зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4751 4752 4753 4754 4755 4756 4757
  • Японы кинонуудыг өнөөдөр үнэ төлбөргүй үзүүлнэ
    2017 оны 1 сарын 20
    Өнөөдөр Тэнгис кинотеатрт “Кара-агэ”, “Яндашгүй их далай” гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлнэ. Япон киноны өдрүүд өчигдрөөс эхэлсэн бөгөөд 20-ныг дуустал болох юм. Арав дахь удаагийн “Япон киноны өдрүүд”-ийг Японы Элчин сайдын яам, “Япон сан” хамтран зохион байгуулж байна.

    15:00 цагаас гарах “Кара-агэ” кинонд шарсан тахианы мухлаг олноор байх Ооита мужийн Үса хотын нэгэн хоолны газрыг ажиллуулдаг эв түнжин муутай гэр бүлийнхний тухай энэ кинонд өгүүлнэ. Кара-агэгийн ачаар хэрхэн энэ гэр бүл дахин эв нэгдэлтэй болж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байгааг энэ киноноос үзэх боломжтой. Харин “Яндашгүй их далай” кинонд далайн эргийн төрөлх хотдоо өөрсдийн хүссэн амьдралыг бүтээхээр эрэлхийлж буй хоёр бүсгүйн нэгэн зуны сонирхолтой түүхийг өгүүлдэг. Тус кино 18:00 цагт үзэгчдийн хүртээл болох юм байна.

  • Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээр УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ
    2017 оны 1 сарын 20
    Д.Ариунболд: “Эрдэнэс Тавантолгой” хэлэлцээр УИХ-аар орж хэлэлцэгдсэнээр шийдэгдэнэ
  • “Айс Эйж” гэх савласан мөсийг авахгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 1 сарын 20
    НМХГ-ын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ТӨ-8-р байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулж буй “Ё Эс Би” ХХК-ийн караоке баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд баталгаажилтгүй “Айс Эйж” нэрийн савласан мөсний үйлдвэрлэлийг явуулж байсан.



    Иймд “Ё Эс Би” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Айс Эйж” нэрийн савласан мөсийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
  • ХБК-ийн удирдах зөвлөлийг шинэчиллээ
    2017 оны 1 сарын 20
    БСШУС-ын сайдын 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/16 тоот тушаалын дагуу зарим төрийн өмчит сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгууллаа.
  • 24 баримт: Ц.Элбэгдорж “Монголчууд Давост байр сууриа эзэлчихсэн”
    2017 оны 1 сарын 20
    Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид чулуу болгож авч явах хэрэгтэй. Тэр болгон монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост ямар ч гэсэн монголчууд байр сууриа эзэлчихсэн.
  • Таэквондогийн УАШТ эхэллээ
    2017 оны 1 сарын 20
    ​Таэквондогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд хот хөдөөгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байна.



    Энэ удаагийн УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж Токио-2020 олимпд оролцох үндэсний шигшээ баг бүрдүүлэх юм.
  • “Би бурхны орон руу явж ээжтэйгээ уулзана. Надад амьд явах хүсэл алга” гээд хоолойгоо зүсчээ
    2017 оны 1 сарын 20
    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
  • “Сайн аав” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
    2017 оны 1 сарын 20
    “Про стар” филмсийн бүтээл ”Сайн аав” монголын уран сайхны кино энэ сарын 20-нд нээлтээ хийхээр товолжээ. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч Д.Амаржаргалын хүсэлтээр таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан ийнхүү бүтээсэн байна.

  • “Болор цом” наадмын бүртгэл өнөөдөр дуусна
    2017 оны 1 сарын 20
    МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон.

  • Ц.Элбэгдорж: Торгоны замд оролцох нь Монголын том амбиц
    2017 оны 1 сарын 20
    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр/01.19/ “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцлоо.

    Тус хуралдаанаар Ази, Европыг холбосон орчин цагийн Торгоны замыг хөгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хүчин чармайлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь хоёр бүс нутгийн эдийн засгийн өсөлт, интеграцчлалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ. Тэр дундаа Торгоны замыг дагаад хөгжих үйлдвэрлэл, цахим эдийн засаг, худалдаа, мөн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг онцлон ярилцав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Торгоны замын төслүүдэд байгаль орчны буюу ногоон технологи ашиглахад түлхүү анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэргэнүүд сэргээгдэх эрчим хүчээр явдаг байх талаар одооноос анхаарах хэрэгтэйг онцолсон.

    Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай.

    Өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэлээ.
  • ОУВС-гийн шинжээчидтэй өнөөдөр уулзана
    2017 оны 1 сарын 20
    ​ОУВС-ийн шинжээчид нэгдүгээр сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болжээ. Тэрээр Сангийн яамнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ОУВС-тай хамтран ажиллах, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудлыг ярьж эхэлсэн бөгөөд Сангийн яам, Монгол Улсын Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа юм байна.



    ОУВС-ийн шинжээчид Монгол Улсад ирж нөхцөл байдалтай танилцаад явсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард гадны улс орнууд зул сарын баярыг өргөн тэмдэглэдэг учраас ийнхүү хойшлоод байсан юм. Энэ удаад ирэх шинжээчдийн багтай Сангийн яам болон Засгийн газар ОУВС-ийн ямар хөтөлбөрт хамрагдах, ямар чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх зөвлөмж авах асуудлаа ярилцах юм байна.
  • Ерөнхий сайд хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 1 сарын 20
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
  • Өнөөдөр: “Ардын их хурал” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ
    2017 оны 1 сарын 20
    09:00 цагт: Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд болно.

    10:00 цагт: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Монголбанкны газрын захирлууд оролцоно.

    10:00 цагт: ”Монгол ур чадвар” тэмцээний ялагч болсон шилдэг хүүхдүүдэд Мэргэжилтэй ажилчдын дэлхийн олимпт өрсөлдөх эрхийг нь олгох батламжийг гардуулна. Үйл ажиллагаа Монгол Солонгосын Полетехникийн коллеж дээр болно.

    11:00 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, нийслэлийн иргэддээ танилцуулна. Хаяг: Нийслэлийн Иргэний танхимд Холбоо

    11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЖ “АРДЫН ИХ ХУРАЛ”-ТАЙ БОЛОХ ХУВЬСГАЛ ТЭМЦЛИЙН ЖАГСААЛД УРИАЛАХ талаар “Ардын их хурал” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

    01:30 цагт: ”Сайн аав” МУСК-ны нээлт Тэнгис кино театр болно.
  • Цэргийн тоо бүртгэл өнөөдөр дуусна
    2017 оны 1 сарын 20
    ​Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх аж. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.



    Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагатай. Мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    2017 оны 1 сарын 20
    2017.1.20, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

    ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.1.20, Баасан гараг
    Наран ургах шингэх: 08.33-17.34
    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    Барилдлага: Үл тохирох
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт 18 хэмийн хүйтэн байна
    2017 оны 1 сарын 20
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
  • 7378 шил архийг худалдаалахыг түр хориглолоо
    2017 оны 1 сарын 19
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ний өдрийн 18 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи,согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон.
  • Чуулган: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцаахыг дэмжлээ
    2017 оны 1 сарын 19
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаахаар болов. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн хуулиар явуулсан.
  • Оффшор бүсэд данстай хүмүүсийг шалгуулах онц түр зөвлөл байгуулжээ
    2017 оны 1 сарын 19
    Өнгөрсөн оны тавдугаар сард олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бага “Панамын материал”-ыг олон нийтэд ил гаргасан.
  • “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов
    2017 оны 1 сарын 19
    “Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.
4751 4752 4753 4754 4755 4756 4757
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 17 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 27 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    11 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 40 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК