Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайдууд хэмээх “сайн эрс”-ийн араас...

2016-10-24
0
ЖИРГЭХ

МАН энэ удаагийн сонгуульд сөрөг хүчиндээ үнэхээр үхлийн цохилт өгөв. Нөгөөдүүл нь ч ингэж ялагдах магадлал байсан учир сэтгэлзүйн хувьд бэлэн сууцгаалаа. Мөн 2000 онд нэг удаа ийм үхлийн цохилт авч асан туршлага ч бий л дээ. Тиймээс сандарч мэгдсэнгүй. Харин ялагдлын шалтгаан гэвэл өөр хэрэг. Энэ удаа л гэхэд АН доторхи “атамануудын” нь зодоон дээр “ах нам”-ын  амлалтууд гол нөлөө үзүүлжээ.

Ард олон яахав дээ, ямар хошгирч ханах биш, Ардын намдаа итгээд саналаа ёстой тултал өгөв. Ингээд сонгуулийн маргаашнаас тэднийхээ зүг тарвага сахисан анчин шиг хэвтчихээд, өөрийнхөө хамгийн чухал “итгэл” гэх зүйлийг май гээд өгсөн тул амалсан зүйлээ хэрхэн биелүүлэхийг нь амьсгаа даран хүлээж байлаа.

 

Юуны өмнө хэн, хэнийг сайд даргаараа тавих нь вэ гэдгийг анхааралтай ажиглав. Яагаад гэхээр хүссэн хүсээгүй хэн дарга, сайд болохоос бидэнд амалсан зүйлс хурдан хугацаанд биелэнэ гэж найдсан хэрэг л дээ. Гэтэл сайдууд томилогдоод эхлэнгүүт л, “Өө зайлуул, үүнээс өөр амьтан олдоогүй юм байх даа.  За энэ нөхөр ч дээ, манийгаа бодно гэж лав байхгүй. Еэ чааваас, бас л нэг ирээдүйдээ зартай луйварчин болох магадлалтай нөхрийг  гаргаад тавьчихсан байна шүү дээ” гэсэн яриа хөдөө гадаагүй гарч эхэлсэн юм даа.

Хэрэв байдал энэ янзаараа үргэлжлээд, огтхон ч засарч сайжрахгүй бол ирэх жилийн цагаан сарын дараачаас М.Энхболд нам болоод Засгийн газартаа цус сэлбэлт зайлшгүй хийнэ. Эс тэгвээс МАН “Нарангийн энгэр”-т газар авч, насны нь буяны хойтохыг унших магадлал тун өндөр.

 

Сайд нар дотор ингэхэд сайн нь ч байсан, үнэхээр саар нь ч байсан. Аливаа зүйл нэг номерын хүнээсээ их хамаардаг болохоор Ерөнхий сайдаас авхуулаад нүдээ чичлүүлэх нөхөр бас байсан шүү. Гэхдээ одоо “галт тэрэг” аль хэдийнэ замдаа гарсан тул түүний хойноос халаглаж хашгираад яахав. Хурдхан шиг л ажил төрөлдөө дадаж, мань мэтийгээ гялаалгаасай билээ гээд Төрийнхөө зүг залбирч суухаас.

 

Ингэхэд хэрэв байдал энэ янзаараа үргэлжлээд, огтхон ч засарч сайжрахгүй бол ирэх жилийн цагаан сарын дараачаас М.Энхболд нам болоод Засгийн газартаа цус сэлбэлт зайлшгүй хийнэ. Эс тэгвээс МАН “Нарангийн энгэр”-т газар авч, насны нь буяны хойтохыг унших магадлал тун өндөр гэдгийг үзмэрч зурхайч бус аливаа зүйлийг барин тавин ярьдаг улстөрийн тоймчид өгүүлэх болсон байна.  

 

Саяхан ингэхэд сайдуудын араас агентлагийн дарга нараа томиллоо. Мөн л тэдний зүг анхааралтай харж байв. Гэтэл байдаггүй дээ. Ихэнх нь нөгөө л хэн, нөгөө л цүнх баригчид, нөгөө л нам даган далдганагчдаас томилогдсон байв. Тэгвэл энэ нөхдийн хэн нь хэн бэ гэдгийг танилцуулах уу.

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү


 

Уг нь тэтгэврийн хөгшин л дөө. Тиймээс энэ удаа залуусдаа байраа тавиад өгчихгүй дээ гэсэн шүүмжлэл нам дотор нь маш их бий. Даанч Сэлэнгийнх гэдгээрээ ЕС Ж.Эрдэнэбат зүтгүүлсэн гэж дуулдана лээ. Сайн яривал хамаатны ч сэжүүр бий гэсэн. Мань хүн уг нь УИХ-ын гишүүн, Хөрөнгийн биржийн захирал, МХЕГ-ын дарга гээд сэтгэл нь ханавал ханахаар албан тушаалыг хашиж ирсэн нэгэн яах аргагүй мөн. Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байхад нь, “Насаараа зөвхөн морин тэрэг л унаж явсан хүнийг сансрын хөлөг жолоод гээд өгсөнтэй ялгаагүй юм боллоо” гэсэн хэл аманд мөн ч их өртсөн дөө. Мөн “Анод” “Зоос” банктай холбоо бүхий луйварт оролцсон гэх хэл ам бий. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн зарим нь хатуу дэглэмтэй шоронд ял авч байлаа. Харин сугарч үлдсэн нь Р.Содхүү гэгддэг юм. Ингэхэд “Анод” банк дампуурахаас зургаан сарын өмнө БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүд илгээж асан бичиг нь “Анод” банкийг хуурамч хувьцаа гаргаж, ард иргэдийг мэхлэх үйл ажиллагаанд оролцсоны нэг баталгаа гэж үздэг. Уг  албан бичигт, “...2008 оны тавдугаар сарын 19-23-ны хооронд явагдах “Анод” банкны IPO болон Капитал increase-ийн тендерийг харуцаж буй “Си Си Пи” компани нь өнгөрөгч тавдугаар сарын эхээр БНСУ-ын “Шенань банк” болон өөрийн түншээрээ дамжуулан 4900000 ширхэг хувьцааг худалдан авна гэсэн мэдээлэл өгсөн нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд тус банк, түүний түнш тендерт оролцох бодолгүй байгаагаа манай ЭСЯ-нд албан ёсоор мэдэгдсэн” гэжээ.

 

МХЕГ-ын даргаар ирэхдээ ч хэл амнаас салаагүй. Чих халууцуулсан үйлдэл тун их хийснээс үүдэн Шадар сайдаасаа илүү эрх мэдэлтэй дарга гэсэн нэрийг авч байв. Мөн түүний албан тушаалын бялуунаас хүртэж ханадаггүйн шалтгааныг МАН-ын томчуудад банк луйвардаад өгчихсөн хүн аргагүй шүү дээ гэх тайлбар ам дамжин яригдаж л байдаг.  Ийм л нэг нөхөр энэ албанд томилогджээ.

 

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн


 

Сайд С.Зориг алагдсаны дараа, “Энэ Засгийн үед С.Зоригийн... гэх хэрэг илрэхгүй” гэсэн алдартай лүндэнгээ буулгасны дараа “ах нам”-ын суганд толгойгоо тун лав хавчуулж авсан нөхөр. Ингэснийхээ хүчинд ч УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ хугацаанд хэдэн ч засаг солигдов бүү мэд. Гэтэл нөгөө хэрэг нь таг чиг. “Ах” нам ч гарч байлаа. “Дүү” нам нь ч гарч байлаа. Ах дүү хоёр нийлээд ч засаглаж үзлээ. Д.Мөрөнгийн лүндэн таг чиг. Эдүгээ хүмүүсийн дунд эргэлзээ төрж, жинхэнэ эзэд нь бус хэн нэгэн жирийн хүмүүс энэ аллагыг үйлдсэн гэх жүжгийн золиос болоод өнгөрөх юм биш биз гэх хардлага төрүүлэх болжээ.

 

Түүнийг цагдаа зантай гэлцдэг. Ерөөсөө л энгийн газар тохирхооргүй хатуу ширүүн ааш араншинтай гэдэг юм. Албан газрынхаа ахмадуудтай ч олигтой мэндэлж чаддаггүй нөхөр гэх аж.

 

Гэхдээ одоо түүнд хийх маш чухал ажил байгаа. Тэрбээр Монголоор дүүрэн бугшсан гэх нь хаашаа гадаадын луйварчдыг газар нутгаасаа гаргаж чадах уу? Хууль бусаар Монголын Улсын иргэний үнэмлэх авчихаад энд сууж байгаа гадаад иргэдийг яах вэ? Мөн зочин болж орж ирчихээд хугацаа хэтрүүлэн амьдарч буй гадаад иргэдийг яах бол гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Бас харж байна. Хэрвээ үүнийг хийж, шийдэж чадахгүй бол “С.Зоригийн ...” гэх хэргийн талаар хэлсэн лүндэн дээрээ бас нэгэн алдар нэмээд  дуусах биз ээ.

 

Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг


 

Түүнийг М.Энхболдын мэдлийн хүн гэдэг юм. Урьд нь энэ газрын даргаар ажиллаж байсан. Ажил албаа мэдэх ёстой хүний нэг. Гэхдээ орчин нөхцөл өнөөдөр өөр болж, татварын талаар огт ондоо бодлого баримтлах цаг болсныг дээр дооргүй яриад байгаа. Түүнийг анзаарсан биз. Дуугүй, хүлцэнгүй, өөрийн гэсэн толгойгүй гэлцдэг юм.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор


 

УИХ-ын гишүүн байсан гээд намынхаа буянаар түүнд хашаагүй алба бараг байхгүй. Тиймдээ ч аж ахуй муугүй мэддэг, мөн удирдах албан тушаалд хамгийн олон жил ажилласан нөхрөөр эд нараасаа тодорсон байна лээ. Ямартай ч Орон сууц болоод жижиг дунд үйлдвэрлэлийн талаар Засгийн газрын хоёр том төслийг өмнө нь муугүй хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээтэй явдаг. Нам дотроо Жунай талын хүн гэгддэг. Өөрөө Архангайнх л даа. Мөн түүнийг ер нь шударга талдаа гэж нөгөө намынхан нь хүртэл ярьдаг юм. Тэгвэл одоо үнэхээр шударга эсэх нь энэ ажлаа хэрхэн хийхээс харагдана. Яагаад гэхээр түүний ажил үүрэгт төрийн өмчит үйлдвэрийн газрууд байдаг. Түүний дарга нар гэж ардаа айхтар татаас, хамгаалалт бүхий алдартай, алдартай луйварчид бий. Ёстой л “Сүхээр цохиод унадаггүй сүргийн манлай” нар байдаг. Тэд нартай л үзэх хэрэг гарна даа. Эсвэл дийлэгдээд тэдэнтэйгээ нийлнэ, эсвэл тэднийг одоо л нэг нуга дарж авч магадгүй. Мөн ийм ч зорилгоор намын нь удирдлага тавьсан байхыг үгүйсгэх юм алга.

 

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан


 

  УИХ-ын гишүүн, Үндэсний бөхийн аварга Д.Сумьяабазарын шахааны хүн. Түүний Хөрөнгө оруулалтын банкинд чухам ямар ажил эрхэлж асныг нь мэдэх хүн гарсангүй. Ингэхэд энэ агентлагт эдийн засгийн хямралтай үед нэг банк төдий бус улс орон, цаашлаад дэлхийн эдийн засгийн явцыг урьдчилан харах чадвартай хүн хэрэгтэй гэж үздэг юм билээ. Тиймээс одоогоор хэнд ч танил бус энэ залуу чухам хэдий хэр хугацааны дараа тийм хэмжээний мэдлэг чадвартай болохыг тааж мэдэх арга алга. Гэхдээ залуу хүн аль хурдан боловсрохыг тэр гэхэв.

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа


 

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуайн цүнхийг барьдаг, зөөдөг байсан залуу. Хөдөлмөр эрхэлсэн яамандаа ажиллаж байсан давуу талтай.

 

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц


 

Мэргэжлийн тамирчин. Манайхан “сагсны” гэдгээр нь андахгүй дээ. Тиймээс энэ салбарт мэргэжлийн хүн ирсэнд хүмүүс нь сэтгэл өндөр байна лээ. Ер нь ч тийм ч “дэмий гонзгой” нөхөр угаасаа биш л дээ.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн


 

  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын дотны найз. Энэ албан дээр хамгийн олон өрсөлдөгчтэй байсан ч тэднийгээ хэрхэн зайлуулсан нь тун тодорхойгүй байдаг. Сүрхий хөдөлгөөнтэй нэгэн гэх бөгөөд жаахан ойворгондуу зантай гэлцэх нь бий. Гэхдээ энэ салбарт ажиллаж байсан гэдгээрээ давуу талтай.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт


 

  Энэ салбартаа мэргэжлийн хүн. Даанч халшрамтгай, аймхай зантай учраас намынхаа том дарга нарын өөдөөс ганц ч ган хийж чаддаггүй гэлцэж байна лээ.

 

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт


 

  Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын туслахаар ажиллаж байсан. Мөн л цүнхийг нь барьдаг нөхрийн нэг. Мөн Сү.Батболдын эхнэрийн нь хамаатан. “Жаахан хүүхдийг юун ч том газар тавьдаг юм бэ дээ” гэсэн хэл амыг нам дотроо тун их дагуулж байгаа. Гаалийнхан л гэхэд тийм ч сайнаар хүлээж авахгүй байгаа нь анзаарагддаг.

 

  Ийнхүү сайдууд хэмээх “сайн эрс”-ийн араас агентлаг гэх бас нэгэн чухал газрын дарга нар тавигдаж байна. Даанч оносон гэхээсээ алдаатай томилгоо хийж байна гэсэн үгийг намын нөхөд нь хэлэх болсон явдал тун харамсалтай. Яагаад гэхээр нөгөө л ах намын амлалт, түүний төлөө өгсөн итгэл гэх юм жирийн иргэдийн хувьд хамгийн чухал болоод буй учраас тэр л дээ.

 

Н.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.9.40.252)
    Аль ч нам бай хамаагүй,МАН мэргэжил-ийн гэдэг үгийг сайн ойлгодоггүй юм шиг дээ.Ингэж ард олноороо тоглож болохгүй люмсан.Даанч дарга Мэр энхболд юм даа.Арайгүй дээ.
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • ИРГЭН (203.91.117.8)
    МАН ЫН ГИШҮҮН ХАМГЫН МУУ ТЭНЭГ ХҮН Ч БАЙСАН АН ЫН АВИЛГАЧ САЙДУУДЫН ХЭНЭЭС НЬ Ч ИЛҮҮ ШҮҮ ЭНЭ БОЛ БАИИАЙ ҮНЭН
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.22.94)
    Одоо цагт нэг улс төр,санхүүгийн бүлэгт багтахгүй л бол албан тушаалд очих боломжгүй гэж сонссон.Үүнийг харахад үнэн байнаа..
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.44)
    ardchilsan namiin nohdvvd hodolgoonvvd yu bodoj bnaa aij bnaa mongol mongl bish bolloo yah be nyamdojoo chamaig arai haralgan bish shiidber gargah bhgj bodoj hvleej bn shv
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.44)
    ichmeer yum ih bnaa ard irgedee huurch hanahgvi oorsdoo byaluugaa dotroo hubaaj setgel ni hanahgvi bn jich ervvl mendiin de said gegch abgai enhboldiin svver shii mergejliin hyanaltiin eronhii gazriig ooriin holdvv yolgoitoi bvhnee anchirch bairluulaad jinhen ajlaa meddeg bolgoniig dvvreg busad gazar luu hooson odoo terni bagadaad hvnii ervvl mendeer tohuurhaj bh shibde ene toriin zasgiin gazriig yaraaltai ogstruulah heregtei bnaa yaanaa ard tvmen miner...
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • eeee (202.9.41.90)
    Ter Nyamosor chin jijig dund biznes erhlegchdiin mongoor bayjsan hun dee
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • zochin (27.123.214.82)
    Ene namiin tuluu nohoid baridag mod shig yvsan chdaltai ulsuud unuudr bur ajilch bhgui gudamjind grsan bna daguulj yvsan Gishuud ni utsaach avaha bolij haysan ni olontoo edgeer gishuudin talaar tun udahgui tsuvralaaar songuulin bulhaitai ni hevlel mdeeller grgah gej bna
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.0.46)
    ZOVSNII ETSEST
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • монгол (202.9.40.182)
    СЭРЭМЖЛҮҮЛЭГ Îëçáàÿðûí Ñàéíãýðýë ºìíº íü Òîõèä Èñëàì ãýã÷ áàíãëàäåø õ¿ì¿¿íòýé ñóóæ õî¸ð õ¿¿õэä ãàðãàñàí. Бàãà õ¿¿õäээ îé õ¿ðýýã¿é áàéõàä àéëûí íºõºðòýé ÿâàëäàæ õ¿¿õäèéã íü ãàðãàñàí өмгөөлөгч мэргэжилтэй. Өä㺺 õ¿¿õäèéã íü ãàðãàñàí монгол õ¿íòýéãýý õàìò àìüäàðäàã. Î.Ñàéíãýðýë íü 2015 îíû 9 ä¿ãýýð ñàðûí 3-íû áÿìáà ãàðèãò õàìòðàí àìüäðàã÷àà õóòãàëæ õ¿íäýýð ãýìòýýñýí. Дараа нь ýä ìºðèéí áàðèìò áîëîõ õóòãèéã õàÿж, улмөрөө санаатайгаар устгасан. Өмгөөлөгч байж. Õàìòðàí àìüäðàã÷ íü òóõàéí ¿åä õ¿¿õäýý áîäîæ ýõíèé áàéöààëòàí äýýðýý ººðèé㺺 õóòãàëñàí ãýæ õýëñýí ÷ äàðàà íü Îлçáàÿðûí Ñàéíãýðýë õóòãàëñàí ãýæ áàéöààëò ºãñºí áàéäàã þì. Ийнхүү хэрэг үүсэж,хавтас хэрэг нээсээр багагүй хугацаа өнгөрсөн. Õýðýã прокурор руу шилжсэн ч ºíººäðèйí áàéäëààð шийдэгдэх эсэх нь òîäîðõîéã¿й, Ñàйíãýðýë íü ÿìàð ÷ õàðèóöëàãà õ¿ëýýëã¿é өмгөөлөл хийсээð áàéíà.
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • ЖИГТЭЙ (202.72.245.204)
    ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ЖЭЭНКЭЭД ҮЛДЭЭЧИХДЭГ СОНИН ШҮҮ
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.83)
    Ард түмний олнох нь тэнгүүд үлдсэн цөөн нь Хулгайч нарын бөхс долоогч намчихарсан долдой нар Овжон зальжин цагаандаа гарсан эрх мэдэл бүхий хулгайч дээрэмчин алуурчин нар бол Гадний луйварчин нарын уяны тэжээвэр нохой Энэ тэжээвэрүүд МАН -АН хэмээн МАНАН болон нэгдсэн улайрсан хулгайч луйварчин алуурчан дээрэмчин нарын бүлэглэл Эдгээр хулгайч нар өнөөдөр Монгол төрийн эуруунд зайдлаж дураараа дургаж хуулийг гууль болгож байна
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Man (59.153.112.191)
    Heden malnuudaa uuj idehiin hoorond haana n ch tavisan tednii dur ene turiin emgenel.......utsan hvvheldrinvvd ee gej ovogoo meddeg bolson bizdee....ted gol n ajlaa medehgvi d l bvh zvil orshij bga um klkkk
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 11 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 35 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    1 цаг 37 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 49 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 56 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 3 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    4 цаг 18 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    7 цаг 20 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    7 цаг 42 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 59 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 2 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    8 цаг 17 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    8 цаг 26 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    8 цаг 37 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 6 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    9 цаг 18 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    9 цаг 26 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    9 цаг 37 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК