УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн хүрээнд болоод улс даяар яригдаж байгаа асуудал яах аргагүй Эрдэнэ үйлдвэрийн хувь эзэмшил. Ардчилсан намынхны ялагдлын нэгээхэн хэсэгт тооцогддог энэ асуудлыг эрх баригчид ойрын хугацаанд цуцлахаар яарч буй. Уг нь энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулж өнөөдөр хэлэлцэхээр товлосон. Гэвч одоогоор Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдах эсэх нь тодорхойгүй байна.