 ИААС ДЭЭШГҮЙ ХУВИАР НЭМЭХ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • irgen (202.9.43.199)
    Zuv helsen b.a heregjuuleh heregtei
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ОДОО ХАА ГАЗАР ТӨРД ЛУЙВАРЧИН, БЭРТЭГЧИН АВЛИГАЧИН, ХҮНД СУРТАЛТ ,ХООСОН ТОЛГОЙТ ,БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ, АРХИЧИД ,НАМЫН ШАХААСНЫ ДАГНЫН ЦҮНХ ҮҮРЧ ЯВДАГ НӨХДҮҮД ДҮҮРЧЭЭ . ЭД НАР ТӨРИЙН АЛБА ГЭДГИЙГ МӨНГӨ Л ГЭЖ ОЙЛГОДОГ ШААРНУУД.. ИЙМ МОНГОЛ ТӨР УРАГШЛАХ УУ?
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Дээр нь нэмээд дуучид, бох, уячид, яруу найрагчид, хэн нийгний долоож захиалгаар нийтлэл бичэгч худалдагсан сэтгуулчид, хуурамч дипломтангууд, болох албан тушаал худалдан авагсад л торд ажиллаж байгаа нь унэн. Тиймээс энэ хумуусийг байх газарт нь тавьж байж хогжино доо
      2017 оны 03 сарын 21
  • Сонгогч (183.177.98.26)
    Эрдэнэбат гуай дээр бичсэн зүйлүүд дээрээ төрд зүтгэж мөнгө хийсэн одоо өөрөө хамтран ажиллаж байгаа атмануудаа жагсаалаас гаргаж,С.Баяр тэргүүтэй оффшорчдын мөнгө оруулж ирнэ гэдэг зорилт ил цагаан тавьж ажиллавал сая бид итгэнэ.Унтаж унтаж,дэлхийгээр нэг бадар барьж явчихаад гэнэд ухаан орсон байна. Харж л байя.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Сонгогч (183.177.98.26)
    Эрдэнэбат гуай дээр бичсэн зүйлүүд дээрээ төрд зүтгэж мөнгө хийсэн одоо өөрөө хамтран ажиллаж байгаа атмануудаа жагсаалаас гаргаж,С.Баяр тэргүүтэй оффшорчдын мөнгө оруулж ирнэ гэдэг зорилт ил цагаан тавьж ажиллавал сая бид итгэнэ.Унтаж унтаж,дэлхийгээр нэг бадар барьж явчихаад гэнэд ухаан орсон байна. Харж л байя.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.37.34)
    Зөв л хэлсэн бна. Харин үүнийх нь гүйцэтгэлийг цаг алдалгүй хянаж алдаа гаргасан албан тушаалтандуудад хариуцлага тооцох, арга хэмжээг нь дор дор нь арч чадна гэдэгт маш их эргэлзэж бна. Хэрэв хэлсэн үгнийхээ гүйцэтгэлийг хянахгүй, арга хэмжээг нь авахгүй бол хоосон тунхаглал болж олон түмэн таны үгэнд итгэхээ болино шүү.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зуудээ ярив уу (103.229.123.159)
    Ман-ынхан 1 удэр л ингээд гээгээрчихсэн гэдэгт бид итгэх билуу?? Иргэдийг ингэж басамжилж доромжиж бдгаа ядахдаа больж болохгуй юу?? Ман мунгэнд дургуй болж авлигаас холдсон гэдэг чоно махнаас гарсан гэдэгтэй агаар 1 гэдгийг хуухэд зуртэл мэдэж бхад ингэж улаан цагаан солиорохоо болиоч. Унтаад сэрээд зуудээ яриад бгаа юмуу эсвэл орон гаран болоо юу?? Зайлуул гэж ийм дэмий балвй юм яриад ичих нуэргуй сууж бдаг мун ч урэвдмээр сайд гуай ч болдоо. Ман мунгэнд дургуй болсон бол одоо хамаг сайд дарга нар нь нээрээ ордноос явах байхдаа. Ман -ынхан тусвийн мунгэнд дургуй болвючихыол муэн сайхнаа. Тэгвэл ч естой монголчуудын нар гарч аз жаргал гээч ирэх байхаа. Нээрээ энэ орон гаран ы хэлснээр намвнзан нь мунгэнд дургуй боляихоосой
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (202.21.117.190)
    ene ih heregtei hereggui tender zohiodogoo zogsoomoor ymaa hereg alga darga naraa
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    saihan tarhi ugaaj baina shuu. uriig uroor darlaa. odoo tusvoo jinhene utgaar ni hemneech, tegeed bas gadaad darga naryn ugiig duuriaj heleed baihiin. shine yum yu ch alga. hudlaa boon PR, hudlaaaaaa
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.179.147)
    Setgegdel bichsen humuus soyltoi baimaar ym.yaj huniig muu muuhai bolgoh talaas ni bichih ym. Muu sanaa biee otdog huniig muugaar bodood baival ter bodol tand tasna. Muu sanaa yvan hatna. Sain sanaani uzuutt shar tos gedeg . Shar tos ideenii deej zuv hereglevel emchilgeenii deed uchir ingej zuirledeg
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Төрд байгаа МАНАН -гийн гэмт бүлэглэлийг устгахгйүгээр бидэнд гэрэлт ирээдүй алга. Төрийн толгойд байгаа авлигачин луйваричнгаас салахгүй цагт хичнээн сайн юм яриаад хэрэг алга.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    САЯХАН ХАЛАМЖИЙН БААХАН ДАРГА НАР ТӨСВИЙН МӨНГӨӨР ГЕРМАНД ЗУГААЦАЖ ИРЛЭЭ. ТҮРҮҮН БААХАН ДАРГА НАР СОЛОНГОСТ КАЗИНОДОЖ ИРЛЭЭ. ТӨТӨВӨР ТӨЛӨГЧ ТАНЫ МӨНГӨ ИНГЭЖ УРСАЖ БАЙХАД ТА БИД ЯДУУРЧ УЛС ОРОН ДАМПУУРАХГҮЙ ЯАХАВ ДЭЭ.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ДАРГА НАРЫН УТГА УЧИРГҮЙ ГАДААД ТОМИОЛОТ, УЛААНБААТАРТ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН НЭРТЙЭ ИРЖ АРХИДДАГ ЯНХАНДДАГАА ЗОГСООЖ АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ ХЭМНЬЕ.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНУУДЫН ДАРГА НАРЫН ЦАЛИНГ САРД 3 САЯААС ХЭТРҮҮЛЭХГЙҮ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭД САРД 3-40 САЯ АВДАГ Ч ТӨК АЛДАГАЛТАЙ АЖИЛЛАДАГ. ТЭД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНУУДААР БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ХУРГАН ДАРГА НАР АЛБАНЫ МАШИН УНАЖ ЭРХ ЯМБА ЭДЛЭХИЙГ БОЛОИХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ӨМНӨХ УИХ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД БҮГД ОФФШОРТОНГУУД БАЙСАН ТУЛ ЭНЭ ХУУЛИЙГ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ, БАТЛАХЫН ДАВААН ДЭЭР УИХ-ЫГ ТАРААЖ АМЖСАН. ХАРИН ЭНЭ УИХ ЗАСГИЙН ГАЗАГ НЭР ЦЭВЭР ОФФШОРГҮЙ БОЛ ОФФОРЫН ХУУЛИА 5 САРД БАТЛААД ӨГ Л ДӨӨ. ОФФШОР ДАНСАНД 17 ТЭРБУМ АМ ДОЛЛАР БАЙНА ГЭЭ БИЗ ДЭЭ. ОХУ БНХАУ ОФФШОРТОНГУУДАД ДАЙН ЗАРЛАЖ ЖИНХЭНЭ УТГААР ТЭМЦЭЖ БАЙНА. ХАРИН МАНАЙД АМАН ДЭЭРЭЭ ЯРЬЖГААЖ ЦЦАГ НӨХЦӨӨЖ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ СУУНА ШҮҮ ДЭЭ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ОФФШОР ДАНСНЫ ХУУЛИЙГ ХУРДАН БАТЛААЧ. ЮУГАА ХҮЛЭЭГЭЭД БАЙНА. ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛАХААС ЮУНДАА АЙГААД БАЙНА. ХЭНЭЭС АЙГААД БАЙНА.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭНЭ АН-ЫН ГАРУУД УЛС ОРНОО САМАРЧИХЖЭЭ. МАН 2020 ОН ГЭХЭД ТАН НАР БАС ЭНЭ ЗАМААР ОРЧИХОВ ОО
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    АРД ТҮМНИЙ БҮСИЙГ БИШ ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛААЧ . АРД ТҮМЭН БҮСЭЭ ЧАНГАЛААД БҮР ТАСРАХАД ОЙРХОН БАЙНА.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ҮНЭХЭЭР ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРЧ ХҮНД БАЙГАА БОЛ ТОМ ТОМ ЖИЙПНҮҮДЭЭ ЭКСЕЛЬ ПРУССЭЭР СОЛИОЧ. БҮР ЯВГАН ДУГУЙГААР АВТОБУСААР АЖИЛДАА ЯВААЧ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ТОМ ТОМ ЖИЙП НЬ ДАРГЫН ЭХНЭР ХҮҮХДИЙН ЗӨӨДӨГ УНАА БОЛСОН. ДАРГА НАР ЗУГААЦХА АН ГӨРӨӨ ХИЙХ ,АВГАЙ ХҮҮХЭД ХАМААТАН САДАН НАЙЗ НАРТАА ҮЙЛЧЛЭХЭД ТӨСВӨӨС ОЛОН ТЭРБУМ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ УРСАЖ БАЙНА.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • zz (66.181.190.219)
    putinii ugiig helchij
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Амарсанаа (202.70.46.216)
    Маныхан сайн ажиллаа гэж би хувьдаа дүгнэж байна. Ер нь бол ардчилсан намын луйварчингууд болон монгол улсын ерөнхийлөгч эдийн засгийг ийм байдалд оруулсан шүү дээ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (150.129.142.125)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (60.10.192.215)
    Ugui ym bna tolson ym bna bayr hurge ee.
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.29.47)
    МАН МӨНГӨГҮИ НЭГНИИХЭЭ БӨГСИИГ УХАЖ МӨНГӨТЭИ НЭГНИИХЭЭ БӨГСИИГ ДОЛООДОГ МӨНГӨ ДАГСАН ОЛИГАРХИ НАМ БАИЖ ХУДЛАА ХУЦАХАА БОЛЬ
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (60.10.192.215)
    Toloogui huutei sungsan mon shaaj bna
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
    4 мин
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    12 цаг 57 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    14 цаг 44 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    16 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    16 цаг 13 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    16 цаг 17 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    16 цаг 59 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    17 цаг 32 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    17 цаг 36 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    17 цаг 36 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    18 цаг 10 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    19 цаг 19 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    19 цаг 30 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    19 цаг 35 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    19 цаг 57 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    20 цаг 14 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    20 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    21 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    21 цаг 32 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    21 цаг 33 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК