
"Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн" болж байна. Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "УИХ ёс зүйтэй, хариуцлагатай эрхэм хүндэт гишүүдтэй байх ёстой. Манай ард түмний сор болсон аавын хүү, ээжийн охид төрийнхөө ордонд сууж, төрийнхөө үйл хэргийг хөтлөн явуулах ёстой. Тэрнээс биш УИХ-д хулгайч дээрэмчид, ажилдаа ирдэггүй хүмүүс суудаг, үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийг санаачлан өргөн барьсан.
УИХ-ын 126 гишүүн бүгд хулгайч дээрэмчин биш. Эх орноо гэсэн сэтгэлтэй, эрдэмтэй номтой, чадалтай хүмүүс маш олон байна. Бас энэ дотор хулгайч, дээрэмчид, ёс зүйгүй хүмүүс байна. Тэр хүмүүсээс бид салах ёстой.
Төрт ёсныхоо түүхэн уламжлалыг бодож, Монгол төрийн босго өндөр байгаасай гэж бодож ард түмнийхээ захиалгаар энэ хуулийг өргөн барьсан" гэв.
Д.Батчулуун



















































