
Дайныг зогсоох шинэ хэлэлцээр хийх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед АНУ Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтууд дээрх хоригоо цуцлахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэв.
Долоо хоногийн өмнө эхэлсэн хориг арга хэмжээ нь "Ираныг бүрэн сүйрүүлж байна" гэж Трамп өөрийн нийгмийн сүлжээний платформ болох "Truth Social" дээрээ бичээд, АНУ энэ нөхцөл байдалд ялалт байгуулж байгааг дурджээ.
Түүний тайлбар нь АНУ-Ираны түр гал зогсоох хэлэлцээр Лхагва гарагт дуусах гэж байгаатай холбоотой боловч Пакистанд хоёр дахь шатны энхийн хэлэлцээ болох эсэх нааштай мэдээ байсан ч одоогоор тодорхойгүй байгааг батлав.
Пакистаны нийслэлд болох сурагтай байгаа уг энхийн хэлэлцээртэй холбогдуулан бүс нутаг дахь авулгүй байдлыг дээд зэргээр чангатгасан байна.
Гэвч АНУ-ын төлөөлөгчдийг ахлахаар төлөвлөж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Вашингтоноос хараахан яваагүй байгаа бол Иран оролцох эсэхээ шийдээгүй байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Л.Баяр




















































