Төрсөн дүү нь ахыгаа халуун хоолруу түлхсэн хэрэг гарчээ. Тодруулбал, ЧД-ийн 16-р хороо “ГССҮТ-д түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 10-р сарын 03-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Улмаар дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд суух 48 настай эрэгтэй Б-г төрсөн дүү болох 42 настай эрэгтэй М нь согтуурсан үедээ марган халуун тогоотой хоол руу түлхэж гэмтээсэн байна. Хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.