-
2016 оны 12 сарын 13
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 тоот тушаалаар Улаанбаатар хотын цас мөсний цэвэрлэгээ хийх нийтийн эзэмшлийн гол гудамж, зам талбайн хуваарийг баталж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн 131 гудамжны 72 гудамж буюу 55 хувийг дүүргийн ТҮК болон хувийн хэвшлийн байгууллагууд, 59 гудамжийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 13
Жил бүрийн өдийд улаанбурханы дэгдэлт их байдаг байдаг уг өвчнөөр бага насны хүүхдүүд эндэх тохиолдол элбэг байдаг.
Жил бүрийн халдварт өвчний дэгдэлтийн судалгаан дээр үндэслэн Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлыг цаг тухайд нь хийх хөрөнгийн асуудлыг төсөвтөө суулгах хэрэгтэй байдаг аж. Одоогоор улаан бурханы эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байгаа бөгөөд хамрагдаагүй үлдсэн хэсгийг вакцинжуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн жил зургаан сартай хүүхдүүд улаан бурхнаар өвчилж, цөөнгүй эндэгдэл гарсан.
ДЭМБ-аас улаан бурханы дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно гэсэн зөвлөмж өгсөний дагуу эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 5 аймагт 6 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна. Харин вакцины нөөц хангалттай байгаа талаар эх сурвалж хэлэв.
-
2016 оны 12 сарын 13
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд өөрийнхөө өрөөнд хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн АН-ын Их хуралтай холбоотой болон тус намын даргад нэр дэвшигч ямар шаардлага хангах ёстой болсон талаар мэдээлэл хийсэн юм.
-
2016 оны 12 сарын 13
Ц.Өлзийжаргал: С.Зоригийн хэрэг “маш нууц”-д хамаарч байгаа
-
2016 оны 12 сарын 13
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөө өглөө 09:00 цагт товлогдсон байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийн хуралдаан хойшиллоо.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны хувьд хоёр дахь удаагаа ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хойшлуулаад байна. Өнгөрсөн долоо эдийн засгийн байнгын хороо мөн л ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй юм.
-
2016 оны 12 сарын 13
салбарын хүрээнд бодлогоор дэмжиж, төлөвлөгөө гарган, шат дараатайгаар дэмжих шаардлагатайг шуурхай хурлын үеэр хэлсэн. Мөн цахилгаан таксины үйлчилгээ явуулах гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэхийг холбогдох газарт үүрэг болгов.
-
2016 оны 12 сарын 13
Ардчилсан нам хоёрдугаар сарын 20-нд сунгаагаар намын даргаа сонгоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
-
2016 оны 12 сарын 13
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн тус газраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг улсын хэмжээнд бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэлээр төрийн болон нутгийн захиргааны нийт 106 байгууллагын удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг боловсруулан хүргүүлсэн байна.
2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны 40 гаруй хувь нь шинээр томилогдон өөрчлөгдсөн тул Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг арга зүйн удирдлагаар хангаж сургалт зохион байгуулан ажиллаж байна.
-
2016 оны 12 сарын 13
“National Geographic”-ийн 2016 оны шилдэг зургууд
-
2016 оны 12 сарын 13
Дэлхийн Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн сард Монголд дөрөв хоногийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалыг БНХАУ-ын засгийн газар эсэргүүцсэн олон мэдэгдэл нийтэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр Энэтхэгийн гадаад харилцааны бодлогыг шүүмжилсэн нийтлэл гарсан байна. Үүнд Энэтхэг Монгол Улс хоорондын харилцааг дурджээ. Нийтлэлд Далай ламын айлчлалын шалтгааныг Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлтэй холбон тайлбарлав.
“Энэтхэг улс Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээл олгох гэж байгааг авлига гэж ойлгож болох юм” хэмээн нийтлэлд өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Энэтхэгээс тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахын тулд Далай ламыг Улаанбаатарт айлчлахыг зөвшөөрсөн гэж Хятадын хэвлэлд бичсэн байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголд тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор талууд тохиролцсон юм.
Хятадын талын нийтлэлд “Уг зээлээр дамжуулан Энэтхэгийн тал Монголтой харилцаа холбоотой сайжруулах алхам хийж байна. Хятад улс нь Энэтхэг, Монгол Улсын хамтын ажиллагааны хэт дотно байдалд эмзэг хандах болно” гэжээ.
Мөн “Монгол улсын импорт, экспортын 90 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байдаг. Тиймээс Энэтхэг нь Хятадаас богино хугацаанд Монголын эдийн засагт байр сууриа олж чадахгүй. Харин Энэтхэгийн талаас Монголд өгөх тэрбум ам.долларын “авлига”-ын оролдлого л явагдаж байна” хэмээсэн байна.
-
2016 оны 12 сарын 13
зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байлаа.
-
2016 оны 12 сарын 13
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэй нас баржээ.
-
2016 оны 12 сарын 13
ийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд нуралт үүсч, нэг хүн налуу амны 60 метрын гүнд нурангид дарагдсан байна.
-
2016 оны 12 сарын 13
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ.
-
2016 оны 12 сарын 13
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу жил бүр явуулдаг галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллого явагддаг билээ.
-
2016 оны 12 сарын 13
Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ.
-
2016 оны 12 сарын 13
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2008-2012 оны парламент УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг баталсан. Тиймээс С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны тендерийг зарлаж, 15 оролцогч Монголын коксжих нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтээ ирүүлж байв.
-
2016 оны 12 сарын 13
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдэд пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт шалгалтын ажлыг нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн дараах чиглэлээр хяналт шалгалтыг хийж эхэллээ. Үүнд :
Пиротехникийн хэрэгсэлд хяналт тавих, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр:
Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг, үйлчилдэг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын борлуулалт, тээвэрлэлт, ашиглалтанд хяналт тавих.
Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийсэн тохиолдол бүрт зохих зөвшөөрөлтэй эсэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг цаг тухайд нь шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах.
Пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг, үйлчилдэг аж ахуйн нэгжүүдээс бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэд пиротехникийн хэрэгслийг хадгалсан, худалдсан, ашигласан тохиолдолд хураан авах, хариуцлага тооцох.
Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан пиротехникийн хэрэгслээр ёслолын буудлага хийх үед нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран хяналт тавих, аюулгүй байдлыг хангуулж ажиллах,
Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэлээр:
Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, норм, техникийн норматив, дүрэм заавар, журмын хэрэгжилтийг шалгах
Объектын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтанд дүгнэлт өгөх
Байгууллагын хэмжээнд ажиллагсадыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг болзошгүй нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх дадлага олгох, бэлэн байдлыг хангуулах талаар хийгдсэн ажил
Барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийг удирдах систем төлөвлөгдсөн байдал,
Гал түймрийн улсын хяналтын чиглэлээр:
Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт дүгнэлттэй эсэх
Барилгын өргөтгөл, хийц бүтээц, цахилгаан, дулаан хангамжийн шугам сүлжээг өөрчлөх, засварлах, зөвшөөрөлтэй эсэх
Объектын утаа, дулааны үйлчлэлээр ажиллах гал түймэр илрүүлэх дохиолол, гал унтраах автомат систем, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгдсэн байдал
Объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, зориулалтын дагуу ашиглалт, техникийн боломж, нөхцөл хангагдсан эсэх
Барилга, байгууламжийн гадна болон доторхи гал унтраах зориулалтын усан хангамжийн төлөвлөлт, түүний иж бүрдэл бэлэн байдал
Барилга байгууламжийн гал эсэргүүцэх хана, объектын агааржуулалт ба утаа зайлуулах системийн төлөвлөлт, ажиллагаатай эсэх
Объектын цахилгаан шугам сүлжээний монтаж, цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөлт нь стандартын шаардлагын дагуу хийсэн болон ашиглалтын үеийн галын аюулгүй байдлын шаардлагын дүрмийн дагуу хангасан эсэх
Гал унтраах зориулалтын анхан шатны багаж хэрэгслийг объектын байрлалд стандартын шаардлагад нийцүүлэн байрлуулсан байдал, ашиглалт, хадгалалт, хамгаалалт.
Болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг аврах авралтын схем зураг, зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг объектын үйл ажиллагааны онцлогт тохируулан хийгдсэн эсэх
Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий албан тушаалтаны өгсөн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн дагуу галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллага, объектын хэмжээнд хийгдсэн ажилд үнэлгээг өгч, хэрэгжилт хангалтгүй бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, хариуцлага тооцож ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 13
Олон жил бухишсан эл хэргийг хэн үйлдсэн, тэдний захиалгач чухам хэн байв, ямар шалтгаанаар С.Зоригийг хэрцгийгээр бүрэлгэсэн зэрэг 18 жил оньсого хэвээр үргэлжилсэн хэргийн учиг тайлагдах нь. Харин өдгөө эл хэрэгт холбогдон шүүгдэх шүүгдэгчийн нэрс тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хуваарьт шүүгдэгч нарын нэрсийг” Ц.Амгаланбаатар нарын гурван хүн” хэмээн бичжээ. Тэгвэл 18 жилийн өмнөх жигшүүрт хэрэгт шүүгдэх тэдгээр хүмүүс хэн бэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
-
2016 оны 12 сарын 13
Монголын шилдэг хөлбөмбөгчнийг тодруупах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр Шангри-ла зочид буудалд боллоо. Хоёр дахь удаагаа зохион байгуулаж буй Монголын шилдэг хөлбөмбөгчин тодруулах шалгаруулалтад 23 тамирчны нэрийг дэвшүүлсэн юм.
Эдгээр тоглогчийг Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийнхэн статистик үзүүлэлт, улирлын амжилтаар нь дүгнэж тодруулав.
Ингээд дараах номинациудад шилдгүүдийг шалгарууллаа. Оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч, шилдэг гоолыг шалгаруулахаас гадна бэлгэдэлийн шигшээ багийг тодрууллаа.
“Хүндэт алтан бөмбөг” шагнал - “Хангарьд” клуб
МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал - Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо
Шилдэг эрэгтэй тоглогч - “Хангарьд” клубын довтлогч О.Мижиддорж
Шилдэг шүүгч - МХБХ-ны нэгдүгээр зэрэглэл болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Ч.Жавхлан
Шилдэг эмэгтэй тоглогч - “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга “Арвис” багийн ахлагч А.Алтантуяа
“Ганган гоол”-ын шагнал - “Хоромхон” клубын төвийн хамгаалагч Д.Төрбат
Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч -“Эрчим” клубын болон Монголын шигшээ багийн ахлах дасгалжуугч З.Баттулга
Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч - “Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг болон өсвөрийн багийн дасгалжуулагч Л.Банзрагч
2016 оны бэлгэдлийн 11 тоглогчид:
Хаалгач: Б.Ариунболд
Хамгаалагч: Г.Билгүүн
Хамгаалагч: Б.Гарьдмагнай
Хамгаалагч: Д.Төрбат
Хамгаалагч: О.Оюунбаатар
Хагас хамгаалагч: Ишино Шута /Япон/
Хагас хамгаалагч: М.Мөнх-Эрдэнэ
Хагас хамгаалагч: О.Баяржаргал
Хагас хамгаалагч: Э.Пүрэвдорж
Довтлогч: Н.Наранболд
Довтлогч: О.Мижиддорж нар тус тус сонгогджээ.