-
2016 оны 9 сарын 27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
2016 оны 9 сарын 27
2016 оны 09 дүгээр сарын 26-ны 20 цагаас 09 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-10 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 26
Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ
-
2016 оны 9 сарын 26
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.26/ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сю-г хүлээн авч уулзав.
-
2016 оны 9 сарын 26
Халаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004- 7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас шийдвэрлэжээ.
-
2016 оны 9 сарын 26
Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2257 төгрөг, 89 мөнгөтэй тэнцэж байна. Харин Хаан банк ам.долларыг 2270 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төв дээр нэг ам доллар 2275 төгрөгтэй тэнцэж байна.
-
2016 оны 9 сарын 26
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 9 сарын 26
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо.
-
2016 оны 9 сарын 26
Энэ сарын 30-нд буюу ирэх Баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно.
-
2016 оны 9 сарын 26
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав
-
2016 оны 9 сарын 26
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдэж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
-
2016 оны 9 сарын 26
Э.Содномпэлжээ Бразилийн Рие-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн билээ.
-
2016 оны 9 сарын 26
Авлигатай тэмцэх газар 2016 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авчээ
-
2016 оны 9 сарын 26
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ
-
2016 оны 9 сарын 26
БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.09.26/ “Рио 2016” Зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн найман тамирчин оролцсоноос хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртэж, байт харвааны холимог баг болох Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэллээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр V байр эзэлж, Азийн рекорд амжилтыг тогтоосон гээд ганзага дүүрэн Риогийн наадмыг өндөрлүүлсэн байна. Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Паралимпийн наадамд амжилт гаргаж, эх орныхоо алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандуулсан тамирчиддаа баяр хүргэе. Та бүхэн өөрсдийн нөөц, бололцоогоо дайчлан оролцож, амжилт үзүүлсэнд баяртай байна. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ удаагийн зуны олимпийн наадам бидэнд том сургамж боллоо. Дараагийн олимпийн наадам хаяанд ирснийг үргэлж санаж, маргааш эхлэх юм шиг бэлтгэл сургуулилалтаа базаагаарай. Бидний зүгээс боломжит бүх дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллах төдийгүй спортод илүү шинжлэх ухаанчаар хандаж, бодлогоор дэмжих болно” гэв.
-
2016 оны 9 сарын 26
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг ”Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
-
2016 оны 9 сарын 26
Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн баасан гарагт Дорноговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, мөн Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгдчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд орох хүмүүсийг бүртгэсэн байна.
-
2016 оны 9 сарын 26
Улсын төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн пүрэв гаригт 125 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
-
2016 оны 9 сарын 26
рр
-
2016 оны 9 сарын 26
”Галзуу зугаалга”-нд хэн хэн явав