Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь

2026-10-15
0
ЖИРГЭХ

1582 оны аравдугаар сарын 15-ны энэ өдөр Европын зарим оронд Григорийн тооллыг албан ёсоор хэрэглэж эхэлсэн нь дэлхийн цаг тооллын түүхэн дэх томоохон өөрчлөлтүүдийн нэг байв. Өнөөдөр дэлхийн ихэнх улс орон өдөр тутмын амьдрал, төрийн үйл ажиллагаа, олон улсын харилцаандаа ашигладаг энэхүү тоолол нь тухайн үеийн хуанлийн алдааг засах зорилгоор бий болжээ.

Яагаад шинэ тоолол хэрэгтэй болсон бэ?

1582 оноос өмнө Европт Ромын эзэн хаан Юлий Цезарийн нэрээр нэрлэгдсэн Юлийн тооллыг өргөн ашиглаж байв. Уг тооллыг МЭӨ 45 онд нэвтрүүлсэн бөгөөд нэг жилийг дунджаар 365.25 хоногтой гэж тооцдог байжээ. Тиймээс дөрвөн жил тутамд нэг өндөр жил буюу хоёрдугаар сарыг 29 хоногтой болгодог байв.

Гэвч дэлхий Нарыг нэг бүтэн тойрох бодит хугацаа 365.25 хоногоос бага зэрэг богино буюу ойролцоогоор 365.2422 хоног юм. Энэ өчүүхэн мэт зөрүү олон зууны турш хуримтлагдсаар улирлын тооцоо болон хуанлийн огнооны хооронд зөрүү үүсгэжээ.

Ялангуяа Христийн шашны Улаан өндөгний баярын өдрийг тогтоохтой холбоотой тооцоололд энэ алдаа чухал асуудал болсон байна. 

Meisterdrucke - Kunstdrucke, Gemälde & Reproduktionen

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ромын пап XIII Григорий 1582 онд шинэчлэл хийж, Юлийн тооллыг өөрчлөх шийдвэр гаргасан юм. Түүний нэрээр нэрлэгдсэн Григорийн тоолол нь жилийн уртыг илүү нарийн тооцож, хуанлийн улирлын зөрүүг багасгах зорилготой байв.

Шинэ тогтолцоонд дөрөвт хуваагддаг жилүүдийг өндөр жил гэж үзэх зарчмыг хадгалсан ч 100-д хуваагддаг жилүүдийг ердийн жил болгохоор тогтоожээ. Харин 400-д хуваагддаг бол өндөр жил хэвээр үлдэнэ. Тухайлбал, 1600, 2000 он өндөр жил байсан бол 1700, 1800, 1900 он өндөр жил байгаагүй юм.

Ингэснээр хуанлийн жилийн дундаж урт 365.2425 хоног болж, дэлхийн Нарыг тойрох бодит хугацаатай илүү ойртжээ.

Аравдугаар сарын 4-ний дараа шууд 15-ныг тэмдэглэв

Gregory and His Calendar | CatholicTech

Шинэчлэлийн хамгийн сонирхолтой хэсэг нь огноог шууд өөрчилсөн явдал байлаа. 1582 онд шинэ тооллыг анх нэвтрүүлсэн орнуудад аравдугаар сарын 4-ний пүрэв гаргийн дараа шууд аравдугаар сарын 15-ны баасан гараг болжээ. Өөрөөр хэлбэл, хуанлиас 10 өдрийг алгасаж, хуримтлагдсан зөрүүг засжээ.

Гэхдээ энэ өөрчлөлтийг дэлхийн бүх улс нэгэн зэрэг хүлээн аваагүй. Католик шашинтнууд давамгайлсан зарим улс эхэлж нэвтрүүлсэн бол бусад улс шашин, улс төр, захиргааны шалтгаанаар олон арван, бүр хэдэн зуун жилийн дараа шилжсэн юм. Жишээлбэл, Их Британи болон түүний колониуд 1752 онд Григорийн тоололд шилжсэн бол Орос улс 1918 онд албан ёсоор нэвтрүүлжээ.

Григорийн тоолол нь өнөөдөр олон улсын иргэний цаг тооллын үндсэн тогтолцоо болжээ. Улс орнуудын гэрээ хэлэлцээр, нислэгийн хуваарь, худалдаа, шинжлэх ухааны судалгаа, өдөр тутмын амьдралд огноог нэг мөрөөр тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. 1582 оны шинэчлэл нь хуанли гэдэг зөвхөн өдөр, сар тоолох хэрэгсэл биш, харин одон орон, шашин, төрийн удирдлага, нийгмийн амьдралтай нягт холбоотой тогтолцоо болохыг харуулсан түүхэн үйл явдал юм.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
“Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханиадыг хашраах 15 арга
    4 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    11 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    13 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    42 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    57 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    1 цаг 3 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 24 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    1 цаг 36 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    17 цаг 48 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    19 цаг 55 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    20 цаг 38 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    21 цаг 39 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    21 цаг 44 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    22 цаг 46 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    23 цаг 13 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    23 цаг 53 мин
  • Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Ромын пап XIV Лео уушгины хагалгаанд орсныхоо дараа Ромын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 19 мин
  • Үйл явдал: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Ихэнх нутгаар цас орж, эрс хүйтэрнэ
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК