зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4970 4971 4972 4973 4974 4975 4976
  • Монгол Улс анхны хиймэл дагуулаа 2017 онд хөөргөнө
    2016 оны 10 сарын 05

    Монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны 04-05 сард хөөргөхөөр бэлтгэж байна. Энэ хүрээнд МУИС-ийн баг, хамт олныг өнөөдөр /2016.10.04/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзлаа.

    МУИС нь Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттай хамтран “BIRDS” төслийн хүрээнд Монгол Улсын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. 2014 оноос эхэлсэн “Инженер технологийн дээд боловсрол төсөл”-ийн хүрээнд сансар судлалын ахисан түвшний сургалт явуулах, залуу багш нарыг Япон улсад сургах, мэргэжил дээшлүүлэх, хиймэл дагуулыг удирдах антенийг МУИС-д суурилуулах зэргээр оролцож байгаа аж.

    ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй “BIRDS” буюу “Joint Global Multi-Nation Birds” (JGMNB) төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм. Энэ хүрээнд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна.

    МУИС-ийн залуу багш, эрдэмтэд Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансарын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээж байна. Нано хиймэл дагуул бүтээх, турших, дэлхийн шилдэг гурван лабораторын нэг нь Кюүшүгийн ТИС-д байдаг бөгөөд залуу боловсон хүчнээ бэлтгэх, туршилтын лабораторуудыг ашиглах, бүтээсэн дагуулаа сансарын тойрог гаргах бүхий л үйл ажиллагааны нийт зардлыг 12 сая иенд багтаан гүйцэтгэхээр МУИС, КТИС хоорондын гэрээ байгуулжээ.

    Монголын анхны хиймэл дагуул 400 км өндөрөөр дэлхийг тойрон нисэх бөгөөд өдөрт 5-6 удаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч холбоо барих боломжтой.Түүнээс гадна сонирхогчийн радио долгионы уртаар дуут дохио, мэдээлэл дамжуулна.

    Анхны хиймэл дагуулын техникийн эдгээр шийдлүүдийг гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулахад ашиглахаар Улсын онцгой комисс, ОБЕГ-тай хамтран ажиллаж байна.
  • Мэдэгдэл
    2016 оны 10 сарын 05
    “Алтандорнод Монгол” ХХК болон түүний холбоотой компаниудыг 100 хувь эзэмшигч иргэн Тордайн Ганболдын зүгээс Голомт банк болон Монгол Улсын шүүхийн тогтолцооны эсрэг сонин хэвлэлээр удаа дараа гүтгэлгийн шинжтэй, “Шүүхээс Голомт банкинд хуулиас давсан давуу эрх удаа дараа олгожээ”, “Мэхт мэхэндээ буюу Голомт Т.Ганболдыг 10 тэрбумын өрөнд унагах гээд өөрсдөө “шаварт” зоогджээ”, “Ил захидал” гэх зэрэг нийтлэлүүд нийтэлж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

    Иргэн Т.Ганболд та 2011 оны 09 сарын 09-ний өдөр ОХУ-ын иргэн С.В.Паушоктой Хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулж, түүний эзэмшлийн “Алтандорнод Монгол” ХХК, холбогдох бусад компаниудыг 100 хувь өөрийн мэдэлд шилжүүлэн авсан билээ. Тус групп компаниудыг худалдан авахдаа та бүхэн 2008 оноос хойш судалгаа хийн бүх хөрөнгийг үнэлж, 300 орчим сая ам.долларын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг тооцож авсан болохоо 2011/11/28-ны “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаараа олон нийтэд зарлаж байсан (http://www.24tsag.mn/content/3375.shtml).

    Групп компаниудыг худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт - компани шилжүүлэх баланс болон санхүүгийн тайлан дээр тус компанийн нийт өр төлбөр, тэр дундаа Голомт банкинд төлөх ёстой зээл, аккредитивийн өр төлбөрүүд тодорхой тусгагдсан байдаг. Голомт банкинд төлөх өр төлбөр нь хуулийн дагуу, гэрээ хэлцлийн үндсэн дээр бодитойгоор олгогдсон зээл, аккредитивийн төлбөрүүд байсан ба иргэн Т.Ганболд та тэдгээр өр төлбөрийг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, компаниудын хувьцааг шилжүүлж авсан болох нь дээрх гэрээ хэлцэл болон түүнээс хойш Голомт банктай байгуулсан гэрээ хэлцлүүдэд ч мөн хангалттай тусгагджээ.

    Гэтэл компаниудыг шилжүүлэн авснаас хойш 5 жилийн хугацаанд та Голомт банкинд дээрх өр төлбөрөө төлөлгүй зайлсхийж, банкны хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Түүгээр ч барахгүй өр төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас Голомт банк шүүхээр дээрх төлбөрүүдийг нэхэмжилсэн иргэний хэрэг маргаануудыг хянан шийдвэрлүүлэхгүй удаах, саад болох бүхий л арга саамыг хэрэглэн, шүүгчээс татгалзах, үндэслэлгүй хэрэг маргаан үүсгэх, тэр ч бүү хэл өмнөх эзэмшигч ОХУ-ын иргэн С.В.Паушокийн эсрэг прокурорын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэх зэргээр шүүх хуралдааныг нийт 30 гаруй удаа хойшлуулж, хугацаа авсаар өнөөдрийг хүрлээ. Голомт банкны шүүхээр нэхэмжилж буй төлбөрт танай компаниудад олгосон зээл, аккредитив, тэдгээрийн хүүний төлбөрөөс илүү зүйл байхгүй болно.

    Ингэх хугацаандаа барьцаа хөрөнгүүдийг бусдад зөвшөөрөлгүй шилжүүлэх, нөөцийг нь худалдах, хууль бус олборлолт явуулах зэргээр зөвхөн хувьдаа асар их хэмжээний ашиг олж, төлбөр хариуцагч компаниудыг санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах зэрэг хууль бус ажиллагаа явуулж байгаа тань өдрөөс өдөрт ил болсоор байна.

    Түүнчлэн, энэ хугацаанд гарсан Улсын дээд шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүгч нарт Голомт банк нөлөөлсөн мэтээр ор үндэсгүй гүжир гүтгэлэг тарааж, шүүх болон Голомт банкны нэр хүндэд халдах, олон нийтийн сэтгэл санаанд зүй бусаар нөлөөлөх оролдлого хийж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй, явуургүй үйлдэл болно. Тухайлбал, Т.Ганболд нь “Алтандорнод Монгол” ХХК-ийн Монгол Улсад төлөх татварын 70 орчим тэрбум төгрөгийн өр төлбөрийг Голомт банкны барьцаанд байсан, дээрх үнээс хэд дахин бага үнэлгээ бүхий “Востокнефтегаз” ХХК-ийн эд хөрөнгөөр, барьцаалагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр татварын өрөнд тооцон шилжүүлж, өөрийн асар их хэмжээний татварын өрөө хаасан нь Монгол Улсын төр болон барьцаалагч Голомт банкийг онц их хэмжээгээр хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

    Дээрх барьцаатай холбоотой иргэний маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхдээ барьцааг хүчинтэй гэж үзэж “Востокнефтегаз” ХХК-ийн зээлийн өр төлбөрийг дээрх барьцаа хөрөнгөөс хангуулахаар эцэслэн шийдвэрлэсээр байтал шүүхийн шийдвэрийг шүүж, нөхцөл байдлыг гуйвуулан хууль бус шийдвэр мэтээр олон нийтэд тарааж байгааг тань дээрх гэмт үйлдлүүдээ нуун далдлах оролдлого гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

    Иймд, Монгол Улсын иргэн Тордайн Ганболд танаас Монгол улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Голомт банкинд төлөх өр төлбөрийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг шаардаж байна.

    Түүнчлэн, Монгол Улсын иргэн Тордайн Ганболд та болон танай хамт олноос нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болон бусад асуудлуудын талаар ёс зүйгүй мэдэгдэл хийх, гүтгэсэн гүжирдлэг тараах явдлаа зогсоохыг шаардаж байна.
  • Миний бүтээлүүд
    2016 оны 10 сарын 05
    Сайн санаат нэгэн хүний ивээн тэтгэснээр миний бүтээлүүд хэвлэгдэн гарлаа. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бөгөөд тэр санал тавихдаа надад ямар ч болзол тавихгүй гэж амласан юм. Мэдээж би тун баяртай зөвшөөрөв.
    Намайг өгүүллүүдээ эмтхгэж ном болгон гаргаач гэж зохиолч Номинчимэд, хуурай дүү Чингүнбат нарын олон хүн шахаж шаардаж байв. Голдуу надаас болон хөрөнгө мөнгөний шалтгаанаар их удаан хугацаанд номоо хэвлэж амжаагүй.
    Энэ ном бол судлаач миний сүүлийн жилүүдэд хийсэн нийгэм-түүхийн онол, улс төр-эдийн засаг, нийгмийн үйл явцад хийсэн системийн шинжилгээг багтаасан 3 том цуврал юм.
    Би бүтээлүүддээ үйл явдал болсон он сар өдөр, хүмүүсийн овог нэр, тэдний үйлдэл зэргийг эсвэл дотроос нь, эсвэл тун ойроос, үгүй ядахдаа найдвартай баримтаас авч баталгаажуулж байснаас гадна үйл явдлыг яг болсон тухайн үед нь шинжилж дүгнэж байсан учраас энэ цуврал манай улс төр-нийгмийн нэн шинэ түүхийн үеүдийг багтаасан лавлах шинжтэй байж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
    Мөн манайд төдийлэн их хэрэглэж чаддаггүй системийн шинжилгээний арга зүй ашигласан болохоор онол-практикийн нэгтгэн дүгнэлтэд алд дэлэм алдаа гараагүй, гаргаагүй гэдгээ батлан хэлж чадах байна. Системийн анализ хийхэд нийгмийн бүх салбарыг шинжлэх ёстой байдаг учраас миний бүтээлүүдэд эдийн засаг, нийгэм, түүх, оюун санааны асуудлууд их бага хэмжээгээр заавал туссан байгаа. Мөн онол, практикийн олон тулгамдсан асуудлаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн олон өгүүлэл орсон.
    Миний бичвэрүүдээс гадна И.Кант, И.Гегель, Л.Фейербах нарын сонгодог философчид, М.Маркс, М.Вебер, П.Сорокин нарын социологичид, суут Л.Н.Гумилёв, тэр байтугай Мао Цэдун, Дэн сяопин, Г.В.Плеханов, Н.К.Рерих нар, орчин үеийн Р.Даль, Ж.Сорос, М.Хазин нарын зэрэг суут хүмүүсийн бүтээлийн орчуулгууд багтаж байгаа.

    dsc_0051
    dsc_0037

    I. “Монголчуудын Та нар юу юм ?! гэсэн I ботид миний 2008-2010 онуудад бичсэн өгүүлэл, анализ, орчуулга зэрэг 130 гаруй өгүүллийг багтаав. Хуудасны тоо 570.
    II. “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа” гэсэн II ботид миний 2011-2013 онуудад бичсэн өгүүлэл, анализ, орчуулга зэрэг 200 шахам өгүүллийг багтаав. Хуудасны тоо 816.
    III. “Монгол Улс том уу, жижиг үү” гэсэн III бодит миний 2014-2016 онуудад бичсэн өгүүлэл, анализ, орчуулга зэрэг 300 шахам өгүүлэл багтаав. Хуудасны тоо 838.
    IV. Мөн оюутан, залуучууд, нийгмийн онол сонирхогчдод зориулж бичсэн “Залуу судлаачдад өгөх зөвлөгөө”, “Нийгэм- түүхийн онолууд” зэрэг манай залууст их таалагддаг цувралуудаа нэгтгэн нэгэн бэсрэг товхимол байдлаар хэвлэв.
    Хүнд болгонд чаддаг юм байхад мэдээж чадахгүй юм байдаг. Миний чадахгүй, мэдэхгүй, бас угаасаа дургүй нэг “зовлонт” ажил бол мөнгө төгрөг, бизнес, менежментийн асуудал байдгийг дурдах нь зүйтэй байх. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л ном хэвлэгдээд 10-аад хоноход энэ тухай твиттерээр зарлачихаад өөрийнхөө блог болон фээсбүүкт тавихаа мартчихаж байгаа юм. Одоо гэнэт санаад бичиж буй царай маань энэ.
    Ингээд сайн нөхдийн ач буянаар бүтээлийн маань эмхтгэл хэвлэгдэн гарлаа. Ингээд Та бүхнээс номыг маань худалдан авч намайг дэмжихийг хичээнгүйлэн хүсэж байна.
    Судлаач Х.Д.Ганхуяг.


    2016 оны 09 дүгээр сарын 30.
    Related

    ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 6In ”ЗАЛУУ СУДЛААЧДАД”

    РОБЕРТ ДАЛЬ. ИРГЭНИЙ МЭДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДIn ”ОРЧУУЛГА”

    ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 5In ”ЗАЛУУ СУДЛААЧДАД”

    Filed under ШИНЖЛЭХ УХААН

    About Ганаа
    СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

    25 Responses to МИНИЙ БҮТЭЭЛҮҮД

    Luya says:
    2016/09/30 at 17:05

    Авнаа
    Reply
    regzen says:
    2016/09/30 at 17:50

    Баяр хүргэнэм Үнэн ялнаа гэж энэ дээ. Монголчууд уншиж үзээсэй билээ. Авнаа Хэрхэн? Хаанаас? Монголыг зөв зам дээр гартал нь бичээрэй тэмцээрэй хүү минь Ухрах газар үгүй ард чинь Монгол эх орон Монголчууд чинь байгаа шүү. Амжилт бас дахин амжилт хүү минь
    Reply
    Ганаа says:
    2016/09/30 at 21:59

    “Аз хур”, “Интерном” номын дэлгүүрүүдэд байгаа…
    Эрдэнэбатын Эрдэнэсүх says:
    2016/09/30 at 20:39

    Танд баяр хүргэе.
    Reply
    Chinbaa says:
    2016/09/30 at 20:43

    Khaanaas avah ve
    Reply
    Ганаа says:
    2016/09/30 at 21:58

    “Аз хур” ба “Интерном” номын дэлгүүрүүдэд…
    Anonymous says:
    2016/09/30 at 22:08

    Амжилт хvсий танд
    Reply
    Jaagii says:
    2016/10/01 at 02:27

    Hedeer hudaldaalagdaj baigaa ve?
    Reply
    Anonymous says:
    2016/10/01 at 05:36

    4lee niileed hed boloh ve
    Reply
    bat says:
    2016/10/01 at 06:25

    Saihan bvteelvvdee gargaj olon hvmvvsiin oyunii melmiig giigvvlj buid tani bayar hvrgie
    Reply
    Лувсангийн Нацагдорж says:
    2016/10/01 at 12:39

    Жаахан хараал ерөөлтэй бичихээс бус уг нь чадалтай судлаач л даа
    Reply
    Anonymous says:
    2016/10/02 at 09:33

    Би ч бас худалдаж авна аа.
    Reply
    Udval Vanchig says:
    2016/10/02 at 13:12

    Бүтээлүүдээ толилуулж байгаад баяр хүргэж амжилт хүсье. Эртний анд нь
    Reply
    Bat Gantsetseg says:
    2016/10/02 at 19:16

    Барилгачдын талбайн урд Центер төвийн 303 тоотоос авч болно шүү.
    Reply
    Цэнгүүн says:
    2016/10/02 at 19:28

    Танд баяр хүргэе. Заавал авна.
    Reply
    М.Сүхбаатар says:
    2016/10/03 at 08:43

    Зохиогчийн гарын үсгийг авсан ном дээрээ зуруулмаар байдаг
    Reply
    Snow* says:
    2016/10/03 at 10:41

    Баяр хүргэе
    Reply
    Soogii says:
    2016/10/03 at 11:02

    Таны бүтээлүүдийг тогтмол уншидаг нас насын хүмүүсийн хүсэл биелжээ.Баяр хүргэе! Олон ч жилийг ардаа авсандаа хараалгуулж ерөөлгүүлж аль байдаг муу үгсээр бөмбөгдүүлж байсан ч ийм сайхан мэдээг дуулаад баярлаж байгаа хүмүүс тэднээс хэд дахин бүр олон дахин илүү байгаа гэдэгт итгэнэм.Худалдаж авнаа, харин гарын үсгий нь яаж авах вэ.Судалач Танд баярлалаа.Амжилт!
    Reply
    Bata says:
    2016/10/03 at 12:54

    Таны гарын үсэгтэй хүргэлтийн үйлчилгээ байна уу?
    Reply
    4dvocatusenkhtuvshin says:
    2016/10/03 at 13:06

    Авч уншнаа. Баяр хүргэе.
    Reply
    Даш says:
    2016/10/03 at 13:58

    Өчигдөр Интэрномоос бүгдийг нь авсан шөө
    Reply
    ТД says:
    2016/10/03 at 15:28

    Сайхан мэдээ байна. Сайн үйлс, ялангуяа оюуны доройтолд орсон өнөөгийн монголчуудад нэн чухал энэ мэт хөрөнгө оруулалт улам улам дэлгэрэх болтугай.
    Reply
    baatar says:
    2016/10/03 at 17:24

    олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн судалгааны чамбай бүтээл уншигчдын гарт очиж байгаад халуун баяр хүргэж Таны цаашдын судалгаанд амжилт хүсье! Таны номыг бүгдийг авсан ыхгг!
    Reply
    Erdene says:
    2016/10/03 at 20:39

    судалгааны сайхан бүтээл байгаа гэдэгт үл эргэлзэнэ. судлаач гэж хоосон хуулагчид үзэж суралцаасай билээ
    Reply
    Tsolmon says:
    2016/10/04 at 07:08

    Tani niitleluudig unshih durtai olon olon hun unshij ym oilgoosoi gej husdeg. Tand bayar hurgi. Ochij zaaval avnaa
    Reply

    Leave a Reply


    СУДЛААЧ
    ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ
    Шинэ бичлэгүүд

    МИНИЙ БҮТЭЭЛҮҮД
    ХОЁР ДАХЬ ДУУНЫ ҮГ…
    БӨМБӨГ ДЭЛБЭРВЭЛ АЮУЛТАЙ ГЭЖ…
    Г.УЯНГА: УЛС ТӨРИЙН ХЯМРАЛААС ГАРАХГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСГАА ЗӨВ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ.
    АКАДЕМИЧ И.П. ПАВЛОВ: ОРОСЫН ОЛОН НИЙТИЙН УХААНЫ ТУХАЙ – II
    АКАДЕМИЧ И.П. ПАВЛОВ: ОРОСЫН ОЛОН НИЙТИЙН ОЮУН УХААНЫ ТУХАЙ – I
    ҮНЭЭНИЙХЭЭ СҮҮТЭЙГ ҮХЭХЭЭР НЬ МЭДНЭ…
    УЛС ТӨРИЙН ИХ ЭВДРЭЛ
    РЕВАНШИСТУУД
    УТАСНЫ БУДЛИАНЫГ ШИНЖЛЭХ НЬ
    НУУЦЫН ҮҮДЭНД ТУЛАХУЙ…
    МОНГОЛ ДАХЬ ОФФШОР АДАЛ ЯВДАЛ
    МОНГОЛ ОФФШОРЫН ТҮҮХЭЭС
    МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ” № 2
    МАН-Д БОЛСОН ЯВДАЛ

    Архив
    Архив
  • М.Энхболд: ”Насны хишиг”, 36 сарын тэтгэмж ирэх оноос олгогдож эхэлнэ
    2016 оны 10 сарын 05
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын орон нутгийн томилолт өнөөдөр /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна. Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.
    Төлөөлөгчид аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
    Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтын эхэнд өвөрхангайчууд зургаадугаар сард болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын Намд итгэл үзүүлэн, гурван нэр дэвшигчдийг гурвууланг дэмжиж төрд төлөөллөө болгон илгээсэнд талархлаа илэрхийлэв. Тэрбээр шинээр байгуулагдсан Улсын Их Хурал богино хугацаанд их ажил амжуулсан болохыг танилцуулан, ээлжит бус чуулганы үеэр гаргасан шийдвэрүүдийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
    Монгол Улсын эдийн засгийн нөхцөл амаргүй хүнд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд үүнийг анхааруулж, сэрэмжлүүлж байсан цаг үед шинэ Засгийн газар байгуулсан талаараа Улсын Их Хурлын дарга дурдаад, төсөвт тодотгол хийж, хямралын үеийг даван туулах тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэв. Улс орны төлбөр, санхүүгийн чадамж сульдсан энэ байдалд Засгийн газар үнэлэлт дүгнэлт өгч, өмнөх Засгийн үед авсан зээлээс бага хүүтэй, урт хугацаатай, тухайлбалжилийн 2.2 хувиас ихгүй хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн хөнгөлөлттэй, төсөв дэмжсэн хөрөнгийн эх үүсвэр олох шаардлагатай хэмээн үзжээ. Мөн төсвийн алдагдлыг багасгах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа аж.
    Тухайлбал, хөдөө аж ахуй, уул уурхай, хүнсний салбаруудад тодорхой алхмуудыг хийж, улс орны хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлуудыг хийх саналыг Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасныг Улсын Их Хурал дэмжин баталсныг дурдлаа. Улаанбуудай, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжид төрөөс хөрөнгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр мөн гаргаад байгаа юм байна. Тэрбээр хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх ажлуудыг эхлүүлж, ирэх оны төсвийн төсөл болон Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж буй хууль, тогтоолын төслийн талаар Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчдөд мэдээлэл өгөв.
    Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч иргэдэд дарамт ачаалал үүсгэхгүй байх тал дээр төр засгаас анхаарч ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын дарга танилцуулаад, сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан “Насны хишиг” тэтгэмжийг 70-аас дээш настай ахмадууддаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тооцож, 20.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан талаар дуулгав. Түүнчлэн оюутан залуус, цаашлаад гэр бүлд нь дэмжлэг болохуйц шийдвэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн зээл олгох зориулалтаар 90 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас 101.5 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэхээр улсын төсөвт тусгасан байна. Оюутан залуус суралцах хугацаандаа сургалтынхаа төлбөрийг зээлээр авч барагдуулчихаад, мэргэжил эзэмшин ажил хөдөлмөр эрхэлж, эргүүлэн төлөх бололцоог бүрдүүлэх юм байна. Цаашдаа улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал нэн тэргүүнд иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа талаар өвөрхангайчуудад дуулгалаа.
    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр 2016 оны улсын төсөвт тодотгол хийн, төсөв санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн 2016 оны сүүлийн гурван сард тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс энэ тэтгэмжтэй холбоотой зохицуулалт хуучин хэвээр мөрдөгдөх болно гэдгийг онцлон дуулгасан юм. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан болохыг танилцуулаад, ирэх дөрвөн жилэдгээр ажлыг шат дараалалтай хийж гүйцэтгэх боломжтой хэмээн үзэж байна гэв.
    Орон нутгийн ажил байдал нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглэн хэлээд “2016 оны долоодугаар сарын 01-нээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төрийн байгууллага ямар нэг шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, тусгах үүрэг хүлээдэг болсон” гэв. Төгсгөлд нь тэрбээр хэдхэн хоногийн дараа сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийг сонгох сонгууль болно. Төр засгийн шийдвэрийг нутаг орондоо хэрэгжүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг төр засагт хүргэх төлөөлөгчдөө сонгохдоо тэдний туршлага, мэдлэг, олонд танигдаж хүндлэгдсэн байдлыг харгалзансонгоно хэмээн найдаж байна гэв.
    Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүсээс асуулт асууж, санал хүсэлтээ уламжлан чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
    Улсын Их Хурлын орон нутгийн томилолт маргааш Архангай аймагт үргэлжилнэ. Тэрээр дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Цэцэрлэг суманд ажиллан, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан Улсын Их Хурлын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомж болон намрын ээлжит чуулганаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслийн талаар танилцуулахаар төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 10 сарын 05
    Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдах юм байна. Эдгээр байнгын хороогоор доорх асуудлыг хэлэлцэхээр болжээ

    1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.


    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт.
  • Б.Саруул: Тэр хүний шунал ханийн минь амь, хүүхдүүдийн маань ирээдүйг булаасан
    2016 оны 10 сарын 05
    Өдгөөгөөс хоёр жилийн ажил үүргээ гүйцэтгэж явсан жирийн нэгэн залуу шунахай нэгний золиос болж, алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. одруулбал “Арвижих Алтан Тэвш“ ХХК-ийн борлуулагч Г.Пүрэвсүрэн гэгч дэлгүүрүүдэд бараа түгээж явсан зэл залуухан Б.Алтанхуягийг шунахай сэдлээр амийг нь бүрэлгэж, улмаар цогцсыг нь Налайх дахь уурхайн цооногт хийсэн аймшигт хэрэг үйлдэж олны сэтгэлийг сэрдхийлгэж байсан. 10 гаруйхан сая төгрөгийн төлөө бусдын амийг бүрэлгэсэн Г.Пүрэвсүрэнд шүүхээс түүнд 24 жилийн хорих, 16 сая төгрөгийн хохирол барагдуулах ял ногдуулсан юм.
  • 24 баримт: Монголд хариуцлагатай, ой санамжтай засаглал бүрдүүлэх хэрэгтэй
    2016 оны 10 сарын 05
    ...Улсын дундаж өрхийн цалин 488 310 төгрөг гэнэ. Өрсөлдөх чадвар муу гэсэн анализ шууд гарч байна. Амьдралаа дээшлүүлмээр байвал өндөр цалин хэрэгтэй гэсэн дүгнэлт тодорхой!. Өрсөлдөх чадвараа сайжруул. Толгойндоо юм хий, юм хийж бүтээж чаддаг гэдгээ харуул. Зүгээр цээжээ балбах биш, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ харуул...
  • Зориг сангаас ”Орон нутгийн байгаль орчин манлайлал” хөтөлбөр зарлалаа
    2016 оны 10 сарын 05
    Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан ОРОН НУТГИЙНБАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.
    Зориг сангийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ удаад бид хөдөө орон нутагтажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор анх удаа ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.
    Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
    Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр2016 оны 11-р сарын 7-ноос 18-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцна.
    Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:

    1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 10 сарын 24-ны өдөр утсаар холбогдоно.

    2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудтай10 сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос утсаар холбогдож ярилцлаганд оролцуулна.
    Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192
    Өргөдлийн маягтыгwww.zorigfoundation.orgболон Zorig Foundation фэсбүүкхаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд2016 оны 10 сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар18 цаг хүртэл хүлээн авна.
    Өргөдлийн маягтыг https://form.jotform.me/62521494212449холбоосоор бөглөнө үү.



    ZORIG FOUNDATION “RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM”
    We invite young people who wish to make positive contribution to their communities as well as their personal development to participate in the RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM.
    The ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM has been running successfully for 6 years and has graduated over 120 young people and offers participants opportunities to improve their leadership skills, and network with enviromental leaders. To support youth from rural areas, Zorig Foundation initiated RURAL ENVIRONMENTAL FELLOWSHIP PROGRAM for the first time.

    Program participants will increase their understanding and awareness of broad environmental issues affecting Mongolia, strengthen their leadership and communication skills and build a network with fellow young professionals from various sectors.

    To apply you must be currently living and working in rural areas, between the age of 22-29, and have graduated from university. The program will take place from November 7-18, 2016 in Ulaanbaatar for two weeks. Accommodation, meals and transportation to and from Ulaanbaatar will be covered by Zorig Foundation.

    Selection process will consist of two stages:

    1. Initial selection will be based on essay and online application. Candidates selected from this stage will be contacted on October 24th, 2016.
    2. Phone interview will be conducted with selected candidates on October 25-26th, 2016.

    Please contact us at: 11-315444, 99058192

    For more information please visitwww.zorigfoundation.org and Zorig Foundation Facebook page and application deadline is at October 19th, 2016 at 6:00pm.

    Please fill out the application form through https://form.jotform.me/62521494212449.

  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 05
    Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 5-ны 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар ДОЛООН асуудал хэлэлцэж, ГУРВАН танилцуулгыг сонсох юм байна.

    Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүснэгтээр хүргэж байна.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 10 сарын 05
    Оросын Шинжлэх ухаан соёлын төв

    09.00 цагт: Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт үргэжилнэ. Утас: 91113931
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

    10.00 цагт: Монголын багш нарын болон дэлхийн багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж, оны тэргүүний багш, тэргүүний цэцэрлэг сургуульд шагнал гардуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, ИХ хурал гишүүд багш нарын төлөөлөл оролцоно. Утас 99058414, 88989878
    Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар

    10.00 цагт: Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг танилцулна. Энэ удаагийн эдийн засгийн тайлан нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн төлөв байдлууд, бодлогын өөрчлөлт, Хятад улсын эдийн засгийн богино ба дунд хугацааны өсөлт, хөгжиж буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй тустгагджээ. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судир Шетти Вашингтон хотоос хэвлэл мэдээлэлийнхэнд товчхон мэдээлэл хийж, Монгол дахь Дэлхийн Банкны эдийн засагчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Утас: 70078207
    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

    11.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ”Спортлог Улаанбаатар” өдөрлөгийн тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас 325044
    Төрийн ордон

    11.00 цагт: Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийхэнийг Шадар сайд хүлээн авч уулзана. Энэ уулзалтад төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг, мөн ажлын явцын талаар шадар сайдад танилцуулах юм.
  • Нойтон цас орох тул халтиргаа гулгаанаас болгоомжлоорой
    2016 оны 10 сарын 05
    Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    2016 оны 10 сарын 05

    2016.10.5, Лхагва гараг / Билгийн тооллын: 4
    Намрын адаг шар нохой сар
    Найман цагаан мэнгэтэй Цагаан бич өдөр

    Аргын тооллын: 2016.10.5, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 06.57-18.23
    Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Мунхрахуй

    Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод зүүн зүгтмөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
  • Улаанбаатарт өдөртөө 5 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 05
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
  • Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа
    2016 оны 10 сарын 04
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал,Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак Монгол Улсад “Рио тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд анх удаа айлчилж байгааг тодотгоод энэхүү айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гэв. Мөн Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Шинээр 2000 гаруй ажилтан авсан, нийт 5000 орчим ажилтан Оюу Толгойн уурхайд ажиллаж байна гээд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, монгол ажилчдыг илүү олноор ажиллуулахаа илэрхийллээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилнэ. Тиймээс монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэж хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хувьд томоохон төслүүдийг хөдөлгөх, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Оюу толгой бол манай улсад хэрэгжиж буй том төсөл. Төслийн үр дүн хэдий чинээ сайн байна, ард иргэд, улс оронд ирэх үр ашиг төдий чинээ их байх чиглэлийг баримталж ажиллах болно гэлээ. Түүнчлэн монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэгч компаниудаар аль болох Монгол компаниудаас сонгон ажиллахыг санал болголоо. Ерөнхий сайдын энэ саналыг дэмжиж ажиллахаа захирал Жан Себястьян Жак илэрхийллээ.

    Оюу Толгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Өнөөдөр нийт 10 компанийн 22028 ширхэг хувьцаа арилжжээ
    2016 оны 10 сарын 04
    Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон ”II” ангилалд бүртгэлтэй нийт 10 хувьцаат компанийн 22,028 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 50,000 ширхэг, 39 долоо хоногийн хугацаатай, 16.958%-ийн хүүтэй 50,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,004 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,208,634,984.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

    Энэ өдөр MSE ALL индекс 812.07 нэгж болж 0.45%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,368,301,670,264.00 төгрөг боллоо.
  • Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлийн замд цасаар шуурч байна
    2016 оны 10 сарын 04
    Увс аймагт бүх чиглэлдээ цас орж байна. Зам даваа саадгүй байна.
  • Нобелийн шагналтнууд энэ долоо хоногт тодорно
    2016 оны 10 сарын 04
    2016 оны Нобелийн шагналтнууд энэ долоо хоногт тодорно. Хамгийн түрүүнд Физиолог, анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарладаг уламжлалтай.


    Харин баасан гаригт Энх тайвны шагналтныг нэрлэнэ. Энэ жил уг шагналын төлөө 376 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 148 нь олон нийтийн болон олон улсын байгууллага байна. Энэ жил Шведийн Шинжлэх ухааны академи Утга зохиолын салбарын шагналтныг нэлээд хожуу буюу аравдугаар сарын 13-нд нэрлэхээр товложээ.

    2016 оны Нобелийн шагналын хэмжээ найман сая швед крон буюу 932 мянган ам.доллар байх аж.
  • Ц.Цолмон Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 04
    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон эрхэмсэг хатагтай Элчин сайд Ивана Гролловатай танилцаж буйдаа баяртай байна гээд Монгол Улс, БНЧУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Чехийн харилцаанд хууль тогтоох байгуулага хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглэж, парламент хоорондын харилцааг дэмжих гол механизм болох Улсын Их Хурал дахь Монгол, Чехийн бүлэг 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буйг дурдлаа. Энэхүү бүлэг нь хууль тогтоох байгууллага хоорондын төдийгүй хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэллээ.

    Элчин сайд Ивана Гроллова УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны тухай ярилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлэн, энэхүү харилцаа, хамтын ажиллагааг парламентын түвшинд цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ажиллахыг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Энэ сарын 31-нд хилийн боомтууд амарна
    2016 оны 10 сарын 04
    Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 31-ний өдөр амарна.

    Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. Үүний дагуу Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.
  • Сэрэмжлүүлэг: Дүү нь ахыгаа халуун хоолруу түлхэж танхайрчээ
    2016 оны 10 сарын 04
    Төрсөн дүү нь ахыгаа халуун хоолруу түлхсэн хэрэг гарчээ. Тодруулбал, ЧД-ийн 16-р хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 03-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Улмаар дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд суух 48 настай эрэгтэй Б-г төрсөн дүү болох 42 настай эрэгтэй М нь согтуурсан үедээ марган халуун тогоотой хоол руу түлхэж гэмтээсэн байна. Хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.
4970 4971 4972 4973 4974 4975 4976
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    8 цаг 42 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 15 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 25 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 16 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    21 цаг 31 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК