зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4840 4841 4842 4843 4844 4845 4846
  • Төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна
    2016 оны 9 сарын 24
    Хүн амын амьжиргааны түвшинтэй харьцуулахад эмзэг бүлгийн хүүхдүүд өвчлөлд өртөх нь элбэг байгаа талаар албаныхан хэлсээр ирсэн.
  • Хятад, Оросыг холбосон гүүр барьж эхэлжээ
    2016 оны 9 сарын 24
    Синьхуа агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Благовещенск болон Хятадын Хэйхэ хотуудыг холбосон дүүжин гүүрийг өчигдөр Амар мөрний дээгүүр барьж эхэлжээ.

  • Онцгой, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
    2016 оны 9 сарын 24
    Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт сумдад малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчин гарсантай холбогдуулан Онцгой байдлын газар болон Төв аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хорио цээрийн дэглэм тогтоон, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
  • АНУ цэргийнхээ тоог нэмэхээр төлөвлөжээ
    2016 оны 9 сарын 24
    Пентагон 500 цэрэг илгээх замаар Ирак дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

  • Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх мягмар гарагт гардуулна
    2016 оны 9 сарын 24
    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сарын 19-нд болно. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-нд гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 1-17-ныг дуустал явагдах юм.
  • Гурав хоногийн дараа олдсон хүү хамгийн түрүүнд тоглоомон машинаа суржээ
    2016 оны 9 сарын 24
    Сибирийн их тайгад төөрсөн гурван настай Цэрэн Допчут хүүг гурав хоногийн дараа эсэн мэнд олджээ.

  • Замын цагдаагийн газраас анхааруулж байна
    2016 оны 9 сарын 24
    Цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа цас орж, сэрүүсэх төлөвтэй байна.
  • Улс төрийн авлига нэмэгджээ
    2016 оны 9 сарын 24
    Авлигатай тэмцэх газар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш найм дахь удаагаа зохион байгуулжээ. “Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2016 оны 9 сарын 24
    Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний Бямба гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжлээ
    2016 оны 9 сарын 24
    Энэ сарын 24-ний өдрийн 00:00 цагаас буюу өнөөдрөөс эхлэн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн цагийн хуваарьт шилжих юм байна.
  • Дэлхийн дээд амжилтууд буюу чих дэлдийлгэсэн сониноос
    2016 оны 9 сарын 24
    Гиннесийн дээд амжилтын ном”-ын түүх 1951 оноос эхлэлтэй. Английн нэгэн үдэшлэг дээр Шотландын ногтруу ба алтан болжмор хоёрын хэн нь хурдан вэ? гэсэн маргаан гарав. Тэндээс ирээд сэр Хью Бивер ер бусын дээд амжилтуудын тухай цуглуулахаар шийджээ. Номоо гаргахдаа Хьюгийн гэр бүлийнхний эртний овгоор ”Гиннес” гэж нэрлэсэн байв. Амжилтуудыг баталгаажуулаад 1955 оны наймдугаар сарын 27-ны өдөр ”Гиннес”-ын анхны 197 хуудастай ном хэвлэгдэн гарчээ. Тэр цагаас хойш энэ лавлахын ном жил бүр шинэчлэгдэн хэвлэгдэж байгаа. Уншигч та бvхэндээ уг номд бичигдсэн дэлхийн дээд амжилтуудаас сонирхуулж байна.
  • Цаг урагшлуулж хойшлуулах сэтгэлзүйд ямар нөлөөтэй вэ?
    2016 оны 9 сарын 24
    Зарим хүмүүс өглөөгүүр идэвхитэй, бүтээмж өндөртэй ажиллаж чаддаг байхад нөгөө хэсэг нь оройн цагаар илүү эрч хүчтэй байдаг. Тэгэхээр хүн бүр харилцан адилгүй цагуудад идэвхтэй ажиллаж амьдардаг ч таны бугуйн дахь болон ханан дахь цаг бус биологийн цаг таныг удирддаг байна. Иймд биологийн цагын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
    2016 оны 9 сарын 24
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
  • Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан байна
    2016 оны 9 сарын 24
    Улаанбаатарт өдөртөө 16 градус дулаан байна
  • Гамшгийн даатгалын тухай хуультай болно
    2016 оны 9 сарын 23
    Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр ОБЕГ-т зохион байгууллаа.

    Манай орны хэмжээнд байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол, гамшгийн тоо, давтамж, түүнээс учирсан хохирлын хэмжээ улам бүр нэмэгдсээр байна. Нөгөөтэйгүүр манай улсад гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдээгүйн улмаас гамшгийн хохирлыг төр хариуцах, улсын төсөвт дарамт учруулах асуудал тулгарсаар байгаа юм.

    Тиймээс ОБЕГ, НҮБХХ-ийн Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төслөөс хамтран “Гамшгийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулж иргэд, олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах зорилгоор Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

    УИХ-ын 2012 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэлийн 2.3-т “Гамшгийн нэр томьёоны ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрхзүйн орчныг боловсронгуй болгох” гэж заасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах эрхзүйн үндэслэл болж байгааг хуулийг санаачлагчид тайлбарлаж байна.

    Гамшгийн даатгалын тухай хууль батлагдан гарснаар гамшигт үзэгдлийн улмаас төрийн, орон нутгийн, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөд учирсан хохирлын дийлэнх хэсгийг даатгалын хөрөнгөөр нөхөн төлөх боломж бий болох бөгөөд ингэснээр гамшгийн хор хохирлыг богино хугацаанд, улс эх орны нийгэм, эдийн засагт хохирол багатайгаар арилгах, гамшгийн үр дагаврыг даван туулах боломж бүрдэх юм.
  • Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2016 оны 9 сарын 23
    ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    mpa_8203

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 9 дүгээр сарын 23-ны өдөр Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав.

    Уулзалтын үеэр эртний уламжлалт харилцаа бүхий Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж, тухайлбал улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд илэрхийлэв.

    Дэд сайд Б.Батцэцэг хоёр орны эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж буйг тэмдэглээд Элчин сайд М.Карагөзд ажлын амжилт хүсэв.
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд офшорын асуудлаар дахин тайлбар хийв
    2016 оны 9 сарын 23
    Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд офшор бүсэд алт олборлолтын компанид нэр нь холбогдсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр энэ тухай өөрийн биеэр Төрийн ордонд тайлбар хийж байсан бөгөөд өчигдөр дахин задарсан баримтууд дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын нэр байгааг The Guardian онцолсон.

    Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор ”Алтай Холдинг” дараах мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдлийг бид бүрэн эхээр нь хүргэж байна.
    Мэдэгдэл

    Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай холдинг ХХК-ийн талаар мэдээлэл гарч байгаа тул дараах мэдэгдлийг хийж байна. С.Батболд 1992 оноос Монгол Улсын томоохонд тооцогдох Алтай трейдинг компанийг үүсгэн удирдаж байсан. Алтай трейдинг компани нь Бороогийн алтны ордыг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулах нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарч, гаднын хөрөнгө оруулагчтай хамтран уг төслийг хэрэгжүүлэх явцад хувьцаа эзэмшигч байсан тухай С.Батболд нэг бус удаа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байсан.

    Төрийн албанд орохоос өмнө тэрээр Алтай трейдинг компанийг төлөөлж Бороо Гоулд ХХК болон түүний толгой компани болох Бороо Монголиа Майнинг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2000 оны 8 сард Гадаад хэргийн дэд сайд болохоосоо өмнө тухайн компани болон бусад аж ахуйн нэгжүүд дэх албан тушаалаасаа татгалзсан болно. С.Батболд төрийн албанд орохоосоо өмнө Монгол Улсын бүртгэлийн байгууллагуудад эдгээр компанийн ТУЗ-ийн гишүүний хувьд холбогдох мэдээллийг ил тодоор өгч байсан тул эдгээр мэдээллийг холбогдох байгууллагууд сайтар мэдэж байсан төдийгүй өнөөдөр ч мэдсээр байгаа. Бороо гоулд нь 1998 оноос дийлэнх хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төсөл байсан бөгөөд 2007 оноос 100 хувь гадаадын хөрөнгө оруулалт бүхий компани болсон.

    Зарим нэг хэвлэлд иш татсан Их Британийн ”Гуардиан” сонинд ч түүнийг төрийн албанд орохоосоо өмнө, бизнес эрхэлж байхдаа тус компанийн ТУЗ-ын гишүүн байсан гэж дурьдсаныг орхин төрийн албан тушаалд байх үедээ байсан мэтээр гуйвуулж буйд харамсаж байна.

    Дашрамд дурдахад 1998 онд Бороо гоулд компанитай багйуулсан Тогтвортой байдлын гэрээг 2012 оны сонгуулийн дүнг байгуулагдсан Засгийн газраас ажлын хэсэг байгуулан, шалгаж дүгнэхдээ тухайн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Бороо гоулд компани гэрээний заалт бүрийг мөрдөж ажилласан, аливаа илүү хөнгөлөлт эдлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тус дүгнэлтэд дурьдсанаар төслийн ТЭЗҮд Бороогийн алтны ордыг 9 жил ашиглахаар тусгасан байсныг 13 жил болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байдаг. Мөн компани нь Монгол улсын төсөвт төлбөл зохих татвар, хураамжийг төлсөн бөгөөд эдгээрийн нийт дүн 2004-2012 онд 254 тэрбум 453 сая төгрөг болсон ажээ. С.Батболд нь төрийн албанд орохоос даруй 2 жилийн өмнө тус гэрээ байгуулагдсаныг нь онцлох нь зүйтэй.

    УИХ-ын гишүүн С.Батболд нь энэ төслийн үүх түүх, түүний удирдаж байсан аж ахуйн нэгжийн оролцооны талаар нэг бус удаа ярилцлага өгч, олон нийтэд ил тод нээлттэй байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ ч мөн өгч байсан. Одоо УИХ-ын гишүүн С.Батболд, Алтай трейдинг компани нь Бороо гоулд төсөлтэй холбоотой аливаа нэг аж ахуйн нэгжид хувьцаа эзэмшдэггүй, холбоотой үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг тэмдэглэе.

    Хуулийн дагуу ил тод явагдсан үйл ажиллагаа нууцлаг, хууль бус мэтээр улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж бөайгаад харамсаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн зөв бодит мэдээг олон нийтэд хүргэнэ гэдэгт итгэж байна.

    Алтай Холдинг ХХК
    2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
  • Хоёр улсын парламент дахь бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2016 оны 9 сарын 23
    Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар энэ сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын гишүүн Ким Ён Жүгийн урилгаар тус улсад айлчлал хийсэн юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюүн /2016.09.20/ Монгол Улсын Их Хурлын гишүүдийг хүлээн авч уулзав.
    Тус уулзалтаар хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны үр өгөөж, хамрах цар хүрээг өргөжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар санал солилцов.

    Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг тэмдэглэн хэлээд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейд Солонгос-Монголын бүлэг байгуулахад анхаарч дэмжихийг ноён Жон Сэ Гюүнээс хүслээ. Тэрээр Аж Үйлдвэрийн сайд байхдаа 10 жилийн өмнө Монгол Улсад очиж байсан талаар дурсаад Үндэсний Ассамблейд Солонгос-Монголын найрамдлын бүлэг байгуулахад анхаарч ажилахаа илэрхийлсэн юм.
    Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ удаагийн айлчлалынхаа үеэр тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Мөн Данкоокийн Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуульд жилдээ 50-100 монгол залуусыг суралцуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар ярилцаж, тохиролцсон байна.
  • Хөрөнгийн бирж 61 сая төгрөгийн гүйлгээ хийжээ
    2016 оны 9 сарын 23
    Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж I, II, III ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн нийт 35 мянга 224 ширхэг хувьцаа арилжиж, 61 сая 211 мянга 394 төгрөгийн гүйлгээ хийжээ.
  • Хар тамхины хэрэгт холбогдуулан найман хүнийг баривчилжээ
    2016 оны 9 сарын 23
    нэ сарын 22-ны шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн ажиллагаа явуулсан байна. Энэхүү ажиллагаагаар хар тамхи худалдан борлуулдаг, худалдан авсан найман хүнийг баривчилжээ. Сүүлийн хэдхэн жилийн дотор хар тамхи болон мансууруулах бодист донтогчдын тоо ихэсч, цаашлаад гэмт хэргийн золиос, эзэн холбогдогч болох нь буурахгүй байгааг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас анхааруулан сэрэмжлүүлэв.
4840 4841 4842 4843 4844 4845 4846
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    2 цаг 8 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    2 цаг 31 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    2 цаг 45 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    2 цаг 56 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    3 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    5 цаг 30 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    17 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Өчигдөр 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК