зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4986 4987 4988 4989 4990 4991 4992
  • “Дээлтэй монгол наадам” ням гарагт Чингисийн талбайд болно
    2016 оны 7 сарын 06
    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 16 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
  • Хотын даргыг өнөөдөр томилно
    2016 оны 7 сарын 06
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан 07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм.

  • Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
    2016 оны 7 сарын 06
    Сонгуульд ялалт байгуулж улс төрд орохоор улайрагчдын үйлдэл хэрээс хэтэрч, эрдэнэт хүний алтан аминд хүрэв. УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлсэнээс болж нялх хүүхэд амь насаа алдахад хүрсэн талаар увс аймгийнхан мэдээлж, Ерөнхийлөгчид хандлаа.
  • Арслангийн ордныхон хэрүүл маргааны бай болж магадгүй
    2016 оны 7 сарын 06
    Хонь - (3/21-4/19)
    Тогтсон хэв маяг, ойлголтыг эвдэн өөр зүйл хийх хүсэл төрнө. Залуус үснийхээ өнгийг өөрчлөх юмуу шинэ зүйл сонирхох байх. Ганц бие Хонь шинэ холбоо тогтоох бөгөөд байгаль орчин, улс төрийн асуудлаарх сонирхолтой лекцэнд уригдана. Ухаанаа тэлж, бүгдийг шинээр харах замыг нээж магадгүй. Хосууд нам гүм газар луу явах бололтой.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Үхэр - (4/20-5/20)
    Ажил үүрэг болон олон нийтийн асуудалд хэр зэрэг нөлөөтэй болохоо харуулна. Энэ нь та ажил дээрээ эрх мэдэл олж чадна гэсэн үг юм. Ажиллах чадвар тань бусдыг байлдан дагуулна. Урагшаа хөдлөхөөсөө өмнө бүх зүйлээ эмх цэгцэнд нь оруул. Өөрөөр хэлбэл санхүүгийн асуудал үүсч хохирол амсахаас болгоомжил. Шалгалт өгөх, тендер хүлээж авах зэргээр өдрийн эхний хагасыг өнгөрөөнө. Аливаа зүйлийг маш хялбар хийнэ. Бизнесийн нууцуудаа хэнд итгэж ярьж байгаагаа бодож, сэрэмжтэй бай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Ихэр - (5/21-6/21)
    Адал явдал хайх төлөвлөгөөгөө эргэн харж, цагийг зугаатай өнгөрүүл. Бүтсэн мэт төсөөл. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийснээр амьдралд олон өөрчлөлт гарах болно. Хүүхдийнхээ сонирхолд нийцэх сургууль идэвхтэй хайж эхэлнэ. Та сургуулиудын боловсрол олголт болон суралцах орчны талаар өөрийн биеэр очиж судалсанаар шийдвэр гаргахад дөхөмтэй байх болно. Хэрвээ та томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байгаа бол хөгжмөө зөв сонгоход анхаар.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Мэлхий - (6/22-7/22)
    Энэ өглөө хуульч, өмгөөлөгч, брокер ч юмуу үл хөдлөх хөрөнгийн зуучаас зөвөлгөө авах, хөлслөх хэрэгцээтэй бол нэн таатай үе байх болно. Зорилгодоо хүрэх боломжийг чинь хязгаарлаж байсан элдэв саад тотгорууд удахгүй арилах болно. Дараа нь учрах бага сага сааданд санаа зовох хэрэггүй, учир нь аяндаа олдох болно. Гол төлөв ар талын ажил дээр илүү дэвшилттэй ажиллах нь.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Арслан - (7/23-8/22)
    Хүнтэй харилцахдаа хянуур байхад илүүдэхгүй. Ялангуяа и-мэйлээр харьцах үедээ нэн түрүүнд анхаараарай. Бусдад илүү сайн харагдах гэсэн хүсэл тань өөрийгөө бодитоор үнэлж дүгнэхэд саад болж мэдэх юм. Бодол санаагаа олны өмнөх илэрхийлэх үед бодлогогүй үг хэлэхгүй байхыг хичээ. Олон нийтээс уучлалт хүсэх үед хэрүүл маргааны бай болж магадгүй байна. Хэн нэгний талд орохоос зайлсхийж, нөхөрлөлөө аварч үлдэж чадна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Охин - (8/23-9/22)
    Таны гэдэс болон ходоодыг хямрааж мэдэх хоол хүнс хэрэглэхгүй байхыг хичээ. Өглөө эрт ажил дээрээ очиж, албан тасалгаагаа эмхэлж цэгцлэн гэр бүлийн асуудлаа мартахыг хичээ. Үдээс хойш охиныхон нэлээд уур уцаартай байхаас гадна ажил төрөлд саад учрах болно. Ямар нэг химийн аюултай бодистой харьцдаг ажил хийдэг хүмүүс маш болгоомжтой байхыг сануулж байна. Ажлын дараа хамт олонтойгоо цуг наргиж өнгөрүүлэх нь таны сэтгэл санааг өргөх болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Жинлүүр - (9/23-10/22)
    Ажлаараа өөрийгөө зовоох хэрэггүй. Ажил хайгчид цагийн ажил олох ба энэ нь танд ахиу цалин, аюулгүй байдал амлана. Дотоод зүрх сэтгэлээ дагаж зорилгоо төлөвлө. Гэр бүлийн амьдрал эхлүүлж буй хүмүүс азтай. Бусад хүнд уруу татагдан хүсэхгүй зүйлээ хийж болзошгүй тул өөрийн ажил төрлөө бусадтай ярилцахаас болгоомжил. Өөрийн үзэл бодлоос үл хамааран хамтрагчийнхаа үгийг сонс.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Хилэнц - (10/23-11/21)
    Эрч хүчтэй удирдагч гараг Ангараг таны 12-р гэр болох Жинлүүрийг дайрах болно. Ангараг гараг бол бусдаас хамгийн тав тухгүй нь. 12-р гэр бол ганцаардал, хуурмаг байдлыг илэрхийлдэг. Хэдий тийм боловч нууц наймаа эсвэл төсөл төлөвлөгөөн дээр ганцаараа ажиллавал үнэхээр амжилтад хүрэх болно. Урьд нь хийж байгаагүй зүйлээ хийж, эхэлсэн ажил хэргээ дуусгахын тулд их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Матар - (12/22-1/19)
    Орлого зарлагаа шалган данс тооцоогоо тэнцвэржүүлэх боломж олдоно. Хийх ажлаа тодорхой болго. Зарцуулалтандаа хязгаарлалт хийж эхлэх цаг нь болсон. Бага мөнгө зарцуулж сур. Зөв цагтаа, зөв чиглэлд хөдлөх нь ухаалаг апхам болно. Зарим ганц бие эрчүүд удахгүй болох санхүүгийн ажилд бэлэн бай. Магадгүй танд ажлаасаа мөнгөө шилжүүлэх, өгч авахад амархан шинэ арга хэрэг болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Бумба - (1/20-2/18)
    Хариуцлагатай өдөр. Өөрийн үүрэг хариуцлагаас зугтаж бусдыг доош татах хэрэггүй. Сургууль эсвэл ажлаас чөлөө авахын тулд худлаа хэлээд дэмий. Түр зуурын зугаа цэнгэлийн төлөө урт хугацааны хичээл зүтгэлээ үгүй хийхээс сэрэмжил. Оюутан Хумх хичээл сурлагатай холбоотой асуудлаар багшдаа хандаж, тусламж хүссэн нь дээр. Одоогийнхоо байдалд сэтгэл дундуур байх нь дарамтанд орох шалтгаан болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 07 сарын 06
    Загас - (2/19-3/20)
    Энерги, эрч хүчээ алдахгүй тулд ахмадын үгийг сайтар сонсож тэдэнтэй санал солилцох нь гарч болзошгүй эрсдлээс таныг хамгаалах болно. Зарим Загаснууд хий мөрөөдөж өөрсдийн уран зөгнөлийн ертөнц рүүгээ явах болно. Зураач, зохиолч, номлогч, нийтлэлч нар өнөөдөр урам зориг хэрэгтэй байгаагаа мэдэрч их бүтээлч байна. Мартаж уучлах чадвар бол Загаснуудын төрөлхийн сайн чанар учраас сөрөг нөхцөл байдлыг даван туулахад тань тусална.
  • ХIV Далай ламын төрсөн өдөр тохиож байна
    2016 оны 7 сарын 06
    Өнөөдөр Нобелийн шагналт, Дээрхийн гэгээнтэн ХIV Далай ламын 81 насны төрсөн өдөр тохиож байна.

    Европын хуанлигаар тэмдэглэдэг цорын ганц Буддын баяр нь XIV Далай ламын төрсөн өдөр юм. Эл өдөр дэлхийн буддистууд залбирал үйлдэж, сүм хийдээс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцдог. Түвдийн лам нар Дээрхийн гэгээнтнийг буцаан авчрахыг шаардан жагсаал цуглаан хийж магадгүй хэмээн Хятадын эрх баригчид болгоомжилж байгаа юм.

    Далай ламын төрсөн өдрөөр Түвд, Монголын Буддист Соёлын төвөөс олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Мөн Лондон, Лос-Анжелос, Калифорни зэрэг дэлхийн томоохон хотуудад ч түүний төрсөн өдрийг тэмдэглэх юм байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 7 сарын 06
    11:00 цагт: АСЕМ-ын Мэдээллийн төвд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх гадаад, дотоодын зорчигчдыг үдэж, угтах үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

    12:30 цагт: Пума Империал зочид буудалд Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ-аас эрүүл мэндийн салбарыг удирдах төрийн сайд сонгогдох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.

    13:00 цагт: МХБХ-ны байранд өнгөрөгч сарын 27-ний өдөр Гуам улсыг зорьсон манай шигшээ баг 6-р сарын 30-нд ”Макао”-тай 2:2-оор тэнцэж, энэ сарын 2-нд Тайвань улсын шигшээ багт 2:0-ээр хожигдсон. Хэдий хэсгээс шалгарах боломжгүй болсон ч өчигдөр Умард Марианы Аралыг 8:0-ээр бут ниргэж түүхэн амжилт тогтоосон талаар Монголын шигшээ багын тамирчид мэдээлэл хийнэ.

    14:00 цагт: Тусгаар тогтнолын ордонд Мэргэшсэн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол болно.
  • Тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ
    2016 оны 7 сарын 06
    тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ
  • Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
    2016 оны 7 сарын 06
    Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой
  • Улаанбаатарт 32 хэмийн дулаан байна
    2016 оны 7 сарын 06
    2016 оны 07 дугаар сарын 05-ны 21 цагаас 07 дугаар сарын 06-ны 21 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
  • Аймгуудын цагдаагийн дарга нарт үүрэг өглөө
    2016 оны 7 сарын 05
    Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран аялал зугаалга, баяр наадам, Ази-Европийн хамтын ажиллагааны 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-тай холбоотойгоор замын хөдөлгөөн ихсэх, ачаалал үүсэх, зам тээврийн осол ихээр гарч болзошгүй 12 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах зохицуулагч нартай онлайнаар холбогдож үүрэг чиглэл өглөө.
  • Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь
    2016 оны 7 сарын 05
    Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь

    “Монгол HD” телевизээр даваа гарагт цацсан “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хэлэлцүүлэгт уригдсан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян хэн бэ гэдгээ нийтэд дахин харуулж, ямар хүсэл агуулж байгаагаа ч “нуулгүй” өчив. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр “Ийм ашигтай юмыг чинь авахгүй яадаг юм бэ, Монгол Улсыг тэжээж байгаа хоёр том үйлдвэр. Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд ам алдчихав. Түүний чин хүсэл нь ердөө л энэ.
    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорациас Монгол Улсын “Монголын зэс” корпораци худалдан авснаас хойш Монголын өмчид томоохон үйлдвэр нь ороод ирлээ хэмээн баярлахын оронд “Би ч гэсэн хүртмээр байна шүү дээ” хэмээн түүний адил цухалдаж, шунал нь хөдөлж, атаархалдаа багтарч ядсан шахааны төлөөлөл олон хүн цахим хуудсаар сэтгэгдлээ илэрхийлж, олон нийтийг үймүүлж буй. Харин Э.Эрдэнэжамъян угаас хударгагүй, увайгүй нэгэн тул ийнхүү телевизийн нэвтрүүлгээр түүнийгээ баталж, далдын хүслээ ил зарлав.
    Түүний увайгүй гэдгийг өмнө нь хийж байсан олон үйлдэл нь батална. Монголчууд ч энэ имижээр нь Э.Эрдэнэжамъян гэдэг хуульчийг төсөөлдөг. Хуульч хэмээн тодотгохын учир нь хуульч хүнээс гарамгүй үйлдлийг тэр хийж чаддаг болохоор ийм мэргэжилтэй гэдэгт нь заримдаа гайхмаар. Жишээ дурдъя.
    2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр, Хууль зүйн дэд сайд байхдаа Э.Эрдэнэжамъян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйлийг Хууль зүйн яамны нэрийн өмнөөс дур мэдэн бичиж байсан. Энэ хууль бус үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл анги буюу шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн шүүхийн байгууллага үзэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8,424,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн түүхтэй.
    Тухайн үед яаманд ажиллаж байхдаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан, нэг намын гишүүн О.Баасанхүүгээ буруутгаж, салбарын сайдаа магтаж байсан нь ч Э.Эрдэнэжамъян гэж хэн бэ гэдгийг таниулахбас нэгэн баримт.Дэд сайдын суудалдаа үлдэхийн тулд нэг намын харъяалалтай, нэг тогооноос хоол иддэг О.Баасанхүүгээ муулж, Х.Тэмүүжинг дэмжиж байсныг нь тэр үедээ л цахим ертөнцөөр бай болгон ярьж байв.
    Э.Эрдэнэжамъян бол эрх мэдлийн төлөө юу ч хийж чадах нөхөр гэдгээ алхам тутамдуу харуулдгийн нэг жишээ нь түүний нулимстай яриа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилно гэх горьдлого тасрах үед буюу энэ оны гуравдугаар сарын 15-нд тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийдээ “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид Монгол Улсаас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хоолой зангируулан, нүдэндээ нулимстай хэлсэн байдаг.
    “Эрдэнэт” үйлдвэрээс “авах” гэсэн хүсэл, ардаа буй эзнийхээ далдхансанааг тэр энэ удаа олон нийтийн өмнө барьж тэсэлгүй “Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд хэлээд тавьчихав. Угтаа бол манай дарга ч бас авмаар байна шүү дээ гэж хэлэх мэт түүний ийн улайран буйг яаж буруутгах билээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг биз дээ. Угаас хүний тархинд байгаа жинхэнэ бодол үйлдэл, үг хэл нь санаандгүй хандлагаарилэрдгийг шинжлэх ухаан баталсан хойно яалтай билээ.


  • АСЕМ-ын залуучууд наадмын парадад алхана
    2016 оны 7 сарын 05
    АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.
  • Шинэхэн гишүүд сарын дотор ХОМ-ээ өгөх үүрэгтэй
    2016 оны 7 сарын 05
    Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ.
  • Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг УИХ-ын дэд даргад томиллоо
    2016 оны 7 сарын 05
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томиллоо. Тодруулбал, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг тус, тус томиллоо.

    УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тус бүр байгуулав. УИХ дахь МАН-ын бүлгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдана. Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.
  • АН-ын дэд даргад Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ
    2016 оны 7 сарын 05
    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.
  • Отгонтэнгэрийг энэ сарын 22-нд тахина
    2016 оны 7 сарын 05
    Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болов.

  • МАН-ын бага хурлаас С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг ерөнхий сайдад дэвшүүлнэ
    2016 оны 7 сарын 05
    Эх сурвалжийн мэдээлж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын нэр Ерөнхий сайдад хүчтэй яригдаж байгаа аж. МАН-ынхан сонгуульд оролцсон цагаасаа фракцын томилгоотой бус мэргэжлийн Засгийн газар байгуулахаа илэрхийлсэн. Мөрийн хөтөлбөртөө ч энэ тухайгаа тодорхой тусгасан байдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурласан ч дараагийн Ерөнхий сайд сайн эдийн засагч эсвэл улс төрийн туршлагатай хүнийг томилохоор байгаа юм. Энэ үүднээс авч үзвэл дээрх гурван хүний хэн нь ч Ерөнхий сайд болох боломжтой. Гэхдээ нэг асуудал бий.
  • З.Энхболдыг чөлөөлж Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилов
    2016 оны 7 сарын 05
    Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ.
  • Эмнэлгүүдийн төлбөртэй үйлчилгээний үнэ тариф тодорхойгүй зөрчил илэрчээ
    2016 оны 7 сарын 05
    ШӨХТГ-ын 200 хоногт хийсэн томоохон ажлуудын дунд эмнэлэгүүдийн төлбөртэй үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод болгуулсан асуудал багтаж байгаа юм.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч амжилт хүсэв
    2016 оны 7 сарын 05
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөлөө.

4986 4987 4988 4989 4990 4991 4992
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    20 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    48 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    1 цаг 14 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    1 цаг 20 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    1 цаг 26 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    1 цаг 29 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    1 цаг 57 мин
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
    2 цаг 37 мин
  • ФОТО: "Плэйтайм" хөгжмийн фестивал эхэллээ
    2 цаг 39 мин
  • ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ
    3 цаг 2 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    3 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө
    3 цаг 31 мин
  • Наадам айсуй: 72 насандаа Спортын мастер цол хүртсэн Улсын хүндэт мэргэн харваач Я.Дашдэндэв
    3 цаг 40 мин
  • УИХ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 41 мин
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    3 цаг 50 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 51 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    19 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 35 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    19 цаг 54 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    19 цаг 56 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК