Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа

2026-4-21
0
ЖИРГЭХ

Эдийн засаг, хөгжлийн яам болон "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв"-өөс зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр (2026.04.21) “Дэд бүтцийн салбарт түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын баримталж буй эдийн засгийн гол бодлого нь төр бүхнийг хийх буюу данхайх бус, хувийн хэвшилд тулгуурлан хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн заалт” буюу Эдийн засгийн чөлөөлөлт
Хууль эрх зүйн чөлөөлөлт
Авлигын эсрэг чөлөөлөлт
Ногоон санхүүжилтийн чөлөөлөлт
 гэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн оновчтой механизм гэдгийг тодотгов.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын мэдээллийн технологийн нэгдсэн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Зам, тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул “Зам, тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд”-ийг танилцуулсан юм.

Зам, тээврийн яамнаас стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн авто замын төслийг концесс болон ТХХТ-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км авто зам
Тавантолгой-Цагаандэл уул чиглэлийн 270 км авто зам
Чойр-Замын-Үүд чиглэлийн 435.6 км тусгай зориулалтын авто зам
Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх
Улаанбаатар-Шинэ Хархорум чиглэлийн 362 км авто зам
Налайх-Замын-Үүд чиглэлийн 628 км авто замын төслүүдийг танилцуулав. Түүнчлэн боомтын хил дамнасан төмөр замын төслүүд болох Эрээнцав-Чойбалсан-Бичигт (зүүн босоо чиглэл)
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн (баруун босоо чиглэл) түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр нь экспортын гарцыг нэмэгдүүлж, транзит тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулан, Монгол Улсын олон улсын коридорт эзлэх байр суурийг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлөөс “Эрчим хүчний салбар дахь төслүүд: Сургамж ба шийдэл” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дэлхий даяар эрчим хүчний салбар дахь ТХХТ-ийн хөрөнгө оруулалт жилд 200-300 тэрбум ам.долларт хүрч, нийт ТХХТ-ийн төслүүдийн гуравны нэгийг эзэлж байгаа аж.

Монгол Улсад цахилгааны техникийн нөхцөлийн хүлээгдэж буй ачаалал 3000 МВт-аас давсан нь шинэ эх үүсвэрийн хэрэгцээ бодитоор үүссэнийг харуулж байна.

Хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хөндлөө.

  • Эрчим хүчний шилжилтийг аажмаар, тогтвортой хэрэгжүүлэх

  • Тогтвортой бодлого, эрх зүйн орчны ач холбогдол

  • Ил тод сонгон шалгаруулалт, урт хугацааны санхүүжилтийн механизм

  • Тариф, гэрээний маргаан, санхүүжилтийн хүндрэл зэрэг саад бэрхшээлүүд


Дулааны V цахилгаан станц ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор 300 МВт хүчин чадалтай Дулааны V цахилгаан станцыг (ДЦС-5) ТХХТ-ийн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.56 сая ам.доллар бөгөөд үүний 20 хувийг төр, 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч санхүүжүүлнэ.

Түншлэлийн гэрээ DBFOM (зураг төсөл–барих–санхүүжүүлэх–ашиглах–засварлах–шилжүүлэх) хэлбэртэй, 27.5 жилийн хугацаатай байна. Станц Баянгол дүүрэгт байрлах бөгөөд ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын хэрэглэгчдийг дулаанаар хангаж, төвийн бүсийн ачааллыг бууруулна.

Барилгын ажил 2.5 жил үргэлжилж, 2028 онд эхний блок ашиглалтад орохоор төлөвлөжээ. Мөн төрийн түншлэгчийн зүгээс 200 тэрбум төгрөгийн дотоодын бонд гарган, 2026 оны санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн байна.

Мөн Кэй Эн Эй Роуд ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Хүдэрбаатар “Мөрөн–Улиастай чиглэлийн 261.8 км авто зам”-ын төслийг танилцуулж, “Астишин” ХХК-ийн төслийн захирал Д.Уянбат “SmartCar” төслийн талаар мэдээлэл өглөө.

Маргааш /2026.04.22/ арга хэмжээ мэдээлэл, зөвлөгөөний хэлбэрээр үргэлжилж, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийнхэнд ЭЗХЯ болон ТХХТ-ийн төвөөс зөвлөгөө өгнө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    6 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    36 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    1 цаг 6 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    1 цаг 24 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    1 цаг 30 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    2 цаг 0 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    2 цаг 11 мин
  • “Орлон тоглогч”-ийн, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    2 цаг 14 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 25 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    3 цаг 41 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    4 цаг 15 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    4 цаг 21 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    4 цаг 33 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    4 цаг 45 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 47 мин
  • Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
    4 цаг 48 мин
  • Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
    5 цаг 20 мин
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
    5 цаг 20 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлжээ
    5 цаг 42 мин
  • Өөрийгөө нойргүйдэлтэй гэдгийг хэрхэн илрүүлэх вэ?
    5 цаг 47 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК