Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Нарантуяа:Төсвийн бодлого дэлхийн жишгийн эсрэг явж байна

2016-10-24
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

 

-Ирэх оны төсвийн төсөл хэр бодитой болсон гэж харж байна вэ. Хэлэлцүүлгийн үед та багагүй шүүмжилж байсан?


-Тодорхой бус төсөв гэж шүүмжилсэн. Ийм төсөв батлавал тун удахгүй дахиад тодот­гох хэрэг гарна. 2017 оны төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөг байхаар байгаа. Ийм өндөр алдагдалтай төсөв баталсан тохиолдолд мөнгөний бодлогын хүүг бууруулах ямар ч боломжгүй. Энэ нь эдийн засгийг зогсонги байдалд оруул­на. Алдагдлыг богино хугацаанд бууруулах ямар арга хэмжээнүүдийг   хэзээ, хэн, хэрхэн хэрэгжүүлэхээ маш тодорхой тусгасан хөтөлбөрөө гаргаж, төсөвтэй хамт хэлэлцүүлэх байсан юм. Зас­гийн газрын хийх алхам  то­дорч өгөхгүй байгаа учраас Монголбанк бодлогын хүүгээ буулгаж чадахгүй, ханшийн таамаглалаа хийж чадахгүй байна. 


-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг баталсан. Гэхдээ 21-хэн хоногийн дараа өргөн барьж байгаа төсөлд зарим тоонуудыг өөрчилж оруулж ирсэн. Жишээлбэл, ирэх оны эдийн засгийн өсөлтийг төсвийн тодотголд 2.3 хувь байна гэж баталсан боловч одоо өргөн барьсан төсөлд 3 хувь байхаар төсөөлсөн байгаа?


-2016 оны төсвийн тухай хуулийн тодотгол нэлээд улстөржсөн тодотгол байсан л даа. Энэ удаа төсвийн орлогыг төлөв­лөхдөө Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгой, Гацууртын алтны орд, Таван толгойн дулааны станц, III цахилгаан станцыг өргөтгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлж, эдгээр төслийн шаард­лагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр импортын татварын орлого өснө гэж үзсэн байна. Оюутолгойн хувьд  хэн нэгнээс хамаарахгүй хэрэгжээд явах байх. Харин бусад том төслүүдийг  богино хугацаанд  эхлүүлж чадахгүй тохиолдолд төлөвлөсөн өсөлт­дөө хүрч чадахгүйд хүрнэ. Иймд Засгийн газар хөрөнгө оруулагчидтай тодорхой яриа хэлэлцээрүүдийг идэвхтэй хийж байгаа байх гэж найдаж байна.

 

Сүүлийн саруудын статис­тикаас  харахад эрчим хүч, ца­хилгаан, дулааны салбар, хө­дөө аж ахуй, барилга, үйл­чил­гээний салбарууд өмнөх онуудад хийгд­сэн хөрөнгө оруу­лалтын үр дүнд өсөлттэй байна. Ялан­гуяа уул уурхайн бус салбар 7 орчим хувийн өсөлт­тэй байгаа. Эдгээр салбарын өсөлтүүд  2017 оны хувьд эдийн засгийн өсөлтийг 3.0 хувьд хүргэхэд нөлөөлөх байх. 


-Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь бараг л тодорхой болж байна. Энэ хөтөлбөрт хамрагдвал төсвийн хуулиар баталсан тоонууд өөрчлөгдөх үү?


-Өөрчлөгдөнө.


-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар хэдий хэмжээ­ний мөнгө орж ирэх бол. Хүн бүр янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд нэлээд ханатай тоо хэлэх байх?


-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн зээл, Дэлхийн банкны хөгжлийн бодлогыг дэмжих зээлүүд зөвхөн төсвийн болон төл­бөрийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зориулагдах нэлээд хатуу шаардлагатай. Тэгэхээр Монголбанк, Засгийн газар хүсэлтээ энэ хэмжээндээ гаргасан байх. Ер нь бол ОУВС-гийн гишүүн орнууд энэ байгууллагын дүрмийн санд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр тодорхой квоттой байдаг. Монгол Улсынх  ОУВС-гийн дүрмийн сангийн 0.01 орчим хувьтай тэнцдэг. Хэдий тийм боловч  2009 онд Монгол Улсад энэ хэмжээнээс нэлээд дээгүүр тусгай нөхцөлөөр 240 орчим сая долларын хөнгөлөлттэй зээл өгч байсан. Энэ жишгээр бодвол 240-250 саяыг  Валютын сангаас өгөх байх. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Дэлхийн банк, Япон улсын Засгийн газар, АХБ хөгжлийн зээлүүд өгөх боломж нээгддэг. Иймд эдгээр байгууллага ойролцоо хэмжээгээр өгнө гэж тооцвол  нийт дүндээ 1.0-1.5 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авах боломж байгаа.


-Баттай бус ч зарим эх сурвалжийн хэлснээр 2 тэр­бум ам.доллар авна гэх юм. ОУВС, тэдний донор ор­нуудын өгөх мөнгө нийлээд 2 тэрбум ам.доллар болж ча­дах уу. Ер нь энэ хөтөлбөрт хамрагдсаны давуу болон сул тал юу юм бэ?


-Хөтөлбөрийн давуу, сул тал гэхээс илүү  хөтөлбөрт хамрагдвал бидэнд ямар давуу, сул нөхцөл байдал бий болох вэ гэдэг талаас ярья. Миний хувьд яг одоо бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь Монгол Улсад  олон давуу талыг бий болгоно гэж харж байгаа.  Төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөх хүү багатай мөнгийг богино хугацаанд олох хэрэгтэй. Үүнд  ОУВС-гаас хөнгөлөлттэй зээл авч ашиглах нь өртөг бага тусна. Зарчмын хувьд БНХАУ-аас ч авч болно. Гэвч хэнээс авбал ирээдүйд томоохон төслүүд, хөгжлийн хөтөлбөрүүддээ  шаар­­дагдах эх үүсвэрийг олж авахад олон улсын санхүү, хөрөнгийн зах дээр, түүнчлэн хөрөнгө оруулагчдын орчинд бидэнд таатай уур амьсгал, эерэг мессеж, сайн нөхцөлийг бий болгох вэ. Энэ талаас нь харж байна. Валютын сангийн хөтөлбөрт  хамрагдсанаар төс­вийн сахилга хариуцлага сайжруулах, засаглалын чанараа дээшлүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хууль эрх зүйн олон өөрчлөлтүүдийг олон улсын стандартад нийцүүлж засах боломж бүрдэнэ. Энэ нь биднийг ажиглаж байгаа гадаад орчинд эерэг мессеж өгнө. Гуравдагч хөршүүдээс ирэх дэмжлэг нэмэгдэнэ гэх мэт. Саяхан Ерөнхий сайдыг Япон улсад айлчлах үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг сонирхож байсан. ОУВС-гийн үйл ажиллагааг дэмждэг Японы Засгийн газрын сан бий. 


Хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ОУВС, БНХАУ-ын аль нэгийг давуу сул гэж үнэлж, нэг талыг нь  сонгох хувилбараар талцсан  мэтгэлцээн их явж байна. Асуудлыг аль нэг тал руу ингэж туйлшруулж, улстөржих  нь утгагүй зүйл. Үүссэн хүндрэлтэй байдлаас гарч, дунд, урт хугацаанд эдийн засгаа тогтворжуулж, гадаад, дотоод бондын төлбөр  болон бусад өглөгөө Засгийн газрын хугацаанд нь төлж багасгах, томоохон төслүүдээ эхлүүлж, үр өгөөжийг нь хүртэх  чиглэлд  хөрш  орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ-тай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь ойлгомжтой. БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас Монгол Улс, аж ахуйн нэгжүүд томоохон хөрөнгө оруулалтыг дэмжсэн хөгжлийн зээлүүдийг авч байсан. Цаашид нь энэ боломжоо ашиглаад л явна. 


-Төсвийн зарлага орлогоосоо хэт их байна. Алдагдал 2.5 их наяд төгрөг болж байгаа. Энэ алдагдлыг нөхөх эх үүсвэрийг юу гэж харж байна вэ? 


-Богино хугацаанд дээр дурдсан ОУВС-гийн хөнгөлөлт­тэй зээлээр л нөхнө. Дунд хуга­­цаанд орлогын сууриа  өргө­­жүүлэх шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч эхлэх хэрэг­тэй байна.  Татварын бо­лон татварын бус  орлогын бүтцийг судалж, бусад орны жишигтэй харьцуулан дүгнэж, шинэ  шийдэлд хүрэхгүй л бол өсөн нэмэгдэж байгаа зардлын хэрэгцээгээ хангаж чадахгүй. Байнга алдагдалтай л байна гэсэн үг. Орлогын бүх нөөцөө нягталж, тооцоолоогүй байгаа. Тухайлбал, 2015 оны үлдэгдлээр тооцсон Засгийн газрын шугамаар дамжуулан авч ашиглан дотоодын аж ахуйн нэгж байгууллагад зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл гэхэд ДНБ-ий 40 гаруй хувьтай тэнцэх 2.8 их наяд төгрөгийн авч чадаагүй томоохон авлагууд байна.


Нөгөө талаас зардлын оновч­той хуваарилалтын сис­темд шилжих нь чухал. Төс­вийн нийт зардлын  81 хувийг  урсгал зардал эзэлж байгаа. Нэг үгээр хэлбэл, нэг жилийн дотор манай төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэглэж дуусгах зардал. Гэтэл ирэх 2017 онд хөрөнгө оруулалтын буюу бүтээн байгуу­лалтад 547.2 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсний 288.1 тэрбум төгрөг нь өнгөрсөн онд болон энэ жил хийж дуусгасан ажлын гүйцэтгэлд төлөх мөнгө. Тэгэхээр бодитойгоор  ердөө 259.1 тэр­бум төгрөгийн бүтээн бай­гуу­лалтад хөрөнгө оруулах нь. Улс орнууд эдийн засаг хямарсан үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдээ илүү их ажилтай байлгах, ингэснээр татварын орлогыг бууруулахгүй байлгах бодлого баримталдаг.  Манай төсвийн бодлого эсрэгээр явж байна. 


-Төрийн өмчит байгуул­лагуудыг хувьчилна гэсэн. Түүнээс гадна том төслүүдээ хөдөлгөнө л гээд байгаа. Үүн дээр сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?


-2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд  Төрийн банк, Хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал, Монголын цахилгаан холбоо зэрэг дөрвөн аж ахуйн нэгжийг хувьчилж, 120.0 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тусгасныг зөв гэж үзэж байгаа. Ялангуяа Төрийн банкийг сүүлийн хоёр жил  мэргэжлийн бус хүмүүс улс төрийн томилгоогоор удирдлаа. Ийм томилгооны дараа банкууд дандаа эрсдэлд орсон тохиолд­лууд Монголын банкны системийн түүхэнд бичигдэж үлдсэн. Төрийн өмч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцах, хадгаламжийг эрс­дэлд орохоос нь  хамгаалж 2017 онд багтааж хувьчлах нь зүйтэй.  Түүнээс гадна өнгөрсөн парламент 70 дугаар тогтоол гаргаж, төрийн өмчийн нэлээд олон аж ахуйн нэгжийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ ажлыг хийж дууссанаар Төрийн өмчийн хорооны үйл ажиллагаа дуусгавар болох учиртай.  Төрд ачаа болсон хэрэгтэй, хэрэггүй бүх өмч хөрөнгөөсөө зоригтой салсан нь дээр.
Ирэх жилийн тухайд Тавантолгой, Гацууртын алтны орд, Тавантолгойн дулааны станц, III цахилгаан станцыг өргөтгөх төслийг явуулна гэж байна. Төслүүдийг хөдөлгөж эхлэх гэж байгааг  дэмжиж байгаа. Ямар нөхцлөөр гэрээ, хэлэлцээр яригдаж байгаа талаар нарийн мэдээлэл алга, тухайн үед нь байр сууриа илэрийлнэ.


-Төмөр замын асуудлыг ярихгүй байх юм...


-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Таван толгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн, мөн “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлээс Оюутолгойн салбар төмөр замыг барьж ашиглалтад оруулна гэж тусгасан. Гэвч ирэх жилийн төсөвт энэ талаар дорвитой ажил хийгдэхээр харагдахгүй байна. Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийг төмөр замгүйгээр төсөөлөх аргагүй, тиймээс эдийн засгийг хүндрэлээс гаргах тусгай хөтөлбөртөө тодорхой зүйл тусгах байх гэж хүлээж байна.


-Тэвчиж болох зардлуудын тухай их ярьж байна. Та үүн дээр жишээ хэлж болох уу. Мөн та чуулганы хуралдаан дээр төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын багц, зарцуулах мөнгө 20 хувиар нэмэгдсэн байна гэж хэлж байсан. Үүнийг дэлгэрүүлбэл?


-Нийт зардалд эзлэх урсгал зардлын хэмжээг стандартын төвшинд хүргэх, энэ хүрээнд эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч нарын багц дахь урсгал зардлыг 5 хувиар бууруу­лах саналыг Үндэсний аудитын газраас ирүүлсэн байна. Энэ бол боломжтой хэмнэлт.  Өр­гөн баригдсан төсөлд ихэнх төсөв захирагч нарын багц өссөн байна.


-Хүүхэд харах үйлчил­гээ­ний тухай хуулийг хүчингүй бол­госон. Үүнээс 5 тэрбумыг хэмнэсэн гэж зарим гишүүн хэлж байсан. Харин дэд сайд нарын цалин, томилолт, унаа­ны мөнгө зэрэгт 4 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн. Энэ үнэн үү?


-Хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгаж, 2021 он болгосон. Ингэснээр жилд 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцоолсон.


-Эдийн засгийг сэргээхийн тулд эрх баригчид янз бүрээр л ажиллаж байх шиг байна. УИХ-ын дарга Хятадад айлчилж бага хүүтэй, урт хугацааны зээл авахаар ярьж байгаа. Энэ гарц мөн үү? 


-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлах үеэрээ урт хугацаатай зээл авах хүсэлт гаргасан гэдгээ хэлсэн.  Эдийн засгийн хямралаас гарах цорын ганц гарц нь энэ зээл гэж харж болохгүй. Бид өөрсдөөс хамаарах дотооддоо эмхэлж, цэгцэлж, шийдвэрлэх олон асуудал байгаа. Хятад улс ч бай, бусад орон, олон улсын байгууллагууд ч бай, Монгол Улс ойрын болон ирээдүйн зорилтоо хэрхэн тодорхойлж, юу хийж эхэлж байгаагаас ха­маарч, ямар хэмжээнд тус­лахаа шийднэ. Тиймд хямралаас га­рахаар ажиллаж эхэлсэн гэдгээ бодит үйл ажиллагаагаар ха­руулж, итгэл олох хэрэгтэй.


Аль ч улс орон  эдийн засгийн гол салбарууддаа, ялан­гуяа зам тээвэр, эрчим хүч, цахилгаан холбоо гэх мэт дэд бүт­цийн салбарынхаа томоохон төслүүдийг урт хугацааны хө­рөнгө оруулалт, хөнгөлөлттэй нөхцөлтэй хөгжлийн зээлийг ашиглаж хэрэгжүүлж явдаг. Энэ жишгээр хөрш зэргэлдээ Хятад улстайгаа  хамтран ажиллах нь бидэнд л тустай. 


-Зээлийг зээлээр төлөх нь зөв үү. 6.6 их наяд төгрөг. Дагаад өрийн таазын тухай ярих болно. Өрийн таазыг 85 хувь хүргэхээр болсон. Үр дагавар нь ямар байх бол?


-2017 онд Засгийн газрын хүлээгдэж байгаа зээлийн төлбөр бол дотоодын бондын төлбөр, мөн Хөгжлийн банкны 2011 онд авсан гадаад бондын эргэн төлөлт. Хугацаа нь тулсан төлбөрүүдийн хувьд өөр гарц одоохондоо байхгүй. 2018 онд төлөх бондын эргэн төлөлт, хүүгийн зардлын хувьд ч мөн ялгаагүй. Одоогийн бондын нөхцөлөөс илүү таатай, хүү багатай эх үүсвэр олж зээлэхээр Засгийн газар ажиллаж байна. Өөр гарц байхгүй.
Одоогийн эрх баригчид  маань сөрөг хүчин байхдаа өнгөрсөн дөрвөн жил өр зээл тавилаа гэж маш их шүүмжилсэн. Гэсэн ч олонхи болонгуутаа Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг ойрын 3 жилдээ бууруулахгүй, эсрэгээр өсгөхөөр төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгаж, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруул­сан. Одоогийн Засгийн газрын тавих өр, тухайн үеийн Засгийн газрын тавьсан өр хоёрын ялгаа гэвэл энэ Засгийн газар тавих өрийнхөө хэмжээг нэмэгдүүлж, хуулиар зөвшөөрүүлж авлаа. 65 кноп үүнийг ямар ч саадгүй хийсэн. Өмнөх Засгийн газрын хувьд хуулиар зөвшөөрүүлж чадаагүй, хүчтэй сөрөг хүчин­тэй, олонхи биш байсан учраас.
Манай эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал биднийг  ойрын жилүүдэд дан ганц төсөв болон дотоод хөрөнгө оруулалтаар явах боломжгүй  болгосон байсан учраас хэн нь ч байсан зээл авах замыг сонгох нь гарцаагүй байжээ гэдгийг харуулж байна.


-Гэхдээ авсан зээлээ буруу зарцуулсан гээд байгаа юм биш үү?


-Уул уурхайд суурилсан хөөсөрсөн эдийн засгийн 17 хувийн өсөлтийн үед хэт тэлсэн эдийн засгийг огцом агшаах нь өнөөдрийн хүндрэлээс илүү хүнд тусах байсан учраас  тооцоо, судалгаанд түшиглэж,  тухайн үеийн Засгийн газар, Монголбанк ажилласан. Алд­сан, оносон зүйлүүд байгаа.  Бондын хөрөнгийн зарцуулалт, үр ашгийн тооцоо сайн муу байсан, зөв буруу зүйлд зарцуу­лагдсан эсэхийг шалгаж тог­тоо­гоод засах боломж бий. Бондын хөрөнгөөр дэмжсэн хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээврийн (бараа эргэлт)  болон хөнгөн үйлд­вэрлэлийн салбарууд сүү­лийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байна. Энэ хэмжээгээр ирэх оны өсөлтийг гурван хувьд хүрэхэд эерэгээр нөлөөлж байна. 


-БНХАУ-аас авах зээлийн хэмжээ дөрвөн тэрбум ам.доллар гэж яриад байна. Танд мэдээлэл байна уу. Энэ их мөнгийг авчихвал хяналтгүй зарцуулах нь гэх хүмүүс нэлээд байна?


-Хэмжээний хувьд нарийн мэдээлэл алга. Зээл авсан тохиолдолд алсаа харсан оновчтой төсөлд зарцуулахгүй бол дөрвөн жилийн дараа эдийн засгийн байдал маань өнөөдрийнхөөс ч дордох эрсдэл бий. Үүнийг энэ  Засгийн газар ойлгож, маш хариуцлагатай  хандах байх гэж найдаж байна. Сөрөг хүчин, иргэд олон нийттэй хамтран хяналтаа тавина даа.


-Хятадаас зээл авсны ха­риуд аль нэг ордоо барьцаа­лах нь гэсэн яриа мөн гараад байна. Энэ хэр бодитой вэ. Дагаад урт хугацаандаа үндэс­­ний аюулгүй байдал хөндөг­дөх вий гэсэн асуудал мөн гараад байгаа?


-Энэ талаар нарийн мэдээ­лэл алга. УИХ дээр яригдах ёс­той асуудал гэж харж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (103.206.195.202)
    үндэслэлтэй, эдийн засгийн тооцоололтой ингэж дүгнэх улс төрч одоогийн улсын их хуралд хир их байгаа бол энэ үндэслэлийг сөрөг хүчин гэж ад үзэлгүй анхаарч үзэх л шаардлагатай байх
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • зочин (103.206.195.202)
    үндэслэлтэй, эдийн засгийн тооцоололтой ингэж дүгнэх улс төрч одоогийн улсын их хуралд хир их байгаа бол энэ үндэслэлийг сөрөг хүчин гэж ад үзэлгүй анхаарч үзэх л шаардлагатай байх
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • ӨЖХР (203.91.112.186)
    Уул уурхайд суурилсан хөөсөрсөн эдийн засгийн 17 хувийн өсөлтийн үед хэт тэлсэн эдийн засгийг огцом агшаах нь өнөөдрийн хүндрэлээс илүү хүнд тусах байсан учраас тооцоо, судалгаанд түшиглэж, тухайн үеийн Засгийн газар, Монголбанк ажилласан. Алд­сан, оносон зүйлүүд байгаа. Бондын хөрөнгийн зарцуулалт, үр ашгийн тооцоо сайн муу байсан, зөв буруу зүйлд зарцуу­лагдсан эсэхийг шалгаж тог­тоо­гоод засах боломж бий .... ИДЭЭД ДУУССАН ЮМЫГ ЯАЖ ЗАСАХ ВЭ? ИДСЭН ХҮМҮҮСЭЭС БУЦААГААД АВ ГЭСЭН ҮГ ҮҮ?
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • иргэн (203.91.112.186)
    та өөрөө хамрынхаа цаадахыг харахгүй байж дэлхийн жишиг ярьдаг хүн мөн үү?
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    TUMUR ZAM TAVIHAAR DUNDAAS MONGO IDEH N BAGASNA
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    tusgai hotolbortoo hyaTDAAS AVSAN ZEELEER TUMUR ZAM TAVINA GEED TUSGAH HEREGTEI
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Батаа (203.91.115.45)
    Улс орнууд эдийн засаг хямарсан үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдээ илүү их ажилтай байлгах, ингэснээр татварын орлогыг бууруулахгүй байлгах бодлого баримталдаг. Ажлын байр бий болгодог жижиг дунд үйлдвэрээ ялгаварлахгүй татварын бодлогоор дэмжих хэрэгтэй байна.
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    3 цаг 32 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    3 цаг 34 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    3 цаг 38 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    4 цаг 58 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    5 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    6 цаг 17 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    7 цаг 31 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    7 цаг 35 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    7 цаг 41 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    7 цаг 51 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    7 цаг 53 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    7 цаг 55 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    8 цаг 1 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 3 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК