-
2016 оны 12 сарын 06
Зарим жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явснаас, зарим тохиолдолд айж, сандарсанаас осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгддэг. Мөн осол гаргачихаад баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд ”хүндэвтэр” гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж, хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэлж байна. Энэ удаагийн Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд хуралд оролцох гишүүдээ өглөөний 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн юм. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөн өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа оруулсан билээ.
-
2016 оны 12 сарын 06
“Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээ танилцууллаа. Тус намынхны үзэж буйгаар Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл байгаа юм байна.
-
2016 оны 12 сарын 06
Үзэгчидийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа кино бол яахын араггүй “Good dad” буюу “Сайн аав” МУСК билээ. Таксины жолооч Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээж буй “Good dad” буюу “Сайн аав” уран сайхны кино 2017 оны ихээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. “Простар” филмийн бүтээл болох “Сайн аав” уран сайхны киноны гол дүрд жүжигчин, найруулагч: СТА С. Баттулга, Маск продакшны жүжигчин: СТА Ш. Жавхлан нар тоглож байгаа аж.
-
2016 оны 12 сарын 06
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг өнөөдөр нээлттэй явуулж байна.
-
2016 оны 12 сарын 06
“Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд болон эрдэмтэн, судлаачид оролцож байна.
-
2016 оны 12 сарын 06
ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Шинэбаяртай ярилцлаа.
-
2016 оны 12 сарын 06
Дакота мужийн уугуул индианчуудаас бүрдсэн жагсагчид Монгол гэр ашиглаж байна. Америкт гэр үйлдвэрлэдэг хоёр гурван газар байдаг аж. Нэг монгол гэрийг 8300 ам.доллараар худалдаалдаг байна.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан нам Их хурлаа өнөөдөр 10.00 цагт товлосон ч хараахан эхлээгүй байна. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас Их хуралд оролцохоор ирсэн 1000 гаруй төлөөлөгч дөнгөж сая Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг татуулаад хурал болох Соёлын төв өргөөнд ирж байна.
Их хурлаар тус намын гишүүд Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.
-
2016 оны 12 сарын 06
Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын 4 дэх удаагийн уралдаан Монгол бөхийн өргөөнөө амжилттай зохион байгулагдлаа.Тус тэмцээнд эх орны дөрвөн зүг найман зовхисоос нийт 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 2-р шатанд 43 оролцогч, 3-р шатанд шилдэг 8 шалгарсан бөгөөд 12-р сарын Сумын цолтой болон залуу быөхчүүдийн барилдаан дээр тэд бөх цоллож, шилдгийн шилдгээ тодруулсан юм.
Тэргүүн байрт: Төв аймгийн Зуунмод хотын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва
Удаах байрт, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин засуул Б.Мөнхбаатар,
Гутгаар байрт: Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ харьяат, засуул Э.Хүрэлбаатар
Дөтгөөр байрт: Дархан хотоос оролцогч Б.Дарханням
Тавдугаар байрт: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат,
Зургаадугаар байрт: Увс аймгийн Ховд сумын харьяат Б.Гантулга
Долдугаар байрт: Ховд аймгийн Чандманьсумын харьяат, засуул Б.Булгаа
Наймдугаар байрт: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шалгарлаа.
Тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит ”ЭРХЭМ ДЭЭД” хэмээх шагналыг мөн гардуулсан юм.
-
2016 оны 12 сарын 06
Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэдэг. Эрх баригч давхарга оногдсон хөдөлмөрөө хийж, бүтээл тэмцлийг өрнүүлж, аз жаргалант эрүүл нийгмийг асар их байгалийн баялгаа ашиглан цогцлоож барьж байгуулахыг хүсэлгүй, харьд урван эх орноо зоосны нүхээр тасчиж тамлах адил хэсэг хэсгээр өгч баяжих гэмт хэрэг л үйлдэж ирсэн бол, ард түмэн нь тийм л гэсэн үг болж таарч байна. Тэгээд л сонгоод байна.
-
2016 оны 12 сарын 06
Хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг дэлхийн олон орон зул сарын баяраар тайзнаа тоглодог уламжлалтай. Анх 1892 оны арванхоёрдугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байсан энэхүү балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 1982 оноос хойш шинэ жилийн баярт зориулан тоглож, хүүхэд багачуудыг баярлуулж ирсэн.
Энэ жил ч уламжлалаа марталгүй энэ сарын 17-нд бяцхан үзэгчдийнхээ хүртээл болгохоор бэлтгэлдээ оржээ. Гурван бүлэгтэй энэхүү бүжгэн жүжиг нь XVIII зууны сүүлчээр Германы нэгэн жижигхэн хотод болсон үйл явдлыг үзүүлдэг.
Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүлчийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээж сууна. Түүнийг ирэнгүүт цугларсан хүүхдүүд зочдын өрөөнд орно. Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүждэг билээ. Дроссельмейер үлгэрийн шидтэн мэт хүүхэлдэйнүүдийг амилуулан бүжиглүүлж, тэдний дунд ханхүү үзэсгэлэнт охиныг харгис хулганы хааны гараас хэрхэн аварч байгааг харуулдаг.
“Цөмөөхэй” бүжгэн жүжгийг энэ сарын 17,18-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
-
2016 оны 12 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын “Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү “Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.
“Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Ж.Чан “Бид Монгол Улсад анх удаа ирж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол манай группийн та бүхэнтэй хамтран ажиллах хамгийн анхны санамж бичиг юм. Уг санамж бичиг нь цаашид гэрээ болох болтугай. Бидний ирсэн гол зорилго монголчуудад туслах. Тиймээс бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
“Ориэнтал Патрон” групп нь манай улсад хөрөнгө оруулалтын сан байгуулж, сангаараа дамжуулан хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож нийслэлийн өмч бүхий төслүүдийн санхүүжилтийг хийх журмаар хамтран ажиллах зорилготой аж.
Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид эрчим хүч, бохир ус цэвэршүүлэх, ундны усны хангамж зэрэг иргэдийн ахуй амьжиргаатай холбоотой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм байна гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 12 сарын 06
Дэлхийн гоо бүсгүйчүүд нэгэн дор цугладаг алдартай тэмцээн бол “Miss World” юм. Улалмжлал ёсоор зохион байгуулагдаж буй тус тэмцээнд эх орноо төлөөлж А.Баярцэцэг маш амжилттай оролцож байгаа билээ. Тэрээр А.Баярцэцэг видео танилцуулгаараа тэргүүлсэн бол үндэсний хоолны төрөлд Ази тивээ төлөөлөн оролцож багаараа хоёрдугаар байрт шалгарсан.
Тэгвэл өнөөдөр шилдэг арван авъяаслаг миссийг шалгаруулжээ. Тэрбээр шилдэг аравт А.Баярцэцэг шалгарчээ. А.Баярцэцэгийн хувьд уран бичлэгийн төрлөөр өрсөлдөж байгаа.
-
2016 оны 12 сарын 06
Томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаа энэ үед ихэвчлэн бага насны хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна. Эмнэлгүүд ачаалалтай ачаалалтай ажиллахын сацуу томуугийн эсрэг вакциныг саяханаас хийж эхлээд байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс томуугаас сэргийлэх зөвлөмж гаргажээ.
-
2016 оны 12 сарын 06
Монголд эрх мэдэлтэнүүдийг хамарсан олигарх тогтолцоо өнгөрсөн дөрвөн жилд биежсэн байна. Миний яриад байгаа бүлэглэлд УИХ, Засгийн газар, Монголбанк, Хууль хяналтын байгууллага нь татагдах орсон байна. Тэд нь хүссэн шийдвэрийг нь гаргаж өгдөг болжээ. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал бол Монголд гарч байгаагүй луйвар.
-
2016 оны 12 сарын 06
Далай ламын айлчлалын дараахан Хятадын Засгийн газар Манай улсад таагүй хандаж эхлэсэн талаарх мэдээлэл сүүлийн үед ар араасаа хөврөх болов. Үүний нэг нь энэ сарын 4-ны өдөрөөс эхлэн БНХАУ Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт ногдуулах хураамжаа нэмэхээ Хятадын холбогдох албанаас мэдэгдээд байна.
Тодруулбал, Монгол Улсын “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, “Бичигт” боомтоор дамжин БНХАУ руу орж буй автомашин бүрээс хураамж авах шийдвэрийг гаргалаа. Урд хөрш рүү экспортлогдож буй бараа тутмын тонн тус бүрээс найман юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авахаар заасан байна.
Ам.долларын ханш өсөхөд төсөвт хүндрэл учирч, юанийн ханш нэмэгдэхэд аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчдэд хүндээр тусна. Мэдээж урд хөршөөс бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхи хувийг импортолдог манай улсын хувьд энэ нь хэрэглээний үнэ нэмэгдэх шалтаан болох нь тодорхой юм. Энэ хэрээр иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг нь юанийн ханш болохыг зарим эдийн засагч хэлдэг.
Олон нийт ам.долларын ханш өсч байгаад шүүмжлэлтэй хандаж байх хойгуур хатагтай “ягаан” чимээгүйхэн чангарсаар байна. Үүнийг эдийн засагч О.Алтансаруул онцолжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл юанийн ханш хэрхэн өссөнийг графикаар харуулсан байв.
Эдийн засагч О.Алтансаруул “Монголбанк анхааралдаа авах ёстой хоёрхон валют бий. Нэг ам.доллар, нөгөө нь юань. Монголчууд ам.долларын ханшийг л гайхаад байхаас юанийн ханшийг тоодоггүй. Та бид импортын 10 бараа тутмын долоог нь Хятадаас юаниар авч байгаа. Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь юанийн ханшийн өсөлт” гэжээ.
Түүнчлэн 2000 онд юань 132 төгрөгтэй тэнцэж байжээ. 16 жилийн дараа энэ валютын ханш 2.6 дахин өссөн гэх судалгаа бий. Зэрэгцээд урд хөршөөс импортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ ч төдий хувиар чангараад буй.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв болон жижиглэн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг урдаас авдаг. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр 248 төгрөгөөр юань авч урд хөршийг зориод хоёр хоногийн дараа эх орондоо иртэл юанийн ханш 355 төгрөг болоод өсчихсөн байсан аж.
Валютын ханш ийн хоногоор өсөж байгаа тул өнгөрсөн онд 20-25 мянган төгрөгөөр борлуулж байсан цамцаа 30-35 мянган төгрөгөөр зарах болсноо учирлав. Үүнээс үзэхэд юанийн ханш иргэдийн халаасанд илүү нөлөөлдгийг харж болно. Тиймээс юанийн өсөлт худалдаачид цаашлаад иргэдэд дарамт болдог. Түүнчлэн гол нэрийн барааны үнэ ч тодорхой хувиар нэмэгдсэнийг анзаарч байгаа биз ээ.
Тэгвэл ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2477 төгрөгтэй тэнцэж байгаа бол юанийг “Уран уургач” арилжааны төвд 358 төгрөгөөр авч 359 төгрөгөөр зарж байна.
Юань ам.доллараас дутахааргүй төгрөгийн эсрэг хүчирхэгжсэн. 2013 оны эхээр ам.долларын ханш 1390, юань 232 төгрөгтэй тэнцэж байв. Үүнээс хойш өдий болтол төгрөгтэй харьцах Америк, Хятадын валютын ханш бараг 70 орчим хувиар дээшилжээ.
Удахгүй импортын барааг дэмждэг шинэ жил, цагаан сар айсуй. Үүнтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн “халаас”-нд нь шууд нөлөөлөх нь дамжиггүй.
-
2016 оны 12 сарын 06
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдав. Хурлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл-санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үр дүн, хяналт шалгалтын тайланг хэлэлцэж ойрын үед хуралдах хувь нийлүүлэгчдийн хуралд оруулж батлуулахаар шийдвэрлэв.
Хурлаар мөн Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг батлав. Улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2017 онд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээг төлөвлөхдөө бодитой хандахыг хичээв. 2017 онд 19,7 сая тн ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөв.
Ерөнхий хорооны монголын талын гишүүдийн санаачилгаар 2017 онд шинээр зүтгүүрүүд худалдан авах, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оросын төмөр замууд” НХН-ээс хэрэгцээндээ нийцсэн зүтгүүрүүдийг түрээсэлж ажиллахыг төмөр замын удирдлагад зөвшөөрөв. Төмөр замын засвар, арчлалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд үүнд зориулж сан байгуулах, үйл ажиллагаанаас хөрөнгийг бүрдүүлж байх санаачилгыг гаргажээ.
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
5 жил сул зогссон зүтгүүрүүдийг хөдөлгөх шийдвэр гарлаа
Улаанбаатар төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, холбооны системийг шинэчлэх төсөл 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол шугам замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар 25-30 хувиар нэмэгдэх тооцоотой. Ерөнхий хорооны хурлаар энэхүү чухал төслийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төслийн ажлыг гэрээт хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллахыг төмөр замын удирдлагад үүрэг болгов. Хуваарийн дагуу төсөл 2018 оны эхний улиралд хэрэгжиж дуусна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал нийгэмлэгийн үйл ажиллагааны аж ахуйн чухал асуудлуудыг хэлэлцлээ. Цаашид төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай асуудлуудыг эчнээ болон эчнээ бус хурлаар шуурхай шийдвэрлэж байхаар тохиролцсоноор өндөрлөв.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI их хурал маргааш Соёлын төв өргөөнд 09:00 цагт эхэлнэ. /2016.12.06-2016.12.07/ Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох гэнэ.
Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 06
Ардчилсан намын VI их хурал маргааш Соёлын төв өргөөнд 09:00 цагт эхэлнэ. /2016.12.06-2016.12.07/ Их хуралд 1210 төлөөлөгч оролцох юм байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох гэнэ.
Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа юм.