-
2016 оны 8 сарын 10
Рио-2016 олимпийн наадмын дөрөв дэх өдрийн боксын тэмцээн үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Нидерландын боксчин Энрико Лакрустай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгаран үлдлээ.
Түүний дараагийн учраа нь Алжирын Реда Бенбазиз юм байна. Тэрээр энэ сарын 13-ны өдөр буюу ирэх бямба гаригт тулалдах аж.
-
2016 оны 8 сарын 10
2016.8.10, Лхагва гараг / Билгийн тооллын: 7
Намрын эхэн улаан бичин сар
Нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр
Аргын тооллын: 2016.8.10, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.41-21.14
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн.
-
2016 оны 8 сарын 10
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 25-30 градус, өмнөд хэсгээр 33-38 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 10
Эхний 30 сумны дараах байдлаар Ц.Мөнхзул 289 оноотой 19, О.Гүндэгмаа 284 оноотой 35-р байруудад бичигдэж байна.
Одоо рапид буюу түргэн буудлагад тамирчид 3 секундын зайтай 30 сумыг тавих юм.
Нийлбэр дүнгээр эхний 8 байранд орсон тамирчид хагас шигшээд үлдэх бөгөөд улмаар тэндээс шигшигдэж финалд 4 тамирчин гарах юм.
-
2016 оны 8 сарын 10
Жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд зодоглож буй Ц.Мөнхзаяа эхний барилдаандаа Мороккогийн бөхийг ялсан бөгөөд тэрээр дараагийн учраа болох БНХАУ-ын тамирчид Ян Жуншиатай барилдан ялагдал хүлээлээ.
-
2016 оны 8 сарын 10
Олимп: О.Ууганбаатар ялагдал хүлээлээ
-
2016 оны 8 сарын 09
Жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд зодоглож буй Ц.Мөнхзаяа эхний ялалтаа авлаа. Тэрээр Мороккогийн бөхөөр иппондож авлаа. Ингэснээр Ц.Мөнхзаяа шигшээ наймд үлдэхийн төлөө БНХАУ-ын тамирчид Ян Жуншиатай учраа таарлаа.
-
2016 оны 8 сарын 09
“Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн наймдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэн маргааш нээлтээ хийж нийт 14 хоног олны хүртээл болох юм. Уран бүтээлч тэр дундаа зураачид байгаль-эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг.
-
2016 оны 8 сарын 09
ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
-
2016 оны 8 сарын 09
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст Энэ сарын 8-ны өдөр нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэний дотор гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн байна.
-
2016 оны 8 сарын 09
Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа энэ сарын 19-нд эх орондоо ирэх юм байна. Харин наадмын эхний өдрүүдэд тэмцээн уралдаандаа оролцсон тамирчид энэ сарын дундуур эх орондоо ирэх аж.
-
2016 оны 8 сарын 09
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо.
П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр цолтой.
1995-1996 онд МҮОНРТ-д туслах найруулагч
2003-2005 онд Mongol drilling ХХК Гүйцэтгэх захирал
2006-2008 онд ЗГХЭГ-т Сайдын ажлын албаны ахлах
2001-2015 онд Сөүл хотын соёл мэдээллийн төвийн Захирал
2011-2013 онд Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2012-2015 онд Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга
2014-2015 онд Нийслэлийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байжээ. 2016 оны НИТХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогджээ.
-
2016 оны 8 сарын 09
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЖЕНИФЕР З.ГААЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
-
2016 оны 8 сарын 09
Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах тал дээр АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хамтран ажиллана
-
2016 оны 8 сарын 09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
-
2016 оны 8 сарын 09
Үерт автсан 22 өрхийг нүүлгэн шилжүүлж, хохирол тогтоох комисс байгууллаа
-
2016 оны 8 сарын 09
Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 8 сарын 09
“Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа
-
2016 оны 8 сарын 09
Туул голын урсац сайжирч, усны нөөц нэмэгдэн, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг бодитой үр дүн гарна гэв.
-
2016 оны 8 сарын 09
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга нь Улсын Их Хурлын дэд дарга байна хэмээн заасан байдаг.