зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4714 4715 4716 4717 4718 4719 4720
  • Их наран улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой
    2016 оны 10 сарын 14
    Их наран улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов. Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо.
    Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” виз олгож байна.
    Б.Цэцэг
  • Өдөрт 2-3 хүүхэд Зам тээврийн осолд өртдөг
    2016 оны 10 сарын 14
    Өдөрт 2-3 хүүхэд Зам тээврийн осолд өртдөг
    Энэ оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд амь насаа алдсан. Үүний 40 нь орон нутагт 5 нь нийслэлд. Өдөрт 2-3 хүүхэд зам тээврийн осолд өртдөг талаар Замын Цагдаагийн газраас мэдээлэв.
    Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн осол хэрэг 6636 бүртгэгдэж осол хэргийн улмаас 6868 хүүхэд хохирсон ба үүнээс 268 хүүхдийн амь нас хохирч, 6599 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. Он гарсанаас хойш эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амь нас хохирч, 135 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 17,6 %-иар буурч, гэмтсэн хүүхэд 4,7 %-иар өссөн тоон үзүүлэлттэй байна.
    Б.Цэцэг
  • А.М Горькийн нэрэмжит номын сан 6 жилийн дараа үүдээ нээлээ
    2016 оны 10 сарын 14
    А.М Горькийн нэрэмжит номын сан 6 жилийн дараа үүдээ нээлээ Үйл ажиллагаагаа зогсоогоод байсан А.М Горькийн нэрэмжит номын сан үүдээ нээлээ. Тус номын сан нь анх 1946 онд үүд хаалгаа нээж байсан. Улмаар 2009 оноос үйл ажиллагаагаа зогсооогоод байсан юм. Нийслэлийн Соёл Урлагийн Газрын харъяа байгууллага Д.Нацагдоржийн нэрэмжит Улаабаатар хотын нийтийн төв номын сангийн нэгдүгээр салбар болох тус номын сан байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зургаан жилийн турш сэргээн засварласан номын сангийн үүд хаалгыг ийнхүү нээж байгаа аж. Энэхүү номын сан нь Монгол номын фон, гадаад номын фонд, хүүхдийн номын фонд гэсэн гурван төрөлжсөн хэсэгтэй бөгөөд нийт 50 мянга гаруй номтой болохыг албаны хүн хэлэв.



    Б.Цэцэг
  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд 100 хоногт юу хийсэн бэ
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 100 хоногт хийсэн ажлын талаар НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, М.Тулгат нар оролцлоо.
    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛДЫН
    100 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР НИТХ ДАХЬ
    АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 100 хоног өнгөрлөө. Энэхүү эхний зуун хоногийн хийсэн ажилд НИТХ-д суудалтай намын бүлгүүд болон Засаг дарга өөрөө үнэлэлт дүгнэлт өгч, иргэд шүүн тунгаадаг уламжлал тогтсон билээ.

    Өмнөх Нийслэлийн Засаг дарга томилогдоод 100 хоногт тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж, төв замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлөн өгч, замын түгжрэлийг бууруулах, иргэдийг нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэв. Хууль зөрчсөн газар олголтыг таслан зогсоох, зөрчилтэй барилга байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх ажлыг эхлүүлсэн. ЕБС-ын хүүдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэн, алслагдсан дүүргийн сурагчдыг сургуулийн автобусаар явуулах гэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

    Тэгвэл шинэ Засаг даргын 100 хоног нь бүхэлдээ тайван налгар, шинэ санал санаачлага багатай, хойрго өнгөрлөө. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл эхний 100 хоногт 218 “А” захирамж гаргаж үүнээс ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 65 захирамж гаргаж байсан бол С.Батболд нийт 101 “А” захирамж гаргаснаас ажил сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 24 захирамж гаргасан нь үүний нэг жишээ. Засаг дарга С.Батболдын хийсэн голлох ажлуудыг дараах 7 хэсэгт ангилан дүгнэж болохоор байна.

    1. Нэр хаяг өөрчилсөн 100 хоног

    Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргаж, 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнесийн хөтөлбөрийг Итгэлийн зээл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг “Урлагийн хот Улаанбаатар” болгон өөрчлөв. Нийслэлчүүдэд өнөөдөр өмнөх удирдлагын хийсэн ажлыг үгүйсгэх, нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал байна.

    2. Дарга төв рүү шилжсэн 100 хоног

    Нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн аваад нэн түрүүнд Засаг даргын өрөөг томсгон, том албан тасалгаанд нүүн орж, үнэтэй засвар хийж тохижуулав.
    Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл нэн түрүүнд нийслэлийг нээлттэй, иргэдээ сонсдог болгож, “Улаанбаатар сонсч байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг байгуулж байсан бол шинэ Засаг дарга иргэддээ сурталчилгаа хийдэг “Нийслэлийн мэдээллийн төв”-ийг байгуулав. Иргэдээ сонсдог төр засаг байсан бол өөрсдийгөө сурталчилдаг төр засаг болон хувирлаа.

    3. Халаа сэлгээ эхлүүлсэн 100 хоног

    Нийслэлийн харьяа агентлаг, ОНӨААТҮГ-ын дарга нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч, 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгөв. Одоогийн байдлаар нийслэлд 330 орчим төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөөд байна.

    4. Хаалгаа хаасан 100 хоног

    Нийслэлийн ЗДТГ төсөв, хөрөнгө зарцуулалтын талаарх мэдээллээ Шилэн дансанд оруулах нь багасч, оруулсан зарим шийдвэрүүдээ буцаан авч, хөрөнгө, санхүү болон хууль бус томилгоонуудынхаа захирамжуудыг www.ulaanbaatar.mn сайтад байршуулахгүй болов. Шилэн бус “ширмэн” дансаар олон нийтийн хараа хяналтаас далд хууль зөрчин зарцуулалт хийх боломжийг өөрсдөдөө бүрдүүлж өглөө.
    Мөн Засаг дарга С.Батболд ажлаа хүлээн авснаас хойш 137 ширхэг ”Б” захирамж буюу ажлаас чөлөөлсөн, томилсон захирамж гаргаснаас 42-г нь тус сайтад байршуулсан бөгөөд үлдэх 107 захирамжаар хэдэн хүнийг ажлаас чөлөөлж, хэдэн хүнийг хууль бус албан тушаалын томилгоо хийсэн нь нууц байна. Үүгээр зогсохгүй 2016.10.11-ны өдөр www.ulaanbaatar.mn сайтад байршуулсан байсан 42 захирамжийнхаа 37-г нь буцаан авч 15 хан захирамжийг үлдээсэн байна.

    5. Амлалтаасаа ухарч эхэлсэн 100 хоног

    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа сонгуулиар амалсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөөс 25 зүйл зорилтыг гээв. Тухайлбал, нийслэлийн өрх бүрийг байртай болгох “Нэг өрх нэг орон сууц”, Залуучууд, залуу гэр бүлд зориулан “Бүх талбайг ашиглах” төлөвлөлт-хэрэгжилт бүхий нэг өрөө орон сууцны барилга барих, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл үйлчилгээг сэргээж ажлын байр бий болгоход хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах зэрэг төсөл хөтөлбөр үйл ажиллагааг 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгалгүй амлалтаасаа ухарч, иргэд сонгогчдоо хуурлаа.

    6. Налгар 100 хоног

    Засаг дарга энэ 100 хоногт нийслэлийн иргэдийг ажил орлоготой болгож амьжиргааг нь дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэл, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулж, шинийг санаачилсангүй. Харин цаг хугацаатай уралдан явж байсан зам, гудамжны засвар, бүтээн байгуулалтын ажлуудыг тодорхойгүй хугацаагаар зогсоов.
    Нийслэлийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг удаа дараа мэдэгдэж байсан ч “Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 100 гаруй сая төгрөгөөр зохион байгуулж, “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэлээ.

    7. Хойшоо тэмүүлсэн 100 хоног

    Эрх баригчид НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаараа “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨТҮГ, Эдийн засгийн хөгжлийн газар, Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь албадыг татан буулгаж, Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийг эзэнгүй болголоо.
    Мөн нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, “Монгол наадам цогцолбор” түрээсийн орон сууц, ахмадын орон сууц, цахим газар өмчлөл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

    Ийнхүү төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачлагагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна.


    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь
    Ардчилсан намын бүлэг





    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН 100 ХОНОГТ
    ХИЙСЭН АЖЛЫН ХАРЬЦУУЛАЛТ


    Засаг дарга Э.Бат-Үүл ажлын 100 хоног 2012.08.06-2012.11.14
    /Ардчилсан нам олонхи/
    Засаг дарга С.Батболдын ажлын 100 хоног 2016.07.06-2016.10.14
    /МАН олонхи/
    Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг төв замуудаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явуулахаар шийдвэрлэж, иргэдийг нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлэв. 2012.08.24 1. Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулав. 2016.07.28

    Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулж хотын замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэв. 2012.08.22
    Иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах, барилгын осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж барилга байгууламжийн ажил шинээр эхлүүлэх, өргөтгөхгүй байхаар тогтов. 2016.09.11
    Алслагдсан дүүргийн сурагчдад Сурагчийн автобус явуулдаг болов. 2012.10.28
    ЕБС-ын хүүхүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гэрэл ойлгогч цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэв. 2012.11.02 2. Албан өрөөгөө томруулан НЗДТГазрын 12 ажилтан бүхий Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн өрөөг чөлөөлж, тансаг зэрэглэлийн тохижилт хийв. 2016.08.22

    Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайд үйлчлүүлэгч иргэдийн автомашиныг зогсоох нөхцөл бүрдүүлэв. 2012.08.29
    Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу зарим худалдааны төв, зах зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулав. 2012.09.18
    Гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах замын хөдөлгөөнийг зохицуулах ажилд иргэд олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж туслах ажилтныг ажиллуулав. 2012.09.18 3. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 137 ширхэг ”Б” захирамж буюу ажлаас чөлөөлсөн, томилсон захирамж гаргаснаас 15ыг нь www.ulaanbaatar.mn сайтад байршуулсан Одоогоор 122 захирамжаар хэдэн хүнийг ажлаас чөлөөлж, хэдэн хууль бус албан тушаалын томилгоо хийсэн нь нууц байна. Мөн 2012 оноос хойш ажил, албан тушаалд орсон хүмүүсийг судлах даалгавар өгөв

    Сургуулийн ойролцоо зам талбайд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл нэмж хийв 2012.09.11
    Барилгын ажил шинээр эхлэх, өргөтгөхтэй холбоотой гарч буй зөрчлийг шуурхай, нэн даруй таслан зогсоох, шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ авч ажиллав. 2012.09.27
    Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох тогтоол гаргав. 2012.09.27 4. Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан арга хэмжээ авах захирамж гаргав. 2016.08.30

    Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилга объектыг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, хамтран ажиллахаар болов. 2012.09.27 5. Нийслэлийн шинэ удирдлага үйл ажиллагаагаа сурталчлах “Хэвлэл мэдээллийн төв”-ийг Хангарьд ордонд байгуулав. 2016.09.22

    Хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх, зураг төсөл, техникийн баримт бичгийг батлахгүй байх зэрэг үүрэг даалгавруудыг өгч хэрэгжүүлэн ажиллав. 2012.09.27

    6. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотойгоор цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах ажлын хэсэг байгуулав. 2016.09.23

    Нийслэлийн гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагаас гарч буй хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, үүсмэл хогийн цэгийг бүрэн арилгахаар журам боловсруулж батлав. 2012.10.10
    Улаанбаатар хотын захирагчийн гэр хороолол дахь ажлын албыг байгуулав. 2012.10.10 7. Талбай дээр Камертон, Никитон хамтлагуудын тоглолт бүхий “Улаанбаатарын намар” үдшийн цэнгүүн зохион байгуулж 100 гаран сая төгрөг зарцуулав. (шилэн данс хэрэгжихгүй байгаагаас үүдэн зардлын хэмжээ маргаантай) “Face of beauty international” миссийн тэмцээнийг 20 сая төгрөгөөр ивээн тэтгэв. 2016.09.30

    Улаанбаатар сонсож байна 1200, 1234 нийслэлийн лавлагаа мэдээллийн төв байгуулав. 2012.10.08
    Нийтийн тээврийн автобус болон эцсийн зогсоолуудыг камержуулах арга хэмжээ авав. 2016.10.25
    Албан байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, бага сургуулийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авав. -2016.10.25

















  • Инфографик: Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал
    2016 оны 10 сарын 14
    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал (2016 оны эхний 9 сарын байдлаар)
  • Дархлаажуулалтын 10 хоногт нийт 1729 хүүхэд вакцин хийлгэжээ
    2016 оны 10 сарын 14
    Дархлаажуулалтын 10 хоног дууслаа. Энэ удаагийн дархлаажуулалтын аяныг Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гепатитын В вирусын халдвараас сэргийлье” уриан дор явуулсан.



    Дархлаажуулалтад Зэвсэгт хүчний 274-р анги болон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид хамрагдсан байна. Алба хаагчид элэгний Е вирусын илрүүлэг оношлогоо хийлгэж, вирусын халдваргүй тохиолдолд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн бөгөөд нийт 140 гаруй алба хаагч буюу вакцин хийлгэх шаардлагатай алба хаагчдын 98 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.



    Мөн үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны 102 хүүхдийн 97 хувь нь, сахуу, татрангийн эсрэг хоёрт вакцин хийлгэх насны 1729 хүүхдийн 95.6 хувь нь энэ удаагийн дархлаажуулалтад тус тус хамрагдсан байна.
  • Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд нийлүүлэгдэнэ
    2016 оны 10 сарын 14
    Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд нийлүүлэгдэнэ
    Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын багт Монголын бизнесийн 40 гаруй төлөөлөгч багтаж байгаа аж. Айчлалын үеэр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн Цагаан чулуут” консорциум “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллах бол “Драй милк” компани Японы “Присай” компанийн хуурай сүүний технологийг Монголд нэвтрүүлэх санамж бичигт гарын үзэг зураад байна.
    “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон марктенгийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Тавантолгойгоос олборлож, баяжуулсан коксжих нүүрсийг БНХАУ-ын нутгаар дамжуулан, далайн чанадын зах зээлүүдэд эхний ээлжинд туршилтын журмаар хүргэнэ. Мөн Монгол нүүрсийг гуравдагч зах зээлд урт хугацаанд нийлүүлэх, экспортын тогтвортой хамтын ажиллагааг бий болгох гол зорилготой юм байна.
    Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Сумитомо группын төлөөлөгч ноён Фуживара “Япон улс Монголоос нүүрс импортлох хэрэгцээ, сонирхол бий. Гэхдээ урт хугацааны, тогтвортой экспорт хийхийн тулд Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн нөхцлийг юун түрүүн бодитой болгох ёстой” гэж онцолсон байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ санамж бичиг зурагдсанаар Монголын Тавантолгойн нүүрс Япон, Солонгос гэх мэт далайн чанадын гуравдагч зах зээлд хүрэх боломжууд нээгдэж байна гэж албаныхан тодотгож байна.
    Б.Цэцэг
  • Ариутгал хийж байсан хяналтын долоон цэгийг буулгана
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн тухай, Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Захирамжуудын хүрээнд Улаанбаатар хотыг тойрсон нийт есөн авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын цэгт мэргэжлийн албан хаагчдыг томилон ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа. Энэ хугацаанд малын гоц халдварт шүлхий өвчин тээврийн хэрэгсэл болон мал амьтнаар дамжин нийслэлийн бүсэд тархахаас урьдчилан сэргийлэх цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар ХХААХҮЯ, ЗТХЯ болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын Засаг дарга нартай мэдээлэл солилцож хамтран ажилласан. Мөн Баянзүрх дүүргийн суурьшлийн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан авто тээврийн шалган бүртгэх товчоог суурьшлийн бүсээс нүүлгэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байршуулах шийдвэрийг ЗТХ-ийн сайдтай хамтран гаргасан.

    Цаашид шүлхий өвчний эрсдлээс урьчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтлийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэдэх мал эмнэлгийн хяналтын цэгийн ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулж, ариутгал халваргүйжүүлэлт хийж байгаа бусад долоон хяналтын постыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс зогсоох саналыг Нийслэлийн онцгой комисст оруулж, шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гар аргаар бус механикжсан хэлбэрээр тоноглосон тухайн хоёр хяналтын цэгийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй. Хөл хөдөлгөөн ихтэй учраас цаашид хүн, малын гоц халдварт өвчин бусад зүйлсээс урьдчилан сэргийлж байнгын ажиллагаатай байлгах саналтай байна. Халдварын голомтод байдал намжиж, дахин сэдрээгүй учраас үлдсэн долоон хяналтын цэгийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэдгийг хэллээ. Мөн Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд болон малтай иргэдэд малаа вакцинжуулалтанд идэвхтэй хамруулах шаардлага хүргүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

    Нийслэлийн Мал эмнэлгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа Багахангай, Багануур, Налайх, Баянзүрх дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж, улсын нөөцөөс шүлхийн вакцин хувиарлуулан нэгдүгээр ээлжийн вакциныг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлэн 96,3 хувийн гүйцэтгэлтэй, есдүгээр сарын 9-нөөс давтан вакцинийг 96,5 хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгасан. Энэ хугацаанд авто тээврийн шалган бүртгэх есөн товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 80 928 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 244 920 авто машинд ариутгал халдваргүйжүүлэлт, 159 363 иргэнд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, заавар өгч ажилласан байна.

    2016 оны аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд нэг аймгийн хоёр сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчний хоёр тохиолдол, таван аймгийн 11 суманд цэцэг өвчний 12 тохиолдол, таван аймгийн 15 сумын нутагт мялзан төст өвчний 15 тохиолдол, Архангай аймгийн Өгийнуур суманд хорт салст халуурал, Хөвсгөл аймагт боом, Говь-Алтай аймгийн Бигэр суманд галзуу өвчин тус бүр нэг нэг бүртгэгдсэн байна. Нийт 12 аймгийн 32 сумын нутагт 33 тохиолдлын голомтод хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна. Нийслэлийн алслагдсан дүүргийн хил залгаа оршдог Төв аймгийн Баян суманд энэ оны наймдугаар сарын 24-нд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод 52 хоног, Төв аймгийн Баянжаргалан суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 23 хоног, хязгаарлалтын дэглэм тогтоогоод 25 хоног нийт 48 хоног, наймдугаар сарын 31-ны өдөр гарсан хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод 45 хоног болж, голомтын бүсэд байгаа малын вакцинжуулах ажил 100 хувь хийгдсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн малын гоц халдварт өвчин нэмэгдээгүй байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хотын дарга С.Батболд 100 хоногтоо урлагийн шоу л зохион байууллаа
    2016 оны 10 сарын 14
    Хотын дарга С.Батболд 100 хоногтоо урлагийн шоу л зохион байууллаа
    Орон нутгийн сонгууль болход зургаа хоног үлдээд байна. Үүнтэй зэрэгцээд Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын дүнг АН-ын зүгээс эрчимтэй шүүмжилж олон нийтэд баримттай дэлгэх боллоо. Өнгөрсөн долдугаар сард МАН Засгийн эрхийг авсанаас хойших хийсэн ажлын талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч М.Тулгат, Ц.Одонтунгалаг нар мэдээлэл хийлээ. Тэд хотын дарга асан Э.Бат-Үүл, халаа залгамжлагч С.Батболдын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулсан байна.
    Нийслэлийн Засаг дарга С.Батболд долдугаар сарын 6-нд томилогдсон бөгөөд энэ сарын 17-нд 100 хоног нь болох юм. Тухайлбал Э.Бат-Үүл 100 хоногийн хугацаанд 218 ажилтай холбоотой захирамжийг гаргаж байсан бол С.Батболд 101 захирамжийг гаргасан байна. Гэхдээ Бат-Үүлийн гаргасан захирамжаас 65 нь ажил санаачилсан, ажлын хэсэг байгуулсан захирамж байгаа бол С.Батболдын гаргасан захирамжийн 21 нь ажил зохион байгуулсан захирамж байгаа гэлээ. Энэ үеэр Ц.Баатархүү “Засаг дарга ажлаа аваад нэр хаяг өөрчлөхөөс ажлаа эхлүүлсэн. Есдүгээр сарын 15-нд төв талбайн нэрийг Сүхбаатарын болгож өөрчилсөн. Уг нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх ажлууд зөндөө байна. Мөн өмнөх Засаг даргын хийж байсан ажлын нэрийг өөрчилж байна. Тухайлбал, 152 хороонд бичил бизнесийн төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл Итгэлийн зээл болгож нэрийг нь өөрчилсөн. Мөн Найрсаг Улаанбаатар хот хөтөлбөрийн нэрийг өөрчилж Урлагийн хот Улаанбаатар болгож, урлагийн шоу зохион байгуулсан” гэлээ.
    Б.Цэцэг
  • “Зайсан-Баруун ширээт”-ийн тохижилтыг хүлээн авна
    2016 оны 10 сарын 14
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замын тохижилтын нээлтийг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр хийх гэж байна. Тус тохижилт нь олон улсын стандартын дагуу хийгдсэн явган аяллын анхны зам бөгөөд иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тохижилтын хүрээнд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг байршуулсан. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны хүмүүс оролцоно. Нээлтийн үеэр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тохижилтын ажлыг хүлээлгэн өгнө. Тус газар тохижилтын ажлын ашиглалтыг цаашид хариуцна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • Энэ сарын 19-нд зах, худалдааны төвүүд амарна
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/722 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан залууг баривчиллаа
    2016 оны 10 сарын 14
    Их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан залууг баривчиллаа
    Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах үнэт эдлэлийн тасгуудад хулгай оржээ. Хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан байна. Тус төвийн үнэт эдлэл борлуулдаг дөрвөн лангууны цоожийг эвдэн орж монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн болон мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан аж.
    Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, тус хэрэгт холбогдуулан дүүргийн IV хороонд оршин суудаг, 24 настай залууг саатуулжээ. Тэрбээр бусадтай бүлэглэн эл хэргийг үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг баривчилж, хулгайлсан үнэт эдлэлүүдийг нь эд мөрийн баримт болгон хураажээ.
    Б.Цэцэг
  • Эхо, рентген, сахар үзүүлэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй өгч байна
    2016 оны 10 сарын 14

    ХӨСҮТ- ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

    14724507_931117786992257_2795975878435233636_n

    Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна.

    Өдөрлөгт ирснээр та:

    Эхо
    Рентген
    Сахар үзүүлэх
    Даралт үзүүлэх
    ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм. Уг нээлттэй хаалганы өдөр ХӨСҮТ-д 10-17 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
    14691102_931117356992300_8471164153838036312_n

    14632820_931117396992296_2101586987548006910_n 14632888_931117470325622_911307660932544099_n 14708214_931117606992275_2728796227858429407_n 14717073_931117696992266_1168268336419795189_n 14720386_931117770325592_6519987383014688673_n 14720569_931117370325632_2273173759618693218_n
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
    2016 оны 10 сарын 14
    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
  • Амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай
    2016 оны 10 сарын 14
    онгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд дараалсан барилдаантай.

  • Ерөнхий сайд ”Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцлоо
    2016 оны 10 сарын 14
    Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцож үг хэллээ.
  • Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлажээ
    2016 оны 10 сарын 14
    Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бодвол олон шат дамжлагагүй, харьцангуй хялбараас гадна ажиллагаанд оролцож буй талууд өөрсдөө ажиллагааныхаа журмыг тохирох боломжтой байдаг. Эвлэрүүлэн зуучлагчилж эхэлсэнээр 7000 гаруй хэргийг шийджээ.

  • Эрдэнэтийн тухай улстөргүй яриа
    2016 оны 10 сарын 14
    Эрдэнэт 1978 онд ашиглалтанд орсоноос хойш 2015 оныг хүртэл нийт 4,2 сая.тн зэс агуулсан 14,9 сая.тн баяжмал үйлдвэрлэж борлуулжээ. Борлуулалтын орлого нь балансын бүртгэлээр 10,4 тэрбум ам доллар. Одоогоор үлдэгдэл нөөц нь дахиад 4 сая.тн зэс байна. Өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн. Энэ нь МАК-ийн эзэмшдэг стратегийн орд болох Цагаан суваргын зэсийн 4ш орд гэсэн үг. Эрдэнэтийг ашиглалтын жилээр нь харвал 38 жил ажилласан хөгшин уурхай шиг санагдах боловч нөөцөөр нь авч үзвэл идэр насан дээрээ байна. Би 1979 онд төрсөн гэхээр Эрдэнэт надаас нэг насаар ах. Хүний амьдралаар бол параболынхоо орой дээр би ч, Эрдэнэт ч ирсэн гэсэн үг л дээ. Нас явах тусам хүн өтөлж доройтдог шиг жил ирэх тусам Эрдэнэтийн зардал нэмэгдэж, орлого нь хумигдах болно. Учир нь уурхай гүнзгийрч хөрс хуулалт, тээврийн зардал нэмэгдэхээс гадна, зэсийн агуулга буурч байгаа учраас 1тн зэс үйлдвэрлэх зардал байнга өсөх юм. Энэ бол байгалийн хууль. Ядаж байхад дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт илүүдэлтэй, ойрын ирээдүйд үнэ олигтой өсөхгүй шинжтэй. Хямрал удаан үргэлжилбэл Эрдэнэт санхүүгийн маш хүнд байдалд орно. Одоо ч орчихсон байгаалдаа. Сүүлийн 4 жил харин мэргэжлийн уурхайчин хүн очиж ажилласан тулдаа бүтээмжээ өсгөх замаар зардал хэмнэж, санхүүгийн хүнд байдлыг гоншигнолгүй давж гарсан байх. Дайран дээр давс гэгчээр Жастын Батхүүгийн өрийн асуудлаас болоод Эрдэнэт 109 сая ам долларыг гадаадын банкинд төлөх болсон нь бөөн дуулиан шуугиан. Улс төрчдийн элдэв шахаа, зээлийн барьцааны бай болсоор ийм болсон түүхтэй. Надад тэтгэвэрт гарахаасаа өмнө амжуулах ажил их байгаа. Үр хүүхдээ боловсролтой, ажилтай амьдралтай болгох, чадвал тодорхой хуримтлал үлдээх гэх мэт. Үүнтэй адилхан Эрдэнэт хаагдахад Монголчууд юутай үлдэх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй юм. Уурхайн нөхөн сэргээлтийн зардлын хуримтлалыг одооноос бий болгох, ажилгүй болох уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх, өөр орлох ажлын байр бий болгох, тэр битгий хэл Эрдэнэт хотыг яаж ”сүнс” хот болгохгүй байх вэ гээд түмэн асуудалтай нүүр тулах нь гарцаагүй. Оросууд манайхыг бодвол уул уурхайн салбарт арай илүү оймс элээж, хашир суусан туршлагатай юм болохоороо хувьцаагаа зараад Эрдэнэтийн уурхайг нөхөн сэргээх зардал болон ирээдүйд тулгарах нийгмийн хариуцлагын бэрхшээлээс зугтаачихлаа. Онгойсон нүх ямар Оросын нутагт үлдэх биш. Тэдэнд юуны хамаа байхав. Иймэрхүү залийг манай алтны магнат Мянгаа хүртэл хийдэг л юм. Ордынх нь нөөц дуусаад ирэхээр өөр компанид зарчихаад, хаалт, нөхөн сэргээлтийн зардлаас нь зугтчихдаг. Олон овоотын алтны үндсэн орд иймэрхүү жишгээр зарагдаад одоо худалдаж авсан Батхүү нь дампуурчихсан сууж байгаа биздээ. Эрдэнэтийн 49%-ийг авсан Монголын зэс компани иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг тооцоолж авсан гэж найдъя. Оросуудаас хэдээр, ямар үнээр авсан гэдэг нь надад үнэндээ сонин биш. Харин Эрдэнэтээс хүртэх Монголчуудын татварын орлогыг хэрхэн бууруулахгүй байх вэ? Монголын иргэд, туслан гүйцэтгэгч компаниудыг хэр удаан хугацаанд ажлын байртай байлгаж чадах вэ? Зах зээлийн эрсдэлтэй алхамуудыг хэрхэн удирдаж чадах бол гэдэг нь надад сонин байна Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй Оюу толгой ордын мажорити буюу 66%-ийг өмчлөгч Айвонхоу Майнз ихэнх хувьцаагаа Рио Тинто-д зарж, хяналт бүхэлдээ Рио Тинто-д очиж байхад бид юу ч дуугараагүй. Одоо Рио Тинто төслийг удирдаж байгаа менежерийн ажлын хөлс гээд жилд гарсан үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээс 6%-иар шимтгэл аваад сууж байгаа. Ашигтай ажиллах эсэх энд огт падгүй. Алдагдалтай, их зардалтай ажиллуулах тусам харин Рио Тинто-д орох орлого нь нэмэгдэнэ. Энэ орлого нь Оюу-Толгой ордоос Монголд төлж буй нөөц ашиглалтын төлбөртэй бараг дүйх байх. Хөрөнгө оруулалтын гэрээнд нь ингээд заачихсан. Бид энэ тухай бүлх залгисан юм шиг л таг дуугүй байгаа. Бид бас Эрдэнэс Тавантолгойг Хятадууд 100% хяналтандаа оруулж, 200 ам долларын үнэ хүрч буй нүүрсийг нь 27 ам доллароор хэдэн саяар нь гаргаж байхад бид таг дуугүй л сууж байгаа. Эрдэнэс Тавантолгойн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн балансыг харвал Тавантолгойн ордын сор болсон нүүрсийг 5 жил хямд зарчихаад 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 737 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурлаа зарлахдаа тулчихсан байж байдаг. Энэ тухай хэн ч юу ч ярихгүй л байна. Эрдэнэтийн хувьд Монгол зэс гэдэг тэр компани хувьцааных нь минорити буюу 49%-ийг Оросуудаас худалдаж аваад Монголынх болгочихож. Зэсийн үнэ өсөхгүй, 49%-ийг худалдаж авсан өртөгөө нөхөж чадахгүй дампуурвал Монголын зэс компанийн л хохь болно. Эрсдлийг тэд үүрнэ. Харин эсрэгээрээ Монголын засгийн газар 100% мэдэлдээ аваад элдэв шахаа хийж, Эрдэнэс Тавантолгойн жишгээр дампууруулбал эрсдэл нь харин бидэнд шууд хамааралтай болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 49%-ийг хуулийн дагуу авсан эсэх нь харин зайлшгүй шалгах ёстой асуудал шүү...

    #Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжийг судлах Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны судалгааны багийн гишүүнээр ажиллаж байсан судлаачийн хувьд өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцлаа. Энд дурьдагдсан тоо баримт нь Metals Mongolia, Discover Mongolia зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын чуулганаас олж авсан мэдээллүүд болно. Цаашид Эрдэнэтийн өртөг зардал, санхүүгийн мэдээлэл, уурхайн төлөвлөлтийн илүү нарийн мэдээлэл олж авч чадвал тооцоо судалгаан дээр тулгуурлан илүү сонирхолтой мэдээлэл хүргэнээ...

    #Үргэлжлэл бий...

    Эрдэс баялгийн эдийн засагч
    Л.Наранбаатар
    2016-10-13
  • Япон улсыг зорих Монголын иргэдэд 3 жилийн хугацаатай, олон удаагийн виз олгоно
    2016 оны 10 сарын 14
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов.
  • Захиргааны ерөнхий хуулийн талаар сургалт зохион байгуулав
    2016 оны 10 сарын 14
    УИХ-ын Тамгын газар Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих” төслийнхөнтэй хамтран “Захиргааны ерөнхий хуулийн тухай нарийвчилсан сургалт”-ыг өнөөдөр /2016.10.14/ Төрийн ордонд зохион байгууллаа.

    Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Захиргааны шийдвэрт тавигдах шаардлага, захиргааны шийдвэр боловсруулахад анхаарах зүйл”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хууль дахь шинэлэг зохицуулалт” сэдвээр танилцуулга хийж, сургалтад оролцогчидтой санал бодлоо хуваалцав.

    Сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, Хууль, эрх зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт, хүний нөөцийн албаны ажилтнууд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4714 4715 4716 4717 4718 4719 4720
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    6 цаг 10 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    11 цаг 23 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    11 цаг 50 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    11 цаг 52 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    12 цаг 36 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    13 цаг 58 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    14 цаг 10 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 32 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    16 цаг 17 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    17 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    17 цаг 15 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    17 цаг 19 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    17 цаг 21 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    17 цаг 40 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    17 цаг 52 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    18 цаг 5 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    18 цаг 53 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    19 цаг 16 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    19 цаг 31 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    20 цаг 2 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК