зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4742 4743 4744 4745 4746 4747 4748
  • ШУТИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2016 оны 11 сарын 10
    Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

    Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр гардуулан өгч үг хэллээ.

    Тэрбээр хэлсэн үгэндээ:

    “Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд аа!

    Хүндэт зочид, төлөөлөгчид; хатагтай, ноёд оо!

    Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 136 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байна.

    Монгол Улсын орчин үеийн аж үйлдвэрийн салбарын хөгжил, их бүтээн байгуулалт өрнөж асан цаг үе Аж үйлдвэрийн комбинат, Дулааны цахилгаан станц, Дархан-Эрдэнэтийн үйлдвэрийн цогцолборууд, Шарын гол, Багануур, Таван толгойн уулын үйлдвэрүүд, Үндэсний радио телевиз болон бусад хөнгөн, хүнд үйлдвэрүүд баригдаж эхэлсэн 1950-аад оны сүүл 1960-аад оны эхээр Монгол Улсын Их Сургууль дэргэдээ Инженерийн салбар нээж олон зуун инженер техникийн ажилтан, ажилчдыг сурган бэлтгэж эхэлсэн.

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь хөгжлийнхөө үе шат, үүрэг зорилдоо нийцүүлэн Политехникийн Дээд Сургууль, Техникийн Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болж нэр, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа тухай бүрт өөрчлөн шинэчилж ирсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн сургалт, судалгаа явуулж, төгсгөсөн мэргэжилтнээ мөн тийм түвшинд хүргэх зорилт тавин амжилттай ажиллаж байгаад төр засаг, түмэн олон талархаж байдаг юм.

    Монгол Улстаа төдийгүй олон улсад нэр хүндтэй тус их сургууль өнөөдөр манай улсын шинжлэх ухаан, технологийн эрдэм мэдлэг, оюуны чадамжийн хөгжлийн гол тулгуур болж, өнгөрсөн 55 жилийн хугацаанд эх орондоо 140 гаруй мэргэжлээр 70 мянган дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэн гаргаж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан баялаг түүхтэй, бахархам амжилттай, түүхэн гавьяатай их сургууль болсон байна.

    Сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлд өрнүүлсэн олон ажлуудыг Та бүхэн амжилттай хэрэгжүүллээ. Сургалтын кредит систем, их сургуулийн удирдлагын мэдээллийн систем зэргийг анх удаа их сургуулийнхаа үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн төдийгүй бусад их, дээд сургуулиудад хэрэгтэй олон сайн туршлагыг хуримтлуулж чаджээ.

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн төгсөгчид болон ажилчид, оюутнуудаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн дээд шагналтан; төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд хэдэн зуугаараа төрөн гарсан бөгөөд эх орныхоо уул уурхай, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, үйлдвэр, барилга зэрэг инженер хүний уураг тархи, уран гар шаардсан салбар бүхэнд ажиллаж, хөтөлж, удирдаж явааг тэмдэглэхэд таатай байна.

    Та бүхний энэхүү их гавьяат үйл хэргийг Монголын төр өндрөөр үнэллээ. Энэ одон Та бүхний хийж бүтээсэн их ажлын үнэлгээ, цаашид улам ихийг бүтээх амжилтын уриа болно гэдэгт итгэж байна.

    Та бүхэнд дахин халуун баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.
  • Агаарын бохирдлын шалтгаан нь гэр хорооллын айлууд гэв
    2016 оны 11 сарын 10
    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөрийн үдээс хойш хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
    Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

    Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын яамдын үндсэн чиглэлд тусгасан зорилтын талаарх танилцуулгыг сонслоо. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн, орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилтын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд оруулсан байна. Мөн Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах, улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээг 600.0 мянган га-гаар өргөжүүлэх, цасны усыг хуримтлуулах хөв цөөрмийг гурваас доошгүй газарт байгуулан, 100-аас доошгүй булаг шандын эхийг хашиж хамгаалахаар тусгажээ. Түүнчлэн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, ойн экосистемийг хамгаалах, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зэрэг зургаан зорилт, 11 арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн нийт 117.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна.
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбарын хэмжээнд нийт 11 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 114.8 тэрбум төгрөг тусгажээ. Үүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 23.9 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 30.6 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний нэг зорилт арга хэмжээнд 340 сая, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт арга хэмжээнд 40.0 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний нэг зорилт арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг тусгасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жилд 18.0 мянга орчим ажлын байр нэмэгдэж, ДНБ-ий 35 орчим хувийг хангахаар тооцоолжээ.
    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан малыг эрүүлжүүлэх чиглэлээр яамны зүгээс ямар бодлого барьж байгаа талаар тодруулсан юм. Салбарын яамнаас Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Энэ хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг улс хариуцах зохицуулалтыг тусгасан. Мөн ОХУ-тай малын эрүүл ахуйн чиглэлээр нягт хамтран ажиллахаар яриа, хэлцэл хийгдэж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны талаар үндсэн чиглэлд тусгагдаагүй байгааг сануулаад, хоёрдугаарт 1.0 сая гаруй иргэнтэй нийслэл хотынхоо орчин, хөрс, усны бохирдлын асуудлыг орхигдуулахгүй байхад анхаарах ёстой талаар санал хэллээ. Уг асуудлуудтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн хариултдаа, агаарын бохирдлын асуудал тун хүнд, төсөвт тусгагдсан таван тэрбум төгрөгийн санхүүжилт хүрэлцэхгүй. Салбарын эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд дөрвөн төрлийн татвараар 2017 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрнө. Хуулийн хүрээнд зөвхөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулагдах ёстой дээрх хөрөнгөнөөс ердөө таван тэрбум төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулах төслийг Сангийн яам боловсруулсан. Гэхдээ төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэх магадлалтай хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яам үзэж байгаа учир төсөвт төлөвлөснөөс давж төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах зохицуулалтыг хийх бололцоотой хэмээн үзэж байна гэв. Нийслэлийн агаарын бохирдлын шалтгаан нь гэр хорооллын 300.0 мянган өрх, 32000 орчим нам даралтын зуух ажиллуулан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна. Мөн гурван цахилгаан станц, 675.0 мянга гаруй тээврийн хэрэгслийн утаа агаарыг бохирдуулж байна. Тиймээс олон жил эдэлсэн хуучин тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалтыг эргэн харах, татварыг нэмэгдүүлэн, бодлогоо шинэчлэх шаардлагатай. Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын халаалтаа цахилгаанаар шийдсэн 40 мянгаас доошгүй өрхөд халаалтын улиралд шөнийн цахилгааны урамшууллыг олгоход 5 тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн хэрэглэж буй нам даралтын зуухуудыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр солих ажлыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн салбарын яамнаас төлөвлөөд байгаа аж.
    Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, монгол чацарганыг экспортлох боломж, олон улсын зах зээл дэх эрэлтийн талаарх судалгаа болон салбарын яамнаас энэ чиглэлийн аж ахуйг өргөжүүлэх талаар ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодрууллаа. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, тэр дундаа чацарганы тариалалтыг нэмэгдүүлэн, экспортыг дэмжин, энэ хүрээнд ядуурал, ажилгүйдлийг бууруулан, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж байгаа талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүний саналыг дэмжиж буйгаа П.Сэргэлэн сайд хэлэв.
    ”Монгол чацарганы чанар олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгддэг бөгөөд эрэлт хэрэгцээ их байдаг. Саяхан Тайваний дэд сайдтай уулзахад Монгол Улсаас их хэмжээний чацаргана худалдан авах санал тавьсан. Тэдний худалдан авах хэмжээ манай улсын чацарганы нийт ургацаас давсан. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх “Чацаргана” хөтөлбөрийг манай яамнаас боловсруулсан, энэ хүрээнд ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, хөтөлбөрүүддээ ч чацаргана тариалалтыг онцгойлон дэмжихээр төлөвлөөд байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн чацарганыг Франц Улсын холбогдох байгууллагуудаар дамжуулан газарзүйн баримжаатай бүтээгдэхүүнээр бүртгүүлээд, Европ руу экспортлохоор эхний шатны ажлууд явагдаж байна. Зарим аж ахуйн нэгж чацарганы тосыг Япон Улс, АНУ-д бага хэмжээгээр экспортолж байгаа, мөн экспортыг нэмэгдүүлэх яриа хэлцэл хийгдэж байгаа. Тиймээс салбарын яам үүн дээр бодлогын дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоо бий. Ирэх онд чацарганы тариалалт, эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр олон улсын томоохон хурлыг Монгол Улсад зохион явуулах хүсэлт ирсэн” хэмээн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
    Хуралдаанд оролцсон гишүүд малыг эрүүлжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, Туул голын бохирдлыг бууруулах болон бэлчээрийн асуудлаар салбар яамдын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа асуудлыг хөндөж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Сангийн сайдад валютын өсөлтийг буулгах үүрэг ногдлоо
    2016 оны 11 сарын 10
    Засгийн газраас Сангийн сайдад



    -Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох



    -Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах



    -Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах гэсэн гурван чиглэлийг өгсөн.
  • Оффшор данстай байхыг хориглох шаардлагатай гэв
    2016 оны 11 сарын 10
    УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны Монгол Улсын төсвийн хуулийг баталсан. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төсөлд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд анхаарах талаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт тавьж,үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.



    Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Дээрх хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.



    “Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.



    Тиймээс Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.



    Хуулийн төслийг боловсруулахдаа хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгалаа. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгасан болно.



    Түүнчлэн нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан хэмээлээ.



    Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авч бай
  • Төрсөн охиноо удаа дараа хүчирхийлсэн этгээдэд 9 жилийн ял оноов
    2016 оны 11 сарын 10
    Онц ноцтой гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Яллагдагч Х-нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

    Тус хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 9 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
  • МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ
    2016 оны 11 сарын 10
    Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал 2016 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдөр болох тул тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ. Нэр дэвшигч нь 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны дотор МЧБХ-ны цахим шуудангаар юм уу биечлэн ирж бүртгүүлнэ.

    ЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь :
    Нийгэмд тодорхой нэр хүндтэй
    Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
    Гадаад хэлний мэдлэгтэй
    Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
    Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
    Монгол улсын иргэн байна.
    /Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Нэр дэвшигчийн бүртгэлийн хуудас олгоно./

    ХУРАЛД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД

    МЧБХ-ны өргөтгөсөн хурал 2016 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдөр болно. Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно.

    Хуралд аймаг тус бүрээс 1 төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс 1 хүн төлөөлөгчөөр оролцоно. /Жич: Сүүлийн 3 жилд УАШТ-нд оролцсон, албан ёсны гэрчилгээ, зөвшөөрөлтэй байх/.

    Мандатыг арван нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд МЧБХ-нд бүртгэж олгоно (1 хувь гэрэл зурагтай ирнэ). Хурал болох байрыг жич зарлана. Хуралд иргэний үнэмлэхтэй ирнэ.
  • Манай улсад БНЭУ-ын шадар сайд айлчилна
    2016 оны 11 сарын 10
    Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын дотоод хэргийн сайд манай улсад айлчилна
    Товчхон

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй уулзсан байна. Уулзалтаар харилцаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд Ражнат Сингхийг 2017 онд Монгол Улсад айлчлахыг Шадар сайд урилаа.

    Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн улсуудын сайд нарын Бага хурал энэ сарын эхээр БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон билээ. Хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй уулзсан байна.

    Уулзалтаар харилцаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд Ражнат Сингхийг 2017 онд Монгол Улсад айлчлахыг Шадар сайд урилаа.

    Сайд Ражнат Сингх Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Азийн улсуудын сайд нарын хоёрдугаар Бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талаар дэмжиж, туслана гэдгээ илэрхийлсэн байна.
  • МАН-ын бүлэг энэ сарын 20-нд хуралдна
    2016 оны 11 сарын 10
    МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болох тов гарчээ. Тус хурлаар орон нутгийн сонгуулийн үр дүн болон Ерөнхий нарийн бичгийг даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

    УИХ-ын сонгуулийн дараа намын Бага хурлыг товлоод байсан ч орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах саналыг гишүүдээс гаргасан тул ийнхүү хойшлуулаад байсан юм.
  • Шинжлэх ухаан технологийн санд 10.5 тэрбум төгрөг төсөвлөжээ
    2016 оны 11 сарын 10


    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдөрийн хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Салбарын сайд нарын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Н.Учрал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд боловсролын чанар, хүртээмжийн ирэх жилийн нөхцөл байдал, боловролын зээлийн санд хамрагдах оюутны тоо, цар хүрээ, шинжлэх ухааны салбарт үзүүлэх бодитой дэмжлэг, Монгол Улс дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээний түвшинд хэдийд хүрэх талаар болон амьжиргааны түвшин тогтоох судлагааг хэр бодитой явуулах гэж байгаа талаар илүүтэй тодруулж байв.

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь боловсролын зээлийн санд 2017 оны төсвийн төсөлд 100 тэрбум төгрөг туссан байгаа. Энэ нь нийт оюутны 50 хувьд хүрэлцээтэй. Үлдсэн 50 хувь нь сургалтын төлбөрөө төлөх боломжтой гэсэн судлагаа байгаа. Оюутны сургалтын зээл хүссэн суралцагчдад Боловсролын зээлийн сангаас төлбөрийг нь тухайн их дээд сургуулийн дансанд шууд шилжүүлнэ. Харин шинжлэх ухаан технологийн санд 10.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнийг эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвигчдад зохих дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Мөн 45 нас хүртлэх эрдэм шинжилгээний ажилтан БНХАУ-ын зардлаар тухайн салбарын эрдэм шинжилгээний төвд ажиллуулах зэргээр энэ салбарт бид тодорхой зорилт тавин ажиллаж байгаа гэж хариулаа. Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2020 он гэхэд бид дэлхийн түвшинд хүрсэн эмчилгээ үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх зорилтыг тавьж ажиллаж байгаа. БСШУСЯ-тай хамтран гадаадын их дээд сургуульд эмч мэргэжилтэн, боловсон хүчнээ түлхүү бэлтгэх талаар ажиллаж байна гэж байсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ирэх жил Монгол Улсын хэмжээнд амьжиргааны түвшин тогтоох судлагааг хийнэ. Эхний ээлжинд Үндэсний статистикийн газартай хамтран амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг гаргахаар ажиллаж байна хэмээн хариулж байлаа.

    Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов.
  • Сэрэмжлүүлэг: Хугацаа нь дууссан гоймон борлуулсан хэвээр байна гэв
    2016 оны 11 сарын 10
    Хугацаа нь дууссан “Биг ланч” бэлэн гоймон дээр хуурамч хугацаа бичиж худалдаалжээ.


    Тодруулбал, ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Биг ланч” нэртэй, аягатай бэлэн гоймонгийн хадгалах хугацааг будаг шингэлэгч бодисоор хусаж арилгаад, дээр нь өөр стикер нааж, савны ёроол хэсэгт хуурамч он сар тавьж худалдан борлуулж байсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна.



    Тухайн зөрчилтэй холбогдуулан зөрчил гаргасан ААН-д 5 сая 760 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон аж. Мөн Аж Үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан татан авалтын журмын дагуу 584 ширхэг гоймонг зах зээлээс татаж, нийт агуулахад байсан 2,292 ширхэг гоймонг хурааж, улсын байцаагчийн актаар устгах комисст шилжүүлэн өгчээ.
  • ”Биднийг бие биенээ хулгайчаараа дуудалцан суух зуур бусад орнууд хөгжлөөрөө тасарчихлаа”
    2016 оны 11 сарын 10
    Л.Наранбаатар
  • СХД-ийн есдүгээр хорооноос Сүхбаатар аймгийн 30 санал илэрчээ
    2016 оны 11 сарын 10
    УИХ-ын үдээс өмнөх чуулган эхлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн дүнг УИХ-аар хэлэлцэх саналыг хэлэв. Тэрбээр хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө сонгуулийн дүнтэй холбоотой дахин нэг баримт дэлгэв. Тодруулбал, Орон нутгийн сонгуулийн дараа СХД-ийн IX хорооноос Сүхбаатар аймгийн түвшин ширээ сумын 30 саналын хуудалс илэрчээ.
  • Тээврийн хэрэгслийн татвараа энэ сарын 20-ны дотор төлөхийг санууллаа
    2016 оны 11 сарын 10
    Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.

    Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ.

    Д/д Байршил Цагийн хуваарь
    1 БГД, БЗД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
    2 БГД оношилгооны төв Хөсөг трейд ХХК-ийн байранд Өдөр бүр : 08.30 – 20.30
    3 СХД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
    4 БЗД-ийн оношилгооны төв Өдөр бүр : 08.30 – 20.30
    5 АХЦТөв Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
    6 АТҮТ Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
    7 АТҮТ /таван ган/ Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
    8 ТҮНТ Дүнжингарав Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
    9 ТҮНТ Мишээл төв Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
    10 ТҮНТ Драгон төв Даваа-Баасан : 08.30-17.30
    Бямба, ням : Амарна
  • 2017 онд эдийн засаг нэмэгдэх төлөвтэй байна гэв
    2016 оны 11 сарын 10
    Монголбанкнаас инфляцийн төлөв байдлын тайланг олон нийтэд мэдээлээд буй. Уг тайлангаар Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-4 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Харин инфляцийг 2017 онд 3-5 хувь байхаар төсөөлсөн байна. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх төсөөллөөс бууруулахад уул уурхайн салбарын сэргэлт удаан, сул, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээгдэж байснаас буурч болзошгүй байгаа нь нөлөөлжээ. Мөн хувийн хэрэглээ эрчтэй агшсан болон бодлогын хүү өссөн нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нөлөөлсөн байна. Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд дурьджээ.

    Харин инфляцийн хувьд ирэх онд хүнсний болон хүнсний бус инфляци 2017 оны сүүлийн хагас хүртэл үргэлжлэн буурах хандлагатай байна. Тухайлбал, хүнсний инфляци буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт голлон нөлөөллөө. Харин хүнсний бус инфляцийн тухайд 2017 онд нийт эрэлт буурах төлөвтэй холбоотойгоор нам түвшинд хадгалагдана гэж Монголбанк үзэж байна. Ингэснээр инфляци 2017 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлд тусгагдсанаас бага түвшинд байх хүлээлттэй байна гэж Монголбанкнаас мэдээлэв.
  • Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэв
    2016 оны 11 сарын 10
    Өнөөдөр өглөөний 11:00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Хилийн цэргээс баруун тийш 50 метрийн зайд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota “Mark II” маркийн автомашин шатжээ.

    Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын албаны шуурхайн удирдлагын төвд 11:08 цагийн үед ирсэн бөгөөд гал унтраах анги очиход замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хор цацан галыг унтраасан байжээ. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.

  • Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг ням гарагт хүндэтгэнэ
    2016 оны 11 сарын 10
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд хүргэх зорилгоор 3 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна.

    Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурчээ.

    Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.

    2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
  • Халдлагад өртсөн Монгол эмэгтэй эх орондоо иржээ
    2016 оны 11 сарын 10
    Малайзад халдлагад өртсөн Монгол эмэгтэй эх орондоо ирсэн талаар ГХЯ-наас мэдээллээ.

    Хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны өдөр гарсан байдаг. Тодруулбал, Малайзын Холбооны Улсад Монгол улсын иргэн Н.Номин-Эрдэнийг машинд сууж байхад нь буудсан. Гэмт этгээдүүд Малайзын иргэн, бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан Монгол эмэгтэй суманд нь өртсөн тухай тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

    Улмаар, түүний биед байгаа хоёр ширхэг сумыг хагалгаа хийж авсан хэдий ч Н.Номин-Эрдэнийн биеийн байдал тааруу Малайзын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байжээ. Түүнтэй хамт машинд байсан гэх тус улсын бизнесмен “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа, Түүний талаар мэдэхгүй” хэмээн мэдүүлсэн аж.

  • 20 метрийн гүнээс нэг иргэний амийг аврав
    2016 оны 11 сарын 10
    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр орой 19:55 цагт /20:01 цагт/ ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

    Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
  • ТӨХК 10.8 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллажээ
    2016 оны 11 сарын 10
    2017 оны төсвийн тухай хуульд ирэх онд орлого нэмэгдүүлэх чиглэлд хийгдэх хэд хэдэн ажлууд тусгагдсан байсан. Үүн дотор “Монгол шуудан” ТӨХК-ийг 20, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал тусгагдсан.

    Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар ТӨХК-ийг 2016-2017 онд хувьчлах Их хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэхтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Дээрх асуудлыг Т.Аюурсайхан гишүүн эсэргүүцэж буй юм. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.

    УИХ-ын Т.Аюурсайхан: ТӨХК-ийг хувьчлахдаа ШӨХТГ-аас санал авсан байх ёстой

    “Өнгөрсөн 4 жилд их хурлын даргыг сонгохоос эхлээд хууль тогтоомж маш шүүмжлэлтэй хандаж ирсэн. Энэ алдааг засах гэж байдгаараа ажиллаж байна. Үүнээс болж ард иргэдийн итгэлийг алдуулсан. УИХ-аас гарч байгаа тогтоолын төслийг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Төрийн өмчийн эд хөрөнгө хуульчлагдах төсөл авахдаа ШӨХТГ-аас санал авсан байх ёстой. Төр хэдэн хувийг нь өмчлөх үү гэх мэт энэ тогтоолын төслийг батлавал үндсэн хуульд заасан 2 заалтыг зөрчиж байна. Эргэж Үндсэн хуульд нийцүүлэх санал гаргаж байна”

    УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Шуудангийн салбарт анхаарал хандуулж ажиллахгүй бол болохгүй

    “ Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад ТӨХКд шалгалт хийсэн. Шалгалтаар 187 ТӨХК 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 5000 орон тоо нэмэгдсэн. Аж ахуй нэгжийн захирлууд нэмэгдсэн. Хувьчлахгүй энэ байдлаар явбал 94 сая төгрөгийн ашигтай байж болно. Харилцаа холбоо өнөөдөр хэчнээн ирээдүйтэй чухал болохыг тооцож ирээдүйгээ харах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дээр 205 тэрбум имэйл бие рүүгээ явж байна. Тиймээс Шуудангийн салбарт анхаарал хандуулж ажиллахгүй бол болохгүй. Зөвхөн өнөөдөр ч анх удаагаа ТӨХК-ийг хувьчилах гээд байгаа юм биш. 34 хувь нь саяхан хэлэлцсэн асуудал. Бид энэ тал дээр бодлогод тууштай байх ёстой гэж үзэж байна. Ирэх 4 жилд ТӨХК-д анхаарал хандуулах хэрэгтэй Хувийн хэвшил рүү Төр хамраа цухуйлгаад хэрэггүй. Энд бид зарчимтай байх ёстой. Ирээдүйд орж ирж байгаа хөрөнгийг сайн харах хэрэгтэй Засгийн газар ажлаа сайн зохион байгуулах хэрэгтэй багаа юм”

    УИХ-ын гишүүн Занданшатар: Эрдэнэт Булганы сүлжээг хувьчлах асуудал нь Засгийн газраар оруулж ирсэн юм уу

    “Монгол шуудан бол ОУ-ын жишиг хувьчлагдах нь зүйтэй. Харин Эрдэнэт булганы сүлжээ, Эрдэнэтийн үйлдвэрийн асуудал. Эрдэнэт булганы сүлжээ 120 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй стратегийн бодлоготой асуудал. Эрдэнэт булганы сүлжээ хамгийн ашигтай салбар юм. Хувьчлах асуудал нь Засгийн газраас оруулж ирсэн юм уу”

    УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: ТӨХК-ийг хувьчлан үндсэн гурван жил байна

    “ Энэ асуудлыг хэлэлцэхдээ төрийн өмөчийн Ням-Осортой хэлэлцээд 3 асудлыг авч үзсэн. 2016-2020 онд төрийн өмчийг хувьчлах үндсэн 3 жил байна. Үргэсэн хөрөнгө оруулагч нарыг эргээд татах , Монголыг сонирхох нэг хэсэг болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа. Өмч хувьчлалаар төрийн банкаар 75 тэрбум төгрөгөөр хувьчилна гээд байдаг үнэндээ 300 тэрбум төгрөгөөр хувьчилна. Энэ дүнгээр хувьчилна гэсэн үг биш”

    УИХ-ын гишүүн Оюунчимэг: ТӨХК 10.8 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

    Оюунчимэг “ Төрийн өмчит үйлдвэрийн газрын алдагдлын асуудлууд олны анхаарлыг татаж байгаа. ТӨХК 10.8 их наядын алдагдалтай ажиллаж байна. Хэмнэлт гэж ярьж байгаа тохиолдолд үр ашиг авчрах уу. Хувьчлах орон тоог эрхзүйгээр цуг зохицуулах асуудал орж ирэх үү”

    УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн 4 жилд ТӨХК-ийн захирлууд төрд ашигтай орлого өгөөгүй

    “Нямдоржийн саналаар ажлын хэсэг гаргасан. Төсвийн байнгын хорооноос хэд хэдэн дүгнэлт гаргасан. Ням-Осортой уулзсан. Даргаар очиж байгаа хүмүүс ТӨХК-иас чиглэл өгч байгаа. Шинээр очсон Төрийн өмчит компаний захирал ажлаа сайжруулж чадахгүй бол дараагийн алхам руу орох хэрэгтэй гэдгийг сайтар ярилцсан. Өнгөрсөн 4 жилд ТӨХК-ийн захирлууд төрд ашигтай орлого өгөөгүй, банкуудаас их хэмжээний зээл авсан байсан. ТУЗ-д мэргэжлийн асуудал эрхэлсэн яам, байгууллага орж ирэх нь зүйтэй гэж үзсэн. ТӨХК-ийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэсэн үйл ажиллагааг чиглүүлэх арга хэмжээг авсан. гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
  • Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинээр тогтоох шаардлагатай гэв
    2016 оны 11 сарын 10
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, нийслэлийн өвлийн цахилгаан болон дулаан хангамжийн нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын танилцуулснаар 2016 оны зуны засварын батлагдсан графикаар 15 магистраль шугамыг 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ны хооронд 12 хэсэгт хуваан, хуваарийн дагуу 12 зогсолт хийгдэж дууссан. Их засвар, шинэчлэлт, урсгал засварын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2663 хэрэглэгчтэй ДЭХ худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрийн 9200 гаруй барилга, обьектын халаалтыг залгаж, жигдрүүлжээ. Энэ оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 93.63 Гкал/ц-ийн ачаалалтай 147 хэрэглэгчийн барилга обьектыг шинээр холбож, ДЭХ-ээр хангасан байна. Мөн компанийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгалаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангагдсан, дулаан хангамжийн ажил хэвийн явагдаж байгааг сонслоо. Нэг үеэ бодвол нийслэлийн дулаан хангамжид ахиц гарсан. Энэ нь Амгалан дулааны станц ашиглалтад орсон, дулааны станцуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн, улс, нийслэлийн төсөв хөрөнгөөр дулааны шугамын шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийсэн, барилгын компаниуд дулааны норм стандартыг хангаж ажиллаж байгаа зэрэг асуудлуудтай холбоотой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр дулаан хангамж хэвийн байгаа ч нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин, тэлж байгаа учраас миний хувьд дулааны 5-р цахилгаан станцыг барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ. Мөн тулгамдсан асуудал юу байгааг асуусан юм.

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир “Зайсан орчмын хэрэглэгчдийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг хотын даргад хэллээ. Бурхан багшийн хөшөөний орчимд 1990-ээд онд ашиглалтад орсон ганц ЦТП-тэй. Тэндээс бүгд дулаанаа авдаг. Хүрэлцдэггүй хүндрэл байгаа. Үүнийг заавал шийдэх шаардлага байна” гэлээ. Үүнээс гадна Баянхошуу дэд төвийг төвлөрсөн хангамжид холбох уу, тусгай төв байгуулах уу гэсэн асуудлыг ярилцаад төвлөрсөн хангамжид холбох нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.

    Нийслэлийн Засаг дарга үүний дараа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дээр ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус комданийн хувьд нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 2016 оны 10 дугаар сарын байдлаар 345 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Цаашид нийслэлийн усан хангамжийг сайжруулах төслөөр гүйцэтгэсэн Булаг дэд станцруу нэвтрэхэд Туул голын дээгүүр гүүр барих, Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах цахилгаан хангамжийн асуудлыг нийслэлийн төсөвт сууглгах шаардлагатай байгааг хотын даргад дуулгалаа.

    Хотын дарга “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулж байгаа шугамуудын насжилт их. Гэр хороололд хүчдэлийн уналт их байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхантай ярилцлаа” гэлээ. Мөн Улаанбаатар хотод жилд 30 мянга орчим хүн шилжиж ирдэг. Нэг өрх дунджаар 3-5 хүнтэй гэж үзвэл төдий тооны өрх шинээр нэмэгдэж байна. Ингээд хотын цахилгаан хангамжийг хэвийн байлгах, айл өрхүүдийг цахилгаанаар хэвийн хангахад хүндрэл учирдаг. Тиймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинээр тогтоох шаардлагатай гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4742 4743 4744 4745 4746 4747 4748
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 29 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    4 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    5 цаг 18 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    5 цаг 38 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    6 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    6 цаг 24 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    6 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 54 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    7 цаг 5 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    8 цаг 5 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    8 цаг 8 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    8 цаг 55 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    9 цаг 7 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    9 цаг 23 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    9 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    9 цаг 32 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    9 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    9 цаг 58 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    10 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК