зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4935 4936 4937 4938 4939 4940 4941
  • “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр чуулна
    2016 оны 8 сарын 01
    Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

    Зүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Форумд Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн суурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөд Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц СОР-21”, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.

    Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.

    Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээ Монгол, Англи хэл дээр тавигдсан байна.

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгээгүй бол торгоно
    2016 оны 8 сарын 01
    Замын цагдаагийн газраас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байна.
  • Триатлоны улсын аваргууд тодорлоо
    2016 оны 8 сарын 01
    Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд боллоо.

  • Дорнодчууд шинэхэн начин Д.Анарт гурван байр бэлэглэжээ
    2016 оны 8 сарын 01
    Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Наадмын үеэр Баянтүмэн суманд соёолон насны морины уралдаан, сурын талбайд халх сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөхийн барилдаан болсон.

    Улсын начин Д.Анар нь Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч. Түүнийг саяхан Онцгой байдлын ахлах дэслэгч цолоор шагнасан юм.

    Тэгвэл Дорнодчууд сүүлийн арваад жил тасраад байсан улсын цол авчирсан шинэхэн начныхаа түүхэн амжилтыг гурван байраар мялаажээ. Тодруулбал, наадмын үеэр шинэ начинд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байр бэлэглэжээ.
  • Шинэ гишүүд ХОМ-ээ энэ долоон хоногт багтааж өгнө
    2016 оны 8 сарын 01
    УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон шинэ гишүүд, төлөөлөгчид 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
  • Он гарсанаас хойш 193 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
    2016 оны 8 сарын 01
    Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 412 авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1 , сургуулийн насны 3 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

    Тухайлбал: СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Х нь яявган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохирсоон.

    Хөдөө орон нутагт: Төв аймгийн Борнуур сумаас хойшоо Тайстын хөтөл гэх асфальтан замд Р жолоочтой T.Camru маркийн авто машин онхолдож жолооч 52 настай эрэгтэй Р-ийн амь нас хохирсон.

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitz маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 04 настай эмэгтэй Н-ийн амь нас хохирсон.

    Эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 193 хүний амь нас хохирсон үүнээс

    Явган зорчигч-60 хүний амь нас хохирч 1420 хүн гэмтсэн

    Жолооч -61 хүний амь нас хохирч 256 хүн гэмтсэн

    Тээврийн хэрэгслээр зорчигч-70 хүни амь нас хохирч 912 хүн гэмтсэн

    Дугуйтай хүн-2 хүний амь нас хохирч 70 хүн гэмтсэн байна.

    Гэмт хэрэг хэрэгт өртөж амь нас насаа алдсан хүмүүсийн 68.6 хувь нь, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 50,7 хжвь нь эрэгтэй хүмүүс байна.

    Гэмт хэрэгт өртөж хохирсон 132 буюу 17,6 хувь нь хүүхэд, 260 буюу 34,6 хувь нь 18-34 насны хүн, 268 буюу 35,6 хувь нь 35-54 насны хүн, 92 буюу 12,2 хувийг 55 ба түүнээс дээү насны хүн эзлэж байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19,8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17,2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн нь тогтоогдоогүй байна.

    Та хамгаалах бүс хэрэглэснээр гарч болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болон бусдын амь насыг 50-70 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг санах хэрэгтэй.
  • АН-ын ҮЗХ энэ сарын 5-нд хуралдана
    2016 оны 8 сарын 01
    АН-ын ҮЗХ энэ сарын 5 буюу ирэх Баасан гаригт хуралдахаар болжээ. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар намын даргаа тодруулж, Их хурлаараа батламжлах юм.
  • Сэрэмжлүүлэг: Нэг айлын хоёр хүүхэд усанд энджээ
    2016 оны 8 сарын 01
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг айлын хоёр хүү усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
  • Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа
    2016 оны 8 сарын 01
    Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг.
  • Дэд сайдуудын нэр дуулдаж эхэлээ
    2016 оны 8 сарын 01
    Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шинэ Засгийн газар бүрэлдсэн. Тиймээс дэд сайдуудын нэр эхнээсээ дуулдаж эхэллээ.
  • “Эрдэнэт”-ийг шилэн болгох “их цэвэрлэгээ”-ний цаг иржээ
    2016 оны 8 сарын 01
    “Эрдэнэт”-ийг шилэн болгох “их цэвэрлэгээ”-ний цаг иржээ
    “Сангийн юм сандайлаад байгаарай” гэсэн нэртэй нэлээн дээхэн үеийн шог зураг байдаг даа. Их л турж, эцсэн нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг. Өгүүлэх гэсэн гол санаа нь уналга муутай нэгдлийн морь биш улсын өмч яаж тантан болдогт л байгаа юм. Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг. Манай хэдэн улсын өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг төрх юм даа. Харин үүнийгээ “саалийн үнээ” гэж цоллох нь бий. Сайндаа ч аваагүй энэ нэрийн хамгийн том төлөөлөл нь Эрдэнэт.
    Эрдэнэт үйлдвэрт бүх зүйл улс төрөөс хамааралтай. Ялсан намын хүн даргаар нь очино. Дарга ганцаараа очихгүй ээ, бас нэг намын гишүүнээ, найзыгаа, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг аль гарын үсэгтэй, гайгүй сайн унацтай месть дээр тавихаа бодно. За тэгээд ажил гүйцэтгэх гэрээ, тоног төхөөрөмж, эд материалын хангалтаас эхлээд элдэв шахаа тус бүр эзэнтэй. Асар том агуулах нь бараа материалаар пиг чихээтэй. Бүр бэлгэвч хүртэл хэдэн жилийн нөөцтэй овоолсон байсан гэх онигоо ч юм шиг яриа гарах билээ. Агуулах тэр чигээрээ хэнд ч хэрэггүй хогоор дүүрэн. Авсан үнийг нь харахаар зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр энэ агуулахад ирсэн байдаг. “Нэг тонны жинтэй төмөр бутлагчийг мөн хэмжээний алтан бөмбөлөгний үнээр шахдаг” байсныг манай хэвлэлийнхэн бичиж л байсан. Ийм л ил тод улаандаа гарсан луйврыг эцэс болгох боломж Эрдэнэтэд одоо л ирж байна.
    Эрдэнэт үйлдвэр дэх Оросын мэдлийн 49 хувийг Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж худалдан авсныг зарласан. УИХ-ын сонгуулийн дуулиан, шинэ Засгийн газрын сайдуудын шуугиантай хамт зохион байгуулалттай улстөржүүлээд л байгаа болохоос биш Монголд ашигтай арилжаа л даа.
    Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг шиг хүйтэн хөндий ханддаг, хүний сэтгэлтэй манай дарга нараас болж ашиггүй ажилладаг байсан он жилүүд одоо эцэс болох биз, Эрдэнэтэд. Хувийн компани өмчөө ариглан гамнана, ашиг олохыг бодно. Ядаж л Эрдэнэтийн бүх худалдан авч буй бараа үйлчилгээний хэмжээ, үнэ, ямар компани гүйцэтгэсэн, хэний гарын үсгээр арилжаа явагдсаныг хөндлөнгийн аудитаар шалгуулж, ил тод зарладаг болно шүү дээ. Хуучин бол Орос, Монголын хамтарсан төрийн аудитын байгууллага арван жилд нэг удаа шалгалт хийдэг байлаа. Харин жилдээ нэг удаа ордог хөндлөнгийн аудитын байгууллагыг Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга нар өөрсдөө сонгон шалгаруулдаг байсан юм. ТУЗ гэдэг нь бас л манай төрийн өндөр албан тушаалтнууд л даа. Өөрсдийнх нь зүтгүүлсэн хүн, шахсан бизнес нь тэнд байхад юу боллоо гэж үнэн зөвөөр үнэлүүлж дүгнүүлэх билээ тэд.
    Харин одоо бол хувийн компани өөрийн хяналтыг тавиад ирэхээр мөн ч их шуугиан үүснэ дээ. Яагаад гэвэл дээрх бүх булхай луйвар ил болно. “Тэр хүн ийм үнээр нийлүүлж байхад надад яагаад ийм гоё юмнаасаа хүртээсэнгүй вэ” гэж заргалдах нь ч гарч ирнэ. Таньж мэддэгүүд нь шуугиад эхэлнэ. “Эрдэнэтэд 10 жилийнх нь принтерийн хор шахсан энэ компани чинь тэр даргынх нь эхнэрийнх юм шүү дээ” гээд зарлахад дарга бас хүн юм хойно нүүр нь халуун оргино биз дээ. Аягүй бол хагас мөнгийг нь буцааж үйлдвэрт тушаах ч юм билүү. Ингэж чадвал ашиг нь Эрдэнэтийн ажилчдад, өгөөж нь улсын төсөвт л ирнэ.
    Тиймээс Оросуудад байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан үндэсний аж ахуйн нэгжид хандан хэлэхэд “Өөрөө л авахгүй бол өрөөлд өгөхгүй, тэрэнд орвол тэндээ ялзраад муудаад зэврээд сөнөг” гэсэн бодолтой хэсэг бүлэг хүмүүсийн элдэв дайралт, шантааж, матаасанд бүү авт. Эрдэнэтэд энд өгүүлснээс их идээ бээр бий, тэр бүхнийг цэвэрлэх үүргээ биелүүл гэж захъя.

  • Зар: Чулуун хийцийн тансаг бүтээгдэхүүн их хэмжээгээр нийлүүлнэ
    2016 оны 8 сарын 01
    Зар: Чулуун хийцийн тансаг бүтээгдэхүүн их хэмжээгээр нийлүүлнэ

    “Гялтгар чулуу” ХХК нь орчин үеийн тансаг зэрэглэлийн чулуун хийцийн бүтээгдхүүнийг хувь хүнд болон албан байгууллага, барилгын компаниудад их хэмжээгээр нийлүүлнэ. Орчин үеийн барилгын хөгжлийн чиг хандлага болсон чанартай, удаан эдэлгээтэй, аюулгүй, тухайн улс орны түүхэн цаг үеийн илэрхийлэл болж чадсан үнэ цэнтэй барилгыг бий болгоход зориулан 3000 жилийн настай цэвэр байгалийн чулуун хийцийн худалдаа, суурилуулалтийг хийж байна. Тус компани нь чулууны гадаргууг захиалагчийн хүсэлтийн дагуу гөлгөр өнгөлөөтэй, барзгар, ховилтой гэх зэргээр нийлүүлэхээс гадна шал, шат, цонхны тавцан бүх төрлийн чулууны ирмэгийг гаргадаг байна. Байгалийн чулууны хээ, судал, байгалиас тогтсон толбо нь дахин давтагддаггүй, өнгөө алдахгүй зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд мэргэжлээрээ 3-10 жилийн ажлын туршлагатай хамт олон таны захиалгын түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэдэг.

    Утас: 91912991, 88112991
  • Маргаашнаас бороо орж сэрүүснэ
    2016 оны 8 сарын 01
    Энэ сарын 2-6-нийг хүртэлх хугацаанд ихэнх нутагт бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээ.

  • Их халалтаас шалтгаалан үер, аянга буух эрсдэлтэй байгааг анхаарууллаа
    2016 оны 8 сарын 01


    2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт нутгаар их халалт үргэлжилж, түр зуурын усархаг бороо орсны улмаас нийслэлийн дүүргүүд, хөдөө орон нутагт үер усны аюул учирч, аянга буух, дуу цахилгаантай борооны өмнө хүчтэй салхи шуурга болсон зэргээс иргэд эрүүл мэндээр хохирох, мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага эд хөрөнгийн хохирол амссан тохиолдол цөөнгүй гараад байна.

    Цаашид цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

    Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг сануулья.
  • ОБЕГ-ын зарим удирдлагуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулжээ
    2016 оны 8 сарын 01
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд зарим хүмүүсийг цагдан хорижээ.
  • Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ
    2016 оны 8 сарын 01
    Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 23 жилийн ял сонссон Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

  • ”Рио-2016”-д манай тамирчдын гарааг Ц.Цогтбаатар эхлүүлнэ
    2016 оны 8 сарын 01


    Рио-гийн олимпийн наадамд монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай тамирчид бол жүдогийнхон. Жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн өрсөлдөөнөөр эхэлнэ. Жүдогийн онцлог нь тухайн өдрөө медальтнууд тодордог билээ. Тэгвэл наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Ц.Цогтбаатар зодоглох юм.

    Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ дэлхийн чансааны 23-т бичигдэж байгаа. Түүнд итгэл найдвар тавьж, олимпийн наадамд зодоглох эрхийг өгсөн. Залуу тамирчин итгэл дааж, бидний магнайг тэнийлгэх биз ээ.

    Түүнчлэн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг барилдана. Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэгийн хувьд дэлхийн аварга. Дэлхийн чансааг жиндээ тэргүүлж яваа, өнөө цагийн шилдэг бөх. Түүнээс маргаангүй медаль хүлээж байгаа юм.
  • Хилийн 0108 дугаар ангид Цэргийн гавьяаны одон хүртээлээ
    2016 оны 8 сарын 01
    Хилийн 0108 дугаар ангийг 90 жилийн ойг нь тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв. Тэрбээр баяр хүргэж хэлсэн үгэндээ

    ”Анх үүсч байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн болон хариуцсан хэсгийнхээ хил хамгаалалтад сүүлийн үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж байгаа зэрэг амжилтуудыг ойн баярын энэ өдөр бахархан дурдахад таатай байна.

    Улс орны газар нутаг торгон хилээс эхлэлтэй. Тэрхүү хил нь хилчин та бүхний өдөр шөнийн манааны үр дүнд амар амгалан байж, Монгол Улсын оршин тогтнохын үндэс, сүлдэт багана болж байдаг юм.

    Иймд улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж буй эрхэм хилчид та бүхэн цаашдаа хилийн бүс, зурваст амьдарч буй орон нутгийн ард иргэддээ нээлттэй байж, хил хамгаалалт, хилийн анги салбарынхаа туслах аж ахуйн шилдэг туршлагаа хуваалцдаг болох хэрэгтэй.

    Төрийн дээд одонгоор шагнагдсан танай хамт олонд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, ойн баярын мэндийг дэвшүүлье” хэмээн амжилт хүсч, баяр хүргэлээ.






  • Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдана
    2016 оны 8 сарын 01
    Улаанбаатар хотод орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад борооноос үүдэн үер бууж, усны түвшин нэмэгдэж, иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон орон сууцны газар доорхи давхаруудад ус хуримтлагдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.



    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн 3-р хороонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Улаанбаатар хотод 28-ны оройн 19:55 цагаас 20:30 цагийн хооронд маш хүчтэй аадар бороо орсон. Замын ус зайлуулах шугам хоолойнууд болон үерийн далан хэвийн ажиллаж байсан ч бороо маш хүчтэй орсон учраас ус зайлуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй гэсэн тайлбар өглөө.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр, үерээс болж үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан гэлээ. Энэ хавар, зуны турш Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран үерийн далан сувгуудын цэвэрлэгээг тогтмол хийж байсан байна.

    Нийслэлийн Засаг дарга, цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байна. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно гэв. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
  • ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам өнөөдөр эхэлнэ
    2016 оны 8 сарын 01
    МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс ”Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ.


    Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой юм. Наадам өнөөдөр 18.00 цагаас Соёлын ордонд болно.
4935 4936 4937 4938 4939 4940 4941
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    19 мин
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
    56 мин
  • Б.Ариунчимэг: Дараа жилийн дэлхийн аваргаар цом атгахыг хүсэж байна
    1 цаг 6 мин
  • Н.Нандинхүсэл: Мөрөөдөлтэйгөө нүүр тулаад зогсож байна
    1 цаг 11 мин
  • “Дээлтэй Монгол наадам” энэ сарын 8-ны өдөр болно
    1 цаг 13 мин
  • М.Цэрэнлхам: Дэлхийд маш том мэдэгдэл хийж чадлаа
    1 цаг 14 мин
  • Ойн түймэр 77.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    1 цаг 24 мин
  • О.Хулан: Удахгүй ах нартайгаа хамт гавьяатын найр хийнэ гэдэгтээ итгэлтэй байна
    2 цаг 20 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Стив Серийг "Найрамдал" одонгоор шагнав
    2 цаг 40 мин
  • ФОТО: МУГТ цол тэмдэгээр энгэрээ мялаасан ДАШТ-ий дэд аваргууд
    2 цаг 45 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл МУГТ цол хүртлээ
    2 цаг 50 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч О.Хулан МУГТ цол хүртлээ
    2 цаг 52 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг МУГТ цол хүртлээ
    2 цаг 57 мин
  • 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхам МУГТ цол хүртлээ
    3 цаг 7 мин
  • Зуны сар дуусахаас өмнө амжиж зорих таван газар
    3 цаг 14 мин
  • Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна
    3 цаг 41 мин
  • Улсын цолон ойрхон бөх #2: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
    4 цаг 8 мин
  • ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын найман ААН оролцлоо
    4 цаг 15 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
    4 цаг 39 мин
  • Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
    5 цаг 10 мин
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Хүрээ цам-Даншиг" наадмын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК