-
2016 оны 10 сарын 24
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоо улирал бүр санхүүгийн тайлангаа дараа сарын 10-ны дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 2016 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийт 276 хоршоо ирүүлэхээс 208 нь ирүүлж, 75,4 хувьтай байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт 96 хадгаламж зээлийн хоршооны 53 нь тайлангаа ирүүлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хадгаламж зээлийн хоршоодын алдаатай илгээгдсэн тайланд зааварчилгаа өгч, санхүүгийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хугацаа хоцроосон ХЗХ-дод Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 24
Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн урьдчилсан байдлаар гарчээ.
-
2016 оны 10 сарын 24
Орон нутаг дахь ИТХ-ын сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүйн улмаас өчигдөр дахин санал хураалт болсон. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй 152 тойргийн 79 хороонд өнгөрөгч өдөрс нэмэлт саналт хураалтыг 07:00-22:00 цагт явуулсан.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэл хот орчим хөрсний бохирдолд ихээр орж, эрүүл хөрстэй газар ховор талаар эрдэмтэд ярьж байна. Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсан, Баянбүрд, Нарантуул болоод техникийн зах орчимд хөрс илүүтэй бохирджээ.
Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга С.Батболд ажлын хэсэг томилох захирамж гаргажээ.
Тэрбээр нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний доройтол, бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг тодорхойлж, хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг найман хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга нар уг асуудалд ахлан ажиллах аж.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр явагдсан дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтын талаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 10 сарын 24
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 10 сарын 24
Гурван өдөр үргэлжилж буй “Model UN” жишиг бага хурал болон салбар хуралдаанууд англи хэл дээр болж байгаа аж.
-
2016 оны 10 сарын 24
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.
-
2016 оны 10 сарын 24
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийдэг ээлжит уулзалтынхаа дагуу энэ сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулж, тэдний боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хотын даргаас хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгуулах тухай захирамж гаргалаа. Нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл”-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч даргалах бол дэд даргаар Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ажиллах юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нийслэлийн зарим агентлаг, харьяа газрын дарга нар багтаж байгаагаас гадна Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Монгол улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо”, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн, захирлууд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 24
Өчигдөр буюу 10-р сарын 23-ны өдрийн оройн 18:00 цагийн орчимд, залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс болон Тусгай ажиллагааны газрын алба хаагчид баривчилсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан 50 настай эрэгтэй “Гандан бороо” хочтой Б-г Баянгол дүүрэгт байрлах гэрээс нь баривчилжээ. Баривчлах үед сэжигтэн Б нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр Метафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэнд холбогдох эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн, хоёр хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.
“Гандан бороо” хочтой Б нь иргэн Г-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлжээ. Улмаар хохирогч Г цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан ажээ. Иймд дээрх этгээдэд залилуулсан болон хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн газарт хандахыг цагдаагийн байгууллагаас дамжууллаа.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын танилцуулснаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 сарын 17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 575 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.
-
2016 оны 10 сарын 24
Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. Өнгөрсөн 2012 оноос эхлэн түүхий эдийн үнэ унаж, 2011 онд дэлхийд хамгийн өндөр буюу 17 хувьтай байсан манай улсын эдийн засгийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувь болсон билээ. Энэ нь улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, Засгийн газрын төсвийг хумьсан талаар гадны хэвлэлүүдэд бичсээр байна.
Энэ сарын 21-ний өдөр “The Diplomat”-д: Монголын төсвийн алдагдал ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцэж байна. Харин нийт өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 200 орчим хувьтай тэнцэж буй нь тус улс сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ийм их хэмжээний өр тавьсантай холбоотой хэмээн бичжээ.
-
2016 оны 10 сарын 24
Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад хүлээн аваад байна.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 урт метр төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлж ажлын явц 30.0 орчим хувьтай байна.
-
2016 оны 10 сарын 24
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 24
ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр алхам ухарч хамтрагчтайгаа ойр дотно харьцаа тогтооход анхаар. Санхүүгийн төлөвлөгөө гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Эмчилгээний цаг товло, эрч хүчээ ирэх сарын хүнд өдрүүдэд ашиглахаар нөө. Бусдын тусламжтай тулгарсан асуудпаа шийдвэрлэ. Дотоод сэтгэлээ нээж, чин сэтгэлээсээ байх хэрэгтэй.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр тоо томшгүй олон үүрэг мөн хариуцлага чиний өмнө байна. Хийж эхлэхээсээ өмнө төлөвлөгөө гарга. Тэгвэл өөрийн бүх хариуцлагаа давах болно. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Таны урам зоригийг сэргээж чадах захиа юм уу дуудлага ирнэ. Туршлага, мэдлэг чадвартаа найд. Үүний ачаар компаний удирдлагуудаас магтаал сонсоно. Эргэн тойрныхоо хүмүүсээс хамгийн итгэлтэйг нь ялгаж салга.
ИХЭР - (5/21-6/21)
Хэдийгээр хажуу дахь хүн чинь танд саад болж, төвөгтэй байдал гаргасан ч аль болох тайван байхыг хичээгээрэй. Ингэснээр таны нэр хүнд өсч, бүр албан тушаап ч ахиж мэднэ. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна. Бизнесийн чухал уулзалт хийж байгаа бол утсаа унтраахаа мартав. Хамтрагч тань ойлгохгүй хэт их зүйл шаардаад байвал түр ч болов зайгаа барьж, амрахыг хичээ. Ингэснээр харилцаагаа хамгаалж үлдэхээс гадна харилцаа удаан үргэлжлэх болно.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Энэ өдөр амралтаа авч гадагш явахад тун тохиромжгүй, ирж буй аялалын хөтөлбөрийг боловсруулахад ч таатай үе биш. Учир нь та төсвөө хэтрүүлэн үрэх магадлал өндөр байна. Коллеж дээр арга хэмжээ зохион байгуулах үүрэг авсан хүмүүсийн ажил төлөвлөсөн ёсоор явагдах болно. Оюутнуудын хувьд ганцаараа үзүүлэн хийж юм уу эсвэл бүлгээрээ хийх төсөлд оролцож дэвшилт гаргах хэрэгтэй. Болж буй санал зөрөлдөөн санаанд хүрэхээр шийдвэрлэгдэнэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Таныг сатааруулах зүйл ганц нэгээр зогсохгүй учир ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ гэр ахуйн амьдралаа бүү гаргуунд нь хая. Бусдын юу бодож, юу мэдэрч байгааг нь үл тоож болохгүй. Гэхдээ өөрийнхөө төлөө тэднээс ангид байхыг хүсье. Мөрий тавьснаар халаас зузаарах нь бололтой. Учир нь та их азтай байна. Мөнгөө гэр ахуйдаа зарцуулаарай. Гэр бүлээрээ гадагш гарч хоол идэж цагийг сайхан өнгөрөөгөөрэй.
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр удаан хугацаанд уулзалдаагүй найз нөхөдтэйгээ уулзахыг хичээ. Мөн богино хугацааны аялал төлөвлөж, романтик болзоо зохиож, байгалийн сайханд амрахад маш таатай. Хэрвээ та орчин тойронтойгоо сайтар танилцаж чадвал зочдод хамгийн сайн хөтөч болж чадна. Хайр дурлалын харилцаа маш таатай байна. Тиймээс дуртай ресторандаа ширээ захиалж, оройг хоёулханаа хамтдаа өнгөрөө.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Сэтгэлдээ ганцаардлыг мэдрэнэ. Энэ өдөр уран бүтээлээ хөгжүүлэхэд сайн. Магадгүй бусдын төлөө зүтгэснийхээ төлөө багахан шан харамж авна. Өнөөдөр тийм ч сайхан байхгүй ба бие тань сулран толгойд хэрэггүй бодол эргэлднэ. Элдэв бодлоо толгойноосоо гарган ажилдаа анхаарлаа хандуул. Тамхичин жинлүүрийнхний бие өвдөж магадгүй тул, яг одооноос тамхиа хаях нь дээр. Та найз нөхөддөө тусламжын гараа сунгаарай.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Cap таны хайр дурлалыг илтгэдэг 5-р гэр болох Загасны орд руу шилжин орж байгаа тул өнөөдрийн уур амьсгалд жаргалтай, хөгжилтэй байдал зонхилно. Өөрт онцгой нэгэнд эсвэл хүүхдүүддээ дотоод сэтгэл зүрхээ дахин нээ. Бүтээлч Хилэнцүүд одоо чөлөөт төсөл төлөвлөгөөн дээр ажиллаж, урлагийн шилдэг бүтээлээ туурвих байх. Хөгжмийн концерт, уран зургийн үзэсгэлэнд оролцох эсвэл театрт жүжиг үзэн баяр хөөртэйгээр уран зөгнөлийн ертөнцөд умба.
НУМ - (11/22-12/21)
Хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тааламжтай үе. Үйл явдал сайнаар эргэж магадгүй байна. Гэхдээ хамтран ажиллагсдадаа түрэмгий байдлаар хандахаас зайлсхий. Өөрт хамаагүй зүйлд бүү хутгалд. Гэрээгээр ажил авч нэмэлт орлого олсноор таны мөнгө санхүүгийн байдалд сайнаар нөлөөлөх бөгөөд таны амьдралын хэв маягт өөрчлөлт орно.
МАТАР - (12/22-1/19)
Одоогийн од эрхсийн дохиогоор оггхон ч чөлөө завгүй өдөр болох тул та төлөвлөгөө, арга барил, стратегээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Чухал ажлуудаа эн тэргүүнд хий. Та энэ салбарт шинээр ажиллаж байгаа бол найз нөхдийнхөө хүрээг тэл, одоогийн хичээл зүтгэл тань үнэ цэнэгүй байх болно. Ажлын цаг дууссаны дараа ажлын үүрэг хариуцлагаа орхин зугаа цэнгэлд дуртай залуус чөлөөт цагаа нийтийн дунд өнгөрүүл. Шинэ санаануудаа амьдралд хэрэгжүүлэн мөнгө хийхэд сайхан үе.
БУМБА - (1/20-2/18)
Хурал дээр мэргэжлийн зөвлөгөө сонсож байж шийдвэр гаргасан нь дээр. Өнөөдөр яаруу шийдвэр гаргах магадлал өндөр. Санхүүгийн байдал сайн хэвээр. Гэхдээ банкны үлдэгдлээ шалгахаас цааргалах хэрэггүй. Хэрэв та өөрийн мөнгөнд анхаарахгүй бол мөнгө нүдэнд харагдалгүй алга болж чаддаг гэдгийг сана. Хайр дурлал яг хар тамхи шиг байх болно. Үүнээс болж зөвхөн хүсэл, сэтгэл хөдлөлдөө удирдуулах байх.
ЗАГАС - (2/19-3/20)
Чухал санааг хэн нэгэнд санал болгох гэж байгаа бол няхуур нямбай байж аль талаас нь эхэлж ярихаа сайн бодохгүй бол та одоо яг галзуу хүн шиг байдалд байна. Нөхцөл байдалд тохируулан хувцаслаж өөрийн итгэлтэй байдлаа ихэсгэх хэрэгтэй. Хувийн төсөл төлөвлөгөө тань оновчтой байх тул одоо яг хэрэгжүүлэх мөч. Ажил, мэргэжилтэй тань холбоотой олон янзын сургалт, дамжаа байгаа учир та өөртөө итгэх байдал, чиг хандлагаа өсгөж чадна.
-
2016 оны 10 сарын 24
Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Туул голын бохирдол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны уулзалт 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Монгол Улсын 2017 оны төсвийн төслийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
Жич: Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудлууд, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын уялдааг хангах асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөх уулзалт 10.00 цагаас “В” танхимд;
-
2016 оны 10 сарын 24
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шинэхэн гишүүдийн хөрөнгө орлого ил болсон. Тэгвэл гишүүдийн зарим нь 21 компанитай, жилийн 19 сая төгрөгийн орлоготой ч хэдэн зуугаар тоологдох хэмжээний өртэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Тодруулбал 76 гишүүний 18 нь арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад 10 саяаас дээш төгрөгийн өртэй хэмээн мэдүүлсэн байна. Тэгвэл хадгаламжиндаа мөнгөтэй ч өрийн жагсаалтад багтсан гишүүдийг 24 баримтаар хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.