зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4778 4779 4780 4781 4782 4783 4784
  • Орон нутгийн зам халтиргаа, гулгаатай байгааг анхааруулж байна
    2016 оны 10 сарын 25
    Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр аймаг хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ.

    Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
  • Нүүрсний утаа гүний усанд нөлөөлж байна гэв
    2016 оны 10 сарын 25
    Хүйтний улиралд түлж байгаа нүүрс агаар мандалд нөлөөлж, улмаар хур тунадас газарт шингэснээр гүний усыг бохирдуулдаг байна. Улаанбаатрын иргэдийн дийлэнх нь гүний ус хэрэглэж байгаа. Тэр дундаа гэр хорооллын иргэдийн ундны усны хэрэглээ гүний уснаас хамааралтай байдаг.

    Дээрх нөхцөл байдал нь гэр хорооллын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон талаар
  • Согтуугаар жолоо барьсны улмаас онхолдох шахжээ
    2016 оны 10 сарын 25
    Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн шинэ хороо Цагаан хаалганы урд талд иргэн Э /эмэгтэй согтуу/ улсын дугаартай жийп загварын автомашин хөдөлбөл замын хажуугийн жалга луу уначих гээд байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 03:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан
  • Л.Наранбаатар: Оросууд Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийг зарсан
    2016 оны 10 сарын 25
    Л.Наранбаатар: Оросууд Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийг зарсан.

    -Сүүлийн үед Эрдэнэтийн 49%-ийг Монгол компани худалдан авсантай холбоотой асуудал олны анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна.

    Хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн хэлцэл гэж ойлгож байгаа. Болгоомжтой хандах нь зөв болов уу. Эрдэнэтийн улстөржилтөөс болж хоёр улсын харилцаанд сэв суувал яах вэ? Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байхад манай нөлөө бүхий улстөрчид Хятад, Японы компаниудыг хууль зөрчсөн гэрээ хийх гэж байна гэж хангалттай гүтгэж, доромжилж байсан. Хоосон хардлага, хийрхсэн улстөржилт нь олон улсын харилцаанд сэв суулгах шалтаг болж болзошгүй. Эрдэнэт бол хоёр улсын харилцааны гол түлхүүр нь байсан учраас эмзэг сэдэв. Монголиан Коппер Корпорацид Эрдэнэтийн 49%-ийг шилжүүлсэн процесс хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгаад дүгнэлтээ гаргах биз. Улстөрчид шалгаад, улстөрчид нөлөөллөө шургуулаад ирэхээр л хууль бус ажиллагаа явагддаг, томоохон төслүүд гацдаг шүү дээ. Надад үнэндээ Эрдэнэтийн хувь эзэмшлийн цөөнхийн төлөөллийн эрх мэдэл хэнд байх нь төдийлөн сонирхолтой биш. Энэ эрх мэдэл хэнд ч шилжсэн бай Эрдэнэтийн үр өгөөж нь Монголын талдаа илүү байгаасай гэдэг асуудал л сонин байна. Оюу толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз өөрийнхөө компанийн дийлэнх хувьцааг Рио Тинто-д зарж, төслийн удирдлагыг Рио Тинтод бүрэн шилжихэд хэн ч юу ч яриагүй. Эрдэнэт бол олон улсад байдаг л арилжааны хэлцэлийн жишээ. Тэгээд ч Монголын засгийн газрын хувь эзэмшилд ямар ч өөрчлөлт ороогүй, Оросуудаас Монголчууд 49%-ийг нь худалдаж авсан хэлцэл. Харин хувьцааг хямд үнээр худалдаж авсан бол жинхэнэ хулгай болох байсан байх.
    Эрдэнэтийн 49 хувийг тэгэхээр Оросууд маш өндөр үнээр Монголын засгийн газарт шахахыг оролдсон гэсэн үг үү?
    Оюу толгойтой харьцуулаад үзье. Оюу толгойн ордын 34%-ийг Монголын засгийн газар 2010 оны гуравдугаар сард 750 сая ам доллароор зээлээр худалдаж авч байсан. Тус ордын геологийн нөөц нь Эрдэнэтээс 14,4 дахин их буюу зэсийн 0,99% эквивалент агуулгатай, 65 сая тонн зэстэй. Эндээс тооцоо хийхэд Монголын засгийн газар тухайн үед 34 хувиа худалдаж авсан үнэ нь 1 тонн зэсэнд ноогдох дүнгээр 34 ам доллар болж байж. Тухайн үед зэсийн үнэ тонн нь 6780 ам доллар байсантай харьцуулбал зах зээлийн үнээс нь ердөө 0,5 хувиар тооцож, хэлцэл хийгдсэн гэсэн үг. Харин Эрдэнэтийн хувьд геологийн нөөцийн үлдэгдэл нь 0,4% агуулгатай 4,5 сая тонн зэстэй. 49%-ийг нь худалдан авсан үнэ нь хэвлэлийн мэдээлэлд гарч байгаагаар 350 орчим сая ам доллар байх шиг байна. Тэгэхээр 1 тонн зэсэнд ноогдох хэлцлийн үнэ нь 159 ам доллар болж байна. Хэлцэл хийгдэх үед зэсийн үнэ 4200 ам доллар байсан бөгөөд үнийхээ 3,8 хувиар арилжаа хийгджээ. Харьцуулбал Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийн хэлцэл хийгдсэн гэсэн үг. Оросууд ийм л өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг Монголын засгийн газарт шахахыг санаархаж байж. Тийм ч учраас худалдан авахаас татгалзсан болов уу. Тэглээ ч өчнөөн өр зээлэндээ баригдсан засгийн газар хаанаас мөнгө олж, хувьцаа худалдан авч чадах билээ дээ. Оюутолгойн 34%-ийг зээлээр авсан өр нь өсөөд одоо 1,1 тэрбум ам доллар болчихсон. Улсын нийт өр 22,5 тэрбум ам доллар давчихсан, төсвийн зарлага болон Чингис, Самурай бондын өрийг дахиад зээл авч дарна гээд сая хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга олон нийтэд мэдэгдлээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн оронд хэн ч байсан 49%-ийг өндөр үнээр авахаас татгалзаж, ард түмнийхээ нуруунд өр үүрүүлэхээс зайлсхийх л байсан болов уу. Гарц байхгүй учраас.
    -Хэрвээ тухайн үед Ч.Сайханбилэг ийм өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг авах шийдвэр гаргасан бол Оросуудын шахааг ЗГ-т хийж, улсад хохирол учруулсан хэрэгт өнөөдөр буруутгагдаад бас л бөөн улс төр болох байсан байхдаа. Та 49%-ийг авснаар ард түмэнд өр үүрүүлнэ гэж хэллээ. Улстөрчид болохоор ашгийг нь аваад явчихлаа, хулгайлчихлаа л гэж яриад байгаа шүү дээ.
    Монголиан коппер корпорацийн ТУЗ-ийн дарга нь 49%-ийг худалдаж авсан мөнгөө зээлээр санхүүжүүлсэн гэж телевизээр ярьж байсан. Хэдэн хувийн хүүтэйг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэдний хувьд энэ нь өр. Эсрэгээрээ засгийн газар авсан бол энэ бидний өр болно. Өрөө эхэлж төлчихөөд ноогдол ашиг хүртэх тухай ярина. Засаг мөнгөтэй байсан бол хамаагүй л дээ. Гэтэл тэр мөнгө нь алга байна. Олон улсын шинжээчид зэсийн нийлүүлэлт 2019 хүртэл илүүдэлтэй, үнэ өсөхгүй гэж таамаглаж байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн 1тн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг нь 4820 ам доллар байна. Гэтэл зарах үнэ Лондогийн металлын бирж дээр 4600 уруу ороод ирлээ. Өртөгөөсөө доогуур үнэтэй байхад ашигтай бизнес хийхэд хэцүү. 2015 онд тус үйлдвэр 100 төгрөгний орлого олохын тулд хэмнээд хэмнээд 91 төгрөгийн зардалтай ажилласан тайлан гарсан байна билээ. Хүнд үед мэргэжлийн уурхайчин хүн сүүлийн 4 жил энэ үйлдвэрийг удирдсан. 2012 онд 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь бүр 6600 ам доллар байсныг ингэж буулгаж чадсан нь том амжилт. Цаашид өртгийг үүнээс илүү бууруулах нь бараг боломжгүй зүйл. Учир нь Эрдэнэтийн нөөц дундарч, уурхайн гүн нэмэгдэж байгаа. Бас хүдрийн агуулга нь байгалийн тогтоцоороо жил ирэх бүр буурна. 1 тонн хүдэрт 0,53% байсан зэсийн агуулга 0,4% хүртлээ буурна. Одоо авч байгаа баяжмалынхаа хэмжээг тогтвортой барихын тулд хүдэр олорлолтоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Байгалийнхаа хуулиар жил ирэх бүр олборлолт, тээвэрлэлт, баяжмал боловсруулалтын зардал нь байнга өсөх болно. Түүнээс гадна уурхай хаагдах үед гарах байгаль орчин, нийгмийн асуудалд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд ихээхэн санхүүжилт шаардагдана. Олон улсын шинжээчид зэсийн үнэ мөддөө өсөхгүй гэж таамаглаж байгаа. 49%-ийг худалдаж авсан Монголиан коппер корпораци хөрөнгө оруулалтай нөхөж чадахгүй дампуурвал тэдний л хохь болно. Эрсдэлтэй. Эрдэнэт 100% Монголын засгийн газарт ирлээ гэхэд энэ эрсдэл ард түмний нуруун дээр л ирнэ. Оросууд уул уурхайн салбарт туршлагатай улсын хувьд энэ бүх эрсдлийг тооцоолж, 49%-иа зарах сонирхол төрсөн байх. Үнэндээ бол Оросууд уурхайг хаах, нөхөн сэргээх болон уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн хөрөнгө шаардагдаж байгаа, дээр нь Жастын Батхүүгийн зэрэг өчнөөн сая ам долларын зээлийг төлөлцөхөөс л зугтлаа шүү дээ. Алтных нь нөөц дуусаад ирэхээр лицензээ зараад зугтчихдаг хариуцлагагүй үзэгдэл Монголд их гардаг. Нэг тиймэрхүү л дүр зураг Оросууд дээр ажиглагдаад байгаа юм.
    Монголиан коппер корпорацийг 49%-ийг эзэмшиж буй атлаа 51%-ийн эрх мэдлийг булааж авсан гэж ярьж байна. Энэ нь засаглалын гажуудал уу?
    Оюу толгойн 34%-ийн төлөөл болж Эрдэнэс Монголоос ТУЗ-ийн дарга томилогдон ажиллаж байна. Цөөнхийн хяналт гэдэг утгаараа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний 4.7-р зүйлд хувь нийлүүлэгчдийн санал тэнцсэн тохиолдолд ТУЗ-ийн дарга нь шийдвэр гаргана гэж заасан байдаг юм билээ. Оюу толгойн веб сайтад нь энэ мэдээлэл байна. Эрдэнэт энэ загвараар компанийхаа дүрмийг шинэчилсэн юм байна гэж ойлгож байтал сая засгийн газрын хуралдаанаар өөрчилсөн байна. Төрийн төлөөллөө хэрэгжүүлнэ гэж ТУЗ-ийн 1 гишүүн нэмсэн гэсэн. Оросууд байхад ингэж чадаагүй 38 жил болчихоод Монголчууддаа ингэж ялгавартай хандаж байгаа нь хэр шударга юм болдоо. Эрдэнэтийн жишгээр Рио Тинто Монголын талаас ТУЗ-ийн дарга томилохгүй гэвэл бид юу гэж хэлэх үү ? 49%-ийг хэрхэн шилжүүлж авсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдож дүгнэлт гараагүй байхад гарсан засгийн газрын шийдвэр нь харин хууль зөрчсөн үйлдэл болчихоогүй байгаадаа. Ер нь тэгээд Монголд төрийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэхээрээ хуулийг яаж завхруулж байгаа жишээ олон байна. Эрдэнэс тавантолгойг хар л даа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 210 ам доллароос давчихаад байхад үнээ нэмэх боломжгүй гээд 20 гаран ам доллароор хэчнээн ч сая тонн нүүрсийг үр ашиггүй түүхийгээр нь урсгав. Гэтэл компани нь 250 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 760 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрт орчихсон, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурчихсан үзүүлэлттэй болчихсон байх жишээтэй. Ашигт малтмалын тухай хууль, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нүүрсийг угааж баяжуулж зарах заалт байтал төрийн компани нь ингээд эсрэгээр нь ажиллаад л байж байна. Бас нэг жишээ, Бид Тавантолгой-Гашуун сухайтайн төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр аль 6 жилийн өмнө бариад тодорхой хугацааны дараа төрдөө 100% хүлээлгэж өгөх төслийг гацааж зогсоочихоод нэг км-ч төмөр зам барьж чадаагүй сууж байна. Гэтэл саяхнаас энэ төмөр замын 49%-ийг нь Хятадуудад зарна гэх яриа сонсогдох боллоо. Удахгүй төмөр зам дээрээ бөөн төрийн шахаа хийгээд өрөө дарж чадахгүй төмөр замаа нэг мөсөн тавьж туух биз. Юу ч гэхэвдээ. Энэ мэт төрийн компаниудын завхарсан асуудлууд зөндөө байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшилтэй холбоотой хэт улстөржилт, хэрүүл тэмцэл, элдэв хий хардлагууд нь хөгжлийг хойш нь чангаасан уу гэхээс урагш нь лав татаж чадсангүй. Он гараад Чингис бондын өрийг дарах эхний 580 сая ам долларын зээлийн төлөлттэй нүүр тулах гэж байна. Асуудалд бодитоор хандаж хэрэлдэж, хэлэлцэж суухын оронд шийдлээ гаргаад урагш алхаасай билээ.
  • Зөрчил гаргасан гадаадын иргэдэд торгууль ногдууллаа
    2016 оны 10 сарын 25
    Гадаадын иргэн харьяатын газар 2016 оны эхний арван сарын байдлаар 853 сая 120 мянган төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

    Тодруулбал, гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд гаргасан зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл

    49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн,
    17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн,
    7.5 хувь буюу 98 нь паспорт, паспортыг орлох баримт бичиг, Монгол Улсад оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй,
    7 хувь буюу 92 нь оршин суух хаягийн бүртгэл хийлгэх талаар тогтоосон журам зөрчсөн,
    18.2 хувь буюу 237 нь бусад зөрчлүүд эзэлж байна.

    Зөрчил гаргасан гадаадын иргэдийг улсаар авч үзвэл 41.2 хувь нь БНХАУ, 11.1 хувь нь АНУ, 8.2 хувь нь БНАСАУ, 39.3 хувь нь бусад орны иргэд эзэлж байна.

    Харин гадаадын иргэнийг урьсан аж ахуйн нэгж, байгууллага нь урьсан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэнийг нуун далдалсан, орон сууц, ажлын байраар хангасан, хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй, визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн 508 уригч /2259 гадаадын иргэнд хамаарах/-д 556 сая 416 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
  • Жинлүүрийнхэнд сонирхолтой, хөгжилтэй үйл явдал тохиолдож магадгүй
    2016 оны 10 сарын 25
    Хонь - (3/21-4/19)
    Ирээдүйдээ итгэлгүй байвал ажлаа хийж эхэл, аяндаа энэ бодол тань замхарна. Үр бүтээл, өгөөжийн талаар бодох цаг. Өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн байвал ихийг бүтээж чадна. Зарим Хонины хүч тамир барагдаж магадгүй тул сайн амрах нь чухал. Өнөөдөр үр дүнтэй судалгаа хийхэд тохиромжтой. Өөртөө анхаарал хандуулж биеэ бод.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Үхэр - (4/20-5/20)
    Найз нөхдөө зөв сонго. Хэтэрхий их ичимхий байх хэрэггүй бөгөөд дараагийн алхмаа тодорхойлох хэрэгтэй. Группын гишүүд эсвэл байгууллагын гишүүдээ өөрийн биеэр таниж мэдсэнээр шинэ найзуудтай болно. Бүтээмж болон бизнесийн шийдвэр гаргахад тэд танд тусална. Өнөө орой хайртай найзууд болон гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хооллож мөн итгэл найдвар болон хүслээ хуваалцахад тааламжтай байна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Ихэр - (5/21-6/21)
    Амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллахын хажуугаар хайр дурлалын харилцаандаа анхаарал тавьж, сэтгэл хангалуун байж чадвал эрүүл мэндийн асуудалд орохгүй байж чадна. Хэдийгээр та гэртээ эмчлүүлж байгаа бол жижиг сажиг дуусгаагүй ажлууд таны санааг зовоосоор байх болно. Аль болох тайван байж сайн амар. Хэрвээ санаа зовохоо больвол амжилт таны хажууд тун ойрхон байна.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Мэлхий - (6/22-7/22)
    Бие махбодын энерги доод түвшиндээ очих тул цаг хугацаа шаардсан, хэцүү даалгавруудыг хойшлуулаарай. Энэ нь ухаалаг шийдвэр болно. Гэхдээ Мэлхийн зохион байгуулах чадвар яг одоо оргилдоо хүрч байгаа тул эмх замбараагүй байдлаас гарахад тохиромжтой цаг. Ажилладаг газраа, гэртээ ажлын өрөөгөө, агуулах саваа цэвэрлэх нь таныг илүү үр бүтээлтэй, үр дүнтэй ба бүтээмж өндөртэй байхад туслана. Худалдаа, арилжаанд холбоотой арга хэмжээнүүд амжилттай болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Арслан - (7/23-8/22)
    Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараа эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Хүрээлэн байгаа хүмүүсээ дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал байдлаас хол байхыг сануулъя. Ажилдаа хэт их улайран зүтгэснээс та ганцаардалд орох вий. Үр бүтээл их байх тусам та сэтгэл ханамж ихтэй байх болно. Та таарч тохирохгүй хэн нэгэнд татагдаж өөрийгөө ангал руу түлхэхээс болгоомжил. Оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Охин - (8/23-9/22)
    Та худалдаа болон бизнесийн ажлаар хилийн чанад руу томилогдсон бол хичээл зүтгэлийн үр дүнд бүх ажил амжилттай бүтэх болно. Хамаатан садны хүмүүсээс болж гэр бүлд нэлээд асуудал үүснэ. Гэрээсээ хол сурч, амьдардаг хүүхдүүд тань гэртээ эргэн ирж магадгүй. Өнөөдөр ямар нэг зохиол шинээр эхлэх, шинээр гадаад хэл сурах, машинаа солих зэрэгт таатай. Үдэшлэг цэнгүүн зохион байгуулж байгаа бол ямар ч саадгүй бүтэх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Жинлүүр - (9/23-10/22)
    Өнөөдөр та өөрөө өөртөө бүрэн таалагдах нь гарцаагүй. Гэр орны ажлаа хүчилж хийх хэрэггүй. Гадаад төрхөндөө хамаг анхаарлаа хандуул. Үдийн дараа таны дэг журамтай байдал эргэн ирж, аливааг бодосноосоо ч илүү хийж чадна. Жинлүүрийнхэнд олон сонирхолтой, хөгжилтэй үйл явдал тохиолдож магадгүй. Хэрэв та хэн нэгнийг хуурах юм бол урам зориг мохож, дарамт мэдрэх болно. Зарим нэг үүрэг амлалтынхаа талаар эргэцүүлж, үнэхээр хийхийг хүссэн зүйлдээ эрч хүчээ шавхахад бэлэн бай.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Хилэнц - (10/23-11/21)
    Эерэг, сайхан өдөр. Өөрийн уран сэтгэмж, авьяас чадвараа ашиглаж бодит үр дүнд хүрэх боломж байна. Холимог бизнес, хувиараа ажил эрхэлдэг Хилэнцүүд ашиг орлогоо өсгөж чадна. Романтик гэрлэх саналыг хайрт тань хүлээн авч эерэг хариулт өгөх байх. Хайр дурлалаа илчилснээр аз жаргалтай амьдралаа зохиож чадна. Харин хүүхдэд зориулсан арга хэмжээ, ажил бүтэлгүйтэж мэднэ.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Нум - (11/22-12/21)
    Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөх эсвэл удирдлагын зүгээс шүүмжлэл хүлээн авах магадлалтай байна. Таны сэтгэл татам байдал, нийтэч зан үүссэн хэрүүл маргаан, хов живийг намдаахад туслах бололтой. Үдээс хойш бие тавгүйтэж болзошгүй. Аалзны шүлсийг чичрүүлж, сэтгэл хөдөлгөм ямар нэгэн зүйл хий. Гэр бүлийхэнтэйгээ цагийг өнгрөөснөөр танд сэтгэлийн дарамтнаасаа чөлөөлөгдөхөд тань туслах болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Матар - (12/22-1/19)
    Оддын хандлага холимог байна. Зарим нь эсрэг агуулгатай байх ч гэгээлэг сайн мэдээнүүд танд ирнэ. Өнөөдөр хэцүү ажлаа бусдад шилжүүлэхэд нуруун даарх ачаа чинь хөнгөрөх болно. Бизнесийн үйл явц удаан боловч тогтвортой байна. Ажлын ачаалал, ядарснаас болж зарим нь уцаартай байна. Ажлаасаа хэдэн цагийн өмнө тарж, стрессээ бууруулан богино хугацаанд өөрийгөө сэргээ. Таны сонгосон тодорхой зүйл, худалдаж авах гэж байгаа юмс, хэрэгжүүлэх гэж байгаа санаанууд хамтрагчид тань таалагдахгүй санал зөрөлдөнө.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Бумба - (1/20-2/18)
    Дур зоргоороо авирлах нь сайхан боловч үдээс хойш байдал өөрчлөгдөнө. Хумхууд санхүүгийнхээ бодит байдалд хяналт тавь. Өнөөдөр гүйлгээ ухаан тань гайхалтай ажиллах тул амжилт дагуулах бизнестээ ашиглаад ав. Олон нийтийн дунд нөхөрсөг, нийтэч бай. Харилцааныхаа утга учрыг эргэцүүлэн бодох нь та хоёрт илүү ухаалаг байхад туслах болно. Мөн хайрын мөн чанарыг ойлгоход дэм өгөх болно.
    Дэлгэрэнгүй
    Мягмар, 2016 оны 10 сарын 25
    Загас - (2/19-3/20)
    Таны найзуудыгаа ялдаг, хүмүүст нөлөөлдөг байдал тань ойр тойрныхондоо алдартай болгоно. Хэрвээ гуйлт, тусламж дэмжпэг хэрэгтэй бол одоо л хүмүүсээс асуух цаг. Ихэнх загаснууд хүмүүст туслах дуртай, тиймээс та ямар нэгэн зүйлийг юу ч нэхэлгүйгээр дуртайяа хийдэг. Хийж буй хүмүүнлэгийн үйлс таныг урамшуулж, өөртөө итгэх байдлыг тань дээшлүүлэх болно. Удаан хүлээсэн захидал ирэх бөгөөд хайртай хүн тань урьдчилан очихоо мэдэгдэнэ.
  • АТГ-аас эмнэлгүүдэд шалгалт явуулж байна
    2016 оны 10 сарын 25
    эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр голлон ажиллах юм байна.
  • Хүний эрхийн Үндэсний комисс юуны учир Б.Мөнгөнтуяад туслахаас татгалзав
    2016 оны 10 сарын 25
    Хэрэгтэн хэмээн чичлүүлж, зургаан сар өргөст торны ард суусны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болгосон Б.Мөнгөнтуяад Хүний эрхийн Үндэсний комисс туслахаас татгалзжээ.
  • “Bank of China” Монголд ашигтай ч, аюултай ч
    2016 оны 10 сарын 25
    “Банкууд байнгын армиас ч аюултай”. Энэ үгийг Америкийн анхны Ерөнхийлөгч Томас Жефферсон энэхүү мөнгө хадгалдаг газрын тухай хэлсэн байдаг юм. Банк аа гэж. Нэг тийм асар чимээгүй газар бий. Гаднаа ч тэр, дотроо ч тэр. Чив чимээгүй амьдрал. Ер нь мөнгө зөвхөн чив чимээгүй орчин хүсдэг эд яах аргагүй мөн л дөө.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 10 сарын 25
    09:30 цагт: Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

    09:45 цагт: БЛЮ СКАЙ тауэрийн Кристалл танхимд ”Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин” сэдэвт хурал болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулна.

    11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яамны байранд болно.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд:

    11:00 цагт: НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.

    11:30 цагт: Тогтвортой амьжиргаа 3 төслийн ажилчдыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

    ”Маамуу нааш ир” дууны 60 жилийн ойн хүрээнд:

    11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулна.

    12:00 цагт: Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөнө.

    13:00 цагт: МХО-д хүндэтгэлийн тоглолт болно.
  • “Маамуу нааш ир” дууг өнөөдөр бүх нийтээрээ дуулна
    2016 оны 10 сарын 25
    Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.



    Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно
  • Байнгын хороо, ажлын хэсэг хуралдана
    2016 оны 10 сарын 25
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 24-ний Даваа гарагт:

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

    Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

    Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

    Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

    Жич: Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудлууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын уялдааг хангах асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөх уулзалт 10.00 цагаас “В” танхимд;

    10 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “В” танхимд;

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд “Ажлын байрны бэлгийн дарамтыг устгах, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт видео хэлэлцүүлэг 09.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

    10 дугаар сарын 26-ны Лхагва гарагт:

    “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.

    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    10 дугаар сарын 25-ны Мягмар гарагт:

    1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/;

    Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;

    4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай;

    Улсын Их Хурлын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн батлах тухай;

    Бусад: Ажлын хэсэг байгуулах тухай.

    5.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хаалттай.
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    2016 оны 10 сарын 25

    2016.10.25, Мягмар гараг / Билгийн тооллын: 25
    Намрын адаг шар нохой сар
    Зургаан цагаан мэнгэтэй Цагаан луу өдөр

    Аргын тооллын: 2016.10.25, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.26-17.46
    Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

    Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна
    2016 оны 10 сарын 25
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар , өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
  • Э.Содномпилжээд байр авч өгөх ”Ард түмний бэлэг” аяныг эхлүүллээ
    2016 оны 10 сарын 24
    Бразилын Рио де Жанейро хотноо XV удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл медаль хүртсэн билээ.

    Тэрбээр Б.Ууганхүүд нутгийн зөвлөл, бизнесменүүд, төр засгаас урамшуулж, байртай болгосон. Харин эх орноо төлөөлөн паралимпт амжилттай оролцсон Э.Содномпилжээд байр бэлэглээгүй байна. Тиймээс Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

  • Сэтгүүлчдийн эрхийг хамгаалсан хуулийг авч хэлэлцэнэ
    2016 оны 10 сарын 24
    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр /2016.10.24/ “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал, Нидерланд Улсын Хил хязгааргүй чөлөөт хэвлэл байгууллагын мэргэжилтэн Марсел Ооменс нарыг хүлээн авч уулзлаа.



    Уулзалтын үеэр талууд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эх сурвалж буюу шүгэлдэгчийн болон сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтыг тусгах, асуудлаар санал солилцлоо.



    Мөн цаашид тэдний эрх ашгийг хамгаалсан цогц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэтгүүлчдийг мэргэшүүлэх, энэ чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал илэрхийлсэн юм.



    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээллийн ил тод байдал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн асуудлыг төрийн бодлогод үе шаттайгаар тусгах нь зүйтэй гэдэгтээ санал нэг байгаагаа илэрхийлээд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Зам, тээврийн хөгжлийн яам 100 хоногийн ажлаа тайлагнав
    2016 оны 10 сарын 24
    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 100 ХОНОГИЙН АЖЛАА ТАЙЛАГНАВ
  • Цэрэг татлага хөдөө орон нутагт үргэлжилж байна
    2016 оны 10 сарын 24
    Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дуусчээ. Харин хөдөө орон нутагт цэрэг татлага үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-нийг хүртэл үргэлжлэх аж.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
  • А.Шоовдор: Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү
    2016 оны 10 сарын 24
    Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.

    -УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?

    -Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.

    Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм.

    Өнгөрсөн жилд 36000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна. Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг.

    -Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?

    -Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.

    -УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?

    -Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна. Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан. Үүнийг бид зогсоож чадсан.

    -Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?

    -Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй.

    -Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?

    -Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.

    -Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

    -Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг.

    -Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?

    -Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.

    -Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?

    -Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна. Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна. Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа.

    -Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?

    -Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг.

    Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ.

    Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан.

    Миний ойр дотны хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.

    -Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
  • Нуурнаас эвгүй үнэр үнэртэж, металл амтагдах болжээ
    2016 оны 10 сарын 24
    Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ”Шинь Шинь” холимог металлын ордын ойролцоох тогтоол уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч биологийн төв лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Тогтоол ус буюу жижиг нуур нь уурхайн хаягдлын далангаас нэг км орчмын зайд байдаг гэх ба уг уснаас эвгүй үнэр, амт амтагдаж байгаа нь хятадын уурхайн хаягдлын далан сэтэрч ус руу орсон байж болзошгүй гэх дуудлага цагпаагийн байгууллагад иржээ. Улмаар иргэний мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж уурхайн шингэн хаягдал нуур луу ороогүйг тогтоосон хэдий ч дээжийг шинжлүүлэхээр ийнхүү лабораторид хүргүүлжээ. Хиймэл нуур тогтсон энэхүү орд нь хуучнаар Мардай хэмээн нэрлэгддэг байсан Оросууд уран олборлодог байсан ажээ.
4778 4779 4780 4781 4782 4783 4784
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    53 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    1 цаг 5 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    1 цаг 37 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    1 цаг 53 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    2 цаг 12 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    2 цаг 48 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    2 цаг 51 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    3 цаг 0 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    4 цаг 50 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    4 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 8 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 11 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    17 цаг 56 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК